Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өлгий-Ховдын замыг “царцаасан” компаниудад хариуцлага тооцсон уу?

2015-12-07
0
ЖИРГЭХ

“Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ” гэсэн самбар Улаанбаатарын гудамж талбайг “чимж” байгаад буулаа. Энэ асуултын хариулт нь “Иргэн таны сонголт” гэж гарч байх шиг байна. Харин энэ удаад “гавьяа”-ны тухай бус “гай”-ны талаар өгүүлье. Ойлгомжтой хэлбэл, хөрөнгө нь шийдэгдсэн хэрнээ хөдөлж өгдөггүй Өлгий-Ховд чиглэлийн 189.7 км хатуу хучилттай замыг хэн гацаасан бэ?

Асуултын хариулт тун тодорхой бөгөөд энэхүү 189.7 км автозамыг дөрвөн багц болгон хуваан барихаар болсон компаниудын ажлын хариуцлагагүй байдлаас болж гацжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих замын тендерт ялагч нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, тодруулбал “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг”, “Чайна Хуаши Энтерпрайзиз” зэрэг компани аж. Гэвч энэ компаниуд ажлаа хийхийн оронд арай өөр зүйлд цагаа зарцуулж байсан бололтой. Тиймээс ч энэ асуудал Зам, тээврийн сайдын Зөвлөлийн хуралдаан дээр хүртэл яригдсан байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 30-нд болсон Зам тээврийн сайдын зөвлөлийн хуралдаанаар “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн Өлгий-Ховд  чиглэлийн 189.7 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэлийн талаар тусгайлан хэлэлцжээ. Шийдвэр ч гүйцэтгэгч компаниуд хангалтгүй ажилласан гэж гарсан байна.

 

Зам, тээврийн сайд М.Зоригт дээрх төсөлд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, тушаал гаргаж, тус компаниудтай байгуулсан гэрээг цуцлах, тухайн төслийг гүйцэтгэж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлагуудад хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна.

Тодруулъя. Зам, тээврийн сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд бичсэнээр хамгийн эхэнд “Чайна Хуаши Энтерпрайзиз” компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гарчээ. Энэхүү компани нь Хашаатын даваа-Толбо сумын чиглэлийн гуравдугаар багцын 60 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн дөрөвдүгээр багцын 25.8 км авто зам барих ажлыг хийж гүйцэтгэх байсан ч төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүйгээс гадна ганц ч метр зам бариагүй сууж байжээ. Иймээс энэ гэрээг цуцлах шийдэлд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан дээрх төслийн зөвлөх “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийг төслийн хүрээнд хэрэгжүүлэх хяналтын ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн үзэж, хяналтын ажил гүйцэтгэх гэрээг мөн цуцлахаар болсон байна.

 

Түүнээс гадна гэрээт ажлуудыг гүйцэтгэгч   “Чайна Хуаши Энтерпрайзиз”, “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Ай Си Ти Сайн Консалтинг” компанийг өдөр тутмын удирдлагаар шаардлагын төвшинд хангаж ажиллаагүй, зохих хяналт тавиагүй уялдаа холбоо хангалтгүй ажилласан төслийн нэгжийн удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохыг Зам, тээврийн сайдын Зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд даалгасан байна.

 

Гэрээг нь цуцалсны дараа Азийн хөгжлийн банкнаас зарласан дээрх ажлыг гүйцэтгэх шаардлага хангасан болон өмнөх компаниудын санал болгосон үнээс дээшгүй мөнгөн дүн хэлсэн компанитай журмын дагуу шууд гэрээ байгуулахаар болсныг мөн тэмдэглэжээ.

 

Ийнхүү “Бүтээгч” гэсэн гоё нэртэй хэдий ч ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй байгаа компаниудын нэрийг ил болгох, цаашлаад гэрээг нь цуцалж болдог жишээг зам, тээврийн салбар тодоос тод харууллаа. Харин бусад салбарынхан энэхүү аянг цаашид үргэлжлүүлж чадах болов уу гэсэн асуултыг дээрх жишээтэй хамт дайж байна. Гол нь Сайдын зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийн хэрэгжилт нь ажлаа цагт нь хийдэггүй, “царцаадаг” компаниудад сануулга болох нь дамжиггүй юм.

 

Г.Ням

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    14 цаг 15 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    16 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    17 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    17 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 59 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 28 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    18 цаг 39 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    18 цаг 58 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    19 цаг 23 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    19 цаг 34 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    19 цаг 55 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    19 цаг 59 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    20 цаг 18 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    20 цаг 39 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    20 цаг 47 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    21 цаг 12 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    21 цаг 19 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    21 цаг 25 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    21 цаг 29 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК