зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5742 5743 5744 5745 5746 5747 5748
  • “Монголын мистер-2015” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно
    2015 оны 9 сарын 01
    Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Монголын мистер” тэмцээний энэ оны шалгаруулалт энэ сарын 5-нд болно.



    Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооноос зохион байгуулж улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд үе үеийн “Мистер” цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангиллаар өрсөлдөж аваргуудаа тодруулах аж.



    Мөн улсын аваргаас медаль байранд шалгарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авах юм байна.
  • БНХАУ-аас Монголын дайчдад ойн медаль гардуулжээ
    2015 оны 9 сарын 01
    БНХАУ-аас Монголын дайчдад ойн медаль гардуулжээ
  • Өнөөдрөөс өрхийн эмнэлгүүдэд шинжилгээ авдаг боллоо
    2015 оны 9 сарын 01
    Есдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн өрхийн эмнэлэгтээ цус, шээсний шинжилгээ өгдөг боллоо. Одоогоор 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний аппаратыг суурилуулан, иргэдэд үйлчилж эхлээд байгаа аж.



    Мөн өрхийн эмч нарыг ч аппараттай ажиллах, шинжилгээ авах хэд хэдэн удаагийн сургалтад хамруулжээ.
  • Шигшээ багийн тамирчид өнөөдөр ОХУ-ыг зорино
    2015 оны 9 сарын 01
    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын /ГУТОТС/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
    2015 онд ОБЕГ-ын даргын тушаалаар ГУТОТС-ын үндэсний шигшээ багийг байгуулсан бөгөөд тамирчдын хувьд тус спортоор үндэсний шигшээ баг байгуулагдсаны анхных нь тэмцээн юм.
    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шигшээ багийн тамирчдад хандан, Монгол Улс болон Онцгой байдлын албаны нэр хүндээ өндөрт өргөж, тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсээд Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө.
    Мөн энэ үеэр Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны тугийг тус холбооны удирдлага тамирчдад гардуулсан юм.
  • ”Оюутан тээвэр” үргэлжилж байна
    2015 оны 9 сарын 01
    ”Оюутан тээвэр” энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.



    Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Автотээврийн үндэсний төв, ЦЕГ хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн юм.



    Уг арга хэмжээ өнгөрсөн наймдугаар сарын 12-ноос энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.



    Одоогийн байдлаар нийслэл, орон нутгийн 55 чиглэлд, 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгсэл гарган ажиллаж байна.
  • Өргөсөн тангарагаа санаж яваарай гэв
    2015 оны 9 сарын 01
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутны тангарагийн баярт оролцлоо
    1 цаг 7 минутын өмнө
    Print Zasag and PDF

    Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд 19300 оюутан элсэн суралцаж байна. Эдгээр оюутнуудын төлөөлөл өнөөдөр Чингисийн талбайд цуглаж, оюутны тангарагаа өргөлөө. Тав дахь удаагийн тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг болон их дээд сургуулиудын захирлууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны хөгжил дэвшил бол боловсролын тогтолцоо, түүний хүртээмжинд суурилсан хүний хөгжлөөс шалтгаалдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Зөв монгол хүн” хөтөлбөрийн дор боловсролын салбарын шинэчлэлт, өөрчлөлт, хөгжил дэвшлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгааг онцлон хэллээ.

    Мөн Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуульд бүтцийн болон хөтөлбөрийн өөрчлөлтүүдийг хийх, багшлах боловсон хүчний ур чадварыг сайжруулах, ижил төрлийн мэргэжлийг нэгтгэн зах зээлийн эрэлттэй уялдуулах, төгсөгчдийн ажлын байрны хангамжийг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 1000 инженерийг дэлхийн өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, өндөр хөгжилтэй орнуудад Монголын шилдэг оюутнуудыг бакалаврын сургалтад хамруулах, их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлэгийг сургалтын чанартай хослуулан олгох, оюутны эрүүл мэндийн даатгалыг төрөөс бүрэн хариуцах, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, орон нутагт амралтаараа ирж, очих замын зардлыг төр хариуцах асуудлуудыг хариуцах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагаа хэллээ.

    Засгийн газрын тэргүүн ажил, амьдралынхаа гарааг оюутан залуучуудын байгууллагаас эхэлж байснаа дурсаад цаашид оюутны байгууллагуудын өөрөө удирдах чадварыг дээшлүүлэх, оюутны нийгмийн идэвхийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Монголын Оюутны холбоотой хамтран ажиллаж, бүхий л үйл ажиллагааг нь дэмжих болно гэдгээ илэрхийллээ.

    Өнгөрсөн онд оюутнууд амжилт бүтээлээр дүүрэн байж, дэлхийн оюутны универсиад 2015 наадмаас жүдо бөх, буудлагын төрлөөр Монголын оюутнууд 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль авч, дэлхийн 137 орноос 24 дүгээр байрт оржээ. Мөн Ази номхон далайн орнуудын оюутны математикийн анхдугаар олимпиадыг Монгол улсдаа амжилттай зохион байгуулж тэргүүн байрын шагналуудыг хүртсэн байна. Энэ хичээлийн жилд эдгээр амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж Ерөнхий сайд хэлээд оюутнуудад улс эх орон, аав ээж, өөрсдийнхөө өмнө өргөсөн тангарагаа үнэнч байж, эрдмийн олон оргилыг эзлэхийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Монгол, Орос, Хятад улсын зураачдын үзэсгэлэн нээлтээ хийв
    2015 оны 9 сарын 01
    Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулж ӨМӨЗО-ы Хөххотноо 2015 оны 08 дугаар сарын 30-нд Монгол, Хятад, Орос 3 улсын уран бүтээлчдийн “Хамтын ялалт” нэртэй уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
    Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч, цэргийн түүх судлаач нар, хятадын талаас Өвөрмонголын Соёлын тэнхим, Музей, Утга зохиол, урлагийн холбоо, Баяннуур хотын Суртал, ухуулгын хэлтэс болон бусад соёл урлагийн холбоо, нийгэмлэгийн төлөөлөл уригдан оролцлоо.
    Үзэсгэлэнд Чөлөөлөх дайн, Халхын голын байлдаан болон цэргийн сэдэвт баримтат кино, уран зураг, гэрэл зургаас бүрдсэн нийтдээ 200 орчим бүтээлийг дэлгэн үзүүлэв. Арга хэмжээ 7 хоногийн туршид үргэлжилнэ.
  • Оюутнууд бэлэн мөнгөөр зорчвол тасалбараа хадгалах хэрэгтэй
    2015 оны 9 сарын 01
    Улаанбаатар смарт карт компани оюутнуудад зориулан 110 мянган карт хэвлэсэн. Харин МОХ өнгөрсөн хавар мөн төдий тооны оюутнаас мөнгийг нь хураан авч Төрийн банкны карт хэвлүүлснээс болоод хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад оюутнууд аль картаар зорчих нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар бэлэн мөнгөөрөө зорчиж байгаа юм.

    Гэтэл өнөөдрөөс эхлээд карт худалдан аваагүй иргэд нийтийн тээврийн унаанд 1000 төгрөгөөр зорчиж эхлээд байгаа. Хэрвээ оюутнуудыг цахим картаар зорчуулах шийдвэр гаргавал тухайн картаар өдөрт зөвхөн хоёр удаа үнэ төлбөргүй зорчих юм. Энэ шийдвэрийг МОХ эсэргүүцэхдээ “Нийтийн тээврийн талаар нийслэлээс гаргасан журам бий. Энэ журамд оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулна гэсэн” хэмээсэн.

    Тиймээс энэ асуудал шийдэгдтэл МОХ-ны зүгээс оюутнуудыг бэлэн мөнгөөр зорчихдоо баримтаа хэвлүүлж аваад хадгалж үлдэхийг сануулж байгаа юм.
  • Домогт Усайн Болт манай улсад зочилно
    2015 оны 9 сарын 01
    Наймдугаар сарын 22-30-ны өдрүүд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хөнгөн атлетикийн ДАШТ болж өнгөрлөө. Тэмцээнд 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдснөөс Монголоос анх удаа гурван тамирчин оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр Монгол улсыг төлөөлөн явсан төлөөлөгч, баг тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан байна. Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урихад Усайн Болт урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн байна.
  • Э.Бат-Үүл: Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтран зүтгэе
    2015 оны 9 сарын 01
    Э.Бат-Үүл: Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтран зүтгэе
  • Налайх дүүрэгт 1000 орчим хүүхэд 1-р ангид элсэн оржээ
    2015 оны 9 сарын 01
    Хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс Баянзүрх, Налайх дүүргийн I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, ширээний цаг гардууллаа.

    2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж 1-р ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт таван мянга гаруй, Налайх дүүрэгт нэг мянга орчим хүүхэд 1-р ангид элсэн орж байгаа юм.
  • Хан-Уул дүүрэгт спортын төрөлжсөн сургалттай сургууль барина
    2015 оны 9 сарын 01
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Тэрээр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан гэдгийг онцлов.

    Нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Салхитын амны 1,9 км хатуу хучилттай автозам барих, Шадивлан, Яргайтын чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл барих болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 60 ортой Ахмадын сувилал барих зэргийг тусгажээ.

    Харин концесийн зүйлийн жагсаалтаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих, Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17,5 км авто зам барих төслийг хасахаар оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад туссан ажил юм байна.

    Түүнчлэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр 640 хүүхдийн сургууль барих, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургууль барих төслүүдийг хасахаар санал оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас өгөх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтсан аж.
  • Өмнөд хөршид дахин химийн үйлдвэр дэлбэрчээ
    2015 оны 9 сарын 01
    Хятад Шаньдун мужийн Дунин хотноо байрлах нэгэн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ.
  • Архангай аймагт шинээр 1-р ангид 1900 хүүхэд элсэж байна
    2015 оны 9 сарын 01
    Архангай аймгийн Цэцэрлэг хотын лаборатори 1-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.Энэ жил Архангай аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 32 сургуульд 17000 сурагчид суралцах ба шинээр 1-р ангид 1900 хүүхэд элсэж байна. Нийт багш сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
  • Олон улсын тусгай олимпийн хорооны удирдлагууд монголд чуулж байна
    2015 оны 9 сарын 01
    Олон улсын тусгай олимпийн хорооны Зүүн Азийн бүсийн орнуудын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Шангри Ла зочид буудалд эхэллээ.
  • ЗГ:Давсны хэрэглээг багасгана
    2015 оны 9 сарын 01
    Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг хэрэгжүүлнэ
  • 72 бага сургууль, цэцэрлэг барих эрх олголоо
    2015 оны 9 сарын 01
    72 бага сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг шинээр байгуулах эрх олголоо
  • Төрийн албаныханы авсан авлигын хэмжээ хоёр дахин өсчээ
    2015 оны 9 сарын 01
    ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ.
  • Эдийн засгийг ил болгох хууль 12 дугаар сарын 31-ны өдрөөс хэрэгжинэ
    2015 оны 9 сарын 01
    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа
  • Есдүгээр сарын зурхай
    2015 оны 9 сарын 01
    Хонь


    Энэ сард Сугар гараг Хонины орд руу эргэж байгаа бөгөөд энэ нь хайр дурлалын илэрхийлэл төдийгүй хосуудын харилцааг зөв тийш нь чиглүүлэхэд дэм болдог. Тиймдээ ч Хониныхон ирэх сард сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх болно. Өнгөрөгч сар хэцүү, ээдрээтэй байсан байж болох ч одоо бүх зүйлс сайхан болно. Гэхдээ хөнгөн хуумгай шийдвэр гаргахаас болгоомжлоорой.


    Буд гараг хонины ордны хайр дурлалын одон дээр байрлаж байгаа учраас ганц биe хүмүүсийн хувьд хэн нэгэнтэй шинэхэн харилцаа үүсгэж магадгүй. Ажил хэргийн хувьд гэнэтийн санаандгүй зүйлс их тохиолдоно. Энэ нь сайн бас муу ч байж болох тул аливаа зүйлд бэлтгэлтэй байж ”Б” төлөвлөгөөгөөтэй байгаарай. Ажил хэрэг дээр хамтын ажиллагаа, бичиг баримт, гэрээ хэлэлцээр, тоо данстай холбоотой зүйлсэд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Гэхдээ Хонины ордод ноёрхогч Бархасбадь гарагийн нөлөөгөөр маш олон сайхан боломжууд таарч, санхүүгийн хүндрэлээс гарах болно. Харин нар хиртэлт нь Хонины ордныхны эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй учраас биeдээ гарсан бага ч гэсэн өөрчлөлтийг тоолгүй өнгөрөөлгүй эмчид үзүүлэх хэрэгтэй шүү. Энэ сарын 2 дугаар хагаст илүү их анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Сарын сүүлийн долоо хоногт осол аваар эсвэл хүнд өвчин тусч болзошгүй шүү.


    Үхэр



    Одоо л нэг юм Санчир гариг Үхрийнхнийг орхиж сайхан цаг үед саад болохоо болих нь. 9 сарын 18-нд тус гариг Үхрийн ордноос шилжин явснаар сүүлийн 3 жилийн хугацаанд нэг л болж өгөхгүй, удаашраад байсан хайр дурлалын амьдрал чинь сэргэн мандаж эхэлнэ. Одооноос эхлээд хязгаарлагдмал, ганц бие амьдралдаа баяртай гэж хэлэхдээ бэлдээрэй. Гэхдээ ирэх сард болох ирээдүйн болзоо чинь ахиад л бүтэлгүйтэж мэднэ. Битгий санаа зов. Энэ бол түр зуурынх. Санчир гариг Үхрийн ордыг орхиж явсны дараа Бархасбадь гариг ивээлдээ авснаар хайрын романс, шинэхэн учралуудаар бялхах нэг жилийн хугацааг ганц биечүүдийн өмнө нээж байна. Ингээд Үхрийнхний хайр дурлалын амьдралд зөв голдиролдоо орж байна гэж хэлж болно. Хайр дурлалын Сугар гараг ирэх сарын 25-ныг хүртэл Үхрийнхнийг халамжлах ба үүнээс цааш Бархасбадид даатгах учир романтик адал явдлыг алгаа дэлгээд хүлээж аваарай.


    Буд гариг буцаж байгаатай холбоотойгоор Үхрийнхний ажил хэргийн талбар өмнөх шигээ уйтгартай, хэт тайван байхгүй нь бололтой. Шийдвэрлэх асуудлууд ар араасаа цуварч, цоо шинэ зохион байгуулалтыг шаардсан нөхцөл байдалтай тулгарна. Үүний үр дүнд хэтийн төлөвлөгөөгөө өөрчилж ч мэдэх юм. Ирэх сарын хугацаанд Үхрийнхний бухимдлыг төрүүлэх гол зүйл нь мэдээлэл солилцох болон бичиг баримттай холбоотой байх болно. Албан газрын чинь тоног төхөөрөмж, компьютер эсвэл гар утас чинь ажиллахгүй байх мэтээр асуудал гарвал гайхах хэрэггүй. Гэхдээ дасаж сурсан хэв маяг, дэглэмээ өөрчлөх цаг нь аль хэдийнэ болж, санаачлагатай, холч ухаантай байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. 9-р сард Үхрийнхний ажил хэргийн хувьд тийм ч сайн байхгүй ч хувийн орлого муугүй байх болно. Гэхдээ мөнгөнд болгоомжтой хандаж, зөв зүйлд зарцуулах хэрэгтэйг мартаж болохгүй.


    Эрүүл мэндийн хувьд чи өөрийн дархлаанд бат итгэлтэй байж, санаа зовох зүйлгүй гэж бодож байж болох ч энэ сард болгоомжтой байхгүй бол горьгүй нь. Чамд заналхийлж байгаа гол зүйл бол чиний амьдралын буруу хэв маяг юм. Залхуу хойрго, хэнэггүй зангаасаа болж томоохон асуудалтай тулгарч болзошгүй. Ажлын машин байхаа больж, өөрийгөө амраа. Тэгээд илүү ихээр инээмсэглээрэй. Амьдралын хэв маяг, хооллолт болон эрүүл мэндийнхээ талаар нухацтай бодох цаг нь иржээ, хонгор минь!



    Ихэр



    Ихрийн ордны хосуудын харилцаа шинэ сард ахин нэг шатаар ахих болно. Учир нь Санчир гариг шууд нөлөөлж эхлэн 2017 оныг дуустал чамаас хараагаа салгахгүй. Энэ үед гэр бүлийн харилцаа болон гэр орондоо цаг гаргаж харилцаагаа илүү боловсронгуй болсноор харах хэрэгтэй шүү. Ганц биечүүдэд хайр дурлалыг зүгээр нэг зугаа биш ач холбогдолтой зүйл гэдгийг ойлгож илүү хариуцлагатай байхыг од эрхэс сануулж байна. Хэдий хангалттай сайн анхаарч, санаачлагатай байсан ч харилцаа чинь өмнөх шигээ хатуу ширүүн хэвээр байвал сэтгэлээр уналгүй нэг ёсны шалгуур гэж бодоорой.

    Тун удахгүй чи өөрөө ямар байх ёстойгоо ойлгох болно. Энэ сард Ихрүүд нэлээд хэдэн сонирхолтой, романтик болзоонд явах ч болгоомжтой байх хэрэгтэй! Төвөгтэй нөхцөл байдал үүсч болзошгүй шүү. Ажлын талбар дээр Ихрийн ордныхныг шаргуу ажиллах гурван жил хүлээж байна. Саад бэрхшээл болоод таагүй зүйлс тохиолдож ч магадгүй. Тиймээс одооноос өөрийгөө бага багаар амрааж эхэл. Хэдийгээр чиний хийх ажлын хэмжээ их, саад бэрхшээлтэй, хоёрдмол байдал үүсч магадгүй ч гэлээ ажиллахын хэрээр орлого өсч, санхүүгийн асуудлаа шийдэх бүрэн боломжтой болно. Харин чамд өөрт чинь эмх цэгцгүй, тачиг мөчигхөн байгаа мэт санагдаж магадгүй юм шүү. Сар эхлэхэд л чи мэдлэг, авьяас, ур чадвараа ил гаргаж, эелдэг харьцаа, санаачлага, сэргэлэн зан чанараа ашиглан өөрийгөө илэрхийлэх гэж хүсэх нь асар их сэтгэл ханамжийг чамд өгөх болно.

    Харин эрүүл мэнд чинь тун сайн байх нь. Спорт бүжиг, дугуй унах, аялах, алхах, гээд эрчим хүч их зарцуулах зүйлс чамд сонирхолтой байна. Уран зураг, уран баримал гэх мэт бүтээлч урлагийн төрөл бүхий хобби нь чамд тайвшрал өгнө. Өөрийнхөө мөрөөдлийн дүр төрхөө бүтээхийн тулд шаргуу ажиллаж, авьяас чадвар, эрч хүчээ харамгүй зарцуулаарай.



    Мэлхий



    Мэлхийнхнийг захирагч Санчир гараг энэ сард ухрах хөдөлгөөн хийх тул тус ордны ганц бие хүмүүс хайр дурлалын хувьд энэ сар ногоон гэрлээр гарч байгаа адил бүтэмжтэй байх болно.Энэ оны 9 сард Ангараг гараг гайхалтай байрлалд байгаа тул танд аз жаргал, шинэ боломжуудыг бэлгэдэж байна. Мөн энэ сард таны зарим санхүүгийн асуудал шийдэгдэх болно. Ажил дээрээ хариуцлагатай, сахилга баттай байх хэрэгтэй. Ажил мэргэжлийн хувьд ямар нэгэн шинэ санаа, өөрчлөлт, шинэ ажил хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бол шуудхан л би үүнийг өөрчиллөө, шинэ ажлаа эхлүүллээ гэлгүйгээр бага багаар төлөвлөгөөтэй, хянамгай эхлүүлбэл илүү үр дүнтэй байна.


    Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ямар нэг архаг өвчтэй бол сэдэрч магадгүй тул болгоомжтой байгаарай. Хамгийн сайн мэдээ нь гэвэл өөртөө итгэлтэй байвал ажил үйлс чинь бүтэмжтэй байх болно гэдгийг санаарай. Энэ сард ямар ч ажилтай байсан ч гэр бүлийнхэнтэй уулзаж байх хэрэгтэй шүү.



    Арслан



    6 долоо хоногийн турш ухрах хөдөлгөөн хийсэн Сугар гариг буцаад Арслангийн ордыг чиглэж эхэллээ. Тиймээс 9-р сарын хоёр дахь долоо хоногоос эхлээд чиний хайр дурлалын харилцаа буцаад хэвийн төлөвт шилжинэ. Онцгүй асуудлууд шийдэгдэж, бүрхэг зүйлс тодорч эхэлнэ. Гэхдээ ийм эгзэгтэй нөхцөл байдалд яарч хөдөлж болохгүй. Учир нь адгуу Ангараг гариг Арслангийн ордтой 9-р сарын 25 хүртэл нөхөрлөх нь ээ. Нөгөө талаас, энэ нь чиний сексийн хүсэл эрмэлзэл өндөрсөж, таатай мэдрэмж авах хэдий ч эрсдэлтэй алхмууд хийх магадлалтай гэсэн үг. Сарын эцэст хэт чухал шийдвэр гаргахаас зайлсхий.


    Сугар гариг танай карьерын хэсгийг ч бас удирддаг учраас урагшлах хөдөлгөөн нь чиний хүссэн албан тушаал, орон зай руугаа чөлөөтэй хөдлөх замыг чөлөөлж, мухардлаас аврах болно. Намар эхэлснээр чиний амжилт ч бас динамик хөдөлгөөнд орсноор олон зүйлийг амжуулах болно. Чи урьдын адилаар алдар нэр, ур чадвараа үнэлүүлэхийн төлөө зүтгэх ч гэлээ яг одоогийн байдлаар чамайг хамгийн их хөдөлгөгч хүчин зүйл нь мөнгө байна. Хэзээ бүх бооцоогоо тавьж, хэзээ тоглоомыг алгасах вэ гэдгээ мэдэрч чадвал ашиг орлого чинь ч сайн байх болно. Эрсдэлтэй алхам бүү хийгээрэй, дэмий юм дэмий л байдаг. Өвчин эмгэгийн Санчир гариг 26-наас амралтын байдал руу шилжих тул бие чинь дээрдэхийг мэдэрнэ. Мөн энэ үед чиний гэр бүл, гэр орон, хөрөнгөтэй холбоотой асуудлууд ч алга болох учраас биеийг чинь чилээх зүйл алга. Энэ 9-р сард өөрт байгаа эрч хүчээ ашиглаад оюун санаагаа тултал нь дайчлаарай.



    Охин



    Өмнөх сард Бархасбадь гараг Охины ордны хайр дурлал хосуудын харилцааг ивээж эхэлсэн бөгөөд 9 сард ч тэндээ байх болно. Тиймээс хайр дурлалын асуудал анхаарлын төвд хэвээр байх нь гэдгийг дуулгая. Бархасбадь гарагын байдал нь шинээр хайр дурлалын харилцаа үүсгэх, хэрвээ хэн нэгэнтэй ийм харилцаа байгаа бол албан ёсны болгох хүслийг тань нэмэгдүүлнэ. Гэхдээ та зарим нэг хүнийг бодит байдлаас нь хэт сайнаар үнэлээд байж магадгүй шүү. Энэ сард дотно харьцаатай хүнийхээ үнэн мөн чанарыг таньж мэдэх болно. Санхүүгийн хувьд зардлаа хянаж, өр төлбөрөө төлж дуусгах цаг нь иржээ. Мөнгөтэй холбоотой чухал шийдвэр гаргахаа түр азнаарай. 10 сарын 9- нөөс хойш буюу Буд гараг Охины ордод эргэж ирсэний дараа гаргасан шийдвэрүүд хамгийн сайн нь байх болно. 9 сарын 28нд тохиох сарны хиртэлт нь Охины ордныхны санхүүгийн байдалд өмнө нь таамаглаж байгаагүй хувьсгалыг авчирч болох учир 9 сарын турш хэмнэлттэй байх хэрэгтэй. Гэхдээ ажил хэрэг дээр үүссэн тааламжтай нөхцлөөс ашиг хүртэх болно. Эрүүл мэндийн хувьд маш сайн байх болно. Нар болон Сугар гараг Охины ордод байрлаж байгаа тул маш их эрч хүч, аз жаргалыг өгч, энэ сарын турш сэргэлэн цовоо байх болно. Биe сулрах, өвдөх, осол аваар гэх мэт бүхий л муу зүйлс тохиолдох магадлал энэ сард буурсан байгаа.



    Жинлүүр



    9-р сарын 25-ныг хүртэл Жинлүүрийнхэн Сугар-Ангараг гарагиудын хамтын нөлөөнд байснаар аз од чинь гийх нь. Энэ хоёр гарагийн чамд үзүүлэх нөлөөг олон талаас нь тайлбарлаж болно л доо. Жишээлбэл Ангараг бол хосуудын харилцааг ивээгч, Сугар нь хайр дурлалын гариг юм. Мөн Сугар Жинлүүрийн ордны ноёлогч гариг бол Ангараг нь хүсэл тачаал, дур булаам байдлыг бэлэглэгч юм. Тиймээс Жинлүүрийнхний хайр дурлалын амьдрал энэ сард ирээдүйн аз жаргалын төлөвлөгөө болон хөгжилтэй романтик зүйлсээр дүүрэн байх нь ээ. Мөн удалгүй Жинлүүрийн ордод айлчилж ирэх Тэнгэрийн ван гарагийн ивээл сайхан өөрчлөлт болоод амтат гэнэтийн бэлгүүдийг Жинлүүрчүүдэд амлаж байна.


    Жинлүүрийн ордны ноёлогч Сугар гараг 9 сарын 6-аас тус ордод шууд нөлөөгөө үзүүлж эхлэснээр ухаан санаа чинь идэвхгүй болчихоод байсан биедээ эргэж ирэх болно. Бас өмнө хэлсэн Сугар-Ангараг хоёрын давхар нөлөөгөөр шинэ санаачлага, идэвхтэй байдалд чи донтох учиртай ажээ. Тус гаригууд чиний ирээдүйн төлөвлөгөө болоод үйл хөдлөл бүрт чинь нөлөөлнө. Зохион байгуулалттай үйл ажиллагаа, бүлэг хүмүүсийн дунд орж, ижил сонирхолтой хүмүүстэйгээ нэгдэж эхлэнэ. Шинэ гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа, дэмжлэгүүд чамайг хүлээж байна. 2015 оны 9-р сарыг ерөнхийдөө Жинлүүрийнхний сар гэж хэлж болно. Мөн Санчир гариг Жинлүүрийн ордыг орхисноор саад тотгор, санхүүгийн таагүй байдлууд арилна гэдгийг итгэлтэйгээр дуулгая.


    Эрүүл мэндийн хувьд Сугар гаригийн шууд нөлөө чамайг ”амьдруулж”, завийг чинь хөдөлгөх салхийг чам руу илгээх болно. Учир нь түүний дэргэд эрч хүчтэй Ангараг гариг байгаа шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлж чадаагүй, мэдээллээ бүрэн солилцоогүй мөн бүдүүлэг зан гаргаснаас болж асуудал үүсч мэднэ. Аялал зугаалгаар явсан ч ер нь хаа ч бай анхааралгүй байж болохгүй шүү.



    Хилэнц



    Хилэнцийн ордныхон энэ есдүгээр сард шунал тачаал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Хайр дурлал болон ажил хэргээ тэнцвэртэй хадгалах хэрэгтэй болно. Эсвэл илүү ур чадвар, хүч, авьяас шаардах зүйлд төвлөрөх нь. Хостой Хилэнцийн ордныхон хамтрагчаасаа илүү зүйл хүлээж байж магадгүй. Заримдаа бүүр хэтэрхий ихийг шаардах нь бий. Хэрвээ чи хосын харилцаандаа сэтгэл хангалуун, аз жаргалыг мэдэрч, эв нэгдлийг хүсч байгаа бол хэтэрхий их хүлээлт, зорилготой зүйл хүсэхээ багасгах хэрэгтэй. Тэгвэл чамд ч хайртад чинь ч илүү дээр байх болно. Сугар гараг, Нар, Бархасбадь гарагиуд бүгд нэгдэн чиний ажил мэргэжлийн талбарт таатай байдал үүсгэж аз тохионо.


    Тэгэхээр энэ есдүгээр сард Хилэнцийн ордныхон ялалтын бүрээгээ үлээж, алга ташилт олж авахын тулд нэр хүндээ өсгөж, өөрийгөө илүү боловсронгуй болгон бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Хэдийгээр алдар нэр, албан тушаал хангалттай боловч бэлэн мөнгөний дутуу дулимаг байдал хэвээр үргэлжлэх нь. Тиймээс энэ сард санхүүгийн нөөцөө бүрдүүлж аль болох зардлаа тооцоолж мөнгөө хэмнэ. Та өөрийнхөө чадах хэмжээнд хүртэл хэмнэх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд эрч хүчээр дутагдаж гачигдахгүй ч гэлээ дотоод сэтгэл үймээн самуунтай, нойргүйдэл, стресс, сэтгэлийн хямралтай байх ба амьсгалын систем, мөр, гар, эгэм, хавирга зэрэгтээ бэртэл авч болзошгүй. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч сонор сэрэмжтэй бай!Хов жив гүтгэлгээс хол байж үндсэн зорилго чиглэлтэй бай! Энэ сард мөнгө зээлэх болон төлөхөд тохиромжгүй.



    Нум



    Нумын ордны хайр дурлалыг хариуцагч Буд гариг одоо ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас чи уярамтгай байх бөгөөд хайрттайгаа аль болох эвийг сахихыг хүснэ. Гэхдээ зарим зүйлс хүссэнээр болохгүй, тааламжгүй гэнэтийн бэлгүүд гарч ирж мэднэ. Тэр нь найз нөхөд болон мөнгөтэй холбоотой байх магадлал өндөр. Энэ үед хайрттайгаа хамт аялалд явах эсвэл өөр орчинд очих нь зөв алхам болно. Хайрт чинь холын аялалд явж магадгүй. Харин ганц биечүүдийн хувьд хуучин харилцаагаа сэргээх эсвэл холын зайны харилцаа үүсгэж магадгүй.


    Нар, Бархасбадь гариг хоёрын туслалцаатайгаар 9-р сар Нумынхны хувьд амжилт бүтээлээр дүүрэн сар болж өнгөрнө. Гэхдээ хэт том зүйл рүү зорьсноор биелэх цаг хугацаа нь удаашрах магадлалтай. Учир нь 9-р сарын 17-ны үед Ангараг гариг ухрах хөдөлгөөн хийснээр хойшлуулалт, бодлоо өөрчлөх, төсөөлөөгүй саад бэрхшээлүүдийг авчирна. Хамтран ажиллагч, хамгаалагч, дэмжигчид чинь чамайг хойш нь татах юм уу зөрчилдөөн үүсч нэр хүнд чинь бага зэрэг хохирч болзошгүй. Гэхдээ удааширлаа гээд муу зүйлгүй гэдгийг санаарай, удаан байсан ч урагшлах нь л хамгийн чухал. Суралцах, аялах, гадаад түншүүдтэй холбоо тогтоож магадгүй. Санхүүгийн хувьд бүх юм хэвийн байдалдаа эргэн орно. Буд гаригийн нөлөөгөөр эрүүл мэндийн холбогдолтой асуудлууд урган гарч, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж магадгүй. Эрч хүч, зогсолтгүй хөдөлгөөний хажуугаар тэвчээргүй бөгөөд төвөгшөөнгүй зангууд илрээд байх вий.



    Матар



    9-р сард хайр дурлал, хүсэл тачаалын Сугар гариг Матрын ордныхныг ивээснээр тийм ч нам гүм байхгүй бололтой. Хайр дурлалыг сайхан муухай аль аль талаар нь мэдэрнэ гэсэн үг. Хосуудын хооронд мөнгөний асуудал зөрчил, бухимдлыг өдөөх хандлагатай байна. Хайртын чинь санхүү эсвэл хөрөнгө оруулсан төсөл нь амжилттай байх ч та хоёрын маргааны эх үндэс болно. Сарны байрлал Матрын орд руу шууд чиглэснээр үл хөдлөх хөрөнгө, байр орны асуудалд илүү ихээр анхаарна. Нууцыг ил болгож, учрыг нь олох хамгийн тохиромжтой үе. Мөн хайртынхаа санаа бодлыг өмнөхөөсөө илүү гүнзгий ойлгох болно.


    Харин ажил мэргэжлийн талбар дээрээ тун идэвхтэй байх болно. Нэг талаас асуудлууд тодорхой болж ирэх ч нөгөө талаас улам ээдрээтэй нөхцөл байдлыг дагуулж байна. Сугар гараг давших хөдөлгөөн хийж байхад түүний эсрэг Буд гараг ухарч эхэлнэ. Энэ нь өөрчлөлтүүд эргээд байсан байрандаа ирэх, шийдвэрээ өөрчлөх болон саатал, хүндрэлийг илэрхийлж байна. Харин суралцах, шинжлэх ухаан, урлагийн арга хэмжээ болон боловсрол бизнестэй холбоотойгоор хилийн дээс алхах боломж тохионо. Энэ сард мөнгө гол зүйл байх болно. Сугар гаригийн тусламжтайгаар асуудлууд шийдэгдэж, Ангараг гариг санаачлагатай, хариуцлагатай байж цааш урагшлахад чинь тусална. Эрүүл мэндийн хувьд энэ сар Матрынхных. Тийм болохоор жаахан өөрчлөлтөд хэтэрхий сүр бадруулах хэрэггүй. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулахаа мартав аа! Ажлын ширээнийхээ ард нэг суугаад л бусад юмаа умартдаг гэдгээ мэдэж байгаа биз? Тайвшраад нэг л зүйлд тэвчээртэй, тайвнаар цагаа зарцуулаарай!



    Хумх



    Сугар гараг хосуудын харилцаан ивээж эхлэх учраас аливаа болзошгүй хүндрэл, саад бэрхшээлүүд бага багаар арилах болно. Тиймээс хийхийг хүсч байгаа зүйлээ тодорхой болгох хэрэгтэй.
    Сугар гараг 9 сарын 25 хүртэл Ангараг гарагтай давхцаснаар чамайг илүү дур булаам, тачаангүй харагдуулаах болно. Тиймээс энэ сард чи маш романтик, эрч хүчтэй, дүрэлзсэн нэгэн байж дүрэм журмыг үл ойшоох болно. Романтик байдал чинь чамайг хөнгөн хуумгай болгож болзошгүй болохоор болгоомжтой байгаарай. Хэрвээ ямар нэгэн зүйл дээр төөрөлдсөн байгаа бол чамаас маш их хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардагдах нь байна. Үүнээс шинэ боломж гарч ирэх бөгөөд илүү үр дүнтэй байх болно. Санхүүгийн хувьд боломжийн байж харилцагч түншүүдийн тал дээр бүтэмжтэй байх болно. Гэхдээ энэ нь чамд олон боломжийг харуулж байж болох ч эрсдэлтэй гэдгийг санаарай. Тиймээс санхүүтэй холбоотой зүйл дээр болгоомжтой байгаарай. Энэ сард гэрээ хэлцэл хийвэл сайн. Мөн ачаалал ихтэй байж ядарч байгаа мэт санагдаж байгаа бол санаа битгий зовоорой. Ирэх сард тайван амрах боломж бүрдэх болно. Жижиг сажиг зүйлд санаа зовоох хэрэггүй. Бусадтай эвтэй байж харилцаагаа хэвээр нь хадгалж авч явах нь чухал шүү. Энэ нь чамайг эрч хүчээ тэнцвэртэй байхад чинь тусална.



    Загас



    Бархасбадь гариг чиний 9-р сарын амьдралд амт нэмэхээр бэлдэж байна. Зөвхөн 9 сар ч биш, Загасны ордныхонд амьдрал бүтэн жилийн турш ”тааламжтай санал” тавих нь ээ. Хамгийн өгөөмөр гариг болох Бархасбадь нь чамд аз жаргал, сэтгэл дүүрэн байдлыг авчирна. Гэхдээ байрлалаасаа болоод зарим үед ухрах хөдөлгөөн ч хийж магадгүй. Хамтрагч чинь чамаас зайгаа барих, хүсэн хүлээж байснаас чинь өөр байх эсвэл чи өөрөө мэдэх ёсгүй байсан зүйлээ мэдэж магадгүй. Үгүй бол санхүү, ажлын стресс зэрэг нийтлэг асуудлууд та хоёрын дүүрэн жаргал дундах хэсэгхэн зовлон болно. Чиний 9-р сарын карьерын төлвийг хурдан шаламгай хөдөлгөөн, чиний оруулах оролцоо, хувь нэмэр тодорхойлж байна. Давчуу нөхцөлд ажиллаж, энэ саржингаа завгүй өдрүүд өнгөрөх боловч хичээл зүтгэл чинь чамд мөнгөн орлогыг авчрах юм уу сайхан туршлага болж үлдэнэ. Хамтын ажиллагаа чухал байгаа өнөө үед шинэ санал, гэрээний сураг дуулдаж магадгүй. Хянуур няхуур хандаарай. Ирээдүйтэй зүйлд ч болгоомжгүй байдал саад учруулж мэднэ. Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ тулгарч магадгүй тул нөөцтэй байсан ч зүгээр.
    Энэ сард чи гоо сайхан эрүүл мэнддээ анхаарал хандуулж, биеэ арчилж тордох болно. Чиний хувьд чухал хэн нэгний төлөө ч үүнийг хийж магадгүй. Хариуцлага өндөрссөнтэй холбоотойгоор дарамтанд орж, ачааллаа хэтрүүлж магадгүй. Чухал зүйлдээ л анхаарч, бүхнийг төгс болгох гэсэн хүслээ хойш тавиарай. Бусдын ажилд оролцох хэрэггүй.
5742 5743 5744 5745 5746 5747 5748
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНТУ-ын эрүүл мэндийн сайд Проф.Др.Кемал Мемишоглу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
    8 цаг 48 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав
    14 цаг 33 мин
  • Монгол Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
    14 цаг 37 мин
  • Авто машингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    18 цаг 15 мин
  • М.Энхжаргал ялалт байгууллаа
    18 цаг 19 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
    18 цаг 48 мин
  • Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
    18 цаг 54 мин
  • Амралтын өдрийн жор: Амттай wrap
    19 цаг 0 мин
  • Улаанбаатарт 13 градус дулаан байна
    19 цаг 4 мин
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Явган зорчигчдод зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар
    Уржигдар 17 цаг 38 мин
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 17 цаг 27 мин
  • “Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно
    Уржигдар 17 цаг 10 мин
  • Ирэх сараас МИАТ ТӨХК Баянхонгор чиглэлд нислэг үйлдэнэ
    Уржигдар 17 цаг 02 мин
  • Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
24 баримт
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК