зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4951 4952 4953 4954 4955 4956 4957
  • Д.Эрдэнэбат: Монгол улс бүтээгч эдийн засаг руу шилжиж байна
    2016 оны 7 сарын 14
    Д.Эрдэнэбат: Монгол Улс шиг хөгжиж буй орнуудын дуу хоолой болж, бүтээгч эдийн засаг руу шилжиж байна

  • Сэрэмжлүүлэг: Усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжил
    2016 оны 7 сарын 14
    Малчид, ард иргэдийн анхааралд


    Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 14,15-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


    2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


    14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас бараалхлаа
    2016 оны 7 сарын 14
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас бараалхлаа
  • БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад айлчилж байна
    2016 оны 7 сарын 14
    БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад айлчилж байна

  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бараалхав
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бараалхав
  • Зах, худалдааны төвүүд амарч байна
    2016 оны 7 сарын 14
    Ли Көцян
  • Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол улс дахь айлчлал өнөөдөр эхэлнэ
    2016 оны 7 сарын 14
    ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
  • Хятадын Ерөнхий сайд хүрэлцэн ирээд байна
    2016 оны 7 сарын 14
    Ли Көцян
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 7 сарын 14
    Энэ сарын 14-17-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулна
  • Олон нийтээс онц дүн аваад буй найруулагч Н.Наранбаатарын тухай 24 баримт
    2016 оны 7 сарын 14
    Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Монголын түүхийг үечлэн харуулсан наадмын нээлт тун сайхан болсон талаар наадамчин олон талархан, сайшааж байна. Наадмын нээлтээр Монголын түүхийн дөрвөн үеийг тов тодорхой харуулж чадсан чадварлаг найруулагч Н.Наранбаатарын талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
    2016 оны 7 сарын 14
    Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 14
    2016 оны 07 дугаар сарын 13-ны 21 цагаас 07 дугаар сарын 14-ний 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгороор 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө сэрүүсч 17-22 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дорноговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.
  • Улам ойр дотнын сайн хөрш сайн түнш болцгооё
    2016 оны 7 сарын 14



    Улам ойр дотнын сайн хөрш сайн түнш болцгооё
    Миний бие удахгүй үзэсгэлэнт сайхан Монгол оронд айлчлах гэж байна. Хятад Монгол хоёр орон сайн хөрш, сайн түнш юм. Энэ айлчлалд би маш их найдлага тавьж байна.
    Хятадын ард түмэн Монголын тухай ярихад, эн тэргүүнд найрсаг зочинсог, асвар цайлган зан араншинтай монгол найз нөхөд санагдаж, хөвөө хязгааргүй өргөн уудам тал нутаг, уралдан давхилдах хөлөг морьд сэтгэлд буудаг билээ. Монгол улсын ”Улаанбаатарын үдэш” хэмээх нэгэн дуунд ”Охюу тэнгэрийн одод түгээд, орон байрын гэрэл цацраад”, ”Ижил хосын өргөө гэрээс, итгэл баярын аялгуу дуурсаад” гэж дуулдаг нь сайн сайхан, эвсэг зохицолт байдлын зураглал юм. Цуцалтгүй хичээл зүтгэлийн үрээр Монголын эдийн засаг нийгмийн хөгжил баярлууштай ололт амжилтуудад хүрч, ард иргэдийн амьдрал ахуй маш ихээр сайжирлаа. Улаанбаатар хот он сар тоолонд шинэчлэгдэн хөгжиж, амьжиргааны эрч хүч улам ихээр ундарч, орчин үеийн том хотын хөгжил дэвшлийн уур амьсгалаар бялхаж байна. Монголын ард түмний хөгжлийн ололт амжилтад Хятадын ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байна.
    Хятад Монгол хоёр орон уул усаараа харилцан залгалдаж, эх газрын 4700 гаруй км хамтын хилийн шугамтай бөгөөд энэ нь Хятад улс болон хөрш зэргэлдээ орнууд хоорондын эх газрын хамгийн урт хамтын хилийн шугам юм. Найрсаг сайн хөршийн хувьд, хоёр орон соёл хүмүүнлэгийн холбоотой, ашиг сонирхлын харилцаатай байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдтай урагш ахисан байна. 2014 оны 8-р сард Си Зиньпин дарга Монгол улсад айлчилж, Монголын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үед дэвшин орсон билээ. Монгол улсад хийх миний энэ удаагийн айлчлалын зорилго бол хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ахиулж, хоёр орны найрамдлын холбоосыг улам чангалан, улам батжуулахын төлөө юм.
    Хөршийн харилцаа харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэлд тулгуурладаг. Харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэл бол хамтын ажиллагааны үүд хаалгыг нээх түлхүүр юм. Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнөөдрийн иймэрхүү шинэ төлөв байдалд хүрч чадсан нь хоёр орон стратегийн өндөрлөгөөс хоёр талын харилцааны хөгжлийн их чиг хандлагыг барьж чадсантай салшгүй холбоотой билээ. Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг баримтлан, эргэ тойрны улс орнуудтайгаа харилцахдаа элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх дипломат харилцааны үзэл ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Монголын харилцааг ямагт хөрш зэргэлдээ улс орнуудтай харилцах харилцааны чухал байранд тавьж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Монгол улс Хятад улстай харилцаа хөгжүүлэх явдлыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож, Хятад улсын чухал язгуурын ашгийн асуудал дээр Хятадын талыг дэмжидэг. Хятадын хуучин үеийн үгэнд: ”Алсын хараа холын бодолтой байвал, аялалын зам саруул дардан байх болно” гэсэн мэргэн үг бий. Алсын хараа холын бодлоор их талыг сэтгэн бодолцох явдал нь хоёр орны харилцан итгэлцлийн үндэс суурь юм.
    Бээжин, Улаанбаатар тийм ч их хол биш. Өнгөрсөн хэдэн жилд хоёр орны удирдагчид ”төрөл төрсөн” шиг ойр дотно харилцаж, Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хоорондоо харилцаа солилцоо, яриа хэлцлийн маш олон индэр байгуулав. Ирээдүйд хоёр талын өндөр дээд хэмжээний харилцаа холбоо, яриа хэлцэл улам бүр нягт болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орон бүр Ази тивийн хөгжиж байгаа улс орон юм. Монгол улсын олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцох явдлыг Хятадын тал дэмжиж, Монгол улсын АПЕК-т элсүүлэх явдлыг дэмжинэ гэдгээ тодорхой илэрхийлж, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд Монгол улсын зохиромжтой хэлбэрээр оролцохыг дэмжиж, Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол улс элсүүлэх явдалд нээлттэй байр суурь баримталж байна. Хоёр орон НҮБ, Ази-Европын дээд хэмжээний уулзалт/ASEM/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал/CICA/ зэргийн хүрээнд эрчтэй хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлэн, Хятад Монголын харилцааг улам уудам саруул замаар түргэн хурдтай хөгжүүлэх ёстой.
    Хөршийн утга учир нь хамтран ажиллаж, хамтдаа хожиход байдаг. Хамтдаа хожих явдал бол өнө удаан хамтран ажиллахын тулгын чулуу юм. Өнгөрсөн 20 жилд Хятад Монголын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилтуудад хүрч, хоёр талын худалдааны хэмжээ 50 дахинаар өсөн нэмэгдэж, Хятад улс олон жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч орон болсоор ирсэн бөгөөд дэд бүтцээрээ харилцан холбогдож нэвтрэх, суурь аж үйлдвэр, хүрээлэн буй орчны хамгаалалт зэрэг салбарууд дахь хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй тэлэн өргөжсөн байна. Хятад улс хамтын ажиллагааны явцдаа харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримтлан, шудрагыг ашгаас чухалчилж, нөгөө талынхаа ашиг сонирхолд анхаарал тавьж, Монгол улсын хөгжилд чин үнэнч туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Хоёр талын хамтран байгуулсан Мэн Синь-Баянгал цементийн үйлдвэр, Улаанбаатарын нисэх онгоцны шинэ буудалд нэвтрэх хурдны шинэ зам зэрэг барилга байгууламжууд нь тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжилд амьжиргааны эрч хүч сэлбэсэн юм. Амгалангийн дулааны цахилгааны станц цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлснээр, олон монгол айл бүл дулаалгатай болсон байна. Монгол улс байгалийн нөөц баялгийн давуу талаа ашиглаж, уул уурхайн нөөц баялгийн салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрэв. Өнгөрсөн жилд Хятад улс Монголын хонь үхрийн махны экспортод зориулан зам суваг нээн өгч, Монголын “цэвэр байгалийн гаралтай мах”-ыг Хятадын хүнсний захад оруулсан юм. Монголын “Говь” маркийн ноолуурын бүтээгдэхүүн Хятад улсын зах зээлд борлуулга сайтай байдаг. Ажил хэрэгч хамтын ажиллагаа маань хоёр орны ард түмэнд ил тодорхой өгөөж хүртээж байна.
    Хятад Монгол хоёр орон Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилга болон “Талын зам” санаачилгыг холбох асуудлаар тохиролцоонд хүрч, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны орон зайг өргөжин тэлээлээ. Хоёр орон сэтгэл нэгдэн урагшилж, төмөр зам, авто зам, хилийн боомт гарцуудын дэд бүтцээрээ харилцан холбогдон нэвтрэх түвшнийг дээшлүүлэн, уул уурхайн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах, эрчим хүч хангах, малын гаралтай бүтээгдэхүүнийг тухайн нутагт нь боловсруулах зэрэг салбар дахь үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлбэл зохино. Бид худалдааны нөөц хүчээ тасралтгүй нээн ашиглаж, хоёр талын худалдааны цар хэмжээг байнга өргөжүүлэн тэлэх ёстой.
    Хөршийн хайр сэтгэлгээ нь бие биеэ харилцан гүн ойлгодогт оршдог. Соёл хүмүүнлэгийн харилцаа солилцоо нь сэтгэл санаагаа ойлгон мэдэлцэхэд тусгтай байдаг. 2015 онд Монголоос давхардсан тоогоор нэг сая иргэн Хятадад жуулчилсан байна. Энэ нь Монголын нийт хүн амын гуравны нэг хувьтай тэцсэн үзүүлэлт болсон юм. Хоёр орны ард түмний найрсаг харилцаанд хүмүүсийн сэтгэлийг хөдлүүлсэн үлгэр их олон гарсан билээ. 2014 онд Улаанбаатар хотын хоёр настай нэг банди аз бусаар галын осолд өртөн хүнд түлэгдэж, тахир дутуу болох аюулд тулгаран, Бээжин хотноо ирж эмчилгээ хийлгэсэн юм. Хятадын иргэд халуун сэтгэлээр харамгүй хандив өргөсний ачаар тэр банди хөл дээрээ зогсож чадан илааршсан байна. Энэ нь Хятадын ард түмний зүгээс Монголын ард түмэнд халуун дотноор хандаж буйн чин сэтгэлийн бодит зураглал болсон юм. Үүнтэй адилаар, 2008 онд Хятадын Вэньчуаньд хүчтэй газар хөдлөн онц их гамшиг болсон үед, Монголын ард түмэн тэр даруйд нь тусламжийн халуун гараа сунгаж, Монголын уран бүтээлчид үүнтэй холбогдуулан тусгайлан ая дуу зохиож бүтээсэн юм. Тэр дуунд: “Найзууд маань, та нар ганцаардан гансрахгүй, та нарт учирсан гашуун зүдүүрийг бид хуваалцан туулна”/орчуулга/ гэж дуулдаг байна. Энэ нь Монголын ард түмний зүгээс Хятадын ард түмэнд гүн зузаан найрсаг сэтгэлээр хандаж буйг харуулсан юм.
    Эсэлт тэнцсэн айраг амттай, сэтгэл таарсан анд найдвартай. Хоёр орны ард түмэн, ялангуяа залуу үеийнхэнд харилцааны улам олон нөхцөл боломж хангахын тулд, хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Өдгөө Монголоос Хятадад суралцаж буй оюутан сурагчдын тоо 10 мянга гаруй байгаа бөгөөд үүнд 7000 гаруйд нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг хүртэж байгаа юм. Монгол улстай хамтран эрдэм чадвартай хүмүүсийг олноор бэлтгэн хүмүүжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн Монголын иргэдийн Хятадад ирж бизнес эрхлэх, аялан жуулчлахад бид улам их тус дөхөм үзүүлэх бөгөөд Монголын улам олон найз нарын Хятад орноор аялан зугаалж, амран танилцахыг сайшааж байна. Саяхнаас Хятадын “Бээжин залуус” хэмээх олон ангит киног Монгол улсад телевизаар цацаж эхэлсэн бөгөөд Монголын урлагийн хамтлаг ч Бээжинд морин хуурын концерт тоглолоо. Иймэрхүү харилцаа холбоо улам өргөн тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
    Ази, Европын тэргүүн нарын 11-р уулзалт удахгүй Улаанбаатар хотноо болох бөгөөд уг уулзалтад миний бие Ази, Европын олон орны тэргүүн нартай хамт оролцоно. Энэ жилд Ази, Европын дээд хэмжээний уулзалт байгуулагдсаны 20 жилийн ой тохиж байна. Энэ удаагийн уулзалтаар шинэ хэлбэрийн бүх талын түншийн харилцаа тогтоох үүрэг үорилтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, бие биеэ хүндэтгэх, найрсгаар зөвшилцөх зэрэг Ази, Европын дээд хэмжээний уулзалтын уламжлалаа бадруулан, эв санаа нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтод хамтдаа хандан, Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны шинэ шатанд дэвшин хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг талууд хүсэн хүлээж байна. Энэ нь Ази, Европын бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай юм. Зочлогч орны хувьд, Монголын тал уг уулзалтын болоход маш их хувь нэмэр оруулсан. Уг уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
    Хятадын хуучин үгэнд: “Холын төрлөөс ойрын хөрш” гэдэг билээ. Бид харилцан чин үнэнчээр хандаж, гар гараа холбон урагшилбал, Хятад Монгол хоёр оны харилцааг улам эрчтэй хөгжүүлж, улам ойр дотно болгож, хоёр ард түмэнд улам аз жаргал эдлүүлэх нь гарцаагүй юм.

  • Шорлогны мах амталж дарах 10 арга
    2016 оны 7 сарын 13
    Шорлогны мах амталж дарах 10 арга
  • АСЕМ: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 17-18-ны өдрүүдэд Монголд айлчилна
    2016 оны 7 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны долоодугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

    Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

    Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана.

    Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

    Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалын өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

    БНСУ-ын Засгийн газар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн болно.



    Эх сурвалж: ГХЯ
  • Эерэг 24: Гурван ихэр мэндэллээ
    2016 оны 7 сарын 13
    Сайхан мэдээ: Улсын их баяр наадмаар 3 ихэр мэндэллээ
  • Ж.Эрдэнэбат: Зүүн өмнөд Ази, БНХАУ, ОХУ-руу чиглэсэн экспортын үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй
    2016 оны 7 сарын 13
    уул уурхайн томоохон ордыг түшиглэн Зүүн өмнөд Ази, БНХАУ, ОХУ
  • Энэ жилийн хамгийн залуу начинаар Д.Анар тодорлоо
    2016 оны 7 сарын 13

    Энэ жилийн хамгийн залуу начинаар Д.Анар тодорлоо
  • Автобусны жолооч осол гаргаж 3 хүний амь нас эрсдэв
    2016 оны 7 сарын 13
    Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 831 авснаас зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, 4 хүний амь нас хохирч 53 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 12, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

    Тухайлбал, БЗД-ийн нутаг Дүнжингаравын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Г нь T.Cresta маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж, мөн зогсож байсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн А жолоочтой автобусыг мөргөж зорчигч 22 настай эмэгтэй З, 25 настай эмэгтэй Л, 09 сартай эрэгтэй Д нарыг 3 хүний амь нас хохирч 1 хүүхэд , 3 том хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.
  • Наадмын түрүү, үзүүр бөхчүүдийг жийп машинаар байллаа
    2016 оны 7 сарын 13
    Монгол Бөхийн түүхэндээ
4951 4952 4953 4954 4955 4956 4957
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр хэзээ СЭТГҮҮЛЧ болсон бэ?
    1 цаг 1 мин
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
    2 цаг 11 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
    2 цаг 37 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
    2 цаг 42 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
    3 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
    3 цаг 23 мин
  • Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол хүсээд байх зүйл биш
    3 цаг 38 мин
  • Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
    3 цаг 51 мин
  • Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн эх орноо хайрлах сэтгэлийг ард түмэнд дамжуулдаг радио станц нь Цогоо
    3 цаг 56 мин
  • Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 377 хүнд холбогдох 266 хэргийг шүүхэд шилжүүлжээ
    4 цаг 23 мин
  • Улиастай сумын шугам сүлжээний шинэчлэлийг эхлүүлэв
    4 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
    5 цаг 16 мин
  • Элсэлтийн шалгалттай өдрүүдэд зам засварлахгүй
    5 цаг 17 мин
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    6 цаг 11 мин
  • Д.Энхжаргал: Шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн
    6 цаг 34 мин
  • ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
    6 цаг 48 мин
  • Үхрийн мах болон I гурилын үнэ дахин өсжээ
    7 цаг 10 мин
  • Нийтийн тээврийн 1095 автобус иргэдэд үйлчилж байна
    7 цаг 11 мин
  • Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна
    7 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын хуваарь
    7 цаг 36 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК