Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4950 4951 4952 4953 4954 4955 4956
  • Улаанбаатарт өдөртөө 12 хэмийн хүйтэн байна
    2016 оны 12 сарын 13
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.


  • Сэлбэ гол дээр каток байгуулжээ
    2016 оны 12 сарын 12
    одруулбал, Сэлбэ гол дээр хувь хүн мөсөн зам буюу каток байгуулан ажиллуулж эхэлсэн тухай жиргээчид онцолж байна.

    Тус катокод том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр нэг цаг гулгаж байна.
  • Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
    2016 оны 12 сарын 12
    Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг Монголын хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа болж өнгөрсөн Баасан гаригт боллоо.

  • Галын аюулаас 50 иргэнийг аварчээ
    2016 оны 12 сарын 12
    Энэ сарын 11-нд буюу өчигдөр 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 32 байранд гал гарсан дуудлага иржээ.

  • З.Энхболд: АН-ын даргын сунгаанд оролцох эрх ганц л хүнд хаалттай
    2016 оны 12 сарын 12
    АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэж байна. Тодруулбал, бүртгэл энэ сарын 10-наас буюу өнгөрсөн бямба гарагаас эхэлжээ. Бүртгүүлсэн иргэдийн сурталчилгаа энэ сарын 19-нөөс албан ёсоор эхлэх аж. АН-ын даргын сунгаанд оролцож буй хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй гэж АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээрээ мэдэгдсэн. Тэгэхээр АН-ын даргад нэрээ дэвшүүлэх нь АН-ын бүх гишүүдэд нээлттэй юм байна.

    Хэдийгээр бүх гишүүдэд нээлттэй боловч нэг л хүнд АН-ын даргын суудал хаалттай байна. Тодруулбал, энэ тухай АН-ын дарга З.Энхболд ”АН-ын 180 мянга гаруй гишүүнд АН-ын даргын сунгаанд оролцох эрх бүрэн нээлттэй. Ганц л хүнд хаалттай. Тэр хүн нь би. Учир нь сонгуулийн үр дүнгээс болж би хариуцлага хүлээх учиртай. Хэдийгээр АН-ын даргаас огцрох өргөдлөө өгсөн боловч намын шинэ даргыг сонготол намайг даргаа хийж бай гэсэн учраас одоо хүртэл хэвээрээ байна” гэлээ.

    Намын даргын сонгууль нэг сарын турш үргэлжилж, нэгдүгээр сарын 19-нд дуусах юм байна. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжлах аж.
  • Манай улсад 45.3 мянган бүртгэлтэй ажил хайгч иргэн байна
    2016 оны 12 сарын 12
    Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний арван нэгэн сарын байдлаар хийсэн судалгааг өнөөдөр танилцууллаа.
  • МАН Бага хурал: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг томиллоо
    2016 оны 12 сарын 12
    Монгол Ардын намын Бага хурал Тусгаар тогтонолын ордонд үргэлжилж байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг жинхлэн томилохыг гишүүд дэмжижээ. Түүнийг томилох саналыг Намын дарга М.Энхболд гаргасан аж.

  • Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллана
    2016 оны 12 сарын 12
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа.

  • Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал болж байна
    2016 оны 12 сарын 12
    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо маргааш Төрийн ордонд эхэлнэ. Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч танилцах уулзалт хийлээ.

  • Тусгай хамгаалалттай газар галт зэвсэг авч явсныг илрүүлжээ
    2016 оны 12 сарын 12
    Улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг авч явсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, хариуцлага тооцжээ.

  • Нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргалаа
    2016 оны 12 сарын 12
    Нийслэлийн бүх шатны байгууллагуудад сахилга, дэг журмыг сайжруулж, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга албан даалгавар гарсан байна.


  • Бага хурлын гишүүнээр батлах санал хураалт явагдаж байна
    2016 оны 12 сарын 12
    МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Тус хурлаар шинээр Бага хурлын гишүүн болж байгаа 33 гишүүнийг батлах санал хураалт явагдаж байгаа юм.



    Бага хурлын гишүүдээ шинэчлэн баталсны дараагаар Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгох асуудал үргэлжилнэ.
  • Приусын баттерейг хулгайлах болжээ
    2016 оны 12 сарын 12
    Өнгөрсөн амралтын өдөр ”Буянт-Ухаа-2” хороололд хулгайч нар ”Приус” автомашины батерейг нь салгаж хулгайлсан байна. Оршин суугчийн сошиал сүлжээнд нийтэлснээс үзвэл дөрвөн ”Приус” автомашины батерейг хулгайлсан хэрэг гарчээ.
  • Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна
    2016 оны 12 сарын 12
    асралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна.

    Хамрах хүрээ: Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар

    Материалд тавигдах шаардлага: Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн ажлаа баримтжуулсан байх

    Шалгаруулалтын материал авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийг дуустал

    Хүлээн авах байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс. 320981 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Манай улсын импорт буурч, экспорт өсчээ
    2016 оны 12 сарын 12
    Үндэсний статистикийн хорооноос энэ оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
  • Элизабет Гэддийн ”Алжаал тайлах” гэрэл зургууд
    2016 оны 12 сарын 12
    Элизабет Гэддийн ”Алжаал тайлах” гэрэл зургууд
  • Хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ зохион байгуулав
    2016 оны 12 сарын 12
    Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авах арга хэмжээний тухай уг захирамжийн дагуу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш ажиллав. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өглөө. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өглөө.

    НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад 4 хүүхэд тутмын нэг нь байнгын буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэр бүлийн байдлын хувьд 100 хувь хамтарч амьдарчдаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг.” гэлээ.

    УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал “Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 2-ны өдрийн А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомаштинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.

    Илрүүлсэн хүүхдүүдэд юун түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж, усанд оруулж, дулаан хувцсаар хангасан байна. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байсныг эмч нар хэлсэн. Баянзүрх эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг хэлэхдээ “Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл ихэнх хүүхдүүд гэрээсээ дайжсан, компьютерын хамааралтай буюу дэлгэцийн донтолттой болсон байна. Мөн арьсны өвчин 7 хувьтай, бөөрний өвчлөл 5 хувьтай, амьсгалын замын өвчлөл 3 хувьтай байна”. гэсэн юм. Цаашид хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ.

    Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг эх нь авахаас татгалзсан, 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай цогцолборт байрлуулсан байна. НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын ахлах нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа “Манай цогцолборт ирсэн хүүхдүүдийг 1 сараас 1 жилийн хугацаанд нийгэмшүүлэн төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужаан, барилгын өргөн мэргэжлийн сургалт болон биеийн тамир, спорт, хөгжмийн сургалтанд хамруулна. Бичиг үсэг тайлагдаагүй, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж албан бус сургалт яваалдаг” хэмээлээ.

    Илрүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь РС тоглоомын газар хоноглодог байсан байна. Тиймээс хүүхдүүдийг хараа хяналтгүй явах нөхцөлийг бүрдүүлж байгаа РС тоглоомын газруудыг цэгцлэх шаардлага байгаа юм. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хүүхдүүдийн ярианаас харахад хараа хяналтгүй хүүхдүүд өдрийн цагаар сүм хийдээр явж хооллоод орой нь РС тоглоомын газраар хонодог гэж байна. Тэгэхээр цаашид бид РС тоглоомын газруудад шалгалт хийж, ажиллах цагийн хуваарь зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлага байна гэж үзлээ” гэсэн юм. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн “Бид энэхүү арга хэмжээг ингээд орхигдуулахгүй. Цааш нь үргэлжүүлж, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллана.” гэлээ.

    Хүүхэдтэйгээ харгис хэрцгий харьцдаг, гэрээсээ дайжиж тэнэхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Мөн гадуур хараа хяналтгүй явж байгаа хүүхдийн талаар мэдээлэх нь иргэн таны үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баруун гар тийш эргэх уулзвар 11-ээр нэмэгдлээ
    2016 оны 12 сарын 12
    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж. Үүнд:
    1. 32-н тойргийн уулзвар
    2. 100 айлын уулзвар
    3. Дарь-Эхийн уулзвар
    4. Тасганы овооны уулзвар
    5. ЭНЭШТ-ийн уулзвар
    6. Төв шуудангийн уулзвар
    7. 10-р хорооллын уулзвар
    8. 120мянгатын уулзвар
    9. АПУ-ын хойд уулзвар
    10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар
    11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.
    Уг уулзваруудаар арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн баруун гар тийш байнга эргэж болох юм байна.
    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Хоёр сар гарны хугацаанд дөрвөн уулзварт баруун гар тийш байнга эргэдэг болгож туршиж үзлээ. Энэ хугацаанд эдгээр уулзварт хөдөлгөөний ачаалал 10-20 хувиар буурсан. Мөн замын хөдөлгөөний ямар нэгэн зөрчил, осол гэмтэл гараагүй. Уулзваруудын нэвтрэх чадвар сайжирсан байна. Тийм учраас дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэх боломжтой болгож байна” хэмээлээ.
    Улаанбаатар хотод баруун гар тийш байнга эргэх боломжтой 48 уулзвар байгаа юм. Дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын цагдаагийн албанаас зөвлөж байгаа юм.
  • Прокурорууд С.Зоригийн хэргийг улс төрийн аллага биш гэж үзжээ
    2016 оны 12 сарын 12
    сэжигтэн этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.13, 91.2.16 заасан гэмт хэрэгт буруутган, ял төлөвлөжээ.

    Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.16 хоёр буюу түүнээс олон хүнийг гэх зүйл ангитай.
  • Д.Баярсайхан: Манай банк өнөөдрийн байдлаар 11.8 тэрбумын ашигтай ажиллаж байна
    2016 оны 12 сарын 12
    Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхантай ярилцлаа.
4950 4951 4952 4953 4954 4955 4956
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    5 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    32 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    1 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    1 цаг 26 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    1 цаг 51 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    1 цаг 55 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    2 цаг 36 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    2 цаг 43 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    4 цаг 13 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    4 цаг 19 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    4 цаг 25 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    5 цаг 6 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    5 цаг 28 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    5 цаг 36 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 47 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    6 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    6 цаг 51 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    7 цаг 14 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    20 цаг 58 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    21 цаг 3 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК