зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4696 4697 4698 4699 4700 4701 4702
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 12 сарын 14
    09:00-18:00 цагт: Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум болно.

    10:00-11:30 цагт: Ногоон оффис гэж юу вэ, “Эко” сургуулийн сурагчид БОАЖЯ-ны ажлын байрыг хэрхэн үнэлэв зэрэг асуултад хариулсан хэлэлцүүлэг БОАЖЯ-ны ХААН танхимд болно.

    11:00 цагт: Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл гацаанд орсон хэвээр байна. Шүүхийн шатанд маргаан дагуулсан 6 лиценз болон төрийн байгууллага хойрго байгаа асуудлаар орон нутгийн иргэд, болон нэхэмжлэгч талын өмгөөлөгч Монгол ньюст хэвлэлийн бага хурал зарлалаа.

    11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хуульч, судлаач Х.Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ? уралдааны талаар мэдээлэл хийнэ.
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 12 сарын 14
    Хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1.
    Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоол)
    У.ХҮРЭЛСҮХ
    2.
    Ой тэмдэглэх тухай
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    3.
    Хуулийн төсөл эгүүлэн татах тухай (БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр)
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    4.
    Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөх тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    5.
    Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    6.
    Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
    С.БЯМБАЦОГТ
    7.
    Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай
    Б.БАТ-ЭРДЭНЭ
    8.
    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    Н.НОМТОЙБАЯР
    Б.БАТ-ЭРДЭНЭ
    С.БЯМБАЦОГТ
    9.
    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл
    Д.ГАНБАТ
    10.
    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
    А.ЦОГЦЭЦЭГ
    11.
    Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    12.
    Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн талаар (Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс)
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    13.
    Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын дүнгийн талаар
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    14.
    Монгол-Германы Засгийн хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний дүнгийн талаар
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    15.
    Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих болон хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний талаар
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    16.
    Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
    А.ЦОГЦЭЦЭГ
  • УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана
    2016 оны 12 сарын 14
    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай.
    2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх тухай.
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
    2016 оны 12 сарын 14
    Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн хүйтэн байна
    2016 оны 12 сарын 14
    өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • БНСУ-ын визний өршөөлийн аян 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна
    2016 оны 12 сарын 13
    БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын алба тус улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс эхэлж явуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

  • “Заан” нэрийн цагаан будааны сав баглааг хуурамчаар үйлджээ
    2016 оны 12 сарын 13
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар үйлдэж, худалдаалж байгаа тухай өргөдөл иржээ.
  • Хотын дарга “Кореа Смарт Карт” компанийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
    2016 оны 12 сарын 13
    БНСУ-ын “Кореа Смарт Карт” компанийн Ерөнхийлөгч Чой Дэ Сан Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцахаар манай улсад ажиллаж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түүнтэй уулзлаа.
  • Хөгжлийн банкны асуудлыг хойшлууллаа
    2016 оны 12 сарын 13
    УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас хойшиллоо.
  • Үхрийн мах 300 төгрөгөөр хямдарчээ
    2016 оны 12 сарын 13
    Үндэсний Статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4110 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5270 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.5 хувиар буюу 305 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өссөн байна.

  • Тулаанч М.Нандин-Эрдэнэ дахин яллаа
    2016 оны 12 сарын 13
    БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд Монголын тулаанч ”Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ тоглодог билээ. Тэрээр Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа тамирчин, дасгалжуулагч М.Нандин-Эрдэнэ Солонгос улсад зохиогдсон ээлжит холимог тулааны тэмцээнд өрсөлдөн дахин ялалт байгууллаа.

    Манай тамирчин ээлжит тулаанаа Вон Син Пактай хийлээ.



    Түүний өрсөлдөгч мэргэжлийн дэвжээнд 18 тулаан хийж, 11-д нь ялсан хашир тамирчин.

    М.Нандин-Эрдэнэ тоглолтын эхнээс илүүрхнээс өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор яллаа.



    М.Нандин-Эрдэнэ мэргэжлийн дэвжээнд хүч үзэхээсээ сонирхогчийн боксоор хичээллэж байсан. Харин мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийж, 11 ялсан амжилттай.



    Тэрбээр олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтын анхны багш гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор бэлтгэлээ базаадаг байсан төдийгүй Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ цолтой тулаанч юм.



    М.Нандин-Эрдэнэ ийнхүү сүүлчийн гурван тулаандаа дараалан яллаа. Энэ тулааны өмнө есдүгээр сард Вон Гин Киг ялсан юм.
  • Мөнгөний бодлогын зөвлөлийн 2017 оны хуралдааны тов батлагдлаа
    2016 оны 12 сарын 13
    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр А-331 тоот тушаалаар Мөнгөний бодлогын зөвлөлийн 2017 онд хуралдах тов батлагдлаа.

    Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдах хуваарь /2017 он/

    Хэлэлцүүлэг Шийдвэр гаргалт /Хэвлэлийн бага хурал/

    Гуравдугаар сарын 15-17 Гуравдугаар сарын 22

    Зургаадугаар сарын 14-16 Зургаадугаар сарын 21

    Есдүгээр сарын 18-20 Есдүгээр сарын 22

    12 дугаар сарын 12-15 12 дугаар сарын 20

    Мөнгөний бодлогын зөвлөлийн тухай

    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийн А-169 тоот тушаалаар “Мөнгөний бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байдаг. Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг бодлогын зөвлөлөөр дажуулан оновчтой болгох, олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой юм.

    Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргалдаг.

    Эх сурвалж: МОНГОЛБАНК
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХСИС-тай танилцлаа
    2016 оны 12 сарын 13
    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв. ХСИС-ийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ байранд зочлон буудлагын тийр, Бие хамгаалах бэлтгэлийн танхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, цахим номын сан, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Алдарын танхим”-тай танилцаж тус сургуулийн музейг үзсэн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд Хүндэтгэлийн лекц уншив.
  • Хууль зүйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ
    2016 оны 12 сарын 13
    Хуралдаанд оролцож буй гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсэнгүй. Ийнхүү Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 66.7 хувийн саналаар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Банк нэгэн оюутны данс руу 4.6 сая ам.доллар андуурч шилжүүлжээ
    2016 оны 12 сарын 13
    Австралийн “Westpac” банк нэгэн малайз оюутны данс руу андуурч, их хэмжээний мөнгө буюу 4.6 сая ам.долларыг төвлөрүүлсэн байжээ. Гэтэл гэнэт л тэнгэрээс, эсвэл бурхнаас сая сая ам.доллар данс руу нь орж ирснийг мэдсэн оюутан бүсгүй ёстой л нэг дураараа дургисан байх юм.

    Тодруулбал, дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг төрөл төрлөөр нь өөртөө авч, тансаглажээ. Гэвч түүний тансаглал хэдхэн өдрийн настай байсан бөгөөд тун удалгүй оюутан бүсгүй шүүхэд дуудагдсан байна. Бүсгүйг Кристине Жиашин Ли гэдэг бөгөөд эдүгээ 21 настай гэнэ.

    Тэрбээр тэр их мөнгийг эцэг, эх нь шилжүүлсэн гэж бодсон хэмээн мэдүүлжээ. Түүнийг шүүх хурал өнөөдөр болж буй бөгөөд бүсгүйн өмгөөлөгч Хюго Астон “Үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хүчингүй болгоно гэдэгт найдаж байна” гэжээ. Банкны төлөөлөл ч гэсэн шүүх хуралд оролцсон гэнэ.
  • ”Америкт ажиллах хүч” хөтөлбөрт Монголчууд хамрагдахыг судална
    2016 оны 12 сарын 13
    АНУ-ын яамнаас 2018 оноос эхлэн ”Америкт ажиллах хүч” хөтөлбөрт манай улсыг оруулах асуудлыг судална гэв. Эл асуудлыг Монгол Болон АНУ-ын гадаад харилцааны яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн байна.

    Уг уулзалтаар АНУ-ын H2 ангиллын виз буюу Америкт ажиллах хүч хүлээн авах хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлыг тавьсан байна.

    Мөн ирээдүйд АНУ-ын визнээс Монгол Улсын иргэдийг чөлөөлөх асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэх саналыг тавьж, бэлтгэл ажлуудаа хийхээр тохиролцсон аж.
  • Нийслэлийн ундны ус бохирдох хэмжээнд хүрэв
    2016 оны 12 сарын 13
    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийт 2540 иргэн, байгууллага амьдарч, үйл ажиллагаа явуулж байна.
  • Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хурлаа хийлээ
    2016 оны 12 сарын 13
    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанд хөгжлийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл хийж, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа. Бодлогын зөвлөл хуралдааныхаа давтамжийг ойртуулахаас гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байхаар тогтлоо.

    Эдийн засгийн бодлогын зөвлөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Далай ламд виз олгосон ажилтныг мэдээлэх боломжгүй гэв
    2016 оны 12 сарын 13
    Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас хэвлэлийн бага хурал хийж, сүүлийн үед өрнөсөн зарим асуудлаар тайлбар хийв.

    Тус яамны зүгээс энэтхэгийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээллэхдээ ”Манай хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд тэр дундаа Элчид сайд, Ерөнхий консул, консулууд төвөөсөө зөвшөөрөл авч байж суугаа орныхоо хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгдөг. Энэтхэгийн тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамтай холбоотой мэдээллээр хэвлэлд өгсөн ярилцлагыг тодруулах үүрэг даалгаврыг Элчин сайдад өгчихсөн байгаа. Удахгүй хариу ирнэ” гэв.

    Мөн Далай ламд виз олгосон ажилтныг ажлаас нь халсан асуудлын хувьд ”Энэ нь өөрөө Төрийн нууцын зохих зэрэглэлтэй холбоотой учраас ямар нэгэн хариу, тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна ” гэлээ.

    ОХУ-ын дипломат ажилтан дуучин С.Амармандахын биед халдсан асуудлын талаар “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас манай ГХЯ-нд хандаж, ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан дипломат эрх ямба эдэлдэг үү гэсэн лавлагаа авахыг хүссэн. Лавлагааг бид цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас бид нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв.
  • Хотын дарга С.Батболд ”бяцхан” иргэнтэй уулзлаа
    2016 оны 12 сарын 13
    З.Мөнх-Эрдэнэ хүү ном уншиж, сайхан бичиж, дуу дуулж, англиар ч чөлөөтэй уншдагаа хотын даргад хэлсэн. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 26-нд болох нийслэлийн шилдэг сурагчдын “Харшийн сүлд модны наадам”-д албан ёсоор оролцох урилгыг З.Мөнх-Эрдэнэд өглөө. Анх удаа таван настай хүү хотын даргын урилгаар “Харшийн сүлд модны наадам”д оролцож, өвлийн өвгөнөөс бэлэг авах юм.

    Мөн Баянгол дүүргийн иргэн Л.Батчулуун өөрийн зохион бүтээсэн цахилгаан халаагуурыг хотын даргад танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн агаарын бохирдолыг багасгахад уг халаагуур ач тустай. Хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан гаргах боломжтой. Одоогийн байдлаар өөрийн хэмжээнд үйлдвэрлэлээ эрхэлж байна. Цаашид хотын удирдлагаас тусламж, дэмжлэг хүсч байна” гэсэн юм.

    “Хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн зөв шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цахилгаан халаалт нь маш үр дүнтэй аргуудын нэг мөн. Та зохион бүтээсэн халаалтын төхөөрөмжөө аюулгүй, эрсдэлгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагуудын дүгнэлтийг гаргуулах хэрэгтэй” гэдгийг хотын дарга хэллээ. Түүний дараа нийслэлийн зүгээс зохион байгуулдаг үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнийг нь оролцуулж, дэмжихэд бэлэн гэдгээ Засаг дарга илэрхийллээ.

    Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баясгалан Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ашиглаж буй 60 мкв газрыг өөрийн нэр дээр болгож өгөхийг хүссэн юм. Тэрээр тухайн газартаа цайны газар, хүнсний дэлгүүр ажиллуулдагаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга холбогдох албаны хүмүүстэйгээ судлаж үзээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэх талаар эргэн хариу хэлэхээр тогтлоо.

    Үүний дараа Баянзүрх дүүргийн иргэн С.Батбаяр хотын даргатай уулзсан юм. Тэрээр өөрийн оршин суудаг 14-р хорооны 58-р байрны ойр хавьд түгжрэл ихээр үүсдэгээс гадна гарц, зогсоол байдаггүй талаар Засаг даргад дуулгалаа. Мөн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй хашаа, барилга, айлууд хүртэл буух болсныг хэлээд үүнийг шийдвэрлэж орох, гарах гарц, гармыг нээлгэж өгөхийг хүслээ.

    Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газарт дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа учир барилгын ажил явагдаж байгаа. Батлуулсан ажлын зураг дээр тухайн байрны хойшоо, урагшаа нэвт гардаг зам барихаар төлөвлөгдсөн байгаа гэдгийг тайлбарлалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4696 4697 4698 4699 4700 4701 4702
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    10 цаг 11 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    10 цаг 40 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    10 цаг 57 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    11 цаг 22 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    12 цаг 2 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    13 цаг 56 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    14 цаг 5 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    14 цаг 8 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    15 цаг 0 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    15 цаг 26 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    15 цаг 54 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    16 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ
    16 цаг 28 мин
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь 211.8 тэрбум төгрөгт хүрч 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
    16 цаг 45 мин
  • Плейлист: "Люмино" хамтлагийн ямар дууг хамгийн сайн мэдэх вэ?
    16 цаг 57 мин
  • Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
    17 цаг 12 мин
  • “Нандин боловсрол” экспо яармагт хоёр дахь жилдээ
    17 цаг 30 мин
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
    17 цаг 36 мин
  • ФОТО: Монголын их амар амгалан
    17 цаг 36 мин
  • Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээжээ
    17 цаг 48 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК