Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5419 5420 5421 5422 5423 5424 5425
  • Таны талаар ”Өрнийн зурхай” юу өгүүлэв
    2016 оны 4 сарын 25
    Өрнийн зурхай

    Хонь (3/21-4/19)

    Өнөөдөр та аль болох автомашинаас татгалзах хэрэгтэй. Таныг төмөртэй холбоотой осол тосож байна. Үүнээс урьдчилан сэргийлж төмөр хүлгээ мэргэжлийн засварын газарт оношилгоонд оруулахыг зөвлөж байна. Та элэгсэг байж, таны үйл ажиллагаан дахь сонирхож байгаа хүмүүсээс зайгаа барь. Санхүүгийн асуудал тэнцвэргүй байгаа учир хэд хоногийн дараагаас тогтвортой байна. Харин санхүүгийн хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй бөгөөд үүнд санаа зовохгүй байж болно.

    Үхэр (4/20-5/20)

    Алдаа буруу тооцоо, үл ойлголцлоос болж сэтгэл санаа тогтворгүй байна. Үүнийг яаран сандран засах гэсний хэрэггүй бөгөөд яарвал даарна гэдгийг сана. Үдээс хойш байдал аажмаар тогтворжиж, та сая ядарснаа мэдрэх болно. Ойр дотнын хүмүүс болон дурын гэрээ хэлэлцээр амжилттай байх өдөр. Тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Энэ өдөр эхэлсэн ажил амжилттай дуусгавар болно. Магадгүй хамаатан садантайгаа үл ойлголцолд хүрэх болно. Хэн нэгэн танаас тусламж эсвэл зөвлөгөө авахыг хүснэ.

    Хамтатгах (5/21-6/21)

    Эрүүл мэндээ бодитоор цэгнэх, зөв онош тогтоолгох гэсэн хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой үе. Энэ сард эрүүл мэндийн бүрэн үзлэгт орохыг зөвлөж байна. Та ихээхэн ачаалалтай байна. Танд шинэ ажил зохион байгуулах санхүүгийн хүндрэлээс гарч олон хангалттай хүч байна. Ухаангүй дайран явах хэрэггүй. Ухаалаг тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй. Сэтгэлээр унах аюултай байна. Хоол боловсруулах эрхтэн мөн зүрх судасны өвчинд анхаарлаа хандуул. Танд тусламж саад болохгүй шүү. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгээс суралц.

    Мэлхий (6/22-7/22)

    Өнөөдөр одоо хэрэгжиж буй гэрээ хэлэлцээрүүдийн дутуу дулимаг талууд, төр засгийн төлөөлөгчид, хуульчдын шударга бус чанар илэрч магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Бодит байдлыг мэдрэх мэдрэмжээ бүү алд. Таагүй үйл явдлууд таны хувьд онцгой чухал санхүүгийн амьдралыг тань хөндөж болзошгүй байна. Хэрэв таны хөрөнгө мөнгө хангалттай биш байгаа бол эрсдэлтэй үйл ажиллагаанд бүү оролц. Үүний улмаас та алдагдалд орж болзошгүй байна.

    Арслан (7/23-8/22)

    Идэвхгүй, хөндлөнгөөс ажиглах өдөр хойш тавьсан ажлаа шийдвэрлэх эсвэл бодож тунгаахад таатай цаг үеийг ашигла. Хувийн амьдралдаа юу хийхийг хүсэж байгаа болон юу хийх шаардлагатай байгаагийнхаа аль нэгийг сонго. Та ердийнхөөрөө бодлоготой, болгоомжтой ажиллавал бүх зүйл сайнаар шийдэгдэнэ. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал бага зэрэг муудах төлөвтэй. Мөрийтэй тоглоомд алдагдал хүлээх, хүүхдүүдтэй холбоотой хүлээж байгаагүй зардлууд үүсэх, аль эсвэл үнэтэй эд зүйлээ хаяж гээгдүүлж болзошгүй.

    Охин (8/23-9/22)

    Шинэ төсөл эхлэх, биеийн хүчний ажил хийх, алс холын аялалд таагүй өдөр. Хамаатнууд, хөршүүд, найз нөхөд, жирийн танилуудтай холбоотой харьцаанд санаа түгшээсэн зүйлс гарна. Хууран мэхлэлтээс болгоомжил. Өнөөдөр аливаа харилцаа, уулзалтаа цөөрүүлж, уран бүтээлийн эрэл хайгуулаа ч түр орхи. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд сатаарсны хэрэггүй. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй.

    Жинлүүр (9/23-10/22)

    Сайн сайхан зүйлс бод. Итгэлтэй, туршлагатай хүмүүсийн таатай зөвлөгөө нь гэр бүлийн асуудал эсвэл хүндрэлтэй сонголтыг мэргэнээр шийдвэрлэхэд тусална. Гэмтэл, бэртэл, шарх авч болзошгүй. Үйл ажиллагаандаа өөрөөсөө албан тушаал өндөртэй хүмүүстэй илүү харьцаатай бай. Хэнтэй ч аз сорьсон тоглоом тоглож болохгүй. Биеийн дасгал, сургуулилт хийх, спортоор хичээллэх, цэвэр агаарт идэвхтэй амрахад тааламжтай.

    Хилэнц (10/23-11/21)

    Энэ өдрийн үйл явдал танаас эх хүн хүүхдүүддээ эн тэнцүү ханддагийн адил эргэн тойрныхондоо тэгш хандахыг шаардана. Бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Хууран мэхлэлт дур татам зүйлсээс болгоомжил. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэггүй сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээ хяна.

    Нум (11/22-12/21)

    Оддын байрлал нь урьдын адил амжилтад нөлөөлөхгүй тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө гарч болох үр дагаврыг бод. Өдрийн таагүй хандлага учраас санхүүгийн хүндрэл гарах нөхцөл болно. Үүнээс гадна муу мэдээ сонсож хамт ажиллагсадтайгаа муудалцах хэрэг гарч мэднэ. Гэр бүл төрөл төрөгсдийн зөрчил хэвийн байдалд орно.

    Матар (12/22-1/19)

    Гадаад төрх нь даруухан мэт хүмүүс дурын салбарт амжилтад хүрэх онцгой чадвартай байна. Нэр алдар эд баялаг олно. Ашгийнхаа зарим нэг хэсгийг буяны үйлд зориул. Ирээдүйн төлөвлөгөө чинь ихээхэн өөрчлөгдөж, хуучны танилуудтайгаа уулзсанаар хувь тавилан сөрөг эргэлт гарна. Та алдаагаа мэдрэх боловч засахад хүнд байна. Өдрийг хамгийн ойр дотны хамаатан садантайгаа өнгөрүүлээрэй. Тэдэнд зориулж олон таатай зүйл хий. Жишээ бяцхан бэлэг бэлдэх, амттай хоолоор дайлах гэх мэт. Магтаал сайшаал болон бэлгэнд бүү хуурт.

    Хумх (1/20-2/18)

    Зөв шийдвэр гаргаснаар та өөрийн амьдралыг дээшлүүлнэ. Анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй. Хувийн амьдрал тийм ч удаан үүлтэй бүрхэг байх ёсгүй. Эдгээр сорилттой өдрүүдийн дараа олон аз жаргалтай өдрүүд дахин ирнэ. Хамгийн чухал нь хүүхдүүддээ, тэдний ололт амжилт, эрүүл мэнд, хүсэл сонирхолд онцгой анхаарал хандуулаарай.

    Загас (2/19-3/20)

    Шинэ ажил эхлэлгүй, хуучин ажлаасаа ашиг олох боломж үдээс өмнө байна. Хуучны анд нөхөд, түншүүдээсээ сайн мэдээ хүлээн авч магадгүй. Үдээс хойш эрч хүч буурч, атаархагчдын үйл ажиллагаа идэвхжин дотнынхонтойгоо муудалцаж болзошгүй. Уужим зан, хэтэрхий итгэх нь алдааны шалтгаан болж болно.
  • Намын бүлгүүд хуралдана
    2016 оны 4 сарын 25
    УИХ-ын даргын Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана.
  • Цахилгааны хязгаарлалт хийнэ
    2016 оны 4 сарын 25
    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
    2016 оны 4 сарын 25
    Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.
  • Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна
    2016 оны 4 сарын 25
    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
  • ЭЕШ-ын бүртгэл маргааш дуусна
    2016 оны 4 сарын 24
    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны буюу маргааш орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байгаа аж. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.


    Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах ёстой юм байна. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө аж.
  • Хүйтэн усанд орохын ашиг тус
    2016 оны 4 сарын 24
    Анхаарах зүйлс:

    1. Зүрхний өвчтэй хүмүүс орж болохгүйг анхаарна уу.

    2. “Хүйтэн” гэдэг нь +10-аас +15’С градус

    3. Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй.

    Гэхдээ 10 минутаас хэтрүүлж болохгүй.

    1. Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Хүйтэн ус нь арьсны чийгшилтийг хадгалж, нүхийг агшаадаг.

    2. Хүйтэн ус үсийг өнгөлөг харагдуулна Хүйтэн усаар угаасан үс илүү эрүүл, өнгөлөг харагддаг байна. Мөн хагны эсрэг үйлчилгээтэй байдаг.

    3. Хүйтэн ус булчингийн гэмтлийг хурдан эдгээдэг Мэргэжлийн сагсан бөмбөгчин Kobe Bryant, LeBron James нараас асуусан ч болно. Kobe хүйтэн устай онгоцонд орж эмчилгээ хийх гэж байна Хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн өвдөлтийг ч намдаадаг тустай.

    4. Хүйтэн ус сэргэг байлгана Та өглөө сэрээд ядарсан, нозоорсон байдаг уу? Тэгвэл хүйтэн усанд ороод л асуудлыг шийдчих. Хүйтэн усанд ороход бидний бие “сандарч” яаралтай арга хэмжээ авч эхэлдэг. Биеийг халуун байлгах гэж өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь хүн хүчилтөрөгч хангалттай авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл хурдасч, бүхий л биеэр цус хурдаа авсан уралдааны машин шиг л урсах болно.

    5. Таны сэтгэл санааг тайвшруулна Dr. Nickolai Shevchuk эмч хэлэхдээ “Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгаж, хэрэв байнга ордог бол стрессдэнэ гэхээс айлтгүй болно” гэжээ. Яагаад гэж түүнээс асуухад “Хүйтэн ус нь mesocorticolimbic ба nigrostriatal дахь dopamingeric дааврыг сэргээдэг учир сэтгэлээр унадаггүй” гэжээ. Өөрөөр хэлбэл тархи руу аз жаргалын дааврыг илгээдэг гэсэн үг юм.

    6. Хүйтэн ус ой тогтоолтыг сайжруулдаг Судалгаагаар харзны усанд ордог хүмүүс энгийн хүнээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогджээ.

    7. Хүйтэн ус турахад тусална Хүний биеийн өөхийг хоёр хэсэгт хувааж үзэж болно.

    -Цагаан өөх буюу гэдэс, хүзүү, гуяны өөх

    -Бор өөх буюу бидний биеийн дулааныг хадгалах зориулалттай. Хүйтэнд идэвхиждэг. Хүйтэн ус нь бор өөхийг идэвхижүүлж өөхийг хайлуулдаг. 2009 онд хийсэн судалгаар зөвхөн хүйтэн усанд орсноор 4 кг хасч байсныг тогтоожээ.

    8. Хүйтэн ус цусны эргэлтийг сайжруулдаг Хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулдаг тул эрүүл мэндэд маш их тустай гэж хэлжээ.

    9. Хүйтэн ус дархлааг сайжруулдаг Халуун усанд ордог, хүйтэн усанд ордог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүйтэн усанд ордог хүмүүсийн цагаан эс илүү идэвхитэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ. Хүйтэн усанд орох тоолонд цагаан эс идэвхжиж байсан байна.

    10. Хүйтэн ус чалх сайжруулдаг Халуун ус нь үрийн шингэний “үйлдвэрлэлт”-ийг бууруулдаг байна. Ингэснээр чалхгүй болох магадлал өндөрсдөг гэж эрдэмтэд олж тогтоожээ.

    11. Бага ус хэрэглэнэ Хэн л хүйтэн усанд удаан хэвтээд, зогсоод байхыг бодохов дээ.

    12. Хүйтэн ус энерги хэмнэнэ.

    Ус халаахын тулд хичнээн хэмжээний энерги зарцуулж, тэр хэмжээгээр байгаль орчин сүйтгэж
  • Устах аюултай бүргэдийн төрөл зүйлийг хамгаалах цогцолбор нээгджээ
    2016 оны 4 сарын 24
    Зөвхөн Австралид амьдардаг бүргэдийн ховор төрөл зүйл болох гурвалжин сүүлт бүргэдэд зориулсан тусгай төвийг Тасмани мужийн Тровунна хэмээх байгалийн цогцолбор газарт нээгээд байгаа бөгөөд уг хүрээлэнд бүргэдүүдийг нутагшуулах ажлыг эхлүүлсэн байна. Тус цогцолборт устах аюултай бүргэдийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор мөн гэмтсэн шувуудын асаргаа, эмчилгээг зохион байгуулан явуулж байна. Хүний гараар бүтээгдсэн дэд бүтцийн барилга байгууламжууд нь зэрлэг байгаль дахь эдгээр амьтдын амьдралын хэв маягт хор хохирол учруулдаг байна. Өнөөдөр уг цогцолборт 4 бүргэдийг нутагшуулаад байгаагийн хоёр нь цахилгааны утсанд цохиулан гэмтсэн бүргэд ажээ. Өнгөрсөн жил нийт 13 бүргэд дээр дурьдсан шалтгаанаар бэртэж гэмтсэн бөгөөд тоо хэмжэний хувьд урьд жилүүдийнхээс өссөн талаар Тасмани мужийн цахилгаан сүлжээний ТасНетворкс компаний төлөөлөгч Лэнс Балкомб хэлсэн байна. Тровунна дахь уг байгаль хамгааллын цогцолборын талбайн хэмжээг ирэх жилээс улам өргөтгөнө хэмээн албаны мэдэгдсэн байна.
  • Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ
    2016 оны 4 сарын 24
    ДЭМБ-ын НДББ-ийн орнууд Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг энэ сарын 24-30-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ үеэр дархлаажуулалтын чиглэлээр олсон амжилт, үр дүн болон дэвшүүлсэн зорилго, зорилтоо сурталчилдаг. Дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны гол зорилго нь улаанбурханаас үүдэлтэй нас баралтыг бууруулах, улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох, улаанууд өвчнийг хяналтандаа авах явдал юм.

    Тавин жилийн өмнө АНУ-д улаанбурханы эсрэг анхны вакцины зөвшөөрөл олгогдож байсан. ДЭМБ-ын тооцоолсноор 2000 оноос хойш 10 сая нас баралтыг урьчилан сэргийлж чадсан хэдий ч дэлхий дахинд өдөр бүр 430 хүүхэд улаанбурханаас үүдэлтэй өвчлөл, хүндрэлээр нас барж байна.

    Харин манай улс 1993 оноос “Дархлаажуулалтын арав хоног”-ийг 5, 10-р саруудад зохион байгуулдаг уламжлалтай.
  • УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь
    2016 оны 4 сарын 24
    чуулган
  • Ноолуурын үнэ өсч 68 мянган төгрөгт хүрчээ
    2016 оны 4 сарын 24
    ноолуур
  • 96 настай оюутан сургуулиа дүүргэхээр болжээ
    2016 оны 4 сарын 24
    Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан ахмад дайчин, АНУ-ын иргэн Альфонсо Гонзалес ирэх тавдугаар сард их сургуулиа төгсөхөөр болсон бөгөөд тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай оюутнаар тодроод байна. Өдгөө 96 настай Альфонсо Гонзалес Өмнөд Калифорнийн Их Сургуульд элссэнээсээ хойш 70 жилийн дараа ийнхүү төгсөхөөр болоод байна. Тэрээр 1947 онд 25 настайдаа анх элсэн орж байсан бөгөөд 6 жилийн турш биологийн ангид суралцсан байна. Гэвч сүүлийн ганцхан улирал суралцаагүй орхисон бөгөөд өнгөрсөн жилээс гүйцээн суралцаж, төгсөхөөр болоод байгаа юм. Тухайн сургуульд түүний анх элсэн орж байсан биологи болон амьтан судлалын анги байхаа больсон учир түүнд зориулан ”Амьдралын түүх” хэмээх тусгай хөтөлбөрийг гаргаж өгсөн байна. Альфонсо Гонзалес ирэх 5 дугаар сарын 13-ны өдөр дипломоо гардан авахаар болжээ.
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
    2016 оны 4 сарын 24
    Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын хонжворт сугалааны ес дахь тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.30 цагт шууд дамжуулна. Энэ удаагийн тохиролд угалааны тохирлыг дөрөвдүгээр сарын 1-15-ны хоорондох худалдан авалтын баримтаар шалгаруулах юм. Орон даяар бүтэн нэг жилийн турш нийтдээ 18 удаагийн сугалааны тохирол явагдах бөгөөд супер азтан хараахан тодроогүй байгаа юм. Сугалааны серийн хэдэн орон таарснаас хамааран 20 мянган төгрөгөөс дээш мөнгө хожно.
  • Улсын тэргүүний сумын шагналыг гардууллаа
    2016 оны 4 сарын 24
    Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсны дагуу энэ жил Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн юм. Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Улсын тэргүүний сум”-ын шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гардууллаа. Цагаануур сум нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлсэн, 52.2 мянган га газар тариалангийн талбай бүхий улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг манай улсын тариалангийн томоохон сумдын нэг юм. Бүтээлч үйл ажиллагааны үр дүнд ажлын амжилтаараа аймгийн хэмжээнд Хурлын байгууллагуудаас 2014, 2015 онд тэргүүн байр, Засаг даргын Тамгын газар нь 2002-2015 онд тогтмол тэргүүн болон дэд байрт шалгарч, 2016 онд “Төвийн бүсийн тэргүүний сум”-аар шалгарсан нь Цагааннуурын бүтээлч ард түмний хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шагнал гардуулах үеэр хэллээ. Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэн улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын 5 давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон байна. - See more at: http://zasag.mn/news/view/13215#sthash.cPm57rQa.dpuf
  • ”Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтыг нэр дэвшигч Берни Сандерс тэргүүлжээ
    2016 оны 4 сарын 24
    Америкийн ”Тайм” сэтгүүлийн 2016 оны ”Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалт гарсан байна. Уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр уг жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөж байгаа, нэр дэвшигч Берни Сандерс нийт уншигчдын 3.3 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрээр намынхаа өрсөлдөгч Хиллари Клинтоноос даруй гурав дахин их уншигчдын санал авчээ. Хамгийн сонирхолтой нь уг жагсаалтын хоёрдугаар байрт санал асуулгад оролцсон нийт уншигчдын 2.9 хувийн саналаар Өмнөд Солонгосын ”хөвгүүдийн” Big Bang хамтлаг жагссан байна. Өмнөх жилүүдэд уг жагсаалтанд багтаж байсан дуучин Лэди Гага, Канье Уэст, Адель, Тэйлор Свифт нарыг Өмнөд Солонгосын Big Bang хамтлаг ардаа орхин, ийнхүү хоёрдугаар байранд Мьянмарын шинээр томилогдоод байгаа гадаад хэргийн сайд Аун Сан Суу Чийгийн хамт жагслаа. Энэ удаагийн санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 1 хувь, БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп 0.6 хувь, Жон Касич 0.4 хувь, Тед Круз 0.3 хувийн санал аван жагсаалтанд багтжээ.
  • Туркийн соёлын өдрүүд үргэлжилж байна
    2016 оны 4 сарын 24
    Энэ сарын 22-нд Туркийн соёлын өдөр эхэлсэн бөгөөд 29-нд дуусах аж. Тус соёлын өдөр нь энэ жил гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд Элчин сайд Мурат Карагөз тавдугаар сургуулын сурагчдыг хүлээн авснаар эхлэх бөгөөд нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулсан тоглолтоор үргэлжлэх аж.


    Мөн энэ үеэр кино долоо хоног арга хэмжээ зохиогдох юм. Тус Туркийн кино долоо хоног 23-29-нд болох бөгөөд Берлин, Венецийн олон улсын наадмуудаас шагнал хүртсэн, Туркийн алдарт найруулагчдын бугээлийг “Тэнгис” кино театрт үзэх боломжтой юм байна. Тухайлбал, Туркэд орлогоороо тэргүүлдэг шилдэг кинонуудын нэг болох “Анчин’’-аар кино өдрүүд эхлэх аж.


    Мөн соёлын өдрүүдийн хүрээнд Туркийн дуурийн дуучин Серап Чифтаптвйн тоглолт болон уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэх юм. Энэ сарын 23-30-нд гарах уг үзэсгэлэнд 100 гаруй бүтээлийг дэлгэх юм.
  • Бөөрний өвчин эдгээх Монгол аргууд
    2016 оны 4 сарын 24
    Бөөр
    Таван цул эрхтний нэг бөөр юм.Бип даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг.Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм.
    Бөөр муудаж өвдөхөд

    Тэхийн шээс чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ.
    Цахилдагны үндэс чанаж уух их сайн. Цусаар шээж байсан хүн зүгээр болдог.
    Мөн шилүүсний мах маш сайн. Бөөр доргиж өвдөх цусаар шээхэд шилүүсний мах, борц чанаж шөлтэй нь ууж идэхэд дахин өвдөхгүйгээр эдгэрдэг.
    Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатй холбоотой учир эмчилгээ адил байдаг. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог.
    Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдэг.
    Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
    Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.
    Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна.
    Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно.
    Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна.
    Янгир ямаан мах бөөрөнд нэн тустай.
    1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн.
    Бөөрний чулуутай хүн хавар эрт хус гөлөгөхөд нялх навч гарах үед наалдамхай биш болмогц түүж авдаг. Түүсэн навчаа сүүдэрт хатааж 1 халбага навчийг 1 аяга халуун усанд хйиж 20-30 минут болгоод уудаг. Өдөрт 3-4 аяга ууна. Түүсэн навчаа 3 хоногт хэрэглэдэг. Удвал чанаргүй болно. Нэг сар уугаад засварлах хэрэгтэй. Энэ арга таны бөөрний чулууг уусгаж эдгээнэ.
    Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн.
    Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй.
    Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ.
  • Маргааш зургаан дүүрэгт цахилаан хязгаарлана
    2016 оны 4 сарын 24
    цахилгаан
  • Мал төллөлт 50.3 хувьтай байна
    2016 оны 4 сарын 24
    ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө.
    Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна. Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 сая хурга, 5.2 сая ишиг бойжиж, төл бойжилт 92.7 хувьтай байна.
    Нийт малын хорогдол 931.4 мянга болж өмнөх 7 хоногоос 27.0 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс: тэмээ 325, адуу 34.2 мянга, үхэр 90.5 мянга, хонь 334.6 мянга, ямаа 471.7 мянга буюу оны эхний нийт малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой аймагт Сүхбаатар (149.220), Увс (147.994), Архангай (101.630), Завхан (93.559), Баянхонгор (87.100) аймгууд багтаж байна. Энэ нь оны эхний нийт малын 2.3-5.4 хувийг эзэлж байгаа юм.
    Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй байгаа ч малын зүй хорогдлоос бусад хохирол гарсан мэдээ одоогоор ОБЕГ болон яамны Шуурхай штабт ирээгүй байна.
  • “Хунт нуур” балет тоглогдоно
    2016 оны 4 сарын 24
    ДБЭТ-ын хамт олон “Хунт нуур” балетыг энэ амралтын өдрүүдэд 17.00 цагт тоглох гэж байна. Суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл “Хунт нуур” балетыг ДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож ДБЭТ-ын хамт олон өнгөрсөн зургаадугаар сард үзэгчидгэйгээ хамтран өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ удаагийн “Хунт нуур” балетын гол дүр Одетгад Б. Саруул, Зигфридэд А.Хангай, Ротбартад А.Өлзий-Орших, Одиллияд О.Анужин, Алиа салбадайд Т.Хан-Очир нар бүжиглэх юм.

5419 5420 5421 5422 5423 5424 5425
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    2 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    15 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    26 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    1 цаг 9 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    2 цаг 14 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    2 цаг 50 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    2 цаг 56 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    3 цаг 3 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    3 цаг 23 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    3 цаг 48 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    4 цаг 18 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    4 цаг 24 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    5 цаг 18 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    5 цаг 36 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    5 цаг 41 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    5 цаг 52 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    6 цаг 3 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    6 цаг 7 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    6 цаг 13 мин
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    6 цаг 55 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК