-
2015 оны 11 сарын 19
Парисын халдлагад оролцсон байж болзошгүй 3 этгээдийг устгажээ
-
2015 оны 11 сарын 19
Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон билээ. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн. Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа юм. Ингээд тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болжээ.
Тэгвэл дөрөвдүгээр ээлжийн нэмэлт бүртгэл маргааш 11.00 цагт эхлэх гэж байна. Харин хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэхийг маргааш танилцуулна хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Цахим бүртгэлд оролцох иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын WWW.UMCH.UB.GOV.MN сайтаар орж бүртгүүлнэ.
-
2015 оны 11 сарын 19
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян өнөөдөр АНУ-ын Аляскийн үндэсний гвардын комиссар, бригадын генерал, хатагтай Лауре Хаммел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 11 сарын 19
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотноо НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас (UNISDR) зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг бүс нутагт хэрэгжүүлэх Азийн удирдагчдын хурал, 2015 оны Азийн түншлэлийн 2 дугаар уулзалтад тус тус оролцож байна.
Дэлхийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэвшүүлсэн зорилго, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагын талаар тусгасан “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг 2015 оны 3 дугаар сард Япон Улсын Сендай хотноо 187 орны төлөөлөгчид оролцсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурлаас батлан гаргасан билээ.
20151117_115610_resized
Азийн удирдагчдын хурал болон Азийн түншлэлийн уулзалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийг Ази тивд хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, хөтөлбөр, туршлага сургамж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг Ази тивд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөл, Азийн улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн нөхцөл байдлын тайлангийн явцыг хэлэлцэж байна.
Хурлын үеэр Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн аюулыг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Маргарета Волстром, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх, Дотоод хэргийн дэд сайд Кирен Рижижу, Япон Улсын Төрийн сайд Фумиаки Мацумото нартай тус тус ажлын уулзалт хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, 2016 онд БНЭУ-д зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал болон 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах хоёрдугаар бага хурлын бэлтгэл ажил, “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
-
2015 оны 11 сарын 19
24 баримт: Гэрчүүдийн баталж буй алуурчин 17 жилийн дараа баригдах уу?
Сүүлийн үед С.Зориг агсны хэрэг нийгэмд ил гарч олны анхаарлыг татаж эхэллээ. Нэг хэсэг өөр хоорондоо ярьж, битүүхэн санаа алдахаас өөр зүйлгүй байсан нийгэм тэр чигтээ энэ хэрэгт анхаарлаа хандуулж байна.
Хамгийн гол нь С.Зориг агсны эхнэр Д.Булган худал мэдүүлэг өгч байсан нь илэрч баригдсан гэдэг мэдээлэл цацагдсан нь 1998 оны аймшигт өдрийг яахын аргагүй эргэн дурсахад хүргээд байгаа юм.
Тэгвэл бид энэ удаад 24 баримтаараа С.Зориг агсны хэргийн гэрчүүд юу гэж мэдүүлж байсныг хүргэж байна.
1. Уг хэрэгт хэд хэдэн гэрч байсан төдийгүй амьд гэрчтэй ч одоо болтол хэргийн эзнийг илрүүлээгүй. Гэхдээ амьд гэрч гэгдэх Д.Булган өнөөдөр цагдан хоригдож байна.
2. Гэрчүүд нэг залууг харсанаа ярьж, их л учир битүүлэг байсныг мэдүүлж, ам зурагтай таарч байгааг ч тухайн үед хэлж байсан.
3. Эхний гэрч, 1998.09.29-ний өглөө нэг залуу манай гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байсан. Тэр vед би нэг их анзаараагvй өнгөрсөн юм. Өдөр 13 цагийн vед ач хvvгээ сургууль руу нь гаргаж өгөхөд бас л орцны цонхоор ширтээд зогсож байлаа. Одоо бодоход талийгаачийн байрны чигт, чухамдаа тэдний цонх руу ч юм уу, байрны гаднах мод руу цонхоор хараад байсан санагддаг юм. Үүнээс хойш хэд, хэдэн удаа тэр залууг харсан ч хэргийн дараа огт хараагүй.
4. Гэхдээ талийгаачийн хэрэг явдлаас хойш манай хаалгыг шөнө 12 цагийн vед цохих юм уу, хvн асуух явдал гараад л байдаг байлаа. Өмнө нь тэгдэггvй байсан.
5. Тэр их намуухан яриатай, гунигтай ч юм шиг, уйтгартай ч юм шиг тиймэрхvv нvдтэй залуу байсан. Vсээ зvvн гар тийшээ налуулсан, царай, нvдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагvй нvдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгvй махлагдуухан, задгай энгэртэй ноо¬лууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктай, догшин, хо¬гийн биш жирийн л нэг байдаг л хvн.
6. “С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийн хамсаатан байж болзошгvй” гэж эхний гэрч мэдүүлж байсан.
7. Дараагийн гэрч, тэр хvн миний мэдэхээр, манай энэ хавиар даваа, лхагва, пvрэв гарагт өдөржингөө эргэлдсэн. Тvvнийг тэгж удаан зогсоод байхаар нь би, «Чи хэнийхийг хvлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бvх айлыг мэднэ, онц хэрэггvй бол эндээс гар» гэж хэд хэдэн удаа загнахад, «Би хvн хvлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна, хvн хvлээж байгаа юм аа» гэж хэлсэн.
8. Лхагва гарагт би нэлээн загнаж хөөсөн. Дөрөв дэх өдөр намайг хэд хэдэн удаа дөхөхөд шууд л зөрөөд гараад явчихаж байсан.
9. Олон өдөр дараалан зогссон. Мөн манай орцны хоёр давхарт гараад хойшоогоо нэгдvгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны vvдэнд гадагшаа хараад, гараа хармаандаа хийгээд зогсдог байсан.
10. Надад тэр залуу Зоригийг алсан болов уу гэсэн сэжиг төрөөд байсан. Учир нь, хэрэг гардгийн орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л нөгөө хvн мөн байна гэж толгойд буусан, тэр тухайгаа гэрийнхэндээ би ярьж байсан.
11. Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан vстэй, зvvн гар тийшээ vсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглvvдvv дуутай, жирийн л байдаг царайтай, хvйтэн, зэвvvн харагдахааргvй, хvн рvv эгцэлж хардаггvй тийм хvн байсан. Тэр хvний дуу хоолой нь миний чихэнд одоо ч байна. Би харвал шууд танина. Харин би тvvнтэй ярьсан хирнээ тэр хvний нvд миний санаанд буухгvй байна, тэр ерөөсөө миний нvд рvv харж яриагvй юм байна.
12. Би тэр залуутай урьд нь ч тааралдаж байгаагvй, тэр хэрэг явдлын дараа ч дахин тааралдаагvй.
13. Зоригийн оршуулгаас хэд хоногийн дараа, 49 хоногоос нь өмнө Д. Булганы гадаад паспортыг цагдаа хураагаад авчихсан, боломжтой бол гадагшаа явчихмаар л байна, хvний паспортоор ч хамаагvй явчихмаар байна гэсэн байсан. Бvр юм хумаа боогоод, бэлдээд тавьчихсан байсан гэдэг.
14. Би тэр хvнийг Зориг агсныг алсан этгээд мөн гэж баттай хэлж чадна.
15. Гэрч 3 буюу аптекийн худалдагч, тагтан дээр эрэгтэй хvн цаашаа хараад өдөржин зогсохоор нь гайхаад дүүтэйгээ хамт хэд, хэдэн зүйл асуусан.
16. Орой манай дvv охин, «Хөөе, нөгөөдөх чинь тэндээс ийшээ гvйж байна» гэж хэлсэн. Тэр талийгаачийн байрны зvvн урд байдаг цэцэрлэгийн тэндээс манай байшингийн баруун өнцөг рvv гvйж байсан. Тэгээд би орой 19 цагийн vед аптекаа хааж байхдаа харсан чинь тэр залуу манай байрны баруун захын орцны өмнө зогсож байсан. Тvvнээс хойш дахиж хараагvй.
17. Зоригийг алсан гэх хvний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их төстэй хvн байсан. Адилхан юм шиг санагдаж байлаа. Харин vс нь арай өөр харагдаж байсан. Тэр залуу 169-170 орчим см өндөртэй, эрэгтэй хvний, задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан өнгийн брюкэн өмдтэй, жижигхэндvv vстэй, vсээ зvvн гар тийшээ налуулж самнасан, ерөнхийдөө, нарийн хэлбэл, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш, том биш жартгайдуу нvдтэй, харц нь айхавтар муухай сэтгэл сэвтээхээр биш, нvдний шилгvй, овойж товойсон булчин, шөрмөсгvй, ганган биш, навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргvй, 67-68 кг жинтэй болов уу гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгvй, vсэрхэг хvн биш, айхавтар айлгахаар төрхгvй, тийм содон бус хvн байсан.
18. Би Эх нялхсын төвд талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж байсан. Би Булганыг муу хэлэхгvй, ямар ч байсан аягvй цайлган, хамаагvй инээж хөхөрсөн, угаасаа их темпераментный хvн. Тэрнээс биш муу санаатай юм бол байхгvй дээ.
19. Булганыг хvмvvс халамж нь ихдээд нөхрөөс салдаг, бvр дэндvv, эрэгтэй хvнийг залхтал нь халамжилдаг хvн гэж ярьцгаадаг байсан.
20. Эцэст нь гэж хэлэхэд, алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуу байдаг. Гэвч нэг нь аймшигтайгаар амиа алдсан.
21. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан.
22. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг мэдэхгүй.
23. Эхний ам зураг.
24. Дараагийн ам зураг.
Амьд гэрчтэй хэрэг яагаад илрэхгүй байгаа вэ. Алуурчинтай нүүр тулсан хаалга тайлсан, үг сольсон дуу хоолойг нь сонссон. Аллага болох үед амаа боолгосон ч чихээрээ бүхнийг сонсож байсан Б.Булганаас юм гарна шүү л гэдэг.
-
2015 оны 11 сарын 19
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ыг Хууль зүйн сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/234, 415 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгож Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалаар “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/4271 дүгээр албан бичгээр дээрхи журмын хэрэгжилтэнд хяналт тавьж биелэлтийг тооцож ажиллах үүргийг аймаг, нийслэл, тээвэр дүүрэг, сум дундын прокуроруудад өгч журмыг хүргүүлсэн байна.
-
2015 оны 11 сарын 19
Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойд зориулж, Монгол Ардын намаас яруу найргийн тэмцээн зохион байгуулах гэж байна. ”Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй найрагчид tusgaart@gmail.com цахим хаягаар өөрийн бүтээлээ арваннэгдүгээр 23-ны өдрийг хүртэл ирүүлж болно. Энэхүү наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд чөлөөт сэдэв, хоёр, гуравдугаар шатанд эх орны сэдвээр бичсэнбүтээл унших юм байна. Нийт бүтээлээ ирүүлсэн найрагчдаас шигшиж, эхний шатанд 15 найрагчийг оролцуулж, дараагийн шатанд 10, сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдэх юм. Сүүлийн шатанд үлдсэн таван найрагчаас тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулна. ”Тусгаар тогтнол” яруу найргийн наадам 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 14.00 цагт болно. Тэргүүн байр, дэд байр, гутгаар байранд орсон найрагчдад цом, өргөмжлөл, мөнгөн шагнал өгөх аж.
-
2015 оны 11 сарын 19
Шингэн хүнсний манлай үйлдвэр АПУ компанийн 2015 оныхоо шинэ инноваци, шинэ бөглөөг хэрэглэгч, харилцагчдад танилцууллаа. АПУ компани нь шингэн хүнсний бусад үйлдвэрүүдээсээ анхдагч нь болж бүтээгдэхүүнээ сүүлийн үеийн шинэлэг, найдвартай бөглөөгөөр бөглөж, худалдаанд гаргаж эхэллээ.
-
2015 оны 11 сарын 19
Нийгмийн сайн сайхны төлөө уриатай “Прогресс Медиа Групп” ХХК нь өөрийн дэргэдэх “WE entertainment studio”– ээрээ дамжуулан “Тop kids буюу Шилдэг хүүхдүүд” хүүхдийн реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн гаргах гэж байна. Тус нэвтрүүлэг нь хүүхэд багачуудын өөрийгөө нээх, хүсэл мөрөөдөлдөө хүрэх ,ирээдүйн шилдэг хүүхдүүд болох анхны алхам, суурийг нь тавьж өгөх, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэхэд уриалж нэгдэж хүүхдийн элч болоход нь чиглүүлэх зорилготойгоор тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Нэвтрүүлгийн давуу тал нь чанарын өндөр түвшинд туршлагатай баг хамт олон бэлтгэн гаргах бөгөөд телевиз болон интернет , сошиал медиагаар цацагдан, шударга санал хураалт явагдах юм.
Уг арга хэмжээнээс орсон орлогын тодорхой хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө бяцхан хүүхдийн сайн үйлсийн ажилд зориулах гэж байгаагаараа давуу талтайг зохион байгуулагчид хэлж байна.
-
2015 оны 11 сарын 19
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авах, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
-
2015 оны 11 сарын 19
2015 оны 11 дүгээр сарын 18-ны 20 цагаас 11 дүгээр сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
-
2015 оны 11 сарын 18
Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон билээ. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн. Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа юм. Ингээд тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болжээ.
Тэгвэл дөрөвдүгээр ээлжийн нэмэлт бүртгэл маргааш 11.00 цагт эхлэх гэж байна. Харин хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэхийг маргааш танилцуулна хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Цахим бүртгэлд оролцох иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын WWW.UMCH.UB.GOV.MN сайтаар орж бүртгүүлнэ.
-
2015 оны 11 сарын 18
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид ногоон бүс, томоохон худалдааны төвүүд, авто тээвэр шалган бүртгэх товчоо, хяналтын постуудаар 80 орчим удаагийн хяналт шалгалт хийжээ.
-
2015 оны 11 сарын 18
Монгол туулийн гал голомтыг хадгалаж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид өнөөдөр буюу 11 дүгээр сарын 18-ны 11.00-13.00 цагийн хооронд Богд Хааны Ордон Музей дэх Хаан туулсийн өргөөндөө өөрийн шавь нартайгаа хамтран ”Монгол туульчид” бэсрэг тоглолт хийлээ. Алс хязгаарын Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговийн өв тээгч, туульчид өөрийн шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт туулиудаас хайлсан юм.
Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг билээ.
-
2015 оны 11 сарын 18
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Дивакар Гуптаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Улаанбаатар хотын захиргаа Азийн хөгжлийн банктай 2013 оноос эхлэн хэд хэдэн томоохон төслийг хамтран хэрэгжүүлж байна. Бидний ажилд үргэлж тусалж дэмжиж байдаг Та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Улаанбаатар хотын стратегийн ач холбогдол бүхий газруудад инженерийн дэд бүтцээр хангасан иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж, худалдаа үйлчилгээний төв бүхий эко дүүргийг байгуулахаар энэ сарын 2-нд Сангийн яам, Хотын захиргаа, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна” гэв.
Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Дивакар Гупта “Та бүхэнтэй хамтран олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байдаг. Тэр дундаа нийслэлийн иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл нь маш чухал юм. Энэхүү ажил удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна. Цаашид ч олон салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 18
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 17-ны өдөр 138 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 108 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 30 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна. Хальтиргаа гулгаатай замд хурдаа хасч, явган зорчигчоо хүндэтгэж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 18
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа хянан хэлэлцлээ.
-
2015 оны 11 сарын 18
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан
-
2015 оны 11 сарын 18
ХУД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 600 автомашины нийтийн зогсоолын барилгад энэ сарын 17-ны 04:00 цагийн орчимд осол болсны улмаас 54 настай, эрэгтэй М амиа алдсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Барилгын дотор хогийг цэвэрлэж байхад өргөгч кранд бэхэлсэн хогтой төмөр савны оосор тасарч иргэн М-ийг цохиж гурван давхраас унагаасан байна. Албаныхны ярьснааг уг осол хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг ноцтой зөрчсөний улмаас болсон аж.
-
2015 оны 11 сарын 18
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Дээрх хууль батлагдвал Тэтгэврээ тогтоолгосон болон 10 буюу түүнээс дээш хамтран амьдарсан түүнийгээ баталгаажуулсан хосуудын нэг нь нас барахад үлдсэн нь тэтгэврийнх нь мөнгийг авах болон захиран зарцуулах эрхтэй болох юм. Гэхдээ тогтоолгосон тэтгэврийнх нь 70-80 хүртэл хувийг буцаан олгох уу, яах вэ гэдэг эцэслэгдээгүй. Энэ асуудлыг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, хувь хэмжээг нь тогтоох аж.
Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж. Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ. Үүгээр тооцож үзэхэд 9.8 тэрбум төгрөг шаардаж буй юм байна.
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Уг хууль батлагдахыг ахмадууд их хүлээж байгаа. Хуулийн эргэж үйлчлэх хугацааг дахин ярих нь зөв байх. Уг нь бол хуулийн төслийг хоёр жилийн өмнө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч хэлэлцэхгүй явсаар цаг алдсан” гэсэн тайлбар хийж байлаа.