Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5719 5720 5721 5722 5723 5724 5725
  • ИЗНН: АН-тай нэгдэхгүй. Тус намыг хуулийн байгууллагад өгнө
    2015 оны 12 сарын 07
    МАН болон МАХН нэгдэх сургаар Ардчилсан намынхан яаж дутах вэ гэсэн шиг ИЗНН-тай нэгдэх асуудлыг Л.Эрхэмбаяр генсекээс эхлээд хөндөх болсон. Тэрбээр “ИЗНН-тэй нэгдэхэд буруудахгүй, нэгдэхгүй байлаа гээд алдах юмгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл АН-ын нэгдэх, нийлэх тухай мессежийнх нь хариуг өнөөдөр ИЗНН-ынхан өглөө. Тус намынхан хэлэхдээ “Иргэний зориг ногоон намыг Ардчилсан намтай нэгдэх гэж байгаа мэтээр АН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан нь үндэслэлгүй зүйл. ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл хийгээгүй болно. Тэгээд ч ИЗНН Ардчилсан намтай нэгдэхгүй” гэдгээ онцолсон юм. Мөн энэ асуудлаар ИЗНН-ынхан Ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болсон байна. Уг шаардлагад “Засгийн эрхийг барьж байгаа АН улс төрийн бусад намуудын дотоод хэрэгт хууль бусаар оролцох биш 2012 оны сонгуульд амалсан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй” байгааг сануулжээ. Мөн бусад намын бие даасан үйлдэлд эрээ цээргүй халдах бүдүүлэг байдлаа зогсоохыг шаардсан байна. Уг шаардлагыг хүлээж авахгүй бол хуулинй дагуу холбогдох байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.

    Ийнхүү МАН, МАХН-ыг нэгдэх, эвсэх тухай яриа өдлөнгүүт ИЗНН-тэй нэгдэхээр болсон гэх шум дэгдээсэн Ардчилсан намынхан бусад намын дотоод асуудалд бүдүүлгээр оролцсон хэрэгт унаж, худал цуурхал тарааснаасаа болоод хуулийн байгууллагад дуудагдаж магадгүй нь байна.

    ИЗНН-ын зүгээс эрх баригчдын үйлдэлд тун дургүй байгаагаа, АН-ынхан 2012 онд өгсөн амлалтаа биелүүлэх ёстойг сануулсан юм.

  • Туялзуур сэлэмний аваргууд тодорлоо
    2015 оны 12 сарын 07
    Туялзуур сэлэмний сонирхогчдын болон 12 хүртэлх насныхны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.
  • Хүүхдүүдэд шударга ёсны хичээл зааж эхэллээ
    2015 оны 12 сарын 07
    Авлигатай тэмцэх газраас эрхлэн хэвлүүлсэн “Туулай хүүгийн адал явдал” номд дурдсан утга агуулгаар нийслэлийн ерөнхий боловсролын бага ангийн сурагчдад хичээл заах арга хэмжээг Монголын Сурагчдын холбоо, Лидер сурагч академийн оролцоо, идэвх чармайлтаар эхлүүллээ.
    “Туулай хүүгийн адал явдал” номыг зөв шударга амьдралын зан үйл, дадал хэвшлийг таниулах зорилгоор бага насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан үлгэрийн хэлбэрээр бүтээсэн юм. “Туулай хүүгийн адал явдал” нь уг номд дурдсан шударга ёсны үзэл санааг заах арга зүй, гарын авлагатай бөгөөд энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд хичээл заах боломжтой ажээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан шилдэг 40 сургагч хүүхэд “Туулай хүүгийн адал явдал” сэдэвчилсэн сургалтыг ерөнхий боловсролын нийт 86 сургуульд хийх бөгөөд хамгийн эхэнд нийслэлийн 111, 1, 5, 115, 67, 93 дугаар сургуулийн 2 дугаар ангийн сурагчдыг хамруулав.
    “Туулай хүүгийн адал явдал” ном бяцхан дүү нарын маань сонирхлыг маш ихээр татаж байна. Тэдэнд ийм чиглэлийн мэдлэг олгох сургалт тун чухал болохыг мэдэрлээ” гэж өсвөрийн сургагч багш Г.Мандах ярилаа. Уг номын зохиогч, Авлигатай тэмцэх газрын ажилтан Б.Туул “Авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийг ухуулан таниулах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын нэг үндсэн чиглэл юм. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон бага ангийн сурагчдад зөв зан үйлийг хэвшүүлж, буруу үйлдлийг жигшүүлэх замаар шударга ёсны ойлголтыг өгөх нь авлигын хор хөнөөлийг мэдүүлэх хамгийн эхний алхам. Шударга ёсны сэдвээр цаашид дунд, ахлах ангийн сурагчдад зориулж сургалт явуулахаар төлөвлөж байгаа” гэж хэлэв.
  • Хувьчлалыг эсэргүүцэн хүүхдүүд жагсаж байна
    2015 оны 12 сарын 07
    Нийслэлийн өмч хувьчлалын 2016 оны жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга багтсан.
  • Бие даагчид: Эрүүгийн хуулийг эсэргүүцэв
    2015 оны 12 сарын 07
    Эрүүгийн тухай шинэ хууль халамжийн хууль болсон гэв
  • ОХУ Монголоос мах авахыг хориглов
    2015 оны 12 сарын 07
    ОХУ манай улсаас мах авахаа түр зогсоожээ. Тодруулбал ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр зуур зогсоосноо мэдэгджээ.
  • Нийслэлийн төсвийг ингэж баталжээ
    2015 оны 12 сарын 07
    Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд 2 сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийслэл хотын албан татварын төрлөөр193,177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.

    Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг нэг хувиар ногдуулахаар заасан бөгөөд энэхүү татвараас жилдээ 13 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа юм.

    Нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар татвар төлөгчийн бүртгэлийн програмд 543 иргэн, 3834 хуулийн этгээд, нийт 4377 албан татвар суутгагчийг бүртгэжээ гэж Нийслэлтийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11600#sthash.REYEClng.dpuf
  • Намын бүлгүүд хуралдаж байна
    2015 оны 12 сарын 07
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд тус бүр үргэлжилж байна.

    Ардчилсан намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн аж. Мөн бүлгээр сонгуулийн тогтолцооны талаар ярилцах юм байна. УИХ-д Сонгуулийн тухай гурван төсөл өргөн мэдүүлэгдсэн. Тэр бүрт сонгуулийн тогтолцоог тусгасан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 48х28 буюу одоогийн тогтолцоогоо хадгалах, МАН-ын бүлэг 48 тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтын ард бичигдэх ч хүнийг нь харж сонголт хийх боломжийг сонгогчид олгох хувилбарыг тусгах нь оновчтой гэж үзэж байгаа юм.
  • Цагдаагийн нэр барьсан хэрэгтэнг баривчиллаа
    2015 оны 12 сарын 07
    Чингэлтэй дүүргийн 12 дугаар “Нарантуул-2” захын урд автозам дээр автомашинтай хүмүүс “Цагдаагийн алба хаагч байна” гэж бичиг баримтыг хурааж аваад явлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
  • Улс хооронд 14 сая тонн ачаа тээвэрлэжээ
    2015 оны 12 сарын 07
    Манай улс10 чиглэлд улс хоорондын ачаа тээвэрлэлт хийдэг юм байна. Энэхүү тээвэрлэлтийг нийт 114 аж ахуйн нэгж, байгууллагын 4093 мэргэшсэн жолооч, 4014 хүнд даацын тээврийн хэрэгслээр хийдэг аж.



    Өнгөрсөн сарын 25-ны байдлаар улс хооронд 14 сая тонн ачааг тээвэрлэжээ. Ингэхдээ 897.5 мянган тонн газрын тос тээвэрлэсэн нь өмнөх оноос 13.6 хувиар, 724.1 мянган тонн зэсийн баяжмал нь 9.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 10.5 сая.тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар, 652.2 мянган тонн төмрийн хүдэр нь 58.7 хувиар буурчээ.
  • Абдул Карим үнэнээ өчиж, хувьчлалаас татгалзав
    2015 оны 12 сарын 07
    ”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь олны анхаарлыг татаад байсан. Тэгвэл Абдул Карим энэхүү хувьчлалаа цуцлахаар болсон байна. Тэрбээр энэ тухайгаа захирдал болгон бичжээ.
  • Барак Обама терроризмын аюулыг дахин сэрэмжлүүллээ
    2015 оны 12 сарын 07
    Барак Обама терроризмын аюулыг дахин сэрэмжлүүллээ
  • Сурвалжлага: Улаанбаатараас Эрээний чиглэлд цогц үйлчилгээтэй том оврын автобус зорчдог боллоо
    2015 оны 12 сарын 07

    Улаанбаатараас Эрээний чиглэлд цогц үйлчилгээтэй том оврын автобус зорчдог боллоо

    Энэ сарын 2-ны өдрөөс Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот руу шууд галт тэрэг гэдэг шиг шууд автобус явдаг боллоо. Хоёр улсын авто тээврийн салбарт чухалд тооцогдох энэхүү үйл явдлыг сурвалжлахаар манай сурвалжлах баг хөдөлсөн юм.

    ”Аtibus” компанийн 45 хүний суудалтай автобусанд сууж том оврын автобусаар Эрээнрүү зорчих анхны зорчигдын нэг болж, 10 хүрэхгүй цаг явсаны эцэст Эрээн хотод ирлээ.

    Маш тохь тухтай, зай талбай ихтэй энэхүү автобусны хувьд үйлчилгээ сайн байсан гэдгийг онцлох нь зүйтэй биз. 70 км,цагийн хурдтай явж, хоёр ээлжийн жолооч, үйлчлэгчээр энэ өдөр ажиллах бүрэлдэхүүнээ хангажээ. Ачаа тээш хадгалах хэсэг нь багтаамж өндөртэй, автобусандаа хөргөгч, хөлдөөгчтэй гээд л яриад байвал их л олон давуу тал энэхүү автобуснаас нь ажиглагдана.

    Шинэ дэвшилтэт, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан, шуурхай ийм үйлчилгээг ганцхан ”Аtibus” компани бус ”Тэнүүн огоо”, ”Эрдэм транс” ХХК ч үзүүлэх юм. Өөрийн гэсэн баззтай, мэргэжлийн жолоочдоор хүний нөөцөө шийдвэрлэсэн гэх дээрх гурван компани олон улсад тээвэрлэлт хийх тендерийн шалгаруулалтад тэнцсэн юм байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас Эрээн чиглэлийн автобус үйлчилгээг дээрх гурван компани гардан гүйцэтгэнэ гэсэн үг.

    Эдгээр автобусууд бүх өдрүүдэд Улаанбаатараас Эрээн хотын чиглэлд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх бөгөөд Баянзүрх зорчигч үйлчилгээний төвөөс тогтмол цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.

    Улс хоорондын шугам нээсэн нь галт тэрэг зарим үед ачааллаа дийлдэггүйтэй холбоотой гэдгийг иргэд төвөггүй ойлгох биз. Цаашлаад Замын-Үүдээс Улаанбаатар, Эрээний чиглэлд хувийн жижиг тэргүүд явдаг. Тэгвэл энэ бүх үйлчилгээг цогц болгохын тулд том оврын автобус үйлчилгээнд гарсан нь иргэдэд хүндрэл чирэгдэлгүй болж байгаа юм.


    Автобусны жолооч нарын хувьд улс хооронд тээвэрлэлт хийх мэргэжлийн сертифкат хийгээд эрхээ авчихсан гэдгийг Баянзүрх зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагч Г.Гансүх онцоллоо.

    Улс хооронд тээвэрлэлт хийх болсон том оврын автобуснуудын хувьд үзлэг оношлогоонд ороод байнгын хяналт, удирдлаган дор тээвэрлэлт хийх юм байна. Харин цаг агаарын буюу байгалиас шалтгаалсан асуудал гарвал түр хугацаанд зогсолт хийх арга хэмжээ авч, зорчигч нараа амраах ажиллагааг зохион байгуулах юм байна.

    Биднийг Эрээн хотруу хөдөлж байх үед Түвшинширээгээс Баяндэлгэр орох 70 км замыг автобус 5.30 цаг туулсан гэх мэдээлэл ирсэн юм. Тиймээс цас орж шуурч, үзэгдэх орчин бүрхэг болсон учир тухайн чиглэлд явж байсан автобусны зорчигчдыг Түвшинширээ дээр хонуулах арга хэмжээг авч ажиллалаа. Зорчигчдыг хурлын зааланд хонуулж, хоол ундаар хангаж байлаа. Энэ нь хот хоорондын тээврийн үйлчилгээ улам боловсронгуй болж буйг илтгэж байсныг нуух юун.


    ”Аtibus” компанийн туслах жолооч Ж.Жаргалсайхан ”Миний хувьд нийтийн тээвэрт 3 дахь жилдээ ажиллаж байна. Улс хоорондын тээвэрт анхны рейсээ хийж байгаа болохоор сэтгэл их өндөр байна. Автобус маань хурдан шуурхай, тав тухтай, тохилог үйлчилгээтэй байна ” гэлээ.

    Олон улсын гэдэг үндэслэлээр жолооч нарын цалингийн ангилал өндөр юм байна. Тодруулбал, үндсэн цалин 1.2 саяаас эхэлж байгаа бөгөөд зорчигч их суусан тохиолдолд нэмэлт бонус авах боломжтой болж байгааг ”Аtibus” ХХК-ийн захирал Г.Баярмагнай цухас дурдлаа.

    Бид Эрээн хотод очсон даруйдаа монгол улсын иргэдийн ачаа барааг жинлэж, билет бичдэг Хятадын авто тээврийн газар очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ газар амралтын өдрийг үл тоон долоо хоног ажиллаж монгол иргэдэд билет бичиж үйлчилдэг юм байна.

    Энэ үеэр БНХАУ-ын Авто тээврийн удирдах товчооны дарга Чин Хун Еэнийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр ”Олон улсын зорчигч тээврийн шугам нээгдсэнд баяртай байна. БНХАУ, Монгол улсын харилцаа, ард түмэнд энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэн нь маш их давуу талыг авчирч байна. Монголын авто тээврийн салбар, Хятадын авто тээврийн салбарын хамтын ажиллагаанд ахиц гарч байгаа” гэсэн юм.


    Авто тээврийн үндэсний төвөөс хэрэгжүүлсэн энэхүү ажил цаашид өргөжиж бусад улс руу ч автобусаар түргэн хугацаанд зорчих нөхцөл бүрдэх боломжтойг албаны хүмүүс хэлж байв.


    Ингээд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.


    -Эрээний чиглэлд том оврын автобус үйлчилж эхэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
    - Улс хооронд том оврын автобус явдаг болсон нь том дэвшилт болж байна. Цаашлаад 2016 онд Чойбалсан хотоос Манжуур, Ховдын Булган сумаас Шинжан Уйгарлуу явахаар төлөвлөчихсөн байгаа.

    Мөн олон улсын зорчигч тээврийн үйлчилгээнд бид унтлагын автобус нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа. Замын нөхцлөөс шалтгаалаад аюулгүй байдлыг хангаж, зам өргөсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн удаад бид Хөвсгөл рүү унтлагын автобус явуулж эхэлсэн.

    -Улс хооронд явах компаниудыг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
    -Тавигдах шаардлагын дагуу буюу тухайн компани өөрийн гэсэн автобус, гараж, засварын газар, боловсон хүчинтэй гэх шаардлагуудыг хангасан компаниудтай бид нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Улс хоорондын чиглэлд өнөөдөр ”Аtibus” компани зорчигчдыг тав тухтай байлгахын тулд био нойлын өрөөтэй автобус үйлчилгээнд явуулж байна. Энэ мэтээр автобус компаниуд маань иргэдийн ая тухыг хангах бүхий л боломжийг эрэлхийлж байгаа нь сайшаалтай.

    ”Тэнүүн огоо” компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат ”Манайх хот хооронд ажиллаж байсан дадлага туршлагатай жолооч нарыг сонгон Улаанбаатар-Эрээний чиглэлд явуулж байна. Мөн жолооч нарын хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалыг иж бүрнээр нь хийсэн байгаа. Манай компанийн зүгээс долоо хоногт хоёр удаа үйлчилнэ. Зорчигчдоо халуун цай, хөнгөн зуушаар хангаж үйлчилж байна.

    Автобус эвдэрсэн тохиолдолд манайд нөөцийн автобус бий. Мөн хаана ч байсан очиж үйлчлэх засварын машин бэлэн байдалд байдаг.

    Манай компанийн нийтийн тээвэрт өдөр тутамдаа 160 автобус үйлчилж байгаа. Бид нарын хувьд замын цагдаагийн газартай нийлж байнга сургалт зөвлөгөөн хийдэг” гэлээ.


    Сурвалжлах баг маань ийн Эрээн хотоос иргэдэд хэрэгтэй мэдээ, мэдээллийг бэлтгээд Замын-Үүд, Улаанбаатарын зүг хөдөлсөн юм. Ингэхдээ Замын-Үүдийн Засаг дарга М.Баянмөнхтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Тэрбээр ”Манай сум өөрөө онцлог гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ боомт улс орны эдийн засагт их чухал хувь нэмэр оруулдаг. Боомтоор дамжин өнгөрч байгаа иргэдийн урсгал өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан ч ачаалалтай ажилладаг. Өдөрт 3-4 мянган зорчигдын урсгалтай. Зорчигдын нэг хүнд нөхцөл бол олон удаа сууж буудаг явдал. Тэгвэл одоо шууд Улаанбаатараас автобустайгаа Эрээн хотруу гарна гэдэг иргэдэд ач холбогдолтойн дээр боомтын ажилчдын ачаалалд ч нэмэртэй болж байна” гэдгийг дайсан юм.

    Дээрх мэдээллийн эцэст Эрээн хотыг чиглэлд зорчих автобусны үнийн тарифийг уншигчид маань сонирхож байгаа байх. Тэгвэл хүүхэд 27 мянга 500 төгрөг, том хүн 55 мянга 500 төгрөгөөр зорчих юм. Харин Эрээн-Улаанбаатар чиглэлд том хүн 210 юань, хүүхэд 115 юаниар тус тус зорчино.




    Энэ сарын 2-ны өдрөөс Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот руу шууд галт тэрэг гэдэг шиг шууд автобус явдаг боллоо. Хоёр улсын авто тээврийн салбарт чухалд тооцогдох энэхүү үйл явдлыг сурвалжлахаар манай сурвалжлах баг хөдөлсөн юм.



    ”Аtibus” компанийн 45 хүний суудалтай автобусанд сууж том оврын автобусаар Эрээнрүү зорчих анхны зорчигдын нэг болж, 10 хүрэхгүй цаг явсаны эцэст Эрээн хотод ирлээ.

  • Өлгий-Ховдын замыг “царцаасан” компаниудад хариуцлага тооцсон уу?
    2015 оны 12 сарын 07
    Өлгий-Ховдын замыг “царцаасан” компаниудад хариуцлага тооцсон уу

  • Нийтийн тээврийнхнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихийг даалгалаа
    2015 оны 12 сарын 07
    Сүүлийн үед нийтийн тээврийн том оврын автобуснууд осол гаргаж, хүний амь нас эрсдэх тохиолдол ихээр гарах болсон.
  • Ослын улмаас хоёр хүн амиа алджээ
    2015 оны 12 сарын 07
    Орон нутагт автын ослын улмаар хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Хэвлэх үйлдвэрийн барилгыг өмчлөх эрх Ц.Баатарсайханд шилжих үү?
    2015 оны 12 сарын 07
    ”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг өнгөрсөн долоо хоногт Араб гаралтай Монголын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авч олны анхаарлыг татсан. Тэрбээр, уг объект дээр шилэн цамхаг босгоно гэж мэдэгдээд байсан ч өнгөрсөн баасан гарагт шийдвэрээсээ буцсан юм.

    Тодруулбал, Абдул Карим ”Миний болон гэр бүлийн минь талаар ор үндэсгүй, худал мэдээллийг хэвлэлээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан, Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүүг гэрээг цуцлах болно” гэж мэдэгдсэн.

    Ингэснээр тус хэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдааны дүрэм ёсоор хоёр дахь их үнэ хэлсэн хүнд шилжихээр болж байгаа юм. Хоёр дахь их үнийн саналыг ”Таванбогд” группын захирал Ц.Баатарсайхан хэлсэн. Тиймээс Абдул Карим худалдан авахаас албан ёсоор татгалзвал дээрх объектыг Ц.Баатарсайханд хувьчилж авна гэсэн үг. Гэхдээ Абдул Карим нь одоогийн байдлаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, төлбөрөө төлөөгүй байгаа учир Өмчийн харилцааны газар асуудлыг түр харж байгаа ажээ.
  • Улстөр: Дурлах цаг ирлээ
    2015 оны 12 сарын 07
    ...Японы “Зуурдын сэтгэл” гэдэг кино шиг түр зуурын янаг амрагийн явдал бидний хооронд өрнөдөг юм. Түүндээ улстөрчид ч амтшиж, бид ч мөн дасчээ. Өөрөөр хэлбэл тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд биднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна.
  • Хүүхэд зодсон цэцэрлэгийн тогоочийг шалгаж эхэллээ
    2015 оны 12 сарын 07
    Цэцэрлэгийн багшийг шалгаж эхэлжээ

    Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч хүүхэд зодсон хэргийг цагдаа нар шалгаж эхэлжээ. Тус цэцэрлэгийн тогооч 0 нь 10 сартай хүүг зодож буй бичлэг цахим хуудаст тавигдсанаар олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Уг хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 19-нд гарсан байна. Тиймээс цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоон, хэрэгт холбогдсон багшийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. Хэрэгт холбогдсон тогооч О нь өмнө удаа дараа хүүхэд зодож, зүй бусаар харьцдаг байсныг хамт ажиллагсад нь ярьж байна. Зодуулсан хүү үе үе халуурч, хоол унданд дургүй болж, толгойгоо сэжлэн уйлагнадаг, хөл, гар ньтатаж, цочижсэрдэг болсныг ар гэрийнхэн мэдээлж байна
  • “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал” сэдэвт семинар боллоо
    2015 оны 12 сарын 07
    Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүдэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний арга зүй эзэмшүүлэх “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр семинар зохион байгууллаа.
5719 5720 5721 5722 5723 5724 5725
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    5 мин
  • Үйл явдал: АН-ын ҮБХ хуралдаж намын ЕНБД, дэд дарга нарыг сонгоно
    9 мин
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    15 цаг 30 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    16 цаг 51 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    16 цаг 54 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    17 цаг 46 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    18 цаг 8 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    18 цаг 33 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    18 цаг 40 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    19 цаг 31 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    20 цаг 6 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    20 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    20 цаг 57 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    21 цаг 17 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    21 цаг 22 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    21 цаг 27 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    21 цаг 27 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    21 цаг 46 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    21 цаг 47 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    21 цаг 51 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК