-
2016 оны 2 сарын 29
Тэгвэл АН-ынхан тойрог, мандатын тооны асуудлыг дахин хөндөхөөр болжээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг оруулаагүй байгаа. Тэгэхээр уг хуульд өөрчлөлт оруулах боломж өнөөдөр ч бий гэсэн үг юм. Тиймээс ч намрын чуулганаар баталсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дахин өөрчлөлт оруулахаар болсон байна. Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна.
-
2016 оны 2 сарын 29
“Хувьсал” продакшины уран бүтээлчдийн дэлгэцийн уран бүтээлүүд үзэгчдийн дунд байнгын хүлээлт үүсгэдэг төдийгүй түүнийхээ хэмжээгээр үзэгчдээсээ өндөр үнэлгээ авч чаддаг билээ.
Хэдхэн хоногийн өмнө трейлер нь гарч үзэгчдийг алмайруулаад байгаа Э.Ганчимэгийн гол дүрийг нь амилуулсан “Атганд үлдсэн эрдэнэ” Монголын уран сайхны кино 2016 оны 3 сарын 5-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийхээр болсон байна.
Гадаад дотоодын хамт олны дэмжлэгээр Холливудад бүтээсэн анхны Монгол кино бөгөөд МУГЖ Цэрэндагва, МУГЖ Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг гээд Монголын сор болсон уран бүтээлчдээс гадна орчин цагийн Ромео буюу УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр мөн Холливудэд данстай уран бүтээлч Д.Ангараг ерөнхий продюсераар нь тус тус ажилласан байна. Шинэхэн хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа ”Хувьсал” продакшины хамт олонд амжилт хүсье.
-
2016 оны 2 сарын 29
Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар зарлах хуулийн хугацаанд өнөөдөр дуусч байгаа.
-
2016 оны 2 сарын 29
Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өнөөдөр 15.30 цагаас болно. Өчигдөр ”Хүннү молл”-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-ны өдөр тодорно.
Тэмцээнээс ангилал тус бүрт АЛТАН медаль авсан нийт 12 шатарчин 4 сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн Өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх авна. Мөн МӨНГӨ, ХҮРЭЛ медаль авсан нийт 24 шатарчин Ази тивийн аварга Өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох эрх авна гэж МШХ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 29
Шатахууны үнэ нэмэгдэх сургаар л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ард түмний нуруун дээрх ачаа хүндэрдэг заншилтай. Гэтэл сар гаруйн өмнө шатахууны үнэ литр тутамдаа 80-150 төгрөгөөр буурсан атал бараа бүтээгдэхүүний үнэ буурах бус харин ч нэмэгджээ.
-
2016 оны 2 сарын 29
Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох ”Оскар”-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын Долби кино театрт боллоо. Тус наадам анх 1929 онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байснаас хойш өнөөг хүртэл жил болгон уламжлал болгон зохион байгуулагдсаар байна. Хэдийгээр ”Оскар” Америкийн кино урлагийн академийн дээд шагнал ч гэлээ дэлхий нийтээр кино ертөнцийн хамгийн дээд шагнал хэмээн аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд 88 дахь удаагийн Оскарын улаан хивсэн дээр алхсан оддын зургийг хүргэе.
-
2016 оны 2 сарын 29
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой энэ онд тохиож байна. Ойд зориулан Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид “Нацагдорж 65” дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 26-нд зохион байгуулсан.
Энэ удаад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийг тоглох нь ээ. УДБЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын үзвэрээ эл шинэ дууриар эхлэх аж.
Тус дуурийг гуравдугаар сарын 6,7-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
-
2016 оны 2 сарын 29
“Эмийн зохистой хэрэглээ аян”-ы нээлт болно. Аянаар эмийн гаж нөлөө, ауюлгүй байдал, жороор олгох асуудал, хуурамч болон бүртгэлгүй эм зэрэгт үнэлгээ, хяналт шалгалт хийнэ.
-
2016 оны 2 сарын 29
Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалттай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчилан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэхээр болсон байна.
Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, Цэцээ гүний ноён оргилд спорт явган аялал зохион байгуулжээ. Харин гуравдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулах аж.
-
2016 оны 2 сарын 29
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлогджээ. Нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан төслийг хэлэлцэх юм байна.
Үүнд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, саналаа хүргүүлэх аж.
Халх гол төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг ч энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
Хөрөнгө гаргах тухай*
С.БАЯРЦОГТ
Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай
Д.ДОРЛИГЖАВ
Журам батлах тухай
Д.ДОРЛИГЖАВ
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол)
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ““Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Н.БАТЦЭРЭГ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Н.БАТЦЭРЭГ
Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай
Ц.ЦОЛМОН
Хэлэлцээрүүд батлах тухай
Л.ГАНТӨМӨР
Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх
Л.ГАНТӨМӨР
Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах тухай
Р.ЖИГЖИД
Төслийн нэгж татан буулгах тухай
Р.ЖИГЖИД
Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Халх гол төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай
Р.БУРМАА
Хөрөнгө гаргах тухай
Д.ЗОРИГТ
Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм батлах тухай
Д.ЗОРИГТ
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
Хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2015 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай
С.БАЯРЦОГТ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай*
С.БАЯРЦОГТ
-
2016 оны 2 сарын 29
Японд Зика вирусын шинэ тохиолдол илэрлээ
-
2016 оны 2 сарын 29
Өнөөдөр
-
2016 оны 2 сарын 29
Долларын ханш өссөөр 2044 төгрөгтэй тэнцлээ. Он гарсаар доллар 50 төгрөгөөр өсчээ.
-
2016 оны 2 сарын 29
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
-
2016 оны 2 сарын 29
2016 оны 02 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн голын эх, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2016 оны 2 сарын 28
Хүүхдийн өндөр, жин, хүйс, биеийн хөгжлийн хамааран шаардагдах тэжээл өөр өөр байдаг.
-
2016 оны 2 сарын 28
Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан болов.
-
2016 оны 2 сарын 28
Эдүгээр ХБНГУ-д ажиллаж амьдарч буй жүжигчин О.Энхтуул ганц хүний жүжгийн төрөлд хүч үзэж эхэллээ.
-
2016 оны 2 сарын 28
Ирэх сарын 1-нд буюу мягмар гаригт төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар цас орно.
-
2016 оны 2 сарын 28
Орон нутгийн замд цасанд саатсан автомашиныг онцгой байдлын алба хаагчид гаргажээ.