-
2015 оны 12 сарын 08
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн баасан гаригийн шөнө Цагдан хорих 461 дүгээр ангиас Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн. Тэрээр зүрхний эмгэгтэй бөгөөд сар гаруйн хугацаанд цагдан хоригдохдоо биеийн байдал нь эрс муудсан байна.
Тэгвэл Г.Шийлэгдамба өчигдөр сэхээн амьдруулах тасгаас гарсан байна. Биеийн байдал нь сайжирч, эмчилгээгээ хийлгэж байгаа аж. Түүнтэй ар гэрийнхнийг нь уулзуулахгүй байгаа аж.
-
2015 оны 12 сарын 08
АН-ын ҮЗХ хуралдана
-
2015 оны 12 сарын 08
С.Дэмбэрэл: АН-тай нэгдвэл бат, бэх хүчирхэг болно
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ыг зохион байгуулах тухай А/947 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт, Монголын хүүхдийн ордонд тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 08
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.
-
2015 оны 12 сарын 08
“Мунзуй” Г.Нямдорж Н.Номтойбаярын талаар өргөдөл гаргажээ
-
2015 оны 12 сарын 08
”Марко Поло” ХХК, ”Гэрэлтжин” ХХК, ”Монгол даймонд” ХХК, ”Дорно Өргөө” ХХК-ууд хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл учруулан хэрэглэгчдийг хохироов.
-
2015 оны 12 сарын 08
Үндэсний үйлдвэрлэгч АПУ компанийн Алтанговь шар айраг олон улсын хэмжээнд дээгүүрт тооцогддог нэр хүндтэй тэмцээн болох World Beer Awards-аас АЛТАН медаль авч АЗИ тивийн Шилдэг шар айрагаар шалгарлаа.
-
2015 оны 12 сарын 08
Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банк хамтран гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр НДЕГ-ын хурлын танхимд олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Анх 2006 онд манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулж байжээ. Ингэж хамруулахад улсын нийгмийн даатгалын санд нийтдээ 1 сая гаруй доллар хуримтлуулдаг байна. Харин энэ удаад 38 улсад амьдарч буй 160 гаруй мянган иргэнийг цахимаар нийгмийн даатгалд хамруулахаар тооцжээ. Ингэснээр нийгмийн даатгалын санд 10 гаруй сая доллар хуримтлагдах тооцоо гарсан гэдгийг хурлын үеэр НДЕГ-ын дарга Уртнасан хэлж байлаа.
-
2015 оны 12 сарын 08
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан;
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудал.
-
2015 оны 12 сарын 08
Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүд хуралдана. Үүнд:
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд.
-
2015 оны 12 сарын 08
“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”( World Mongolians Global Association) санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулах Монгол туургатны боксын анхдугаар их наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт 6 жинд явагдах бөгөөд жин тус бүрт Монгол Улсаас 4 бусад улсаас 1 тамирчин оролцоно.
-
2015 оны 12 сарын 08
Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-
2015 оны 12 сарын 08
Онцгой байдлын газрын албан хаагчидтай орон нутгийн иргэд хүч хавсран хайж 7-ны өдрийн 04:30 цагт алга болсон иргэнийг эсэн мэнд олж, осголтын байдалтай байсан тул сумын хүн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
-
2015 оны 12 сарын 08
БЗД-7 “13-р хорооллын гэрлэн дохиогоор хойшоо Сансар өгсөх замд зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 07-нд авч шалгахад: Тус замд СХД-3 хороонд суух О /эр.36н/-гийн “Тoyota Prius-20” автомашинтайгаа явж байхад нь зам тавьж өгсөнгүй гэж ЧД-14 хороонд суух Э /эр.25н/ гэгч бусадтай бүлэглэн зодож танхайрсаныг таслан зогсоож БЗДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 08
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 07-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 08-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4260, удаа холбогдсоноос, гэмт хэрэг 155, зөрчлийн 1231, Зам тээврийн ослын 370, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй -84-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2015.12.08 84 38 50 3 8
БГД-5 “..-р нэгдсэн эмнэлэгт хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 07-нд авч шалгахад: БГД-1. ..-р байрны ... тоотод суух Б /эр.56н/ 12-р сарын 05-ны өдөр архины хордлого оноштой хэвтэн эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 08
Си Зиньпинийг огцорсон тухай худал мэдээ дамжуулсан сэтгүүлчдийг халжээ
-
2015 оны 12 сарын 08
Сонгууль дөхөөд ирмэгц популимз гэдэг үг мода болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үгийг их хэрэглэх болж, үүнтэй зэрэгцэн улстөрчид ч бие биеэ популист хэмээн цоллох боллоо. Гэтэл популимзийг зөвхөн улстөрчид хийдэг нь өрөөсгөл ойлголт аж. Энд би өөр нэгэн “популист”-уудын тухай бичих гэсэн юм.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.
Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.
Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс. Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон.
Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ. Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.
Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр хэлж, заналхийлнэ. Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.
Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий. Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.
Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.