Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5423 5424 5425 5426 5427 5428 5429
  • Сонгууль 2016: 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
    2016 оны 4 сарын 22
    14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөртөө
  • Увс аймгийнхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна
    2016 оны 4 сарын 22
    Увс аймгийнхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна
  • Газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт боллоо
    2016 оны 4 сарын 22
    Мексикийн булангийн өмнөд эргийн Коатзакоалкос хотод байрлах газрын тосны үйлдвэрт томоохон хэмжээний дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас олон арван хүн бэртэж гэмтэн,13 хүн нас барсан талаар Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар лхагва гаригийн өдрийн 3 цаг 15 минутанд, Клорадос3 нэртэй химийн үйлдэрт болсон байна. Уг химийн үйлдвэр нь Мексикийн төрийн өмчит газрын тосны Пемекс компанитай хамтран ажилладаг Мексихем компаний үйлдвэр байжээ. Дэлбэрэлтийн дараах тэнгэрт дэгдсэн хар утаа бүхий дүрс бичлэгийг Мексикийн төв телевизээр шууд дамжуулсан байна. Төрийн өмчит газрын тосны Петролеос Мексиканос буюу товчоор Пемекс компаний зүгээс хийсэн мэдэгдэлд 30 ажилтан бэртэж, гэмтсэн гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн компаний зүгээс галыг бүрэн хяналтандаа аваад байгаа гэсэн боловч аюулгүй байдлын үүднээс ард иргэдийн үйлдвэрийн бүсээс хол байхыг онцгой анхааруулсан байна.
  • Зам талбайг угааж байна
    2016 оны 4 сарын 22
    зам талбайг угааж байна
  • Сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна
    2016 оны 4 сарын 22
    Сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна
  • Наадмын нээлт, хаалтын төслийг удирдамж
    2016 оны 4 сарын 22
    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт,төрийн хүндэтгэлийн концертийн найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж
    2 цаг 30 минутын өмнө Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт,төрийн хүндэтгэлийн концертийн найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулна.

    Нэг. Зорилго

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертыг төрөө хүндэтгэн, түүх, соёл, уламжлалаараа бахархах, наадамчин олны сэтгэлд нийцэхүйцээр зохион байгуулахад оршино.

    Хоёр. Хамрах хүрээ

    Монгол улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

    Гурав. Төсөл хүлээн авах хугацаа

    Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт бүртгэж хүлээн авна.

    Дөрөв. Төсөлд тавигдах ерөнхий шаардлага

    “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

    Төслийн утга санаа, зохион байгуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, төрийн ёслол хүндэтгэлийн дэг журамд нийцүүлсэн байх;
    Монгол төрийн түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлал, бахархалыг агуулсан байх;
    Нээлт болон хаалтын үйл ажиллагаа нь уялдаа холбоо бүхий төгс шийдэлтэй байх;
    Утга агуулга, зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан арга хэмжээний найруулга, утга санаа, арга хэлбэрийг хуулбарлаагүй, шинэлэг байх, мөн уран бүтээлчид, үзэгч иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангасан байхаар төлөвлөсөн байх;
    Найруулга утга санааг тухайн орон зай, цаг хугацаанд нийцүүлэн тодорхой шийдэлтэйгээр төлөвлөсөн байх
    Орчин үеийн шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх;
    Баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үргэлжлэх хугацаа 40-45 минут байхаар төлөвлөсөн байх;
    Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

    Төрийн “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

    Төсөл нь монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлэгдлийг агуулсан байх
    Уран бүтээлчдийн сонголтыг концертийн найруулга, зохиолд нийцүүлэн олны танил, нэр хүнд бүхий мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байх;
    Найруулага зохиомж, цаг хугацааг нарийн төлөвлөж, тайз декорацийг шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх
    Тоглолтын үргэлжлэх хугацаа 60-80 минут байхаар төлөвлөсөн байх;
    Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

    Тав. Төслийн шалгаруулалт
    Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжилна.
    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13180#sthash.xluPOd1E.dpuf
  • Увс аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байна
    2016 оны 4 сарын 22
    Увс аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байна
  • Авьяаслаг гэр бүлийг шалгаруулж байна
    2016 оны 4 сарын 22
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд нийслэлийн сар бүрийн 4 дэх долоо хоногийн “Ням” гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргасан.

    Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ажлыг хийж байгаагийн нэг нь “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт залуучууд, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, өрхийн эдийн засгаа зөв хөтлөх, тулгамдсан асуудлаа зөв арга замаар шийдвэрлэхэд бодит зөвлөгөө туслалцааг үзүүлэх цуврал лекц юм. Мөн гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжиж авьяаслаг гэр бүлийг тодруулан шалгаруулж гэр бүлийн үнэ цэнэ, үлгэр дуурайлалыг бусад иргэдэд, гэр бүлүүд сурталчилан таниулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой нийслэлийн “АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ” шалгаруулах уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж байна. Уралдааны 1-р шат нь 04 дүгээр сарын 10-22 хооронд дүүргүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 2 шатны уралдаан 2016 оны 04 сарын 24-ны 11 цагаас Хүннү Молл-д болох юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг family.mn хуудас болон Хүүхэд-Гэр бүл пэйж хуудснаас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Батзориг: Монгол уламжлалаа танин мэдээсэй
    2016 оны 4 сарын 22
    Хүүхэд багачуулд төдийгүй залуу эцэг эхэд зориулсан “Агай шавдал хатан, Араг улаан хонгор” номын нээлт боллоо. Номын зохиогч, “Ногоон сэтгүүлч” Төрийн бус байгууллагын ТУЗ-ын дарга Г.Батзоригтой ярилцлаа.
  • Фото: Хатан хаан II Элизабет 90 нас хүрлээ
    2016 оны 4 сарын 22
    ФОТО:Хатан хаан II Элизабет 90 нас хүрлээ
  • АЕПТ-ийн уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
    2016 оны 4 сарын 22
    2016.04.22-ны 09:00 цаг Төрийн ордны Их танхим
    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
    Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын Ерөнхийлөгч
    Эрхэмсэг ноён Пьетро Грассо,
    Эрхэм хүндэт парламентын гишүүд, төлөөлөгчид өө,
    Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
    Хатагтай, ноёд оо,
    Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, түүчээ болж байгаагаараа онцлог юм.
    1996 оны 3 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалтын дараахан буюу мөн оны 4 дүгээр сард Парис хотноо Ази Европын Парламентын Түншлэлийн анхны уулзалт болж Ази-Европын бүх талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө хоёр тивийн парламентуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Энэ нь АСЕМ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, хүч чадлаа нэмэрлэх гэсэн Ази, Европын ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэл байсан юм.
    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.
    Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.
    Тухайлбал,одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд Монголын Их Хаан Гүегт Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.
    Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна.
    Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ.
    Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна.
    Ази-Европын Парламентчдын уулзалт нь хоёр тивийн түншлэлийн үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 9 дүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа хэлэлцэхээр хуран цуглаад байна.
    Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
    Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
    Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан энэхүү салбарын яриа хэ лцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно.
    Эрхэм хүндэт зочид оо,
    Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.
    Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай байна.
    Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.
    Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
    Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.

    Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.

    Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу уулзалтаас бидний батлан гаргах Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
    Өчигдөр парламентын гишүүд Та бүхэн Бэлтгэл хорооны хурал, Төслийн баримт бичгийн хорооны хурлаа амжилттай хийж, уулзалтаас гарах Тунхаглалаа нухацтай хэлэлцэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, харилцан ойлголцон зөвшилцөж ажилласанд миний бие баяртай байна.
    Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.

    Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуудан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
    Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээснийг мэдэгдье
    Анхаарал тавьсанд баярлалаа.
  • Эвсэхийн зовлон
    2016 оны 4 сарын 22
    ...Н.Багабандийн нүүдэл дэндүү аймшигтай байв. Анх удаагаа ноцтой аюулд учирсан Н.Энхбаяр намаа сахилгажуулах арга хэмээн нэн даруй авч, “намдаа морь нохой мэт зүтгэнэ” агуулга бүхий “Батламж” гарган нэр дэвшигчдийн ам шүдийг авч гарцаагүй үхлээс мултарч чадсан билээ...
  • Ч.Сайханбилэг: Дотооддоо том онгоц нисгэсэн нь агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээлээ
    2016 оны 4 сарын 22
    Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг Монгол Улсын агаарын тээврийн болон дэд бүтцийн хөгжлийн том зангилаа болох учиртай. Бид иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд орох нэгэн чухал үйл явдлын гэрч болж байна. Ховд хотын нисэх буудалд том оврын онгоц анх удаа газардлаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МИАТ компанийн БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцохдоо хэллээ.

    Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэлээд Ховд болон баруун бүсийн аймгууд аялал жуулчлалын төв, мөн БНХАУ, ОХУ-ын зах хязгаар нутгийн хотуудын ачаа тээвэр, зорчигч тээврийн зангилаа болох учиртай. Засгийн газар энэ боломжийг хангахын төлөө ажиллана гэлээ.

    Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээхүйц үйл явдал болж байна. Энэ том ажлыг эхлүүлсэн иргэний нисэхийн салбарын хамт олонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүслээ.

    БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд болон аймгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл, иргэний нисэхийн салбарынхан оролцлоо.

    Агаарын тээврийн салбарынхны санаачилга ажил хэрэг болж, орон нутагт том оврын онгоц нислэг хийж байна. Нислэгийг тогтворжуулснаар энэ ажил үр өгөөжөө өгнө. Зөвхөн баруун хязгаар биш дараагийн ээлжинд зүүн аймгуудад том онгоц нисдэг болно. Чойбалсан хотын нисэх буудлыг засч тохижуулах ажлыг хийнэ гэж Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ.

    Улаанбаатараас Ховд хүрэхэд автомашинаар 100 гаруй мянган төгрөгийн зардлаар 2 хонож ирнэ. Харин 200 мянган төгрөгийн зардлаар БОИНГ онгоц хөлөглөөд хоёр цагийн дотор Ховд хотод ирэх боломж бүрдлээ гэж зорчигчид ярьж байна.

    Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.

    Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч гуравдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар хэлж байсан юм.

    Орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэвэл солибол нислэгийн хугацааг багасгах боломж байгаа. Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой. Энэ нь аялал жуулчлал хөгжихөд тустай. Тухайлбал, Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, агаарын компанийн нэг тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчдад ач холбогдолтой. Мөн ОХУ, БНХАУ-ын хөрш залгаа хотуудыг Улаанбаатартай холбох, транзит нислэгүүд зохион байгуулах боломж байна. Энэ асуудлыг ажтл хэрэг болгоход санаачилгатай ажиллах шаардлагатай гэж салбарын удирдлагуудад үүрэг даалгавар өгч байсан өгч байсан нь өнөөдөр ажил хэрэг боллоо.

    Энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцсоны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймгийг зорилоо. Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллаж байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    - See more at: http://zasag.mn/news/view/13174#sthash.UDDdNBIr.dpuf
  • “Оюутан цагдаа”-гийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
    2016 оны 4 сарын 22
    Монголын Оюутны Холбоо, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл ”Аялал жуулчлал ба Хөдөлмөр эрхлэлт” яармагийн үеэр буюу энэ сарын 22-ны баасан гарагт 10.00-17.00 цагийн хооронд Монголын залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд эхлэх бол 25-30-ны өдрүүдэд МОХ-ын байранд үргэлжлүүлэн бүртгэх ажээ.

    ”Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж буй оюутанд тавигдах шаардлага:

    - Англи, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос гэх мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас дээгүүр байх

    Бүрдүүлэх материал:

    1. Иргэний үнэмлэхний хуулбар
    2. Сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт /Хугацаа нь дуусаагүй, сунгалт хийлгэсэн хүчинтэй оюутны үнэмлэхний хуулбар байж болно. Оюутны үнэмлэхийг эх хувиар авчрах шаардлагатай/
    3. 2 хувь цээж зураг
    4. Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/

    Шалгаруулалт:

    Бүртгүүлсэн оюутнуудаас ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгон, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтанд хамруулж амжилттай төгссөн оюутнуудын тушаал гарч, гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох болно.

    Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаараа Оюутан та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, бусадтай зөв боловсон харилцаж сурах, өөрийнхөө хэлний мэдлэгийг дээшлүүлэх, зуныхаа амралтаар цалинтай ажиллах зэрэг олон боломжийг өөртөө нээх юм.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70111143, 98897351 дугаараас лавлана уу.
  • Оргил худалдааы төвөөс Удирдлагын академийн уулзвар хүртэл замыг хаана
    2016 оны 4 сарын 22
    Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон хүртэлх 0.75км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байгаа. Уг ажлын эхний хэсэг болох Оргил худалдааны төвийн уулзвараас Удирдлагын академийн уулзвар хүртэлх 400м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 22:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний 22:00 цаг хүртэл зам хаах болсныг мэдэгдье. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
  • Захууд маргаашнаас цагийн хуваарийнхаа дагуу ажиллана
    2016 оны 4 сарын 22
    маргаашнаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
  • Банк дээрэмдсэн ах дүүсийг өнөөдөр шүүнэ
    2016 оны 4 сарын 22
    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд төрсөн ах, дүүс болох сэжигтэн Э, Б нар нь халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн билээ. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 147, 147.3-аар эрүү үүсгэн шалгаж байгаа юм.


    Тэгвэл тэднийг энэ сарын 22-ны өдрийн 11 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх юм байна.


    Хэргийг эргэн санавал,

    Хэрэгтэн Э, Б нар нь 1985, 1992 онд мэндэлсэн, төрсөн ах дүү хоёр байжээ. Тэд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд автомашинаас нь 394 саяыг, мөн ломбардад тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байдаг. Тэд өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн. Мөн цахим хуудсанд байршуулсан зараар “Дробинк” маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шидсэн байдаг.


  • Чуулган хуралдана
    2016 оны 4 сарын 22
    Өнөөдөр чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 4 сарын 22
    Эмхтгэл
  • Өнөөдөр хаана, ямар үйл явдал болох вэ?
    2016 оны 4 сарын 22
    Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

    09.00 цагт: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС ТӨХК-ийн байранд болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр оролцож илтгэл тавина.

    09.30 цагт: Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтаар үүсэн маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ.

    11.00 цагт: Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тариалалтыг дэмжих зорилготой ”Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсан тухай болон хаваржилт, мал төллөлт, малын хорогдлын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын танхимд болно.

    12.00 цагт: Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаатай холбогдуулан АСЕМ-ын оролцогч нарт хандаж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

    12.00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болно.

    15.00 цагт: ”Итгэлийн танхим” ТББ-аас СХД-ийн ЭМТ-ийн харьяа ”Баянхошуу” салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсанаа хүлээлгэн өгнө. хаяг: СХД-ын 9 дүгээр хороо. Баянхошууны эцсийн Цагдаагийн газрын баруун талд Баянхошууны эмнэлэг.

5423 5424 5425 5426 5427 5428 5429
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    3 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    9 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    15 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    35 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    1 цаг 0 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    1 цаг 30 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    1 цаг 37 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    2 цаг 30 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    2 цаг 49 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    2 цаг 53 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    3 цаг 16 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    3 цаг 19 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    3 цаг 26 мин
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    4 цаг 8 мин
  • Үйл явдал: АН-ын ҮБХ хуралдаж намын ЕНБД, дэд дарга нарыг сонгоно
    4 цаг 11 мин
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    19 цаг 33 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    20 цаг 54 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    20 цаг 57 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    21 цаг 49 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК