АНУ Токио руу 613 тамирчнаа илгээхээр болсон нь энэ олимпийн хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй багт тооцогдож байна. Гэхдээ энэ нь хоёр дахь дээд амжилт юм. Өмнө нь америкчууд 1996 онд нутагтаа болсон олимпод 646 тамирчин оруулж байлаа.
Америкийн шигшээд багтсан тамирчдын 193 нь өмнө нь олимпийн наадамд оролцож байсан юм. Америкчууд өмнөх Риогийн олимпод 554 тамирчинтай оролцож, нийт 121 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж байв.
Б.Жаргал