Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батболд: Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ

2018-1-18
0
ЖИРГЭХ

Жил бүрийн эхэнд Нийслэлийн удирдлагын баг “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр,  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.Гантөмөр болон хэлтэс, агентлагийн дарга нар оролцож, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулт өгч, хотоос хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  “Хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлээд яг нэг жил зургаан сар болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид санхүүгийн хүндхэн нөхцөлд чамгүй ажил хийхийн төлөө чармайн ажиллалаа. Эдийн засаг санхүүгийн  хүндрэлээс гарахын төлөө ажилласны үр дүнд 2018 онд концессийн гэсэн тодотголтой 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг Улаанбаатар хот барагдуулж, өргүй хот болж байгаа” хэмээн уулзалтын эхэнд онцоллоо.

Агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх тал дээр нийслэлийн удирдлагын баг гар хумхин суугаагүй. Шийдвэрлэх арга зам, шийдлээ УИХ, Засгийн газарт танилцуулсан. Дөнгөж өчигдөр л гэхэд УИХ дахь МАН-ын бүлэгт хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах арга зам, шийдлээ мэдээлсэн. Хэд хэдэн шийдлийг зоригтой хэрэгжүүлнэ. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс ч дэмжиж байгаа гэдгийг хотын дарга хэлсэн юм. Шийдлийн тухайд хэд хэдэн арга зам бий хэмээн тэрбээр ярилаа.

Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ

Яндангийн тоог бууруулах. Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ. Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээл авсан иргэдийн судалгаагаар орон сууцанд амьдардаг иргэд голцуу байрны нөхцөлөө сайжруулж авсан байдаг. Гэр хороололд амьдардаг иргэд зээлд хамрагдсан ч яндангаа буулгадаггүйг судалгаагаар тогтоосон. Тиймээс яндан буулгаж, орон сууцанд орж, газар зөв чөлөөлөх менежмент хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн орон сууцанд орж, газраа чөлөөлж, яндан буулгасан.

Хөрөнгө оруулалтын менежментийн зөв бодлогыг төрийн бүхий л түвшинд хэрэгжүүлэх нь чухал. Агаарын бохирдлыг арилгахад алдаг оног санхүүжилтээр биш нэг мөсөн зориглож хэрэгжүүлэх ажил чухал байна. Тиймээс Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, утаагүй хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ. Ингэснээр нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэнэ. Яармагийн дэнжийг блоклож буюу авто зам, дэд бүтцийн нарийн төлөвлөлтөөр хөгжүүлнэ. Мөн Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын зам дагуу хотын захиргааг нүүлгэснээр хөгжлийн шинэ концепци гарч, их дээд сургууль болон төрийн яамдыг ч нүүлгэх бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Яармагийн дэнжид дэд бүтцийн суурь нь хийгдсэн учраас энэ ажил  мөрөөдөл биш биелэл болно гэж хотын дарга  хэллээ.

Дөрвөн байршилд “Сервис центр” байгуулна

“Сервис центр” барих ажил хийгдэж байна. 200-400 өрх айл өөрсдийн сайн дураар нэгдэж, дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг хот олгож эхэлнэ. Эхний ээлжинд дөрвөн байршилд “Сервис центр” байгуулна. 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгөөр амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ. Түүнчлэн түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барих ажил эхэлнэ. Мянган айлын газар чөлөөлж, орон сууцны хороолол барих ажлуудыг шат дараалан хийснээр агаарын бохирдлыг бууруулахад ахиц ирнэ гэж тооцож байна. “Сервис центр” буюу “Гэр хорооллын дэд бүтцийн төв” байгуулах ажлын эхний айлуудын шийдлийг 2018 оны IV улиралд олон нийтэд танилцуулна.

Эко түлш хэрэглэх бодлого барина

Түүхий нүүрсний хэрэглээг хориглоно. Гэхдээ шат дараалан хориглож, эко түлш хэрэглэх бодлого барина. Эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нарийвчилсан тоогоор 224 мянган яндан буюу гэр хорооллын өрх бий гэсэн тооцоо бий. Нийслэлийн удирдлагын баг Засгийн газар, УИХ хамтран ажилласнаар “Агаар орчны бохирдлыг бууруулахад” шийдвэртэй, шийдэлтэй ажлуудыг хэрэгжүүлнэ. Бүхий л оновчтой шийдэл нэвтрүүлнэ. Халаалт, эко түлш, дэд бүтэц, орон сууцны хангамж гээд цогц асуудал яригдаж байгааг хотын дарга зангиагүй уулзалтадаа онцолсон байна.

Хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт  хот  2020 он гэхэд шинэ түвшинд хүрнэ гэж тооцож байна. Дэлхийн жишигт нийцсэн дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулна. Хан-Уул , Чингэлтэй дүүргийн эмнэлэг  мөн шинээр баригдаж байна. Клиникийн 2-р эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд оношилгоо эмчилгээний төв баригдаж байна. Хүрээ амаржих газрыг Яармагийн 4-р төрөхийн барилгад оруулахаар тооцож, уг суурин дээр Хүүхдийн  нэгдсэн амбулатори барих төсөл ч явж байгааг онцоллоо. Улс, нийслэлийн гэлтгүй эмнэлгүүдийн гадна тохижилтыг үргэлжлүүлэн хийж, ногоон орчныг бүрдүүлнэ.

Боловсролын салбарт бол хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ. Хотын дарга ажлаа авах үед 60 гаруй хувьтай байсан. Энэ жил 76 хувьд хүрсэн. Улсын төсвийн хөрөнгөөр  цэцэрлэг, сургууль  нийлээд  80 гаруй обьект баригдана. Ингэснээр Улаанбаатар хотын сургуулиуд 2 ээлжинд ирэх намар бүрэн шилжинэ. Цаашдын зорилт нэг ээлж болгохын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Төрийн алба хүнд сурталгүй, авилгаас ангид байх ёстой

Төрийн албыг хүнд сурталгүй ажиллах, авилгаас ангид байхад онцгойлон анхаарч байна. С.Батболдын хувьд 30 жилийн төрийн албанд зүтгэж байгаа учраас энэ албаны нэр хүнд ямагт өндөрт байх ёстой гэсэн зарчим барьдаг. Асуудлыг заавал даргаар биш хууль ном, журмын дагуу өөрсдөө шийдэж, иргэн хүнд чирэгдэлгүйгээр хариултыг заавал өгөх ёстой. Хуулийн дагуу ажлаа хийж, хуулийн хүрээнд шийдвэр гаргах зарчмыг баг, хамт олондоо тавьдаг гэдгээ мөн онцолсон юм.

Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ ажиллуулахгүй

Энэ шийдвэртээ хатуу зогсоно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр онцолсон. ТҮЦ-ийг хотын дарга хааж боосон биш хаана ажиллаж болох байршлыг л зааж өгсөн. Улаанбаатар хотынхоо ганц том гудамжиндаа ТҮЦ ажиллуулахгүй. Мэдээж ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Гэхдээ хүнсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг дээдлэхийг шаардана. Дараагийн нэг асуудал нь Нийтийн тээвэр. Улаанбаатар хотод өнөөдөр хувийн 20 гаруй компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Энэ салбарт шинэчлэл, өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Наад зах нь суудлын бүрээсээ угааж, шугаманд гарахдаа хог, шороогүй байх, зөв боловсон үйлчлэхийг шаардаж байгаа гэдгийг ч тодотголоо.

Хот бол өөрөө хамтын амьдрал. Нэг хүний хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг хүндэтгэнэ. Авто зам тавья гэхээр нүүхгүй гээд хоёр айл гэдийхэд хотын маш том ажил зогсдог байж таарахгүй. Явган хүний зорчих хэсгийг хааж, барилга барихгүй гээд хот өөрийн стандарт, дүрэмтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Хотын эрх зүйн байдлын хуулийг шинэчлэх тал дээр ч онцгой анхаарал хандуулж байгаа гэдгийг хотын дарга хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.87.201)
    Батболд хийхээсээ ярих нь их байх юм даа
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК