Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5424 5425 5426 5427 5428 5429 5430
  • Х.Баттулгын багийнханы өшөөгөө авах ажиллагаа
    2016 оны 4 сарын 22
    Ямартай ч Х.Баттулга маш ууртай байгаа бөгөөд намынхаа ҮЗХ-ны хуралд ч суугаагүй юм. Тэгвэл тэрбээр дараагийн алхмаа хийж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх бичгийг ”өөрийн” сайд Д.Дорлигжаваар Ерөнхий сайдад хүргүүлж чадлаа. Д.Дорлигжав энэ талаар “Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Р.Чингисийг ЦЕГ-ын даргаас чөлөөлөх саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Цагдаа бол хүчний байгууллага биш шүү дээ. Хэдийгээр гэмт хэрэг, зөрчлийн эсрэг тэмцдэг ч, цагдаа бол нэг талаасаа хүний эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд хамгаалдаг хүний эрхийн байгууллага. Иргэдээ аливаа халдлага, үймээн бужигнаанаас хамгаалдаг болохоос, үймээн самуун өдөөх, өртөх урьтач нөхцөлийг бий болгодог бүтэц биш. Цагдаа бол илүү иргэний талдаа ажиллах ёстой байгууллага. Р.Чингисийг чөлөөлөх эсэхийг Ерөнхий сайд мэднэ” гэсэн тайлбарыг өгч байна.
  • Жинлүүрүүдэд мөнгөтэй хүн санал тавих нь
    2016 оны 4 сарын 22
    Хонь - (3/21-4/19)


    Ажил үүрэг, хариуцлагын ачаалал өнөөдрөөс багасна. Элбэг хангалуун байдал танд урам зориг нэмж, санаа амраах байх. Төсөв хөрөнгөдөө анхаарлаа хандуул. Бусдыг аялдан дагах хэрэггүй. Хайртдаа цаг гаргаж, өдрийг сайхан өнгөрүүл. Хамтдаа амьдарч буй газрынхаа эргэн тойрноор явж сайтар танилц. Сургуулийн найзтай гэнэт уулзаж, дурсамжаа хуваалцана.

    Үхэр - (4/20-5/20)


    Шинэ санаа оноогоо хэрэгжүүлэх нь сэтгэл хангалуун болно. Бүх зүйл хэм хэмжээтэй байдгийг сана. Ажил хэрэгтээ алтан дунджийг баримтал. Өнөөдөр амьдралынхаа ханийг сонгох бололтой. Удаан хугацааны мөрөөдлөө хэрэгжүүлнэ. Үзэл бодол, ашиг сонирхлоо хамгаалах хэрэг гарна. Хэн нэгэнд өөрийгөө дарамтлах завшаан бүү олго. Дээд зэргээр бие даасан байдалтай байхыг хичээ.

    Ихэр - (5/21-6/21)


    Гэртээ үлдэж, гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрөөснөөр сэтгэл хангалуун байх болно. Энгийн яриа өрнүүлж, инээж баясах нь хамгийн сайн эм болно. Эмнэлэгт хэвтэж буй найз, хамаатан саднаа эргэ. Хэрэв та сэтгэл хямралтай байгаа бол мэргэжилтнээс зөвлөгөө авч, байгалийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Илүү хямд, аюул багатай олон эмчилгээ байдаг. Мөн та бусдын туслалцаатайгаар гэр орноо засаж янзалж чадна.

    Мэлхий - (6/22-7/22)


    Таны хувьд бас л нэг сайхан өдөр. Энэ өдөр тайван амралтын өдөр мэт өнгөрнө. Ухаалаг санаанууд чинь ажил мэргэжилдээ болон бизнесийн тал дээр амжилтанд хүрэх сонирхолтой нээлт байх болно. Хэрэв санаачлагатай байх юм бол нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдөнө. Сайн найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөх, халуун дотно харьцаанаас таашаал авах нь таны яг одоо хайж буй зүйл мөн. Найдвар төрүүлсэн романтик завшаантай учрах боломж байна.

    Арслан - (7/23-8/22)


    Өнөөдөр та хайраар дүүрэн байх нь. Яагаад гэвэл та бусдыг хайрлах энэрэнгүй сэтгэлээр дүүрэн хүн юм. Арслангууд даалгавраа үр бүтээлтэй хийж, сайшаал хүртэн, олны анхааралд өртөнө. Буяны газарт түр ажиллаж, амьдарч буй газраа илүү сайхан болгохын төлөө ажиллаж ч магадгүй. Бизнесийн ажлын хүрээнд хил нэвтрэх далимдаа цагийг сайхан өнгөрөөж, амарч байгаад ирэх бололтой. Гэр бүлдээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ халамжлах цаг иржээ. Таны хайртай бүх хүмүүс үргэлж хамт байгаа гэдгийг мэдрэх болно.

    Охин - (8/23-9/22)


    Өнөөдөр олон азтай үйл явдал тохиолдоно. Та уран дүрслэл, бүтээлч санаагаар дүүрэн байх тул таны төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ. Өнөөдөр охиныхон зүдэрсэн олон хүмүүст туслахыг хүсэх бөгөөд ямар нэг олон нийтийн цуглаан, хандивын арга хэмжээнд туслалцаа үзүүлэхэд маш таатай өдөр байх болно. Магадгүй та өнөөдөр залуучуудын байгууллагад сайн дураар ажиллаж, хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох бололтой.

    Жинлүүр - (9/23-10/22)


    Мөнгөтэй хүн санал тавина. Зээлийн картаа хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Зөв санаа бодлоор дүүрэн байна. Хэрвээ та ганц бие бол хүмүүстэй аялалд гарч, cap буцах үед хэн нэгэнтэй бүжиглээрэй. Гэхдээ болгоомжтой бай. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж, аливаа хурал цуглааныг орхидуулахгүй бай. Бусдыг сонсож, нээлттэй байж, гэнэтийн үйл явдалд бэлэн байгаарай.


    Хилэнц - (10/23-11/21)


    Дур сонирхол, шохоорхол таныг маш завгүй байлгана. Ирэх хэд хоногиин турш бүтээлч онцгой авъяастай Хилэнцүүд гараг эрхэсээс нэмэлт тусламж авах болно. Амьдралын хэмнэл хурдассантай холбоотойгоор зарим хүн ихэд ядарч, муухай ааштай болсон байдаг. Танаас тусламж хүссэн хүмүүстэй уулзах учир, тэднээс төсөөлж байгаагүй тийм мэдээ, зурвас бичиг авах байх.

    Нум - (11/22-12/21)


    Таны амьдралд тохиох тааламжтай өдрүүдийн нэг. Идэвхитэй амрах, биеийн дасгал хөдөлгөөн хийх, аялахад таатай. Таны санааг зовоож байсан асуудал хяналтаас гарч, олон хоногийн турш таныг тайван бус байлгах болно. Яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж тэжээллэг хоол унд идэж түүнээсээ эрч хүч ав. Таны хийж буй зүйлд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг санаж аливаа зүйлд хянамгай ханд.

    Матар - (12/22-1/19)


    Од эрхсийн байдлаар өнөөдөр завгүй байх нь. Матрынхан өөр өөр зүйлс хийж, ийш тийш явж юмыг өөр өнцгөөс нь харж хөдөлгөөнтэй байна. Ер бусын ов мэх матрынхны нэр хүндийг унагаана. Гэвч та нарт энэ байдлыг үр дүнтэйгээр даван гарах дотоод нөөц боломж байгаа. Хурдхан эерэг шийдпийг ол. Матрын ордны эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зан төлөв, хандлагыг бодитойгоор өөрчлөх шаардлагатай. Үргэлгэн загнахаас болгоомжил.

    Бумба - (1/20-2/18)


    Зарим Хумх өөрийгөө хөгжүүлэх, амрахын тулд бясалгалын хичээл эсвэл эмчилгээнд явахыг хүсэх байх. Аз үргэлж тантай хамт байх болно. Худалдаа наймаа хийх газар хайж байгаа хүмүүс төгс газраа олж магад. Санаснаас илүү үнэтэй ч гэсэн та мөнгө санхүүгээ зохицуулж чадна. Хэтэрхий их ажиллах хэрэггүй, эс тэгвэл ажил тань шорон мэт санагдах вий. Өөрийн зорилгодоо хүрэхэд тусламж авахын тулд настай хүний арга эвийг олох гэж зовох бололтой.

    Загас - (2/19-3/20)


    Гадуур гарах, олон өөр хүмүүстэй уулзах, хаа явсан газраа хөгжилдөх дуртай Загаснуудын хувьд дахиад нэг эрч хүчтэй өдөр. Хүмүүс өгөөмөр сайхан, энэрэнгүй сэтгэлд тань үргэлж дулаацаж байдаг. Гэр орны асуудал нааштай байна. Хүүхэд хүлээж байсан загасныхан жирэмслэлтийн талаар нааштай мэдээ хүлээнэ авна. Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхий.

  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 4 сарын 22
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
  • Багахангай дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 4 сарын 22
    Бага хангай
  • Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 4 сарын 22
    2016 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24,25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
    2016 оны 4 сарын 22
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
  • Улаанбаатарт 7 хэмийн дулаан байна
    2016 оны 4 сарын 22
    2016 оны 04 дүгээр сарын 21-ний 21 цагаас 04 дүгээр сарын 22-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, зүүн хэсгээр 4-9 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
  • О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэнгүй
    2016 оны 4 сарын 21
    буудлагын Дэлхийн цомын тэмцээн
  • Чуулган өндөрлөлөө
    2016 оны 4 сарын 21
    чуулган
  • З.Энхболд М.Наошима, Т.Мики нарыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 4 сарын 21
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Наошима, Т.Мики нарыг өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзлаа.
  • Монгол Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2016 оны 4 сарын 21
    Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фернандо Лугрис-ийг хүлээн авч уулзлаа.


    Уулзалтын эхэнд, Элчин сайд Фернандо Лугрис “Уругвай улс нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ялангуяа үхэр, хонины аж ахуй, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын чиглэлээр арвин туршлагатай, энэ салбарт мэргэшсэн боловсон хүчинтэй, эрдэм шинжилгээ судалгааны салбар өндөр түвшинд хөгжсөн улс” гэдгийг дурдаад, цаашид энэ чиглэлээр Монгол Улстай арга туршлага хуваалцах, худалдаа хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
    ХХАА-н сайд Р.Бурмаа Элчин сайдын дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хоёр талын төр хувийн хэвшлийн төлөөлөгчдийн уулзалт, харилцан айлчлал, хурал, форумыг зохион байгуулах замаар энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцоллоо.
  • Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
    2016 оны 4 сарын 21
    2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1971.50-1977.16 төгрөгийн ханшаар 6.8 сая ам.доллар худалдах, 1988.00-1989.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 305.50 төгрөгийн ханшаар 5.0 сая юань худалдах, 307.00 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
    2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
  • Франц улс онцгой байдлын хугацааг 2 сараар сунгалаа
    2016 оны 4 сарын 21
    Лхагва гаригт Францын Ерөнхий Сайд тус улсын аюулгүй байдлын талаар мэдэгдэл хийлээ. Ерөнхий Сайд Мануэль Валльс өнгөрсөн 11 дүгээр сард Парис хотноо гарсан халдлагын дараагаар улс орон даяар зарласан онцгой байдлын хугацааг дахин хоёр сарын хугацаанд сунгах гэж байгаа тухай мэдэгдсэн байна. Тус улсад зохион байгуулагдах хөл бөмбөгийн ЕАШТ болон мөн Тур-Де-Франс олон улсын дугуйн уралдаантай холбоотойгоор ийнхүү онцгой байдлын хугацааг сунгахаар болсон бөгөөд парламентаас уг саналыг зөвшөөрсөн тохиодолд хучин төгөлдөр болох юм байна. Сүүлийн саруудад гарсан халдлагуудаас үзэхэд олон хүн цугларсан газарт террористууд халдлага үйлдэж байгаа учир уг саналыг гаргаж байгаа юм. Францын албаныхны мэдээлснээр ирэх 6, 7 дугаар сард болох дээрх тэмцээн, уралдааныг 8 сая гаруй хүн үзнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан гэжээ.
  • Бичлэг алдагдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2016 оны 4 сарын 21
    “Херо энтертайнтэнт”
  • Л.Мөнхбаяр пауэрлифтингээс мөнгөн медаль хүртлээ
    2016 оны 4 сарын 21
    Пауэрлифтингийн хэвтээ шаталтын ДАШТ Дани улсад энэ сарын 19-нд эхэлсэн билээ. Тэгвэл тус тэмцээнд манай улсын “Стронг” клубын тамирчин Л.Мөнхбаяр М1 ангиллын 93 кг-д 272.5 кг шахаж, мөнгөн медаль хүртлээ.

    Тус тэмцээн энэ сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүч бяраа сорин өрсөлдөж байна.
  • Улсын их дэлгүүрээс Цирк хүрэх зам автомашингүй гудамж болно
    2016 оны 4 сарын 21
    Улсын их дэлгүүрээс Цирк хүрэх зам автомашингүй гудамж болно
  • ”Шинэ суурьшлын бүсийн барилгуудыг 5 хувьд оруулах боломжтой”
    2016 оны 4 сарын 21
    hhh
  • Д.Дорлигжав: Р.Чингисийг чөлөөлөх хүсэлтийг явуулсан нь үнэн
    2016 оны 4 сарын 21
    Тэгсэн, ЦЕ厂-ын даргыг чөлөөлөх, томилоход саналаа оруулах нь Хууль зүйн сайдад хуулиар олгогдсон эрх. Хуулийн энэ заалтын хүрээнд Р.ЧингисиАг ЦЕГ-ын даргаас чөлөөлөх саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй.
    •Шалтгаан нь юу юм бол.”?
    -Асуудал байгаа учраас л Ерөнхий сайдад хандсан. Тэр бүгдийг хэвлэлээр дэлгээд байх шаардлагагүй. Наад зах нь л гэхэд ажлын арга барилын хувьд, салбарын бусад байгууллагатайгаа уялдаатай ажиллах тал дээр зөрчлүүд бий. Ер нь манайхан одоо цагдаагийн, цагдаагиАн байгууллагын талаархи ойлголтоо жаахан өөрчлөх хэрэгтэй юм. Цагдаа бол хүчний байгууллага биш шүү дээ. Хэдийгээр гэмт хэрэг, зөрчлийн эсрэг тэмцдэг ч, цагдаа бол нэг талаасаа хүний эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд хамгаалдаг хүний эрхийн байгууллага. Иргэдээ аливаа халдлага, үймээн бужигнаанаас хамгаалдаг болохоос, үймээн самуун өдөөх, өртөх урьтач нөхцөлийг бий болгодог бүтэц биш. Цагдаа бол илүү иргэний талдаа ажиллах ёстой байгууллага.
  • Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Пьетро Грассод бараалхав
    2016 оны 4 сарын 21
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассод бараалхав.

    Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо Итали, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж өргөн байгааг тэмдэглээд удахгүй нээх гэж буй Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр талын хамтын ажиллагааг арьс шир боловсруулах, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт хөгжүүлэх боломжтойгоос гадна ногоон эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарт ч хөгжүүлэх боломж байгааг дурдав.

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Италийн талаас Парламентын даргын түвшинд хийж буй энэхүү айлчлалд монголын тал өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассогийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой салбар бол соёлын салбар хэмээн сайд Л.Пүрэвсүрэн онцлоод энэ чиглэлд 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан соёлын хамтарсан цогц арга хэмжээ зохион байгуулах, Монголын дуурийн дуулаачдыг Италид сургадаг тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээх, Ла Скала театрын удирдлагыг Монголд айлчлуулах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Монгол улсад музей байгуулах, хөл бөмбөгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Италийн эртний бичгийн дурсгалууд дахь монголын түүхийн холбогдолтой баримт мэдээллийг хамтран судлах, судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

    Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо Гадаад хэргийн сайдын тавьсан саналыг дэмжихээ илэрхийлээд Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болон АСЕМ-ийн дээд түвшиний уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсэв.
  • Чуулганыг хаалттай горимоор хуралдуулж байна
    2016 оны 4 сарын 21
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор хаалттай горимд шилжүүллээ. Уг хууль нь улсын нууцад хамаарч байгаа учраас хаалттай горимоор хэлэлцэж буй юм.

    Үүний өмнө УИХ-аар Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхын саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

    Мөн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн бол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлээд байна.
5424 5425 5426 5427 5428 5429 5430
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    3 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    9 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    15 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    35 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    1 цаг 0 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    1 цаг 30 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    1 цаг 37 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    2 цаг 30 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    2 цаг 49 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    2 цаг 53 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    3 цаг 16 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    3 цаг 19 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    3 цаг 26 мин
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    4 цаг 8 мин
  • Үйл явдал: АН-ын ҮБХ хуралдаж намын ЕНБД, дэд дарга нарыг сонгоно
    4 цаг 11 мин
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    19 цаг 33 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    20 цаг 54 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    20 цаг 57 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    21 цаг 49 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК