Эх орны алс баруун хязгаар Ховд аймгаас Дорнодыг зорин гүйсэн хилчин залуу Э.Даваажамц 2127 км замыг 46 хоногт туулан барианд орлоо. Монгол Улсыг хөндлөн гулд гүйсэн анхны хүн нь Э.Даваажамц болов. Тэр зуны аагим халуун, хүйтэн бороо, хуй салхитайд ч гүйсээр байсан юм.
Түүний хувьд хоёрдугаар сараас эхлэн бэлтгэлээ хангаж, өнгөрсөн сарын 2-нд гүйлтээ эхлүүлсэн билээ. Сонирхуулахад Э.Даваажамцын өмсөж явсан цэрэг малгай, цамц, өмдийг монгол цэргийн музейд хадгалахаар болжээ.
Сэтгэгдэл (1)