зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5422 5423 5424 5425 5426 5427 5428
  • “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа олгож байна
    2016 оны 3 сарын 01
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн даваа гарагийн ээлжит хуралдаан “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д болж, иргэдийн хандалт ихтэй үйлчилгээ үзүүлж буй нийслэлийн харъяа байгууллагууд мэдээлэл хийлээ.
    “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар, 01 дүгээр сарын 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тус төвөөр нэгдүгээр сард 40 117, хоёрдугаар сард 29 649 нийт 69 766 иргэн үйлчлүүлжээ. Нийт үйлчлүүлсэн иргэдийн 60,7 хувь нь шуурхай, 8,1 хувь нь богино хугацаанд үзүүлэх, 8,9 хувь нь урт хугацаанд үзүүлэх, 22,3 хувь нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
    Нийслэлийн бүртгэл статистикийн газраас тус төвд 12 улсын бүртгэгчийг тогтмол ажиллуулж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 цонхоор иргэн, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээгээр үйлчилж байна. Иргэний Улсын бүртгэлийн чиглэлээр гэрлэсний бүртгэл, гэрлэлт цуцлуулсны бүртгэл, гэрлэлт сэргээсний бүртгэлт, төрсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл, гэрлэсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл, нас барсны гэрчилгээний дахин олголтын бүртгэл болон 17 төрлийн лавлагааг олгож байна. Ойрын хугацаанд төрсний бүртгэл, эцэг тогтоосны бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспортын сунгалт, дахин олголтын үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна. Харин Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгө ашиглах эрхийн, барьцааны, батлан даалтын, түрээсийн, сервитутын, узуфруктын, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, санхүүгийн түрээсийн гэрээний эрхийн, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, барьцаанд буй эсэх лавлагааг олгож байна.
    Нийслэлийн Боловсролын газраас суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, оюутны цахим төлбөрийн карт, боловсролын гэрчилгэ, үнэмлэх дүйцүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 2570 иргэнд үйлчилгээ үзүүлжээ.
    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК иргэдэд төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгох, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох үйлчилгээ үзүүлж байна. Цаашид дулааны тоолуурын техникийн нөхцөл олгохоор судалж байгаа.
    Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үндсэн зургаан үйлчилгээ, бусад төрлийн долоон үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 937 иргэнд үйлчилжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • БНСУ-д ажиллах иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 4-нд эхэлнэ
    2016 оны 3 сарын 01
    Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах тов гарчээ.
  • Ордны хажуугийн эмнэлгийг ЭМС-ын яаманд шилжүүлэв
    2016 оны 3 сарын 01
    Эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүллээ
  • Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргаар жинхэллээ
    2016 оны 3 сарын 01
    Ашигт малтмалын газрын даргаар томиллоо.
  • ЗГ:Сонгуулийн тойрог, мандатын тооны асуудлаар тусгайлан саналгүй
    2016 оны 3 сарын 01
    УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. - See more at: http://zasag.mn/news/view/12322#sthash.PuqjicB0.dpuf
  • Өнөөдөр “АСЕМ-ийн өдөр”
    2016 оны 3 сарын 01
    Өнөөдөр “АСЕМ-ийн өдөр”
  • Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
    2016 оны 3 сарын 01
    Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б-г хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг сэжигтнээр татаж таван сар орчим хориод байгаа юм. Уг хэргийг прокурорын байгууллага энэ сарын 19-нд хянаж дууссан аж. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2-т заасан зүйл ангиар Б.Ханбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
  • Хонины цэцэг өвчин гарч хөл хорио тогтоолоо
    2016 оны 3 сарын 01
    Хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун- урт суманд 2015 оны 01 дүгээр сарын 11-нд оношлогдсон билээ. Иймд өнгөрсөн 01 дүгээр сарын 18-ны хүртлэх хугацаанд Сүхбаатар амгийн Түвшинширээ, Асгат Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмндал сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Сайхандулаан, Төв аймгийн Баяндэлгэр, Баянчандмань зэрэг 5 аймгийн 24 суманд бүртгэгдээд байна.

    Мөн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт 02 дугаар сарын 25-ны өдөр цэцэг өвчин оношлогдож Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндийн амны Ямаахайн тохойн хэсэг газарт 21 хоногийн хорио цээр тогтоолоо.

    Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон мэргэжлийн хяналтын хэлтсээс анхаарууллаа.
  • Гуравдугаар сарын зурхай
    2016 оны 3 сарын 01
    зурхай
  • Аймаг, сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд тэмдэглэнэ
    2016 оны 3 сарын 01
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Цээпил мэдээлэл өглөө.



    Засгийн газрын хуралдаанаар ирэх долдугаар сарын 15-16-ны өдөр манай улсад болох Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах ажилтай холбогдуулан хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, тус наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор аймаг, сум, бүсийн баяр наадам, уралдааныг долдугаар сарын 15-25-ны өдрийн хооронд зохион байгуулах тогтоолыг гаргажээ. Харин Улсын их баяр наадам долдугаар сарын 11-13-ны өдрийн хооронд болдгоороо болох аж.



    Мөн жил бүрийн гуравдугаар сарын 1-ны өдрийг АСЕМ-ын өдөр болгон тэмдэглэх товыг гаргасан байна. Дэлхийн бусад оронд ч энэ өдрийг АСЕМ-ын өдөр хэмээн нэрлэдэг байна.

    Т.Хулан
  • Х.Баасансүрэн: Хадаг бариад сайд болооч гэж гуйсан ч миний бие тийм зүйлийг хүсэхгүй
    2016 оны 3 сарын 01
    Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байсан билээ.
  • Эерэг 24: Манай циркчид олон улсын тэмцээнээс алтан цом хүртжээ
    2016 оны 3 сарын 01
    Испани улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнд манай циркчид амжилттай оролцжээ.
  • З.Энхболд, Г.Занданшатар нарыг халз мэтгэлцүүлнэ
    2016 оны 3 сарын 01
    Мөн УИХ-ын даргын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хуульч гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа, улстөрийн намуудын төлөөллүүд оролцож асуулт асуух юм байна.

    ”Нэг Монгол” ТББ нь нийгэмд хөндөгдөж буй аливаа асуудлыг мэтгэлцээний зарчмаар зөвлөлдөн тэнцвэртэй мэдээллийг олонд хүргэх зорилгын дор ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Цэдэнбал агсны нэр төрийг сэргээх зэрэг чухал асуудлуудаар бодлогын мэтгэлцээнийг АН, МАН-ын гишүүдийн дунд зохион байгуулж байв.
  • Үндэсний сэтгүүлзүй үүссэний ой баасан гаригт тохионо
    2016 оны 3 сарын 01
    Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран 3 сарын 4-ны өдөр Соёлын төв өргөөнөө тэмдэглэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцах юм.


    Нийслэлийн удирдлагууд энэ үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнахаас гадна гадна нийслэлийн Засаг даргын Тамгын газар нээлттэй ил тод засаглалыг хэрхэн хөгжүүлж байгаагаа танилцуулна.


    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2012 оноос эхлэн мэдээллийн ил тод байдлыг хангах, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга 2012 онд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” захирамж гаргаж, захирамжаар хувь хүний нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Байнгын хороо 31 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ
    2016 оны 3 сарын 01

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 31 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ
  • Эерэг 24: Хот руу орж ирсэн бугыг өвс тэжээлээр тэнхрүүлж байна
    2016 оны 3 сарын 01
    Өнгөрөгч долоо хоногт “Эмээлт” өртөө орчимд хоёр буга орж ирсэн, нэг нь бараг үхэх гэж байна” гэх зурагтай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байсан.
  • Хөгжлийн чуулган Монголын эдийн засаг- Ололт, сорилт, боломж
    2016 оны 3 сарын 01
    ”Хөгжил Ардчилал” ТББ, Конрад Аденауэр Cангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ”Монголын эдийн засаг-Ололт, Сорилт, Боломж сэдэв дор Хөгжлийн чуулганыг 2016 оны 3-р сарын 10-ны өдөр Блю Скай зочид буудалд зохион байгуулах гэж байна.
  • Саунд бусдын биеийг үнэлүүлэх хэрэг буурахгүй байна
    2016 оны 3 сарын 01
    БГД-5 ”**** саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч, шалгахад: ХУД-13 хороонд суух Ж /эм.45н/ гэгч нь тус саунд 11 хүнийг биеийн үнэлүүлж байсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
    БГД-4 ”****-саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч, шалгахад: Дархан-Уул аймаг-Дархан суманд суух С /эм.26н/ нь тус саунд 11 хүнийг биеийн үнэлүүлж байсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
    БГД-7 ”****-саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч, шалгахад: СХД-12. Хороонд суух М /эр.25н/ нь тус саунд 2 хүнийг биеийн үнэлүүлж байсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.

  • Автомат тоглоом нэртэй мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлжээ
    2016 оны 3 сарын 01
    Цагдаагийн албан хаагчид нийслэл хотод мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан нэр бүхий хэд хэдэн газрын үйл ажиллагааг таслан зогсоожээ.
  • ОХУ байлдааны зориулалтын хөлгүүдээ ажиллагаанд гаргахгүй байна
    2016 оны 3 сарын 01
    ОХУ байлдааны зориулалтын хөлгүүдээ ажиллагаанд гаргахгүй байна
5422 5423 5424 5425 5426 5427 5428
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    9 цаг 11 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 43 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    21 цаг 44 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    21 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 7 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 35 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК