Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5617 5618 5619 5620 5621 5622 5623
  • “Мастер тогооч” нар ширүүн өрсөлдөж байна
    2016 оны 1 сарын 19
    Монголын хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоу нэвтрүүлэгт нийт 27 оролцогч авъяас билгээ сорьсноос шилдэг 8 оролцогч 4-р шатанд тунаж үлдсэн.
  • Хамгийн хямдаар, хамгийн шилдэг киног үзэх боллоо
    2016 оны 1 сарын 19
    Хамгийн хямдаар, хамгийн шилдэг киног үзэх боллоо

    Холливуд болон гадаадын бүрэн хэмжээний киног интернэтээр дамжуулан үзүүлдэг АНУ-ын “Netflix” компанийн үйлчилгээ Монголын үзэгчдийн хүртээл болж байгаа тухай таатай мэдээг тус компанийн захирал Рид Хастингс АНУ-ын Лас Вегас хотод жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том технологийн шоу болох “CES 2016”-ийн үеэр зарлалаа. Netflix–ийн кино сангийн үйлчилгээг шинэ хэрэглэгч эхний сар үнэ төлбөргүй үзэх бөгөөд дараа сараас нь эхлээд сарын 7.99 доллар буюу 16 мянга орчим төгрөгийг төлөх юм. Ердийн HD-ээс гадна хамгийн сүүлийн үеийн 4К нягтралтай кинонуудыг Монголын хэрэглэгчид маань өөрсдийн ухаалаг утас, таблет, компьютер, смарт ТВ зэрэг бүхий л төхөөрөмж дээр үзэх боломжтой боллоо. Марко Поло, Breaking Bad, Найзууд гээд Монголчуудын дуртай цувралуудаас гадна Уолт Дисней, Сони Пикчерз, Уорнер Бразерс зэрэг дэлхийн хамгийн том кино студиудын бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж байна.
    Кино сангийн үйлчилгээтэй Юнивишн, Скаймедиа нарын хувьд нэг киног 1500-5000 төгрөгөөр үзүүлдэг. Харин Netfliх -ийг бүтэн сарын туршид 3-4 киноны үнээр дэлхийн олон зуун мянган шилдэг кино, телевизийн цувралууд, баримтат кино, хүүхэлдэйн киног 2 төхөөрөмж дээр нэгэн зэрэг (өөрөөр хэлбэл, хүүхэд тань хүүхэлдэйн цувралаа ipad -аараа үзэж байхад, та өөрийн дуртай киногоо зурагтаараа нөгөө өрөөндөө үзнэ гэсэн үг) үзэх боломжтой нь Монголчууд, кино сонирхогч хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцэж, дээрхи компаниудын дарамт, их мөнгө төлөлтийг хөнгөлсөн сайн үйл явдал боллоо гэж үзэж байна. Хэрэглэгчийн хувьд энэ нь зөвхөн алдарт Холливуд төдийгүй, бие даасан уран бүтээлчдийн сонирхолтой кинонуудыг эх хэл дээр нь мөн үзэх сайхан боломжийг нээж байна. Монголчууд минь гайхамшигт кино ертөнцөд тавтай морилно уу.
    Бас нэг онцлог нь сериал кинонуудын бүх анги нь нэгэн зэрэг цацагддагт оршино. Бусад кинонууд шиг долоо хоног өдрийн бодол, шөнийн зүүд болж хүлээх шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас өөрийн тааваар, өөрийн цаг завдаа тохируулан кинонуудаа үзэх боломжтой.
    Мөн кинонууд нь дэлхийн 4 хэл дээр хүлээн авч үзэх боломжтойгоороо давуу талтай юм. Юнивишн, Скаймедиа компанийг сонгон хэрэглэж буй хэрэглэгчид “кино сан” гэх хоцрогдсон зүйлээс салах цаг нь аль хэдийнээ болжээ. Мөн тухайн сайтын кинонуудыг ямар ч гацалтгүйгээр Full HD- ээр хүлээн авч үзнэ гэсэн үг юм.
    Скаймедиа болон Юнивишн компаниудын кино сангаас кино үзэхэд, кабель тасрах, гацах, дүрсний хувьд HD биш учир гаралтын хувьд муу гэх мэт шалтгаануудаас болж өөрийн үзэж буй кинонуудаа бүрэн гүйцэд үзэж чаддагүй. Хамгийн сонирхолтой нь дээрх шалтгаануудаас болоод киногоо үзэж чадаагүй байхад төлбөр нь үзсэнээр нэмэгдэж гардаг.
    Өнөөгийн ийм хямрал дагуулсан нийгэмд үйлчилгээний сарын хураамж төлнө дээрээс нь кино сан гэх зүйлд мөнгө нэмж төлж байснаас дээрх сайтын кинонуудыг сонгон хэрэглэснээр кино гайхамшигийг үзэх боломжтой юм.

  • Ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна
    2016 оны 1 сарын 19
    Ойрын хугацаанд ‪хүйтэн‬ өдрүүд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 24-нөөс хүчний эрч сулрах төлөвтэй байна. 20, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-22-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

    Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 33-38 градус,

    Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус,

    Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус,

    Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
  • Г.Уянга ЕС-ыг огцруулах тогтоолын төслийг өргөн барих гэж байна
    2016 оны 1 сарын 19
    УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг яг одоо буюу 16.00 цагт өргөн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барих гэж байна. Тэрбээр Дубайд үзэглэсэн Оюутолгойн гэрээг буруутган Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачилж гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан юм.
  • ”Мастер тогооч” нар 20 сая төгрөгийн төлөө өрсөлдөж байна
    2016 оны 1 сарын 19
    Монголын хамгийн өндөр шагналын сантай ”Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийг ”VTV” телевиз анх удаа амжилттай зохион байгуулж байгаа билээ.
  • Дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэнэ
    2016 оны 1 сарын 19
    Монгол улсын боловсролын салбарт анх удаа АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэнэ
  • Улс төрийн намын тухай хууль дэмжигдсэнгүй
    2016 оны 1 сарын 19
    Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгын төсөл 62.7 хувийн саналаар унаж, хууль санаачлагчид буцаалаа. Саналын харьцаа: 22:37
    Chat Conversation End
  • Онцгой байдлын алба хаагчид жуулчдыг аварчээ
    2016 оны 1 сарын 19
    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Тариалан сумын “Намнан”-ийн ар гэдэг газарт монгол хэл мэдэхгүй гадаадын жуулчид автомашин нь эвдэрч суусан тухай дуудлагыг нутгийн иргэд өгчээ.
  • УИХ-ын дарга З.Энхболдод зориулж бичсэн С.Бямбацогтын шүлэг
    2016 оны 1 сарын 19
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/X2J3dowgxt8” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • “Монгол шуудан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 1 сарын 19
    Ерөнхий сайд “Монгол шуудан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
  • Давос чуулга уулзалт маргааш эхэлнэ
    2016 оны 1 сарын 19
    Швейцар улсын Давос хотод жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт маргааш эхэлнэ.
  • Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэнэ
    2016 оны 1 сарын 19
    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Парис “Их дуулга” тэмцээнд манай тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно
    2016 оны 1 сарын 19
    Францын нийслэл Парис хотноо ирэх хоёрдугаар сарын 6-нд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн эхэлнэ.
  • Бүх ЕБС орчин үеийн лабораторитой болно
    2016 оны 1 сарын 19
    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас өнгөрсөн жилүүдэд төрийн өмчийн 428 сургуульд орчин үеийн физик, химийн лаборатори олгосон.
  • Жорж Сорос: Дэлхий илүү өргөн хүрээ бүхий эдийн засгийн хямралтай нүүр тулгарах болно
    2016 оны 1 сарын 19
    ...2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын гол “буруутан” нь АНУ байсан бол харин одоо Хятад болоод байна. Хятадын санхүүгийн зах зээлийн уналт бусдадаа маш хурдан нөлөөлж байна. Валют, хувьцаа, түүхий эдийн зах зээл оны эхний долоо хоногийн турш “шөргөн галын” дор байлаа...
  • Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг баасан гарагт хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 19
    Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг энэ баасан гаригт буюу 22-нд Дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ.
  • Долларын ханш өсч 2004 төгрөгт хүрэв
    2016 оны 1 сарын 19
    Ам.долларын ханш 2000 төгрөг давлаа
  • Дулаалгын материал үйлдвэрлэж, Японы зах зээлд нийлүүлж эхэллээ
    2016 оны 1 сарын 19
    Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж, Японы зах зээлд нийлүүлж эхэллээ
    УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албаны төлөөллүүд энэ сарын 16-нд “Хөгжлийн банк”-ны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм. Бондын хөрөнгөөс Дархан-Уул аймагт 70 гаруй тэрбум санхүүжилт хийгджээ. Тухайлбал, Дархан- Улаанбаатарыг холбосон авто замын шинэчлэл, ТОСК-ийн 1000 айлын орон сууц барих төсөл, шинээр барьж, байгуулах орон сууцны цахилгааны шугамыг барих зэрэг ажлуудыг санхүүжүүлэхээс гадна ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 80 гаруй үйлдвэрт дэмжлэг үзүүлжээ. Энэ удаад “Хөгжлийн банк”-аас тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан 9 үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцав.

    Консервны лааз үйлдвэрлэж, 6 сая ам.долларыг дотооддоо шингээх боломж
    Томилолтын багийнхны үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцсан дараагийн баялаг бүтээгч нь Дархан-Уул аймагт шинээр нээгдсэн “Монгол лааз үйлдвэр”-ийнхэн юм.
    Мал аж ахуйгаа дагуулаад үндэсний компаниуд жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэхдээ лаазыг нь гадаадаас импортоор авдаг. Харин удахгүй дотоодоосоо хангах боломжтой болжээ. “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.
    Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж жилдээ 6 сая ам.долларыг гадагшаа урсгадаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын урсгал зогсох боломжтой болох нь Монголчууд бие биенийгээ дэмжиж, үндэснийхээ үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, том үйлдвэрүүд нь жижгүүдийнхээ үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмнэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч ашиглаж, төрийн худалдан авалт үндсэрхэг болж үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрүүд хоорондоо сүлжээ үүсгэж шаардлагатай материал, бүтээгдэхүүнийг заавал гадаадаас авалгүй дотоодоосоо худалдан авалт хийвэл борлуулалт эрс нэмэгдэх бололцоотой аж. Аль болохоор л импортыг багасгаж, өөрсдөө үйлдвэрлэж байж бид бүтээгч, үйлдвэрлэгч орон болно. Барилгын компаниуд барилга барихдаа “Хаан” ноосоор дулаалга хийж, хүнсний үйлдвэрүүд “Монгол лааз” аа сонгож элэгний нухаж, жигнэсэн махаа савлаж зарахад л олон монгол хүний дуслуулсан хөлс бүхэн түүнд шингэж, нэмүү өртөг бий болсоор байна.
    Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Япон руу экспортлож байна
    Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор дэмжвэл өндийдөг, үйл ажиллагаа нь өргөждөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нь ахиц гардаг гэдгийг харуулж байна. Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материалыг ”Эко-Ноос” ХХК үйлдвэрлэж эхэлжээ. Монгол Улсын Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд тус компани 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр дүнд Монголчууд дотооддоо хортон шавьжнаас хамгаалагдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортлох болжээ. Тус компанийн ”Хаан ноос” нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн учир чийгтэхгүй, дулааныг удаан хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй зэрэг давуу талтай юм байна. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг Япончууд хэдийнэ судлан тогтоожээ.
    Ноос бол уул уурхайтай харьцуулахад эргэн нөхөн төлждөг баялаг. Ухаад дуусгана гэж үгүй. Монголчууд хоньтой байгаа цагт түүхий эдийн хомсдолд орохгүй. Тэгээд ч хонин сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

  • Засгийн газрын 10 мянга гаруй үнэт цаасыг арилжжээ
    2016 оны 1 сарын 19
    Засгийн газрын богино хугацааны үнэт цаас буюу 52 долоо хоногийн хугацаатай 10:39 үнэт цаасыг нэгж бүрийг нь 86 мянга 837 төгрөгөөр үнэлж 15.2 хувийн хүүтэйгээр арилжжээ.
  • Чингисийн талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно
    2016 оны 1 сарын 19
    Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 27-ноос хоёрдугаар сарын наймны өдрүүдэд цагаан идээ, махны өргөтгөсөн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
5617 5618 5619 5620 5621 5622 5623
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    3 цаг 24 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    3 цаг 32 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    5 цаг 14 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    6 цаг 57 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    8 цаг 34 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    8 цаг 37 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    8 цаг 42 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    8 цаг 47 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 16 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    9 цаг 32 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 41 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК