Цэргийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/932 дугаар захирамжийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа.
Энэхүү бүртгэл нь ажлын өдөр 08 цаг 30 минутаас 19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00 цагаас 18.00 цагийн хооронд хорооны хороодын Засаг даргын ажлын байранд зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэлийг 17 хоногийн хугацаанд хийдэг байна. Бүртгэлийн ажил 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн мэдээгээр 80.7 хувьтай зохион байгуулагдаж байна. Бүртгэлийг дүүргүүдээр гаргахад БГД-77,4, БЗД-82,6, СБД-76,7, СХД-77,8, ХУД-83,1, ЧД-79,8, НД-80,9, БНД-87,3, БХД-80,7 хувьтай байгаа юм.
Үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ бүртгүүлж, иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү.
Заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15.17 дугаар зүйлийн дагуу 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна.