Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4804 4805 4806 4807 4808 4809 4810
  • Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
    2017 оны 3 сарын 03
    3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

  • Ордуудын зурхай: Өнөөдөр таны ажил ямар байх вэ
    2017 оны 3 сарын 03
    Ордуудын зурхай: Өнөөдөр таны ажил ямар байх вэ
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
    2017 оны 3 сарын 03
    2017.3.3, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5

    ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.3.3, Баасан гараг
    Наран ургах шингэх: 07.29-18.36
    Үс засуулбал: Эд,мал арвижна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
    2017 оны 3 сарын 03
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хйош эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 8-13 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
  • Онц их хэмжээний хохиролтой луйврын хэргийг илрүүллээ
    2017 оны 3 сарын 02
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

    Тус хэлтсийн алба хаагчид Румын улсын иргэн Михайла Флорен /34 настай/ нь Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гvйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.

    Сэжигтэн Михайла Флорен нь интернет вебсайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдийн мэдээллийг хууль бусаар олж аван төлбөрийн картын бэлдцэд суулган Улаанбаатар хотод байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд луйврын гvйлгээ хийсэн нь тогтоогджээ.

    Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.
  • Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжиллаа
    2017 оны 3 сарын 02
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Өнөөдөр хотын дарга тус дүүргийн Засаг даргын батламжид гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэв
    2017 оны 3 сарын 02
    храыр
  • Баярын өдрүүдэд 46 дуудлагаар үүрэг гүйцэтгэв
    2017 оны 3 сарын 02
    Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэв.

    Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 46 удаагийн дуудлага ирж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.

    Тухайлбал, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 17-р гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Утаажилтын бүсээс бага насны 3 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалав.

    Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,9 хувиар буурсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Хилийн боомтууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ
    2017 оны 3 сарын 02
    Сар шинийн баяртай холбогдуулж хоёрдугаар сарын 27-ноос энэ сарын 1-ний өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр хилийн боомтууд амарсан.

    Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй байхаар талууд тохиролцжээ.

    Тэгвэл гурав хоног амарсан хилийн боомтууд өнөөдрөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
  • Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа
    2017 оны 3 сарын 02
    Замын цагдаагийн алба иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах зорилгоор баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Сар шинийн баяраар буюу Битүүн, Шинийн 1,2,3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Дээрх тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46,9 хувиар, зам тээврийн осол 31,3 хувиар, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27,2 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо 8 нэгжээр буюу 2,3 дахин өссөн судалгаа байна. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн.

    Замын цагдаагийн алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

    Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн.

    Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

    Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

    Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг танилцуулж байна
    2017 оны 3 сарын 02
    Гандан хийдүүдийн унших номын жагсаалт
  • Энэ сард тэмдэглэлт есөн баярын өдөр тохионо
    2017 оны 3 сарын 02
    hfg
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4-нд болно
    2017 оны 3 сарын 02
    “Номоо солилцъё” өдөрлөг бямба гарагт болно
  • Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай
    2017 оны 3 сарын 02
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллалаа.

    БЗД-ын татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн сард 40 мянга орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч татварт хамрагдах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Харин энэ сард 2 болон 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх ёстой. Мөн 1, 6-аар төгссөн дугаартай жолооч нар энэ сардаа багтаад татвараа төлсөн тохиолдолд ямар нэгэн торгуульгүй байгаа. Харин гуравдугаар сараас хуульд заасны дагуу арга хэмжээг авах болно” хэмээв.

    Баянзүрх дүүргийн 20-р хороонд 2124 авто машин бүртгэлтэй байдаг аж. Авто машины татвар хурааж эхэлснээс хойш идэвхтэй ажиллаж дүүрэгтэй тэргүүлж байгаа гэдгийг хорооны засаг дарга хэлж байлаа.
  • Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэв
    2017 оны 3 сарын 02
    Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв. Үүнд:
    Нэг жилээс илүүгүй хугацаатай,
    Анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй,
    Нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх.
    Энэхүү шийдвэр нь Монголбанкны зүгээс авч буй нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Энэ нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарав.
  • Сэлэнгэ аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
    2017 оны 3 сарын 02
    С
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ
    2017 оны 3 сарын 02
    Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ. Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн байна.

    Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

    Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

    Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага зонхилжээ
    2017 оны 3 сарын 02
    Сар шинийн өдрүүдээр орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага ихээр иржээ.



    Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин;

    Булган аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа” гэдэг газар 8 зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин;

    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин;

    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар 40 гаруй албан хаагч 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа.

    Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд голын мөс цөмөрсний улмаас А (8 настай, эмэгтэй) осолдож амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж 2017.03.01-ний өдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

    Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Хар-Ус” нуурын мөс цөмөрсний улмаас суудлын автомашин осолдож нэг иргэн амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
    2017 оны 3 сарын 02
    klts
  • Танилц: Машины татвар хураах байршлууд
    2017 оны 3 сарын 02
    Машины татвар хураах байршлууд
4804 4805 4806 4807 4808 4809 4810
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    22 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    24 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    43 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    1 цаг 8 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    2 цаг 17 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    18 цаг 42 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    19 цаг 6 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    20 цаг 37 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    20 цаг 45 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    21 цаг 5 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    21 цаг 56 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    23 цаг 19 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    23 цаг 59 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК