Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5055 5056 5057 5058 5059 5060 5061
  • Зам, тээврийн хөгжлийн яам 100 хоногийн ажлаа тайлагнав
    2016 оны 10 сарын 24
    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 100 ХОНОГИЙН АЖЛАА ТАЙЛАГНАВ
  • Цэрэг татлага хөдөө орон нутагт үргэлжилж байна
    2016 оны 10 сарын 24
    Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дуусчээ. Харин хөдөө орон нутагт цэрэг татлага үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-нийг хүртэл үргэлжлэх аж.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
  • А.Шоовдор: Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү
    2016 оны 10 сарын 24
    Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой ярилцлаа. Бидний яриа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэртэй энэ оны наймдугаар сарын 25-нд ямар гэрээ хийсэн талаарх асуултаас эхэлсэн юм.

    -УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны аравдугаар сарын 17-нд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр гэрээ танилцуулсан. Үүний нэг нь танай компанитай 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлэх тухай гэрээ. Асуудлын гол нь уг гэрээнд зааснаар 15 тэрбум 258 сая төгрөгийг урьдчилж төлөх, жил бүрийн эхний сард төлнө гэсэн байгааг үзүүлсэн. Энэ гэрээнд таны гарын үсэг бий. Яагаад ийм гэрээ байгуулах болсон юм бэ?

    -Манай үйлдвэр 2017-2021 он хүртэл Эрдэнэт УБҮ-тэй технологийн шохой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ чинь тохиолдлын чанартай биш шүү дээ, анх удаа ч биш. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор 34 дэх жилдээ, барилгын байгууллагуудыг барилгын шохойгоор тасралтгүй ханган ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ баяжмалаа ангижруулах процесст сайн чанарын шохой чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь шохойн чанарын үзүүлэлт баяжмалын зардалд шууд нөлөөлдөг юм шүү дээ. Цементийн үйлдвэрлэл улирлын чанартай явагддагаараа онцлогтой. Эрдэнэт УБҮ-г шохойгоор хангахад шаардлагатай уулын ажил, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, дулааны станцын үйл ажиллагааг найдвартай ханган явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн жилд нийлүүлэх шохойны 40 хувийн урьдчилгаатай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.

    Энэхүү урьдчилгаатай шохой нийлүүлэх гэрээ нь шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, үнийг тогтвортой нэг үнээр мөрдөх, чанаргүй стандарт бус шохойн нийлүүлэлтээс хамгаалсан, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг тэнцүү хангасан гэрээ юм.

    Өнгөрсөн жилд 36000 тн шохойг 20 хувийн урьдчилгаа төлбөр авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ-г технологийн шохойгоор хангах хэмжээний шохойн үйлдвэр Монгол Улсад баригдаагүй байгаа нөхцөлд Хятадаас импортоор шохой зайлшгүй авна. Манай үйлдвэр Эрдэнэтийг 100 хувь шохойгоор, Монгол Улсын цементийн дотоодын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ажилладаг Эрдэнэтийн УБҮ-ийг олон жилийн турш технологийн шохойгоор ханган ажиллаж байгаадаа хамт олон маань баяртай, Эрдэнэтийнхэн ч бидэнд талархаж явдаг.

    -Үүнийг та ердийн гэрээ гэж үзэж байна уу. Хууль зөрчсөн зүйл заалт бий юу?

    -Тийм ээ. Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү.

    -УИХ-ын дэд даргын үзэж байгаагаар үүнийг “шахаа” гэж нэрлэдэг хуулиас ангид нийлүүлэлт биш гэж үү?

    -Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан. Үүнийг бид зогсоож чадсан.

    -Энэ гэрээг байгуулахын өмнө уг урьдчилгаа төлбөрийг авах шалтгааны талаар Эрдэнэт үйлдвэрээс ч юм уу, Засгийн газраас төлөөлөл тантай уулзаж байсан уу?

    -Үгүй. Эрдэнэт УБҮ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хооронд жил бүр байгуулдаг л гэрээ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Засгийн газар оролцдоггүй.

    -Тэгээд энэ гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээнд нөлөөлсөн болж таарч байна вэ?

    -Энэ гэрээ 2017 оноос хэрэгжих гэрээ. Улсын төсөвт нөлөөлөх хэмжээний ямар ч урьдчилгаа аваагүй, харин өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр манайд өглөгтэй явж байна.

    -Ц.Нямдорж дарга хэлэхдээ “Энэ гэрээг хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хоёулаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очлоо. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан” гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

    -Захиалагч бүтээгдэхүүнээ авахын тулд, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд урьдчилгаа төлбөртэй гэрээ хэлцэл хийгддэг. Энэ нь аль алиныхаа үйлдвэрлэлийг дэмжих, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгддэг гэрээний салшгүй нэг хэсэг. Манайх Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор найдвартай хангахын тулд хөрс хуулалт, шохойн чулууны олборлолт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхэд зориулсан урьдчилгаа авдаг.

    -Танай компани Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон юм уу. ХХБ-ны Гүйцэтгэх захирал мэдээлэхдээ манай банкинд тэдний нэг ч хувьцаа байхгүй гэх юм?

    -Худалдаа хөгжлийн банкинд манай үйлдвэрийн хувьцаа байхгүй. Харин зээл бол бий.

    -Энэ бүхэн танай үйлдвэрлэлийн хувьд монополь болохоор өрнөөд байгаа бизнесийн өрсөлдөөн үү, эсвэл хоёр улстөрчийн хоорондын зөрчилд хавчуулагдаад байгаа хэрэг үү гэдгийг тайлж өгөөч?

    -Оюу толгой, Бороо гоулд , хөнгөн бетон, төмөрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд бий болсноор технологийн шохойн хэрэгцээ эрс нэмэгдэж өсөх хандлагатай байна. Манайхаас технологийн шохой авах сонирхолтой боловч тээвэр ложистикийн асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой импортоор шохой авч байна. Бусад боловсруулах үйлдвэрүүд технологийн шохойгоо манай үйлдвэрээс авч байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх шаардлага баймааргүй юм даа. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга нь энэ гэрээг олж авч дэлгэж байгааг гайхаж байна. Хэрэв манай үйлдвэрлэж байгаа шохой Эрдэнэт УБҮ-ийн техник технологийн шаардлагыг хангахгүй байгаа бол шинээр шохойн үйлдвэр барьж байгуулах, импортоор шохой худалдан авах асуудал нээлттэй байгаа.

    -Сүүлийн асуулт. Өнгөрсөн дөрвөн жилд таныг АТГ шалгаж байсан. Харин одоо та шалгагдаж байгаа юу, шалгуулаад дуусчихсан уу?

    -Би энэ үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг.

    Тэгэхээр энэ улсад хэн юм үйлдвэрлэж бүтээх вэ? Аль эсвэл бүгд улстөрч, дуучин, бөхчин болох уу? Уг нь аж үйлдвэр хөгжиж байж л улс орон ажилгүйдэл, ядуурлыг даван туулсан олон жишээг ярьдаг биз дээ.

    Намайг Улсын үйлдвэрт ажиллаж байхад нэргүй мэдээллээр 38 тэрбум төгрөг идлээ, уулаа, мөнгө угаасан гээд хоёр жил гаруй хугацаанд шалгасан.

    Миний ойр дотны хүмүүс, гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамт олон гээд шалгагдаагүй хүн үлдээгүй дээ. Харин эцэст нь шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан. Миний хийж чаддаг ажил учраас би буцаад үйлдвэртээ ажиллаж байна. Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна.

    -Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
  • Нуурнаас эвгүй үнэр үнэртэж, металл амтагдах болжээ
    2016 оны 10 сарын 24
    Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ”Шинь Шинь” холимог металлын ордын ойролцоох тогтоол уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч биологийн төв лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Тогтоол ус буюу жижиг нуур нь уурхайн хаягдлын далангаас нэг км орчмын зайд байдаг гэх ба уг уснаас эвгүй үнэр, амт амтагдаж байгаа нь хятадын уурхайн хаягдлын далан сэтэрч ус руу орсон байж болзошгүй гэх дуудлага цагпаагийн байгууллагад иржээ. Улмаар иргэний мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж уурхайн шингэн хаягдал нуур луу ороогүйг тогтоосон хэдий ч дээжийг шинжлүүлэхээр ийнхүү лабораторид хүргүүлжээ. Хиймэл нуур тогтсон энэхүү орд нь хуучнаар Мардай хэмээн нэрлэгддэг байсан Оросууд уран олборлодог байсан ажээ.
  • Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 10 сарын 24


    Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

    Тухайлбал, өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

    Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.

    Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байна.

    2016 оны эхний 10 сард буюу өнөөдрийн байдлаар объектын гал түймэр улсын хэмжээнд 2985 удаа гарч 30 хүн түлэгдэж гэмтэн, 31 хүн амь насаа алдсан байна.

    Иймд иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.

    Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй.

    Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.

    Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна .
  • Нислэгийн компанийн хөгжил дэвшилд нисэх буудал онцгой чухал үүрэгтэй
    2016 оны 10 сарын 24
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2016.10.24/ БНСУ-ын “КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн-ийг хүлээн авч уулзлаа.

    Тэрбээр манай “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд, хүмүүнлэгийн салбарын хамгийн өргөн харилцаатай орон болох БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэдийн солилцоо нэмэгдэж, улс төрийн өндөр, дээд түвшний харилцааны давтамж байнга өндөр байгааг онцлов.

    УИХ-ын дарга М.Энхболд “КАЛ” компани хоёр орны харилцааны эхэн үеэс Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Монголын ард түмэн сайн мэддэг гээд тус компанийн толгой групп болох “Ханжин” групп Монголын боловсролын салбарт оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж, монгол оюутнуудыг БНСУ-д суралцахад дэмжлэг үзүүлсээр байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

    “КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн “Ханжин” групп, Монгол Улс олон жилийн сайхан харилцаатай бөгөөд энэ онд “КАЛ” компани Монгол Улсад нислэг үйлдэж эхэлсний 25 жилийн ой тохиож байна гэв. “КАЛ” болон МИАТ компанийн хооронд хамтарсан нислэг үйлдэх, Монголын иргэний агаарын тээврийн инженер техникийн болон үйлчилгээний ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг ноён Чи Чан Хүн онцлов.

    Тэрбээр “Нислэгийн компанийн хөгжил дэвшилд нисэх буудал онцгой чухал үүрэгтэй. Танай улс олон улсын шинэ нисэх буудал байгуулж, ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаад талархалтай байна. Би Монгол Улсын Зам, тээврийн сайдтай уулзсан. Энэ үеэр хуучин нисэх буудлаа нисэгчдийг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах бааз болгох зорилготой байгааг сонссон. Энэ бол маш зөв алхам юм” хэмээн тэмдэглэлээ.

    Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд нэгэнт тогтсон уламжлалт харилцаагаа цаашид илүү үр ашигтай өргөжүүлэхийг хүсэн ерөөгөөд, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ анхаарал тавьж, дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хүүхдийн найрал дууны наадмын шагналтнуудын тоглолт болно
    2016 оны 10 сарын 24
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
  • Гадны 88 иргэнийг Монголоос гарахыг хоригложээ
    2016 оны 10 сарын 24
    Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагын саналыг үндэслэн гадаадын 15 орны 142 иргэний Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай 94 удаагийн шийдвэрийг гаргасан байна.
  • Улсын дугаар үйлдвэрлэдэг газруудад хяналт тавина
    2016 оны 10 сарын 24
    Замын хөдөлгөөнд оролцож байгаа машины улсын дугаарыг стандартын дагуу хэвлээгүйгээс болж, зөрчил гаргасан хүмүүсийг илрүүлэх боломжгүй болсон байна. Иймд Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг цэгцлэхээр болжээ.

    Автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг 20 гаруй үйлдвэрт дугаарыг стандартын дагуу чанартай үйлдвэрлэл эрхлэх шаардлага тавьсан байна. Мөн цифрийг буруу байрлуулах, тоог нь том жижиг хэвлэх, серид бичигдэж буй үсгийг өөр өөр шрифтээр бичих зэрэг алдаа гарсаар байгаа аж. Тиймээс улсын дугаар үйлдвэрлэдэг газруудад хяналт шалгалт хийж, алдаатай дугаар үйлдвэрлэж буй үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах юм байна.
  • Хагалгаанд орох өвчтөнүүд хүлээлтийн байдалд байна
    2016 оны 10 сарын 24
    Мэс заслын тасагт өдөрт 5-6, долоо хоногт 35-40 гаруй хүнд яаралтай хагалгаа хийдэг байна.
  • ”Эх дэлхийн мисс 2016”: Э.Азбилэг авъяaслаг миссээр тодорлоо
    2016 оны 10 сарын 24
    “Miss Earth” тэмцээн Филиппиний Манила хотод амжилттай болж байна. Эх дэлхийгээ хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж буй гоо бүсгүйн тэмцээнд 80 гаруй орны мисс оролцож байгаа бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн уран нугараач, мисс Э.Азбилэг оролцож байгаа юм.

    Тэрээр Эх дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа мисс Э.Азбилэг авъяaслаг мисс шагналыг эзэн болжээ.

  • Дэлхийн банк 300 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
    2016 оны 10 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


  • Блумберг ТВ Монголиа телевиз мэдэгдэл гаргалаа
    2016 оны 10 сарын 24
    БЛУМБЕРГ ТВ МОНГОЛИА ТЕЛЕВИЗ
    “МЭДЭГДЭЛ”
    Зарим хэвлэл, нийгмийн сүлжээнд ”Bloomberg TV Mongolia 2013 онд 816 мянган ам.доллараар Хөгжлийн банкны сурталчилгааг хийсэн” хэмээн мэдээлж буй нь баримтаа гүйцэт нягтлаагүй, улс төрийн тодорхой нэг бүлгийн ашиг сонирхолд үйлчилсэн, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
    Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан танилцуулсан. Үүндээ “2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан” хэмээн дурдсаныг зарим хэвлэл, нийгмийн сүлжээнд нягтлалгүйгээр, нэг талыг барин туйлшран мэдээлж байна.
    Монгол Улсыг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх зорилгоор “Inside Mongolia” цуврал сурталчилгаа бэлтгүүлж, нэг жилийн турш олон улсад цацуулах гэрээг 2013 онд Bloomberg LP компанитай Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк байгуулсан. Энэ хүрээнд Bloomberg Singapore Монголын талаар сурталчилгааг хөнгөлөлттэй үнээр дэлхий дахинаа цацсан болно. Төлбөрийг Монгол Улсын талаас Хөгжлийн банк Bloomberg LP компанид хийсэн гэдэг нь “шалгалтын дүн” гэх нийтлэлүүдэд хавсаргасан баримтаас тодорхой харагдаж байна.
    Блумберг ТВ Монголиа дээрх арга хэмжээтэй холбоотой ямар нэгэн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкнаас аваагүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.
    Цаашид дээрх ташаа мэдээллийг ашиглан Блумберг ТВ Монголиа телевизийн нэр хүндэд халдахгүй байхыг энэхүү мэдэгдлээр дамжуулан анхааруулж байна.
    Манай компани нь Bloomberg Television-ийн толгой компани болох АНУ-ын Нью Йорк хотод төвтэй Bloomberg LP-тай 2011 онд байгуулсан Лицензийн гэрээний дагуу, албан ёсны эрхтэйгээр тус компанийн барааны тэмдгийг Монгол улсад ашигладаг болно. Олон улсын хэмжээнд Bloomberg Television-ийн цацаж буй мэдээ мэдээлэл, аливаа контентийн агуулгад Блумберг ТВ Монголиа хариуцлага хүлээх ёсгүй.
    Bloomberg LP нь дэлхий даяар 192 төв болон төлөөлөгчийн газар бүхий 19,000 ажилтантай олон улсын байгууллага бөгөөд Сингапур дахь төв нь Азийн бүс нутгийг хариуцан ажилладаг юм.
    ---оОо---

  • Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
    2016 оны 10 сарын 24
    Өчигдөр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн нэмэлт санал хураалт болсон. Харин өнөөдөр техникийн тооллого хийж буй.

    Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгж, алба, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
  • Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалсан “Сүүдэр ший” жүжиг тоглогдогдлоо
    2016 оны 10 сарын 24
    Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалсан “Сүүдэр ший” жүжиг тоглогдогдлоо
  • Дуучин Анхаа, Мөөгий нар ИТХ-ын төлөөлөгч болох нь
    2016 оны 10 сарын 24
    Чингэлтэй дүүргийн 7 тойрог. ”Татар” хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун АН-аас өрсөлдөж яллаа. Тэрбээр 2,341 санал авчээ.
  • ЗЦГ: Зарим даваагаар том тэрэг зорчуулахгүй
    2016 оны 10 сарын 24
    Ихэнх нутгаар цас орж, хальтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Архангай аймгийн нутаг Цагаан давааг өчигдөр 22.00 цагаас хаажээ.

  • Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ
    2016 оны 10 сарын 24
    Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт нь хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлжээ.

  • Автын ослоор нэг хүн амиа алдаж, 29 хүн бэртжээ
    2016 оны 10 сарын 24
    Тодруулбал, СХД-ийн нутаг эмээлтийн зам, ”МТ” штс-ын баруун замд t.landcruiser маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 27 настай эрэгтэй Б- г мөргөж амь насыг нь хохироожээ.
  • АН-ын бүлэг 2017 оны төсвийн төслийн талаар хэлэлцэв
    2016 оны 10 сарын 24
    УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар 2017 оны төсвийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, гишүүд байр сууриа нэгтгэсэн байна.



    Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус бүлэг мэдээлэл өгөхгүй ажээ.
5055 5056 5057 5058 5059 5060 5061
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    48 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    1 цаг 3 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    1 цаг 53 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    1 цаг 58 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    2 цаг 2 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    2 цаг 13 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    2 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    2 цаг 34 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    2 цаг 55 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    2 цаг 58 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    3 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    3 цаг 18 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    3 цаг 32 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    3 цаг 35 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    3 цаг 44 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    3 цаг 49 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    4 цаг 33 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    19 цаг 5 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    19 цаг 10 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    19 цаг 14 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК