-
2016 оны 7 сарын 01
09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулна. Утас: 266338
09.00 цагт: “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно.
09.00 цагт: ”Зочлох үйлчилгээний салбарын хөгжил, төлөвшил” сэдэвт онол практикийн хурал ШУТИС Төв номын сангийн 604 тоотод болно.
10.00 цагт: ”Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг Континентал зочид буудалд болно. Сургалтанд Босниа Герцоговинагийн Хэвлэлийн Зөвлөлийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, хатагтай Лиллиана Зуровак оролцож, олон улсын туршлагаас хуваалцана. Утас: 99138780
10.00 цагт: “Пэлжидийн Гэндэн-120 жил” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслол Монголыг Үндэсний музейд болно. Утас: 99123922, 99114335, 70110914
10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэнэ. Утас: 88781218, 325044
11.00 цагт: Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85, Төрийн захиргааны байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ МҮЭСТО-нд болно. Утас: 262461, 98512323, 94902808.
11.00 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат НЗДТГ-ын Б танхимд батламж гардуулна.
11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. Утас: 261502
11.30 цагт: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд анх удаа шинээр ашиглалтад орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт ”Хурд” хорооллын зүүн талд болно. Утас: 99263060, 90064111
12.00 цагт: Монгол Улсад нисэх загварын спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулан дэлгэж байгаа ”Дүүлэн нисэх хүсэл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно.
13.00 цагт: Чингис зочид буудлын 3 давхрын хурлын зааланд Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 88116363
14.00 цагт: Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи, тамхины хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ. Утас 88059661
-
2016 оны 7 сарын 01
Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу маргааш буюу долдугаар сарын 1-ний өдөр гарна. Энэ жилийн хувьд ЭЕШ-д 37 мянга гаруй хүүхэд оролцсон билээ.
ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Шалгалтын материал задарсан гэх хэргийг шалгахад эх үүсвэр нь Д гэгч 12 дугаар анги төгсч буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор хүүхдүүдэд өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэсэн. Гэтэл энэ нь дам дамандаа худалдагдсаар сүүлдээ “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдагдах болсон нь тогтоогдсон. Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй” хэмээн мэдээлсэн юм.
Улмаар Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ хэвийн үргэлжилсэн, долдугаар сарын 1-нд хариуг зарлана гэж мэдээлсэн.
-
2016 оны 7 сарын 01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.
-
2016 оны 7 сарын 01
хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
2016 оны 7 сарын 01
2016 оны 06 дугаар сарын 30-ны 21 цагаас 07 дугаар сарын 01-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 30
Ажиглагчид эвлэлдэн нэгдэх эрхийг хангасан сонгууль боллоо хэмээн дүгнэжээ
-
2016 оны 6 сарын 30
Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Энэ асуудлыг ойрын өдрүүдэд багтаан төрийн тэргүүнд айлтгана гэсэн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өглөө.
Үүний дараа өрнөх процесс бол Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг товыг зарлах ёстой.
-
2016 оны 6 сарын 30
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлсэн.
-
2016 оны 6 сарын 30
АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах олон улсын сэтгүүлчидтэй ажиллах сайн дурын 120 гаруй ажилтанд мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалт өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.
-
2016 оны 6 сарын 30
ӨВӨР МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТАРНА
-
2016 оны 6 сарын 30
Долдугаар сарын 02 гэхэд ихэнх их, дээд сургуулиудын бүртгэлийн хугацаа дуусна. Энэ жилээс эхлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон билээ.
-
2016 оны 6 сарын 30
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр энэ жил тохиож байгаа.
-
2016 оны 6 сарын 30
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 17 настай И гэх эрэгтэй машин дотор мансуурч байгаад баригджээ.
-
2016 оны 6 сарын 30
Монголын тамирчдын баярыг ирэх сарын 1-нд тэмдэглэнэ
-
2016 оны 6 сарын 30
Нийслэлийн ИТХ-ын 45 суудалд МАН-ын 34-ийг нь авч чадлаа. Салбар салбарын тэргүүний шижигнэсэн залуусын нэрийг дэвшүүлсэн. Нийслэлүүд маань энэ залуучуудыг дэмжиж өнөөдөр тэднээс маань 34 суудал авлаа. Бас найман эмэгтэй ялагч байгаа тэдэндээ ажлын амжилт хүсье ээ.
2016 оны НИТХ-ын сонгуульд МАН хүнээ дээдэлсэн үзэл, азжаргалтай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд нийслэлчүүдэдээ танилцуулсандаа таатай байлаа. 2016 оны сонгууль сургамжтай сонгууль боллоо.
Сонгогчид дөрвөн жилийн өмнө амалсан амлалтаа эрх баригчдаас нэхдэг юм байна. Тэдгээрийнхээ биелэлтийг бас хүлээдэг юм байна. Тийм учраас ирэх дөрвөн жилийн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, нийслэлчүүдэдээ тайлагнах болно” гэлээ.
Мөн түүнчлэн хотын дарга Э.Бат-Үүлийн удирдсан ажлуудаас ямар ямар ажлыг нь цаашид үргэлжлүүлэн хийх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Төрийн залгамж бодлого байдаг. Тийм учраас бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьж байсан эрх баригчдын бодлогыг үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм.
-
2016 оны 6 сарын 30
Дарга нарын ажлыг 100 оноогоор үнэлнэ
-
2016 оны 6 сарын 30
Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 6 сарын 30
Өрхийн эрүүл мэндийн загвар төв удахгүй ашиглалтад орох нь
-
2016 оны 6 сарын 30
Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгав.
Ийнхүү “Рио-2016” олимпийн эрх аваад буй М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
Тэрбээр 2014 оны ДАШТ-д X, өнгөрсөн жилийнхэд VIII байрт шалгарч, Монголын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.
-
2016 оны 6 сарын 30
УИХ-ын сонгуулийн өдөр буюу өчигдөр бүх нийтээр архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан.