Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Шоовдор: Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү

2016-10-24
0
ЖИРГЭХ

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой ярилцлаа. Бидний яриа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэртэй энэ оны наймдугаар сарын 25-нд ямар гэрээ хийсэн талаарх асуултаас эхэлсэн юм.


-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны аравдугаар сарын 17-нд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр гэрээ танилцуулсан. Үүний нэг нь танай компанитай 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлэх тухай гэрээ. Асуудлын гол нь уг гэрээнд зааснаар 15 тэрбум 258 сая төгрөгийг урьдчилж төлөх, жил бүрийн эхний сард төлнө гэсэн байгааг үзүүлсэн. Энэ гэрээнд таны гарын үсэг бий. Яагаад ийм гэрээ байгуулах болсон юм бэ?


-Манай үйлдвэр 2017-2021 он хүртэл Эрдэнэт УБҮ-тэй технологийн шохой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ чинь тохиолдлын чанартай биш шүү дээ, анх удаа ч биш. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор 34 дэх жилдээ, барилгын байгууллагуудыг барилгын шохойгоор тасралтгүй ханган ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ баяжмалаа ангижруулах процесст сайн чанарын шохой чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь шохойн чанарын үзүүлэлт баяжмалын зардалд шууд нөлөөлдөг юм шүү дээ. Цементийн үйлдвэрлэл улирлын чанартай явагддагаараа онцлогтой. Эрдэнэт УБҮ-г шохойгоор хангахад шаардлагатай уулын ажил, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, дулааны станцын үйл ажиллагааг найдвартай ханган явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн жилд нийлүүлэх шохойны 40 хувийн урьдчилгаатай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.

Энэхүү урьдчилгаатай шохой нийлүүлэх гэрээ нь шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, үнийг тогтвортой нэг үнээр мөрдөх, чанаргүй стандарт бус шохойн нийлүүлэлтээс хамгаалсан, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг тэнцүү хангасан гэрээ юм.

Өнгөрсөн жилд 36000 тн шохойг 20 хувийн урьдчилгаа төлбөр авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ-г технологийн шохойгоор хангах хэмжээний шохойн үйлдвэр Монгол Улсад баригдаагүй байгаа нөхцөлд Хятадаас импортоор шохой зайлшгүй авна. Манай үйлдвэр Эрдэнэтийг 100 хувь шохойгоор, Монгол Улсын цементийн дотоодын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ажилладаг Эрдэнэтийн УБҮ-ийг олон жилийн турш технологийн шохойгоор ханган ажиллаж байгаадаа хамт олон маань баяртай, Эрдэнэтийнхэн ч бидэнд талархаж явдаг.

-Үүнийг та ердийн гэрээ гэж үзэж байна уу. Хууль зөрчсөн зүйл заалт бий юу?

-Тийм ээ. Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү.

-УИХ-ын дэд даргын үзэж байгаагаар үүнийг “шахаа” гэж нэрлэдэг хуулиас ангид нийлүүлэлт биш гэж үү?

-Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан.  Үүнийг бид зогсоож чадсан.

-Энэ гэрээг байгуулахын өмнө уг урьдчилгаа төлбөрийг авах шалтгааны талаар Эрдэнэт үйлдвэрээс ч юм уу, Засгийн газраас төлөөлөл тантай уулзаж байсан уу?

-Үгүй. Эрдэнэт УБҮ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хооронд жил бүр байгуулдаг л гэрээ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Засгийн газар оролцдоггүй. 

-Тэгээд энэ гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээнд нөлөөлсөн болж таарч байна вэ?

-Энэ гэрээ 2017 оноос хэрэгжих гэрээ. Улсын төсөвт нөлөөлөх хэмжээний ямар ч урьдчилгаа аваагүй, харин өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр манайд өглөгтэй явж байна.  

-Ц.Нямдорж дарга хэлэхдээ “Энэ гэрээг хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хоёулаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очлоо. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан” гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Захиалагч бүтээгдэхүүнээ авахын тулд, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд урьдчилгаа төлбөртэй гэрээ хэлцэл хийгддэг. Энэ нь аль алиныхаа үйлдвэрлэлийг дэмжих, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгддэг гэрээний салшгүй нэг хэсэг. Манайх Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор найдвартай хангахын тулд хөрс хуулалт, шохойн чулууны олборлолт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхэд зориулсан урьдчилгаа авдаг.

-Танай компани Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон юм уу. ХХБ-ны Гүйцэтгэх захирал мэдээлэхдээ манай банкинд тэдний нэг ч хувьцаа байхгүй гэх юм?

-Худалдаа хөгжлийн банкинд манай үйлдвэрийн хувьцаа байхгүй. Харин зээл бол бий.  

-Энэ бүхэн танай үйлдвэрлэлийн хувьд монополь болохоор өрнөөд байгаа бизнесийн өрсөлдөөн үү, эсвэл хоёр улстөрчийн хоорондын зөрчилд хавчуулагдаад байгаа хэрэг үү гэдгийг тайлж өгөөч?

-Оюу толгой, Бороо гоулд , хөнгөн бетон, төмөрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд бий болсноор технологийн шохойн хэрэгцээ эрс нэмэгдэж өсөх хандлагатай байна. Манайхаас технологийн шохой авах сонирхолтой боловч тээвэр ложистикийн асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой импортоор шохой авч байна. Бусад боловсруулах үйлдвэрүүд технологийн шохойгоо манай үйлдвэрээс авч байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх шаардлага баймааргүй юм даа. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга нь энэ гэрээг олж авч дэлгэж байгааг гайхаж байна. Хэрэв манай үйлдвэрлэж байгаа шохой Эрдэнэт УБҮ-ийн техник технологийн шаардлагыг хангахгүй байгаа бол  шинээр шохойн үйлдвэр барьж байгуулах, импортоор шохой худалдан авах асуудал нээлттэй байгаа. 

-Сүүлийн асуулт. Өнгөрсөн дөрвөн жилд таныг АТГ шалгаж байсан. Харин одоо та шалгагдаж байгаа юу, шалгуулаад дуусчихсан уу?

-Би энэ үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай  хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг. 

Тэгэхээр энэ улсад хэн юм үйлдвэрлэж бүтээх вэ? Аль эсвэл бүгд улстөрч, дуучин, бөхчин болох уу? Уг нь аж үйлдвэр хөгжиж байж л улс орон ажилгүйдэл, ядуурлыг даван туулсан олон жишээг ярьдаг биз дээ. 

Намайг Улсын үйлдвэрт ажиллаж байхад нэргүй мэдээллээр 38 тэрбум төгрөг идлээ, уулаа, мөнгө угаасан гээд хоёр жил гаруй хугацаанд шалгасан.

Миний ойр дотны хүмүүс, гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамт олон гээд шалгагдаагүй хүн үлдээгүй дээ. Харин эцэст нь шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан. Миний хийж чаддаг ажил учраас би буцаад үйлдвэртээ ажиллаж байна. Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Zochin (202.21.112.2)
    2huviin kompani bol taniltsuulakhgui baij bolnoo. Turiin umchit kompanid ajillaj bgaagaa oilgokhgui hun bna daa. Huviinkh ni kompani geed itgechihsen bgaa yum bish uu?
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.228.131.206)
    Юундаа шачиганаад байгаа хулгайч вэ идэж уух чинь хаагдчих гээд бнуу
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Хуцалгүй та нар шахаа ч байсан юу ч бай үндэсний үйлдвэрээ сайн дэмжиж өг ирээдүйд манай улсад хэрэгтэй
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.24.156)
    Дэлгэх л шаардлагатай бол хоёр компаний хооронд байтугай хоёр хүний хоорондын гэрээг ч дэлгэж болно.Юунд эмзэглээд байгаа юм идэж уухаас чинь хумслах гээд байна уу
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • тэнэгт (119.40.97.94)
    Тэнэгтээч 2021 байхдаа яахав дээ. Нэртэйгээр н 3021 он гээд хийчихээч
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • mongol (103.57.95.225)
    Nyamdorj turd olon jil faartai dulaan bairand daarch uzelgui ulsiin hangamjid olon jil ajjillahdaa uy hiij buteewee.Unuudur zasaglal yamar bna.Gol ajlaa hii Nyamdorjoo.Geree uhaj suuhaar turd baigaa hyamral bulhai luiwaraa baihgui bolgoochee
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.168)
    Улсын үйлдвэрийн газруудын захирлууд ингэж үгсэн хуйвалдаж мөнгө иддэг нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой шүүдээ. Ингэж гэм зэмгүй хүн болох гэж байдаг л нэг ердийн гэрээ гэж ард түмнийг хуурах гэж оролдсоны хэрэггүй Авилгатай тэмцэх газар шалгах хэрэгтэй. АН засгийн эрхээс буухынхаа өмнө энэ гэрээг байгуулж нэн яаралтай мөнгийг гаргуулж авсан нь ноцтой гэмт хэрэг. Нямдорж маш ноцтой хэргийн талаар ярьж байгаа. Тэр насаараа хууль шүүхийн толгойд ажиллаж байсан хүн хэзээ ч баримт нотолгоогүй юм ярьж өөрийгөө хэрэгт унагах хүн биш монголд хуулийг Нямдорж шиг нэвтэрхий мэддэг хүн үнэндээ байхгүй Оргилмаа гэж дандаа захиалгаар бичдэг сэтгүүлч байна. Бичиж байгаа нь ч бичүүлж байгаа нь ч ард түмнийг тэнэг гэж боддогоо болиул яасийн. Та нараас тэнэг байна гэж бодож байгаа чинь өөрөө тэнэг
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • зочин
      хоеулаа нэг эзэнтэй vйлдвэр худалдаа хегжийн банк!
      2016 оны 10 сарын 25
  • irged (103.57.95.225)
    Komment unshihaar l dandaa neg negniigee muulsan hereldsen haraasan malnuud.Ulsaa l gej baigaa uym bol ta nar ter talbai deer ochij orilooch malnuud
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • irgen (103.57.95.225)
    Uhej baisan mongolchuud dandaa hoorondoo hereldene muu fizdanuud.Munh amidrah uu ta nar ewtei baigaach.Uildwer,uurhaid neg ch ajillaagui baij bas hun muulj sanaa n amarch amidrah sanaatai malnuud
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (37.175.146.46)
    Энэ захирал юундаа өрвөлзөөд байгаа юм бол.Улсын компаний хийж байгаа ажлыг төр хянах нь үүрэг биздээ.Танай компанитай холбоотой хамтран ажилладаг Эрдэнэтийн асуудал сөхөгдөөд байгааг мэдэж байгаа биздээ.Битгий хүндээ хөнгөнөөс өгөөд бай.Танай үйлдвэрээс илүү улс төрийн луйвар явагдаж байгааг мэдсээр байж илүү дутуу юм бүү ярь.Өмнөх ажлаа хий.Эрдэнэттэй холбоотой мэдээллүүдээ өгдөг газар нь өгч иргэний үүргээ биелүүлдээ захирал аа!!!!!!!!
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • zochin (78.182.130.210)
    irged min arai dendlee 3 say monglchuuda ta bidniig doromjilj bna mglchuudaa odoo bson gutcsrr
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.204)
    Хөтөл боломжийн ажиллаж байсан ч сүүлийн жилүүдэд хсэг, бүлэг хүмүүс санаатайгаар ажлыг унагааж, зохиомол дампуурал уй болгохыг хичээсэн. Үр дүн нь хууль бусаар хувьчилж авсан. Шалгах ёстой. Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, харилцан мөнгөний шахааг тултал шалгах нь зөв. Их юм гарна шүү. Хуулийг гууль болгосон маш их зөрчил, маш их авилга, луйвар.
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Энэ захирлын оролцоотой ажиллагаа шүү дээ.Нэг их энхийн цагаан тагтаа болох гэж байх юм.
      2016 оны 10 сарын 24
  • ЗОЧИН (59.153.112.204)
    АН-ЫН ЗАСАГЛАЛЫН ҮЕД ЧИМЭЭГҮЙХЭН ХУВЬЧЛАГДСАН ХӨТӨЛ МЭТИЙН ХУВЬЧЛАЛЫГ ШАЛГАЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛ ТӨРД НЬ БУЦАА. ЭДГЭЭРИЙГ ДАГААД АСАР ИХ АВИЛГЫН ХЭРЭГ ИЛРЭНЭ ШҮҮ, АТГ-ЫНХААН.
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
    • бурмаа
      Бадамжунай ардын намын засаг байхад л авсан юм биш vv
      2016 оны 10 сарын 24
  • Зочин (103.212.117.12)
    Erunhiilugchiin zugees yliig tani chuluulsun yum bishuu? Humuus tegj yrij baih yum.
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.202)
    Enehuu yariltslaga bol negd Mongoloo bodoj baina, 2t Hutul turd baigaad dampuursan uu gehees seheegui, 3t alibaa uildberlel geree heletseereer mungu tugruguur medeej bankaar damjuulj avna, 4t Er ni uildveriin erunhii zahiral gehees iluutei TUZ ene Buh asuudliig shiidne shuu dee. Deerees ni yahaaraa bid Hyatadaas buh uildver haraat baih yostoi yum!!! Darhan Gan bumbuluguu hiig!!! Hutul shohoi hii yagaad bolohgui gej!!!!
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • энэ (202.21.113.110)
    энэ хүн авсан юм уу хувийн үйлдвэр юм уу хөтөл
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.94.42)
    Шоовдороо олон долоон юм яриад байвал өөрөө эвгүй байдалд орно шүү чи ч нэг ихцэвэрхэн амьтан биш дээ
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.217.149)
    Хулгайчидын хийж байгаа зуйлийг монгол Тер хянахгуй бол хэн хянах болж байнаа
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочид (103.212.119.36)
    Ард түмний эрх ашигт нийцэхгүй бол хаана ч оролцох бүрэн эрх нь байгаа. Юунд айцгаав...хулгайч луйварчингууд л айх нь ойлгомжтой
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.24.121)
    Boov dologch Orilmaa chi xol ochij xutsaaaaaa
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • олхон (202.131.225.197)
    шоовдор оо шоронд орж хатаагүйгээ их юм гэж бодоорой чи. чи улсын өмчнөөс эрдэнэтийнхэнтэй нийлж ихх хуссан гэдэг шүү. харин ямар аргаар хэргээс мултарснаа хэлэх цаг чамд ирэх байхаа гайгүй чи хуцаж л байгаарай гэж цагдаа ах хэлсэн гэнэ лээ. их хурлын гишүүний хэлсэн үг чиний дургүйг юунд хүргээв айн. үхсэн новшийг МАН удахгүй албанасс нь зайлуулаад нарсанд хийх байлгүй хэ хэ .тэр цагт чи тархиа шаах байлгүй дээ маланац аа
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Ялынх нь тогтоолыг шивж байгаа гэсээн.
      2016 оны 10 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    27 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    37 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    51 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    1 цаг 7 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    1 цаг 37 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    13 цаг 18 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    14 цаг 0 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    17 цаг 58 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    18 цаг 2 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    18 цаг 9 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    19 цаг 51 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    19 цаг 56 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    22 цаг 25 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    23 цаг 52 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК