зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
3941 3942 3943 3944 3945 3946 3947
  • С.Эрдэнэ: Олон улсын валютын сан бол ТӨР БИШ
    2018 оны 1 сарын 19
    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
  • Шадар сайд Ө.Энхтүвшин унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар ТББ-ынхантай уулзлаа
    2018 оны 1 сарын 19
    унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар
  • Өнөөдөр болох үйл явдал
    2018 оны 1 сарын 19
    өнөөдөр болох
  • Made in Mongolia төсөл хөтөлбөр өнөөдөр эхэллээ
    2018 оны 1 сарын 19
    Имарт буюу Скай Хайпермаркет ХХК Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ.
  • Ж.Чинбүрэн: Хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд зайлшгүй эрт илрүүлэх шаардлагатай.
    2018 оны 1 сарын 18
    Ж.Чинбүрэн: Хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд зайлшгүй эрт илрүүлэх шаардлагатай.
    ХҮСТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн дэлхийн шилдэг мэс заслын эмч нарт олгодог Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батламжаа гардан аваад эх орондоо ирсэн билээ.
    Ж.Чинбүрэн эмч “Элэгний төв хэсэгт байрлалтай хорт хавдрыг хялбаршуулсан аргаар тайрах нь” сэдвээр докторын сэдэв зэрэг хамгаалж, 800 гаруй мэс ажилбарын үр дүнг 90 гаруй хувийн амжилттайгаар дэлхий дахинд харуулсаныг нь үнэлж Францын мэс заслын академи хүндэт гишүүнээрээ өргөмжилсөн гэдэг.
    Ж.Чинбүрэн эмч Монголчуудад хамгийн их тохиолддог дөрвөн төрлийн хавдрыг эрт оношлохын тулд тоног төхөөрөмжөө сайжруулах, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдүүлэх талаар УИХ-ын чуулганд оролцож гишүүдэд ажлаа тайлбарлаад гарч ирэхэд нь уулзаж ярилцлаа.
    -Хорт хавдрыг эрт оношлохыг хуульчлах талаар ярьж байна. Ингэхийн тулд Эрүүл мэндийн даатгалын сангаас гадна Улсын төсвөөс дэмжлэг шаардлагатай гэлээ. Жилдээ 74 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг жаахан тодруулж, нарийвчлан задлахгүй юу?
    -Эхлээд УИХ-ын гишүүд Монголчуудын өвчлөл, цаг бус үхлийн гол шалтгаан болчихоод байгаа хорт хавдарт анхаарлаа хандуулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаад ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүний хувьд сэтгэгдэл өндөр байна. Манай ХСҮТ-ийн хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь эмчлээд байхад үр дүн гарахгүй байгаа нь л юм. Яагаад үр дүн гарахгүй байна гэвэл манайханд тохиолдож байгаа гол дөрвөн төрлийн хавдар тун хожуу үедээ оношлогдож байгаад л хэргийн учир байгаа юм. Тийм учраас Монгол Улс даяар системтэйгээр эрт оношилж, илрүүлэх үйл ажиллагаа явуулдаг болохгүй бол бид ард иргэдээ харсаар байгаад л алдаад байх нь тодорхой. Манайд хорт хавдрыг эрт илрүүлэх олон сайхан хөтөлбөр байсан л даа. 1998 оноос эхлээд л Хорт хавдрыг эрт илрүүлэх Үндэсний хөтөлбөртэй байсан. Бүтэн 5-10 жилээр ажиллалаа. Нэгэнт улс даяар систем нь бүрдээгүй учраас энэ ажил явсангүй, амжилт ч олсонгүй. Харин одоо хууль тогтоогч, УИХ-ын гишүүд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн нь том дэвшил гэж харж байна. Энэ том төсөв мөнгийг хэрхэн тооцоолж гаргаж ирсэн юм бэ гэдэг асуулт гарах нь тодорхой. Бидний хувьд хамгийн чухал зүйл бол өргөн уудам Монгол орны хэмжээнд хөдөө орон нутгийн иргэд заавал Улаанбаатарыг зорилгүйгээр хорт хавдрын эрт илрүүлэлтэд хамрагддаг байх боломжийг бүрдүүлэхийг л зорьж байна. Ингэхийн тулд аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хорт хавдрыг эрт илрүүлэх чадамжийг өндөр түвшинд гаргах нь л хамгийн чухал байгаа юм. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа нь ХСҮТ-ийг хөгжүүлэх гээд л, ХСҮТ-д хөрөнгө мөнгө хийх гээд л байгаа зүйл огт байхгүй. Бид хамгийн гол нь Монгол Улс даяараа хавдрыг эрт илрүүлдэг маш нарийн системтэй болоод энэ тогтолцооныхоо дагуу дөрвөн төрлийн хавдрыг эрт, найдвартай илрүүлдэг болъё оо л гэж байгаа юм. Үүний тулд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийг хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг чадавхижуулахад зарцуулах шаардлагатай байгаа юм. Эмнэлгүүдээ чадавхижуулна гэдэг нь зөвхөн хавдрыг эрт илрүүлэхэд л байгаа юм биш л дээ. Хүний эрүүл мэндийг оношлоход шаардлагатай тоног төхөөрөмжүүд, дүрс оношлогооны аппаратын асуудал энд хамаарагдана. Эдгээрийг шийдсэнээр хөдөө орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна гадагшаа урсаж байгаа ихээхэн мөнгөний урсгалыг Монголдоо авч үлдэх гээд эдийн засгийн ч ихээхэн ач холбогдолтой болох юм.
    -Энэ асуудалд манай иргэдийн идэвхи, ухамсар бас нэлээн гол үүрэгтэй байх болов уу. Эрт оношлогоонд хамрагд гээд байхад хэнэггүйтэж явсаар байгаад өвчнөө хүндрүүлчихдэг асуудлыг хэрхэн шийдэх вэ?
    -Тийм. Энэ бол хамгийн ноцтой асуудал байгаа юм. Энд яригдаж байгаа зүйл бол хавдрын эрт илрүүлэлтэд иргэн та их идэвхитэй, ухамсартай хамрагдах ёстой гэсэн үзэл санаа юм. Энэ хуулийн үзэл санаа нь ерөөсөө л “Иргэн та хавдрын эрт илрүүлэлтийн оношлогоонд ухамсартай, идэвхитэй хамрагдаач ээ” гэдэгт л байгаа юм. Эрт илрүүлэлтийн оношлогоонд хамрагдаач ээ, орооч ээ гээд байхад ирэхгүй, хамрагдахгүй байгаа хүмүүсийг яах вэ. Тэгж явсаар байгаад хавдар нь бүр томроод бүх биеэр нь тархчихсан хойно ирж байгаа хүмүүсийг яах вэ. Энэ бол эмчилж байгаа бидэнд ч харамсалтай, тухайн хүнд ч харамсалтай, ар гэрт нь мэдээж бүр их харамсалтай зүйл шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд тухайн иргэний хариуцлагын асуудлыг хөндөж байгаа. Тухайн иргэний хариуцлагыг тооцохын өмнө төр өөрөө “За би танд үнэ төлбөргүй үзлэг хийж байна шүү. Та заавал ирж үзүүл” гэдэг мэдээллийг байнга өгч гэрээс нь дууддаг байх ёстой. Энэ тогтолцоог бий болгохын тулд ойролцоогоор 3-4 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Ерөөсөө ард иргэдийг гэрээс нь дуудаж хавдрын эрт оношлогоонд заавал хамруулдаг тогтолцооны тухай ярихад нэг иймэрхүү. Хэрвээ ингэж дуудаад байхад ирж оношлогоонд хамрагдаагүй бол дараагийн удаа та өөрөө мөнгөө төлж оношлогоонд хамрагдана гэдгээ мэдэж байх ёстой. Ер нь манай иргэд эрүүл мэндийнхээ төлөө тодорхой хариуцлагатай байх ёстой юм. Тэгэхгүй бол баахан хэнэггүй явж байснаа нэг л өдөр “Би өвдчихлөө. Намайг эмчлээтэх” гээд байж болохгүй шүү дээ. Бас төр нь өөрөө эмчлэх системээ бүрдүүлээгүй байж “Та эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай бай” гээд байж бас болохгүй. Байдал нэгэнт тодорхой тул Монголын төр эхлээд хавдрын эрт оношлогоо хийдэг тогтолцоогоо хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгож, хөрөнгө санхүүгээ ч шийдчих хэрэгтэй юм. Энэ тогтолцоог орон нутагтаа жигд бий болгоё гэдэг үүднээс л УИХ дээр асуудлаа ярьж байна. Монгол орон даяар хавдрын эрт оношлогооны тогтолцоог бий болгохын тулд дааж давшгүй их хөрөнгө мөнгө шаардлагагүй. Жишээлбэл Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэхэд ерөөсөө л Эхо аппарат хэрэгтэй, дээрээс нь хавдрын Иммунологийн шинжилгээний аппарат хэрэгтэй. Ходоодны хорт хавдар гэхэд дурангийн оношлогоо хийгээд л илрүүлчихнэ. Дурангийн аппаратууд бол одоо бараг бүх аймагт байгаа. Хамгийн гол нь тэнд ажиллах боловсон хүчнээ сайн бэлтгэх шаардлагатай байгаа юм. Гэмтэж эвдэрсэн аппаратыг нь засч янзалдаг мэргэжилтнүүдээ бэлтгэе. Нөгөөтэйгүүр аймаг болгон рентген аппараттай болсон. Уушигны хавдрыг эрт илрүүлэхэд зөвхөн цээжний рентген зураг байхад л хангалттай. Бүдүүн гэдэсний хавдрыг эрт илрүүлэхийн тулд баасанд нь цус байна уу үгүй юу гэдгийг л үзэхэд хангалттай. Тэнд тусгай тоног төхөөрөмжний шаардлага огт байхгүй. Зөвхөн тусгай гуурсан хоолойнд баасыг нь хийгээд холиод үзэхэд л өнгө нь өөрчлөгдөж байна уу гэдгийг л үзээд оношийг нь тодорхойлдог. За Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд бас л тогтолцоо нь бий болчихсон. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр бүх аймгуудад Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд шаардлагатай дуран суурилуулчихсан. Харамсалтай нь ганц нэг аймаг дүүрэгт тэдгээр дурангууд гялгар уутаар хучаастай байж байгаа. Эдгээрийг бүрэн ашиглалтад оруулах нь чухал байгаа юм. Хавдрын эрт оношлогооны ажил яагаад үр дүнтэй хэрэгжихгүй байна гэвэл одоогоор санхүүгийн тогтолцоо нь зөв биш буруу яваад байна. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалаар тодорхой хэмжээний мөнгө хавдрын эрт илрүүлэлтэд зарцуулахад буцаад өгөөж нь юу байх вэ гэвэл эрт оношлогдсон хүн, хожуу илэрсэн хүн хоёрын эмчилгээний зардал өдөр, шөнө шиг ялгаатай гарахад л байгаа юм. Жишээлбэл Элэгний хорт хавдрыг эрт илрүүлвэл эмчилгээний зардал нь 2-3 сая төгрөг бол хожуу илэрвэл хагалгааны зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг шаардлагатай болно. Их ялгаа байгаа биз. Тийм учраас Даатгалын сан аль болохоор бага мөнгө зарцуулж байгаа хуримтлалаа их зөв зарцуулах шаардлагатай байгаа юм. Үүнийг хийх нь одоо хамгийн чухал байна.
    -Эрүүл мэндийн сайдын зүгээс Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг шууд ийм зүйлд зарцуулж болохгүй, ерөнхий бодлогоор асуудал нь явж байгаа гэсэн. Гэтэл дээрх дөрвөн төрлийн хавдрыг зайлшгүй эрт оношлох шаардлагатай байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
    -Би өөрөө яг хавдрын талын эмч хүн. Одоогоор манай иргэд хавдрынхаа их хожуу үед ирдэг учраас их харамсалтай байдаг. Иргэд маань аль болохоор эрт үедээ оношлуулвал амь нас нь төдийчинээ уртсана. Ингэхээр иргэдээ аль болохоор хамгаалж хавдрын эрт оношлогооны энэ том бүтцийг бий болгохгүй бол болохгүй байна. Мэдээж Эрүүл мэндийн даатгалын сангаас аймаг дүүргийн эмнэлгүүдэд хавдрын эрт оношлогооны нэг ч тоног төхөөрөмж, аппарат авч өгч болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр зөвхөн тусламж үйлчилгээг л худалдаж авах ёстой юм. Тэгэхээр бидэнд 2017 оны сайн туршлагууд олон бий. Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас 10.2 тэрбум төгрөг гаргасан байгаа. Та бүхэн санаж байгаа бол 45-60 настай хүмүүсийг Элэгний, умайн хүзүүн, хоол боловсруулах замын зэрэг хавдрын оношлогоонд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгийг нь төлөөд явсан. Энэ бол хавдрын эрт оношлогооны нэг төрлийн системийн эхлэл тавигдсан гэсэн үг шүү дээ. Одоо үүнийгээ л илүү найдвартай, илүү чадавхитай хөгжүүлэх, бүр илүү сайн системчлэх шаардлагын үүднээс л бид УИХ-д хандаад байгаа юм. Мэдээж энэ системийг заавал хуульчлах албагүй гэвэл бүр л сайн биз дээ. Эцсийн үр дүнд энэ систем бүх Монгол Улс даяар найдвартай, чадавхитай бий болоод ард иргэд маань хариуцлагатайгаар хавдрын эрт оношлогоонд хамрагддаг болчихвол хамгийн гол амжилт тэр л болох юм.
    -УИХ-ын гишүүдийн зүгээс эрт оношлогооны тусгай аппарат Монголд ганц ч байхгүй гэж байна. Үүнийг оруулж ирэх шаардлагатай, эмч мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатай гэж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
    -Цацраг идэвхит бодисыг сахарын уусмалтай холиод хүний судсаар тарьж хавдрын эс байвал хамгийн түрүүнд сахарыг өөртөө наалдуулдаг тийм аппарат байдаг юм. Хавдрын эсийг сахарт наалдуулдаг чадварыг нь ашиглаж хавдрын тархалт хэр зэрэг их байна гэдгийг тодорхойлдог тэрхүү аппарат нь эрт үеийн оношлогооны бус хожуу үеийн хавдрын тархалтыг шинжлэн судлахад гол нь ашиглагддаг юм. Одоогоор Улсын II эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношлогоо эмчилгээний төвд тийм аппарат суурилуулахаар төсөвт нь суусан юм билээ. Энд тэрхүү аппаратаас гадна тэнд хэрэглэгддэг радио идэвхит бодисуудыг үйлдвэрлэх реактор гэж байгаа. Тэр нь бараг л жижигхэн цөмийн реактор байгаа юм л даа. Тэгэхээр удахгүй тэр аппарат Монгол Улсад ашиглагдаж үүргээ гүйцэтгэж эхлэх гэж байгаад баяртай байгаа.
    -Урьд нь ийм аппарат ерөөсөө байгаагүй юмуу. Уг нь хүмүүс байдаг гэж бодоод явсан юм шиг байгаа юм?
    -Монгол Улсад урьд нь ийм аппарат байгаагүй ээ. Харин хавдрын гол оношлогоо бол компьютер томограф байгаа юм л даа. Бид саяхан компьютер томографын аппараттай болсон. Ер нь бол Монгол Улсын хэмжээнд компьютер томографын нэлээн хэдэн аппарат ажиллаж байгааг хэлэх ёстой.
    -Иргэдийн дунд хорт хавдар хожуу үедээ нэгэнт орчихсон бол гадагшаа л явахгүй бол Монголд эмчилж чадахгүй гэсэн ойлголт бий болчихсон. Энэ тал дээр манай эмч нарын чадвар үнэхээр дутагдаж байгаа юу?
    -Тэгэхээр хорт хавдрын хожуу үе гэдгийг хоёр хувааж үзэх ёстой юм. Бүр үсэрхийлэл өгөөд эмчлэгдэхгүй болчихсон хавдар гэж байна. Хожуу үедээ орсон ч хагалгаа эмчилгээ хийх боломжтой гэж хоёр хувааж үздэг юм. Хожуу үедээ орсон ч тэрхүү хавдрыг нь хүний биеэс бүтнээр нь авах юмуу, туяа химийн эмчилгээгээр өсөлт ургалтыг нь зогсоох эмчилгээ хийж болдог. Эдгээр эмчилгээг манай ХСҮТ бүтэн 20 жил нуруундаа үүрээд аваад явж байна. Бидний хийж байгаа эмчилгээний үр дүн ч дэлхийн дундажаас хоцроогүй харин ч арай жаахан дээгүүр байгаа. Гагцхүү хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд эрт илрүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэгэнт хавдар нь ясандаа юмуу уушгиндаа, тархиндаа үсэрхийлчихсэн хүмүүсийг бол хаана ч очсон эмчилж чадахгүй байгаа. Дэмий зардал гаргаад буцаад ирж байгаа хүмүүс олон байгаа. Мэдээж эцсийн шатандаа орчихсон тийм хүмүүсийг Солонгосын эмнэлэг ч гэсэн “Уучлаарай таныг эмчлэх боломжгүй болжээ. Та гэртээ харь даа” гээд л буцааж байгаа. Хүмүүс аргаа бараад л эцсийн горьдлого тээгээд гадаад явж байгааг буруутгах арга байхгүй. Яах вэ хөндлөнгийн хариу сонсог л дээ. Мэдээж тэр хүмүүсийг буруутгах ямар ч арга байхгүй. Хүний амь гэдэг хамгийн үнэт эрдэнэ шүү дээ.
  • ГХ-ны сайд Д.Цогтбаатар Европын холбооны элчин сайд нартай уулзав
    2018 оны 1 сарын 18
    Европын Холбооны Төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа
  • “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгийн барилгын их засвар хийнэ
    2018 оны 1 сарын 18
    “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд
  • Гүүрэн гарц барих газар чөлөөлөлтөд зарим компаниуд саад болж байна
    2018 оны 1 сарын 18
    Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын
  • Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр “Ногоон сан” ТББ хамтарч байгуулахыг дэмжлээ
    2018 оны 1 сарын 18
    “Ногоон сан” ТББ хамтарч байгуулна
  • Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ
    2018 оны 1 сарын 18
    Тусгай зөвшөөрөл олгох тус цахим систем нь төрийн байгууллагуудын мэдээллийн сантай шууд холбогдсон аж. Тухайлбал, БСШУСЯ, ОӨУБЕГ, НДЕГ-ын мэдээллийн сантай холбогджээ.
  • Маргааш MOVIE SWING тоглолт болно.
    2018 оны 1 сарын 18
    Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.
  • Хадгаламж зээлийн хоршоодод даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олголоо
    2018 оны 1 сарын 18
    тусгай зөвшөөрөл олголоо
  • Алслагдсан зам талбайг хариуцсан эзэнтэй болгож, хяналт тавин ажиллана
    2018 оны 1 сарын 18
    Халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил
  • Дээд шүүх нэр бүхий төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэлээ
    2018 оны 1 сарын 18
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”, “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал”, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”, “Хүүхдийн эрхийн үндэсний төв”, “Монфемнет үндэсний сүлжээ”, “Өсвөр үеийнхний хөгжлийн төв” төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
  • Эрт илрүүлснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хувиар бууруулдаг
    2018 оны 1 сарын 18
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт
  • С.Батболд: Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ
    2018 оны 1 сарын 18
    Нийслэлийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа
  • Б.МӨНХЖАРГАЛ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТУС БҮРИЙН АШИГЛАЛТЫН ТҮҮХИЙГ НЭГ ДОРООС ХАРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
    2018 оны 1 сарын 18
    Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад орсонтой холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
  • Цэргийн бүртгэл нийслэлд 80 хувьтай байна
    2018 оны 1 сарын 18
    цэргийн бүртгэл
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд НИТХ-ын даргатай уулзлаа
    2018 оны 1 сарын 18
    гэр хорооллын дахин төлөвлөлт
  • Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчиллаа
    2018 оны 1 сарын 18
    дээрэм хийдэг этгээдүүдийг баривчиллаа
3941 3942 3943 3944 3945 3946 3947
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
    9 цаг 41 мин
  • НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
    10 цаг 5 мин
  • "Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
    10 цаг 9 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 51 мин
  • Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
    11 цаг 23 мин
  • Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
    11 цаг 24 мин
  • "Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    11 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    12 цаг 30 мин
  • МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
    12 цаг 41 мин
  • Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтлийн шалтгаан болж байгааг анхааруулаа
    12 цаг 41 мин
  • Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
    13 цаг 11 мин
  • Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
    13 цаг 23 мин
  • Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-ны өдрөөс эхэлнэ
    13 цаг 55 мин
  • ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
    14 цаг 15 мин
  • Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулжээ
    14 цаг 28 мин
  • Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
    15 цаг 10 мин
  • Нийслэлд газар хөдөлжээ
    15 цаг 10 мин
  • Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
    15 цаг 55 мин
  • Монгол, Киргизийн бизнес форум боллоо
    16 цаг 16 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    16 цаг 21 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК