Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5073 5074 5075 5076 5077 5078 5079
  • “Зайсан-Баруун ширээт”-ийн тохижилтыг хүлээн авна
    2016 оны 10 сарын 14
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замын тохижилтын нээлтийг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр хийх гэж байна. Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбарыг байршуулсан. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны хүмүүс оролцоно. Нээлтийн үеэр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилтын ажлыг хүлээлгэн өгнө. Тус газар тохижилтын ажлын ашиглалтыг цаашид хариуцна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Энэ сарын 19-нд зах, худалдааны төвүүд амарна
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан залууг баривчиллаа
    2016 оны 10 сарын 14
    Их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан залууг баривчиллаа
    Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах үнэт эдлэлийн тасгуудад хулгай оржээ. Хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарсан байна. Тус төвийн үнэт эдлэл борлуулдаг дөрвөн лангууны цоожийг эвдэн орж монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн болон мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан аж.
    Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, тус хэрэгт холбогдуулан дүүргийн IV хороонд оршин суудаг, 24 настай залууг саатуулжээ. Тэрбээр бусадтай бүлэглэн эл хэргийг үйлдсэн бөгөөд цагдаа нар түүнийг баривчилж, хулгайлсан үнэт эдлэлүүдийг нь эд мөрийн баримт болгон хураажээ.
    Б.Цэцэг
  • Эхо, рентген, сахар үзүүлэх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй өгч байна
    2016 оны 10 сарын 14

    ХӨСҮТ- ийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

    14724507_931117786992257_2795975878435233636_n

    Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна.

    Өдөрлөгт ирснээр та:

    Эхо
    Рентген
    Сахар үзүүлэх
    Даралт үзүүлэх
    ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгөө зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм. Уг нээлттэй хаалганы өдөр ХӨСҮТ-д 10-17 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
    14691102_931117356992300_8471164153838036312_n

    14632820_931117396992296_2101586987548006910_n 14632888_931117470325622_911307660932544099_n 14708214_931117606992275_2728796227858429407_n 14717073_931117696992266_1168268336419795189_n 14720386_931117770325592_6519987383014688673_n 14720569_931117370325632_2273173759618693218_n
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
    2016 оны 10 сарын 14
    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
  • Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай
    2016 оны 10 сарын 14
    онгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай.

  • Ерөнхий сайд ”Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум”-д оролцлоо
    2016 оны 10 сарын 14
    Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ”Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум”-д оролцож үг хэллээ.
  • Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зарлажээ
    2016 оны 10 сарын 14
    Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй, харьцангуй хялбараас гадна ажиллагаанд оролцож буй талууд өөрсдөө ажиллагааныхаа журмыг тохирох боломжтой байдаг. Эвлэрүүлэн зуучлагчилж эхэлсэнээр 7000 гаруй хэргийг шийджээ.

  • Эрдэнэтийн тухай улстөргүй яриа
    2016 оны 10 сарын 14
    Эрдэнэт 1978 онд ашиглалтанд орсоноос хойш 2015 оныг хүртэл нийт 4,2 сая.тн зэс агуулсан 14,9 сая.тн баяжмал үйлдвэрлэж борлуулжээ. Борлуулалтын орлого нь балансын бүртгэлээр 10,4 тэрбум ам доллар. Одоогоор үлдэгдэл нөөц нь дахиад 4 сая.тн зэс байна. Өнөөдрийн зэсийн үнээр тооцвол 20-24 тэрбум ам долларын бүтээгдэхүүн. Энэ нь МАК-ийн эзэмшдэг стратегийн орд болох Цагаан суваргын зэсийн 4ш орд гэсэн үг. Эрдэнэтийг ашиглалтын жилээр нь харвал 38 жил ажилласан хөгшин уурхай шиг санагдах боловч нөөцөөр нь авч үзвэл идэр насан дээрээ байна. Би 1979 онд төрсөн гэхээр Эрдэнэт надаас нэг насаар ах. Хүний амьдралаар бол параболынхоо орой дээр би ч, Эрдэнэт ч ирсэн гэсэн үг л дээ. Нас явах тусам хүн өтөлж доройтдог шиг жил ирэх тусам Эрдэнэтийн зардал нэмэгдэж, орлого нь хумигдах болно. Учир нь уурхай гүнзгийрч хөрс хуулалт, тээврийн зардал нэмэгдэхээс гадна, зэсийн агуулга буурч байгаа учраас 1тн зэс үйлдвэрлэх зардал байнга өсөх юм. Энэ бол байгалийн хууль. Ядаж байхад дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт илүүдэлтэй, ойрын ирээдүйд үнэ олигтой өсөхгүй шинжтэй. Хямрал удаан үргэлжилбэл Эрдэнэт санхүүгийн маш хүнд байдалд орно. Одоо ч орчихсон байгаалдаа. Сүүлийн 4 жил харин мэргэжлийн уурхайчин хүн очиж ажилласан тулдаа бүтээмжээ өсгөх замаар зардал хэмнэж, санхүүгийн хүнд байдлыг гоншигнолгүй давж гарсан байх. Дайран дээр давс гэгчээр Жастын Батхүүгийн өрийн асуудлаас болоод Эрдэнэт 109 сая ам долларыг гадаадын банкинд төлөх болсон нь бөөн дуулиан шуугиан. Улс төрчдийн элдэв шахаа, зээлийн барьцааны бай болсоор ийм болсон түүхтэй. Надад тэтгэвэрт гарахаасаа өмнө амжуулах ажил их байгаа. Үр хүүхдээ боловсролтой, ажилтай амьдралтай болгох, чадвал тодорхой хуримтлал үлдээх гэх мэт. Үүнтэй адилхан Эрдэнэт хаагдахад Монголчууд юутай үлдэх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй юм. Уурхайн нөхөн сэргээлтийн зардлын хуримтлалыг одооноос бий болгох, ажилгүй болох уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэх, өөр орлох ажлын байр бий болгох, тэр битгий хэл Эрдэнэт хотыг яаж ”сүнс” хот болгохгүй байх вэ гээд түмэн асуудалтай нүүр тулах нь гарцаагүй. Оросууд манайхыг бодвол уул уурхайн салбарт арай илүү оймс элээж, хашир суусан туршлагатай юм болохоороо хувьцаагаа зараад Эрдэнэтийн уурхайг нөхөн сэргээх зардал болон ирээдүйд тулгарах нийгмийн хариуцлагын бэрхшээлээс зугтаачихлаа. Онгойсон нүх ямар Оросын нутагт үлдэх биш. Тэдэнд юуны хамаа байхав. Иймэрхүү залийг манай алтны магнат Мянгаа хүртэл хийдэг л юм. Ордынх нь нөөц дуусаад ирэхээр өөр компанид зарчихаад, хаалт, нөхөн сэргээлтийн зардлаас нь зугтчихдаг. Олон овоотын алтны үндсэн орд иймэрхүү жишгээр зарагдаад одоо худалдаж авсан Батхүү нь дампуурчихсан сууж байгаа биздээ. Эрдэнэтийн 49%-ийг авсан Монголын зэс компани иймэрхүү эрсдэл ирнэ гэдгийг тооцоолж авсан гэж найдъя. Оросуудаас хэдээр, ямар үнээр авсан гэдэг нь надад үнэндээ сонин биш. Харин Эрдэнэтээс хүртэх Монголчуудын татварын орлогыг хэрхэн бууруулахгүй байх вэ? Монголын иргэд, туслан гүйцэтгэгч компаниудыг хэр удаан хугацаанд ажлын байртай байлгаж чадах вэ? Зах зээлийн эрсдэлтэй алхамуудыг хэрхэн удирдаж чадах бол гэдэг нь надад сонин байна Эрдэнэтээс 6 дахин их нөөцтэй Оюу толгой ордын мажорити буюу 66%-ийг өмчлөгч Айвонхоу Майнз ихэнх хувьцаагаа Рио Тинто-д зарж, хяналт бүхэлдээ Рио Тинто-д очиж байхад бид юу ч дуугараагүй. Одоо Рио Тинто төслийг удирдаж байгаа менежерийн ажлын хөлс гээд жилд гарсан үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө оруулалтын нийлбэр дүнгээс 6%-иар шимтгэл аваад сууж байгаа. Ашигтай ажиллах эсэх энд огт падгүй. Алдагдалтай, их зардалтай ажиллуулах тусам харин Рио Тинто-д орох орлого нь нэмэгдэнэ. Энэ орлого нь Оюу-Толгой ордоос Монголд төлж буй нөөц ашиглалтын төлбөртэй бараг дүйх байх. Хөрөнгө оруулалтын гэрээнд нь ингээд заачихсан. Бид энэ тухай бүлх залгисан юм шиг л таг дуугүй байгаа. Бид бас Эрдэнэс Тавантолгойг Хятадууд 100% хяналтандаа оруулж, 200 ам долларын үнэ хүрч буй нүүрсийг нь 27 ам доллароор хэдэн саяар нь гаргаж байхад бид таг дуугүй л сууж байгаа. Эрдэнэс Тавантолгойн энэ оны эхний хагас жилийн санхүүгийн балансыг харвал Тавантолгойн ордын сор болсон нүүрсийг 5 жил хямд зарчихаад 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 737 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурлаа зарлахдаа тулчихсан байж байдаг. Энэ тухай хэн ч юу ч ярихгүй л байна. Эрдэнэтийн хувьд Монгол зэс гэдэг тэр компани хувьцааных нь минорити буюу 49%-ийг Оросуудаас худалдаж аваад Монголынх болгочихож. Зэсийн үнэ өсөхгүй, 49%-ийг худалдаж авсан өртөгөө нөхөж чадахгүй дампуурвал Монголын зэс компанийн л хохь болно. Эрсдлийг тэд үүрнэ. Харин эсрэгээрээ Монголын засгийн газар 100% мэдэлдээ аваад элдэв шахаа хийж, Эрдэнэс Тавантолгойн жишгээр дампууруулбал эрсдэл нь харин бидэнд шууд хамааралтай болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд 49%-ийг хуулийн дагуу авсан эсэх нь харин зайлшгүй шалгах ёстой асуудал шүү...

    #Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд, Монголд зэс хайлуулах үйлдвэр барих боломжийг судлах Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны судалгааны багийн гишүүнээр ажиллаж байсан судлаачийн хувьд өөрийн үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцлаа. Энд дурьдагдсан тоо баримт нь Metals Mongolia, Discover Mongolia зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын чуулганаас олж авсан мэдээллүүд болно. Цаашид Эрдэнэтийн өртөг зардал, санхүүгийн мэдээлэл, уурхайн төлөвлөлтийн илүү нарийн мэдээлэл олж авч чадвал тооцоо судалгаан дээр тулгуурлан илүү сонирхолтой мэдээлэл хүргэнээ...

    #Үргэлжлэл бий...

    Эрдэс баялгийн эдийн засагч
    Л.Наранбаатар
    2016-10-13
  • Япон улсыг зорих Монголын иргэдэд 3 жилийн хугацаатай, олон удаагийн виз олгоно
    2016 оны 10 сарын 14
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов.
  • Захиргааны ерөнхий хуулийн талаар сургалт зохион байгуулав
    2016 оны 10 сарын 14
    УИХ-ын Тамгын газар Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих” төслийнхөнтэй хамтран “Захиргааны ерөнхий хуулийн тухай нарийвчилсан сургалт”-ыг өнөөдөр /2016.10.14/ Төрийн ордонд зохион байгууллаа.

    Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Захиргааны шийдвэрт тавигдах шаардлага, захиргааны шийдвэр боловсруулахад анхаарах зүйл”, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хууль дахь шинэлэг зохицуулалт” сэдвээр танилцуулга хийж, сургалтад оролцогчидтой санал бодлоо хуваалцав.

    Сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлага, Хууль, эрх зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт, хүний нөөцийн албаны ажилтнууд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Манай улс нийт 13 соёлын өвийг бүртгүүлээд байна
    2016 оны 10 сарын 14
    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

    ЮНЕСКО нь Соёлын биет бус өвийн (СББӨ) ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал болохыг онцолдог. Энх тайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын яриа хэлэлцээнд хувь нэмрээ оруулах үндсэн үүргийнхээ хүрээнд ЮНЕСКО нь мэдээлэл харилцан солилцох, түгээх асуудлыг дэмжихийн зэрэгцээ бүсийн болон дэд бүсийн төвшинд олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.

    Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны Конвенц батлагдсанаас хойш 170 орон, түүний дотор Зүүн хойд Азийн дараах таван улс нь СББӨ-ийг хамгаалах тухай 2003 оны конвенцийг бүгд соёрхон баталсан байдаг. Үүнд: Япон (2004), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (2004), Бүгд Найрамдах Солонгос Улс (2004), Монгол Улс (2005), Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (2008). Зүүн хойд Ази нь түүхийн урт удаан хугацааны туршид соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд СББӨ-ийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлогоороо манлайлж байгаа. Тухайлбал, дэлхийн хэмжээнд нийт 391 СББӨ бүртгэгдсэнээс 93 нь Зүүн хойд Азиас бүртгэгдсэн байна. Үүнээс Япон Улс 22, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 38, Бүгд Найрамдах Солонгос Улс 18, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 2,Монгол Улс 13 СББӨ-ийг тус тус бүртгүүлээд байна.

    Зүүн хойд Азийн орнуудын дунд СББӨ-ийн сүлжээ болон мэдээлэл солилцох мэдээллийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны бүсийн хурлыг 2014 онд анх зохион байгуулсан. Хоёрдахь үйл ажиллагаа болох энэхүү бүсийн хурал нь СББӨ-ийн чиглэлээр мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтын ажиллагааны арга замуудыг олж илрүүлэх, ялангуяа дэд бүсийн хамтын ажиллагаа болон сүлжээгээр дамжуулан СББӨ-ийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.
  • Махны үнэ буурчээ
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.
  • Казахстан улсаас ялтан шилжүүлэн авлаа
    2016 оны 10 сарын 14
    Казахстан улсад ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцээд энэ сарын 10-ны өдөр шилжүүлэн авчээ.

    Тэрээр Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг есөн улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болно.
  • Сэрэмжлүүлэг. Автобусны жолооч хүний аминд хүрчээ
    2016 оны 10 сарын 14
    Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж 2 хүний амь нас хохирч, 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 0. Зам тээврийн осолд сургуулийн насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 80 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

    Тухайлбал: СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 57 настай эмэгтэй О-г мөргөж, хохирогч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

    Мөн ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard маркийн авто машины жолооч З нь хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

  • ”Манжуурын гоо бүсгүй”-г 13 дахь жилдээ шалгаруулна
    2016 оны 10 сарын 14
    Монгол, Орос, Хятад гурван улсын эв найрамдлын томооохон бэлгэ тэмдэг болсон ”Манжуурын тоо бүсгүй 2016” тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Манжуур хотноо болно.

    Монгол Улс дахь үндэсний шалгаруулалт энэ сарын 28-нд болох бөгөөд тэмцээнээс шалгарсан шилдэг 15 үндэсний ялагч “Гоо сайхны элч” олон улсын 13 дахь уралдаанд оролцох эрхтэй болох юм.

    Дашрамд дурдахад, 11 дэх удаагийн гоо бүсгүйн тэмцээнд мисс Н.Ану тэргүүлж, гуравдугаар байрт Г.Алтанзул, А.Сайхантамир нар шалгарч байсан юм.


  • Гамшгийн эрсдэлийг бууруулах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
    2016 оны 10 сарын 14
    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2009 оноос Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр жил бүр тэмдэглэдэг болсон. Энэ жил НҮБ-ын Ерөнхий ассамбле “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран Хархорин захаар үйлчлүүлж байгаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга түгээсэн байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал дүүргийн Улаан загалмайн хороо хамтран “Мишээл групп” ХХК-ийн байранд гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион явууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах, хүүхдүүдийн гамшигтай тэмцэх мэдлэгийг шалгаж “Батламж олгох”, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр гал унтраах сургалт явуулах, гал унтраах, аврах багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулж сонирхуулах, Улаан загалмайн хорооноос “Амилуулах суурь тусламжийг үзүүлэх” зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж 450 иргэнийг хамруулсан байна. Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллын алба хаагчид Уламжлалт эмчилгээний их эмчийн судас оношлогоо, эмчилгээний зөвлөгөө өгөх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох артерийн даралт үзэж, пульс, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох хөдөлгөөн засалч үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч , эмчилгээ сувилгааны зөвлөмж тараасан байна

    Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Улаан загалмайн хороо, дүүргийн 14 дүгээр хороотой хамтран “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг Соёмбо кино театрын гадна талбайд зохион байгуулж иргэдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 250 гаруй иргэнд өгч ажилласан байна.

    Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Саруул захын үйлчлүүлэгч иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж 200 гаруй иргэн хамрагдсан байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Жуковын талбайд дүүргийн ерөнхий боловсролын 14, 44, 48, 53, 79, 85, 87 дугаар сургуулийн өсвөрийн аврагч хүүхдүүдийн хамт зохион байгуулсан байна. Анхны тусламжийн үзүүлэх сургалт, гал унтраах дадлага сургууль, хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр өсвөрийн улаан загалмайчдын мэндчилгээ флаш моб бүжгийн үзүүлбэр, Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа багаж, техник хэрэгслийн танилцуулга олны анхаарлыг татсан байна.

    ингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс АНКО ХХК-ний Нарантуул-2 худалдааны төв гадаа дүүргийн 12 дугаар хороо, дүүргийн Улаан загалмайн хороо, Нарантуул-2 худалдааны төвтэй хамтран өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго, зорилт албаны үйл ажиллагаа болон Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ард иргэдэд сурталчлан болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг олгох зорилгоор 8 төрлийн 2500 ширхэг санамж сэрэмжлүүлэг, брошур гарын авлага тараасан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • “New season” 2017 тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо
    2016 оны 10 сарын 14
    Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт энэ сарын 15-ны өдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг өчигдөр 13:00 цагт Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.

    Хэвлэлийн бага хуралд Улсын Филармонийн Ч.Даваасүрэн, Баянмонгол жазз найрал хөгжмийн ерөнхий удирдаач Б.Ганбат /МУГЗ/, удирдаач С.Саруул-Од/СТА/, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин П.Өнөржаргал /СТА/, маркетингийн албаны дарга Г.Алтан-Од нар оролцлоо.

    2017 онд Монгол Улсын Филармони үүсэн байгуулагдасны 45 жил, Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуур чуулгын 25 жилийн ой тохиож байгаараа 45 дахь үзвэрийн жилийн нээлтийн тоглолт онцлог болж байгааг Монгол улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн онцолж байлаа.
    Онцлох уран бүтээлээс дурьдвал Аrtura Marquez /Danzon№2/, Үхэж үл болно киноны хөгжим Шарав-/Дурсамж/, зохиолыг Улсын Филармоны гурван оркестор хамтарч тоглосоноор цоо шинэ өнгө аяс, хэмнэлийг үзэгч сонсогчидынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 88004849 утаснаас лавлана уу. Дашрамд дуулгахад “ New season 2017” тоглолтын эрэлттэй байгаа бөгөөд тасалбарын үнэ Партер 15’000 мянга, Бельэтаж 10`000 төгрөг аж. Тасалбарыг Улсын Филармоны касс, www.ticket.mn 1900-1800, 1900-1617 утасны лавлах үнэгүй хүргэлт хийн борлуулж байна
  • Багц 24: Дөрвөн жилийн виз авч, зөөлөн сэнтийд заларсан эрхмүүдтэй танилц
    2016 оны 10 сарын 14
    МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрхийг аваад байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагуудын 60 тэрбумын яриа буюу төрийн албан хаагчдийн халаа сэлгээний талаарх бичлэг дэлгэгдэж олны анхаарлыг татаад байсан билээ. Тэгвэл хууль хүчний байгууллагаас тус бичлэгийг зохион байгуулалттай бусдын нэр төрд халдсан бичлэг байсан гэдгийг мэдээлж хүчингүй болгосон.
  • Канадын авто зогсоолын менежментийн компани хамтран ажиллах санал тавилаа
    2016 оны 10 сарын 14

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Канад Улсын “Империал паркинг” корпорацын захирал Лен Клаф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Тус компани нь Хойд Америкийн авто зогсоолын менежментийн томоохон компани бөгөөд Америк болон Канадын 100 хотод 3400 авто зогсоол ажиллуулдаг юм байна.

    Ноён Лен Клаф, бид хотын болон байгууллагуудын авто зогсоолын менежмент, тээвэр, ачилт, камержуулалт, төлбөрийн системийн иж бүрэн шийдлийг боловсруулж үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан төлбөрийн системийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын авто зогсоолуудыг сайжруулж, авто замын ачааллыг бууруулах, шийдэл олоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн авто зогсоолыг зөв менежментээр хийж хэрэгжүүлбэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нөлөөлөхөөс гадна дүрэм журам мөрдүүлэх, зогсоолын төлбөрөөс олсон орлогоо хотынхоо дэд бүтцийг сайжруулахад зарцуулж болохыг ч хэллээ.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Олон улсад туршлагатай, үйл ажиллагаа нь танигдсан ийм томоохон компани хотын авто зогсоолын менежментийг сайжруулж хамтран ажиллах хүсэлт тавьж байгаад баяртай байна. Улаанбаатар хотод өдөрт 40 мянга орчим автомашин шинээр нэмэгддэг. Зогсоол хангалтгүй байгаагаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Улаанбаатар хотод ил зогсоолуудаас гадна давхар зогсоолуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс олон улсад туршлагатай танай компанитай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

    Тус компанийн төлөөллүүд Улаанбаатар хотод авто зогсоолыг ямар хэлбэрээр хэрхэн байгуулж болох талаар бүхий л боломж нөхцөлийг судалж холбогдох албаныханд саналаа хүргүүлэхээр тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5073 5074 5075 5076 5077 5078 5079
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    10 цаг 15 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    10 цаг 20 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    10 цаг 23 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    10 цаг 32 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    10 цаг 50 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    11 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    12 цаг 12 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    12 цаг 42 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    13 цаг 12 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    13 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    13 цаг 36 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    14 цаг 6 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    14 цаг 17 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    14 цаг 20 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 31 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    15 цаг 47 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    16 цаг 21 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    16 цаг 27 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    16 цаг 39 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    16 цаг 51 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК