Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5683 5684 5685 5686 5687 5688 5689
  • Хууль зүйн байнгын хорооны дарга Баянхонгор аймагт ажиллав
    2015 оны 12 сарын 21

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллав
  • З.Баянсэлэнгийн шоу дэмжлэг авсангүй
    2015 оны 12 сарын 21
    Өнөөдөр Барилга хөгжлийн төвд ”Сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж буй юм. Тэрбээр өмнө нь өдөрлөгийн үеэр хийсэн бүтээснээ тайлагнахын зэрэгцээ ”Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаярт ”Тэргүүний барилгачин” цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан билээ. “Сайдын 100 өдөр” өдөрлөгийн хөтөлбөр дагуу барилгачин залуу А.Отгонбаярт цол тэмдэг гардуулах гэтэл барилгачин залуу олдоогүй байна.
  • “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
    2015 оны 12 сарын 21
    Нийслэлийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дээрх үзүүлэлтийн дагуу дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор “Нийслэл-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
    Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байсан 259 оргодол этгээдийг тогтоож, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 428 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 455, ажиллагааны явцад 915 хэргийг тус тус илрүүлэв. 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ.
  • Л.Пүрэвбаатарын мэдээлэл хойшиллоо
    2015 оны 12 сарын 21
    Өнөөдөр Барилга хөгжлийн төвд ”Сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж буй юм. Тэрбээр өмнө нь өдөрлөгийн үеэр хийсэн бүтээснээ тайлагнахын зэрэгцээ ”Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаярт ”Тэргүүний барилгачин” цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан билээ. “Сайдын 100 өдөр” өдөрлөгийн хөтөлбөр дагуу барилгачин залуу А.Отгонбаярт цол тэмдэг гардуулах гэтэл барилгачин залуу олдоогүй байна.
  • Мал тэжээвэр амьтдын 2015 оны тооллого боллоо
    2015 оны 12 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллоготой хамтран хашаа худгийн тооллого, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийж байна. Энэ онд нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 345.5 мянган толгой мал тоологджээ. Үүнээс Багануур хамгийн их малтай дүүргээр бүртгэгдэв. Харин мал, тэжээвэр амьтдын тооллогын онлайн програмд 1144 малчин өрх, 3940 мал бүхий өрхийн 268.8 мянган толгой малын мэдээллийг оруулаад байна.
  • С.Дэмбэрэл эдийн засгийн талаар мэдээлэл хийв
    2015 оны 12 сарын 21
    УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийв
  • Эмэгтэй гишүүд: ЭМС-ын сайдыг даруй томилох ёстой
    2015 оны 12 сарын 21
    УИХ-ын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн салбарын сайдыг томилох асуудлаар албан тоот хүргүүлэхээ мэдэгдлээ

    Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн сайдыг яаралтай томилж, энэ салбарын асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар өнөөдөр /2015.12.21/ хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчдэд мэдээллээ.

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, өвөл болж цаг хүндэрлээ. Ханиад томуугийн өвчлөл эрс нэмэгдээд байгаа энэ үед эрүүл мэндийн салбар сайдгүй байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. Эрүүл мэндийн салбарт сайн менежмент дутагдаж байна. Төр засаг энэ талаар онцгой анхаарч салбарын сайд, Төрийн нарийн бичгийг даргыг томилооч гэж бид Ерөнхий сайдад хандан албан тоот хүргүүлэх гэж байна. УИХ-ын даргад мөн хандах болно. Эрүүл мэндийн салбар удирдлагагүй байгаагаас болоод эмч ажилтнуудын байдал хүндэрч байна. Энэ салбарыг удирдах эзэнгүй орхиж байгаа нь буруу гэж үзсэн учир бид ийм шийдвэрт хүрлээ хэмээн мэдээллийн эхэнд хэлсэн юм.

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн асуудлаар хамтран ажиллаж ирлээ. Эрүүл мэндийн салбарын хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллан, энэ салбарын төсөвт анхаарал хандуулж, хавдрын эмнэлгийн өргөтгөл, гуравдугаар амаржих газрын барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт суулган батлуулах чиглэлээр ажилласан гэлээ. Тэрбээр, эрүүл мэндийн сайдын томилгоог улстөржилгүйгээр хийж, мэргэжлийн түвшинд ажиллан, энэ салбарт сайн менежмент хийх хүнийг томилоосой гэж эмэгтэй гишүүд хүсч байгааг мөн дуулгасан.

    УИХ-ын гишүүн Г.Уянга, Эрүүл мэндийн салбар шоовдорлогдох ёсгүй хэмээгээд энэ салбарын эмч, ажилтнуудын зүгээс сайдын томилгоонд анхаарал хандуулаач гэсэн хүсэлтийг ирүүлж байгааг дурдсан. Тэрбээр, салбарын сайдыг томилохгүй орхисноос болж энэ салбарын олон мянган ажилтнууд, эмнэлгийн үйлчилгээ авдаг иргэд хохирох ёсгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Тэнгисийн цасаар агаарын бохирдлыг сааруулна
    2015 оны 12 сарын 21
    Тэнгисийн цасаар агаарын бохирдлыг сааруулна
  • Голд осолдсон иргэний амийг аврав
    2015 оны 12 сарын 21
    Голд осолдсон иргэний амийг аврав
  • Б.Батзаяа Өргөдлийн байнгын хороонд ханджээ
    2015 оны 12 сарын 21
    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг хоёр сарын өмнө цагдан хорьсон билээ. Ингээд өнгөрсөн сард “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргасан юм. Харин Б.Батзаяаг батлан даалтад гаргасан ч дахин цагдан хорьсон билээ.

    Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161’1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа билээ.

    Тэгвэл өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Б.Батзаяа Өргөдлийн байнгын хороонд өргөдөл бичиж, өлсгөлөн зарлана хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр тус байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзахыг хүссэн байна.
  • Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс сэрэмжил
    2015 оны 12 сарын 21
    Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс сэрэмжил
  • Л.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна
    2015 оны 12 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүж байна. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж.



    Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байна.
  • Шинэ жилийн баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо
    2015 оны 12 сарын 21
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараахь үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:

    Явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах
    Халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс, бодис нөөцлөх талаар цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах
    Гэмт хэргийн гаралт их байгаатай холбогдуулан “Хөршийн холбоо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
    Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд 12 дугаар сарын 31-ний үдэш болох баярын цэнгүүнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах
    Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг үүрэгжүүлж хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шаардлагатай тохиодолд ажиллах аюулгүй ажиллагааны бригадыг бэлэн байлгах, хяналт тавьж ажиллах
    Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудад хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах
    Баярын өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах
    Нийслэл, дүүргийн 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2016 оны 1 дүгээр сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д албан хаагчаа ажиллуулаагүй удирдлагыг ажлаас чөлөөлнө
    2015 оны 12 сарын 21
    Төрийн үйлчилгээг иргэдэд чиргэдэлгүй, шуурхай хүргэх үүднээс нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар болсон. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд тус төвд ажиллах албан хаагчаа бэлтгэж байгаа юм. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга ”Төрийн үйлчилгээний нэгдсэн” төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг анхааруулав.
  • Дундаж өндөр цалин нэг сая 483 мянга бол хамгийн бага нь 553 мянга
    2015 оны 12 сарын 21
    цалин
  • Л.Эрдэнэчимэг: 10 мянган хүүхдийн асуудлыг шийдвэрлэнэ
    2015 оны 12 сарын 21
    Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээнд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн
  • Хар тамхины хэргээр шалгагдаж байсан этгээд дахин саатуулагдлаа
    2015 оны 12 сарын 21
    Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн “О”, “Б”, “З” нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Замын Үүд боомтоор хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу МӨС гэх бодисыг их хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг илрүүлэн ЭХ-ийн 188.2, 192.3.5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
    Шалгалтын явцад иргэн “О” нь 2015 оны 12 дугаар сарын 02-ний өдөр бусадтай бүлэглэн БГД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу МӨС гэх бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэмт хэргийг үйлдэн ЭХ-ийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
    Сэжигтэн “О”, “Б”, “З” нарт ШШГЕГ-ын хорих 0461-р ангид сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
    Улсын хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 69 гэмт хэрэгт 160 хүн холбогдон шалгагдсанаас 18-35 насны залуучууд байна.


  • МАН-ын шаардлагаар АН зөвшилд хүрсэн үү?
    2015 оны 12 сарын 21
    Мөн байнгын хорооны дарга нарын хугацаа дуусч байгаа тул хэнийг нь сунгах вэ, хэнийг нь солих вэ гэсэн асуудлыг хэлэлцсэн аж.

    УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслөөр тус бүлэг МАН-аас тавьж буй шаардлагыг авч хэлэлцсэн эсэх нь тодорхой бус байгаа юм. Учир нь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийгээгүй учир одоогоор тодорхой мэдээлэл ил болоогүй байна.
  • Баруунтүрүүнд амиа алдсан цэргүүдийн талаар нууцын зэрэглэлтэй материал иржээ
    2015 оны 12 сарын 21
    Баруунтүрүүнд амиа алдсан цэргүүдийн талаар нууцын зэрэглэлтэй мэдээлэл иржээ
    Өнгөрөгч 11 дүгээр сард Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан байлдагчид нас барсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хийж байсан. Тэрбээр “Хилийн 0311 дүгээр ангид алба хаахаар очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг явдал удаа дараа гараад байна. 2013 оноос хойш таван байлдагч амь насаа алдсан. Одоо таван байлдагч эмчилгээ хийлгэж байна” хэмээсэн.
    Уг мэдээллийг цацсаны дараа Ц.Даваасүрэн гишүүн энэ талаар тодруулахаар Батлан хамгаалахын сайдад асуулга хүргүүлсэн байна. Харин салбарын сайдаас нь хариултыг ирүүлсэн бөгөөд ингэхдээ нууцын зэрэглэлд хамруулсан байна. Энэ талаар өнөөдөр Ц.Даваасүрэн гишүүн мэдээлсэн. Тэрбээр “Ирүүлсэн хариу тайлбарт уг нь тэр цэргүүд ямар шалтгаанаар нас барсан, яаж зүү залгисан, яаж усанд живсэн талаар дэлгэрэнгүй дүгнэлтүүд байна лээ. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас олон нийтэд зарлаж болохгүй байна” гэсэн юм.
    Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ талаарх асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд мөн хандахаар болсон байна. Ингэхдээ зөвхөн Баруунтүрүүний цэргийн анги биш улс даяар байгаа бусад хилийн заставуудад төр хэрхэн анхаарал хандуулж ажилладаг талаар мэдээлэл авах юм байна.
  • Даланзадгадчууд цэвэр, бохир усны шугамтай боллоо
    2015 оны 12 сарын 21
    Даланзадгадчууд цэвэр, бохир усны шугамтай боллоо
    Монгол Улсын Засгийн газраас аймаг бүрт дэд бүтэц байгуулах, 1000 айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор өмнө нь Хөвс- гөл, Сүхбаатар аймгийн төвд цэвэр, бохир усны шугам сүлжээг ашиглалтад оруулаад байсан юм. Тэгюл энэ удаад Даланзадгад хотын гэр хороололд 14 км инженерийн шугам сүлжээг ашиглалтад орууллаа. Мөн тус хотын гэр хорооллын гадна усан хангамж ариутгах татуургын шугам
    сүлжээг байнгын ашиглалтад байлгахаар өчигдөр залгасан байна. Ингэснээр тус аймгийн гэр хорооллын иргэд цэвэр, бохир усанд холбогдож байгаа юм. Ирэх хавраас 1000 айлын орон сууц хорооллууд барьж эхлэх юм.

5683 5684 5685 5686 5687 5688 5689
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    41 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    1 цаг 16 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    1 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    2 цаг 7 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    2 цаг 27 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    2 цаг 32 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    2 цаг 37 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    2 цаг 37 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    2 цаг 55 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    2 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    3 цаг 1 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    3 цаг 37 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 8 мин
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
    4 цаг 13 мин
  • А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
    4 цаг 17 мин
  • АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх нөхцөлтэйгөөр хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрчээ
    4 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 31 мин
  • Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
    4 цаг 38 мин
  • Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөллөө
    4 цаг 40 мин
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 42 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК