Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5745 5746 5747 5748 5749 5750 5751
  • Улсын заан Ч.Санжаадамба түрүүлэв
    2015 оны 11 сарын 27
    Улс тунхагласны баярт зориулсан барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.
  • Ж.Мижиддорж: “Халх гол”-ыг чөлөөт бүс болгох нь иргээдүйг харсан шийдвэр
    2015 оны 11 сарын 27
    “Халх гол”-ыг чөлөөт бүс болгох нь иргээдүйг харсан шийдвэр
  • Малайзад цаазын ял сонссон Н.Золзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2015 оны 11 сарын 27
    Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байсан.
  • ”Алтай” зочид буудалд мансуурч байсан иргэнийг саатуулжээ
    2015 оны 11 сарын 27
    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Алтай” зочид буудалд мансуурч байсан иргэнийг саатуулжээ.
  • “Рио тинто”: Зэсийн үнэ ойрын хоёр жилдээ өсөхгүй
    2015 оны 11 сарын 27
    “Рио тинто” : Зэсийн үнэ ойрын хоёр жилдээ өсөхгүй
  • Массаж хийх нэрээр биеэ үнэлж байжээ
    2015 оны 11 сарын 27
    Массаж нэрийн дор биеэ үнэлэх хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
  • Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
    2015 оны 11 сарын 27
    Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
  • Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын зориулалтыг өөрчиллөө
    2015 оны 11 сарын 27
    http://ulaanbaatar.mn/content/show/14695
  • Г.Ганбаярын Э.Бат-Үүлээс уучлал гуйж буй бичлэг
    2015 оны 11 сарын 27
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/vrgtG8NBfsI” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Чуулганы хуралдаан эхлээгүй байна
    2015 оны 11 сарын 27
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    09.00 цагаас:

    1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

    2.“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

    14.00 цагаас:

    Улсын Их Хурлын гишүүн Х.БолорчулуунаасГазрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

    Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaсМонгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

    Бидэнтэй нэгдэж Facebook хуудсанд зочлоорой
  • “Халх гол” чөлөөт бүс төсөл ямар ашигтай вэ?
    2015 оны 11 сарын 27
    “Халх гол” чөлөөт бүс төсөл ямар ашигтай вэ?
  • Д.Үүрцайх: ҮХ-ийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй
    2015 оны 11 сарын 27
    Цаг нь мөн үү, биш үү гэдэг бол хоёрдахь асуудал. Нийгмийн суурь гэрээ, Монгол улсын Тусгаар тогтнол, ард түмний бүрэн эрхийн баталгаа гэдэг утгаар нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ул суурьтай, судалгаатай хандах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу? Миний хувьд шаардлага байна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд төрийн эрх, мэдлийн хувиарлалтыг хяналт, тэнцвэртэй болгох. Ингэхдээ парламентын одоогийн хэт их эрх, мэдлийг болон хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байдлыг засч, өөрчлөх шаардлагатай. Гэхдээ үүнийг өөрчлөх нэрийн дор төрийн эрх, мэдлийнхээ хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулж нэг талд нь хэт их эрх мэдэл өгвөл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй.
  • 24 баримт: Сайдгүй яамны “толгой том”-той эмнэлгүүдийн фактууд
    2015 оны 11 сарын 27
    24 баримт: Сайдгүй яамны “толгой том” эмнэлгүүдийн фактууд
    ЭМС-ын яамны сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Албан өрөөндөө авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх Г.Шийлэгдамбын хамт яамных нь зарим албан тушаалтныг шалгаж байгаа мэдээлэл ч бий. Тэгвэл сайд нь авлигын хэргээр баригдаж шуугиан тариад байгаа уг салбарынхны нэр хүнд бас л хэцүүхэн зүйлтэй холбогдов. Тодруулбал, эх, хүүхэд хоёрын аминд хүрсэн гэх “аймшигт” нэрийг Улсын тэргүүний гэгдэг Нэгдүгээр төрөх эмнэлэг авав. Угаас байнга хэл ам дагуулж, хаа хаанаасаа шүүмжлүүлж байдаг эрүүл мэндийн салбарын “но”-той, ноцтой асуудлуудаар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.
    1. Эрүүл мэндийн яам гэж дарга нар нь тендерийн мөнгө идэж уусан, шамшигдуулсан гэх хэл амнаас салдаггүй газар болжээ. Гэтэл өдгөө бүр хээль хахууль авсан хэргээр ээлжид сайд нь шалгагдаж сууна.
    2. Ер нь энэ яамны үе үеийн сайд нар “но”-той байдаг нь Эрүүл мэндийн яаманд гаднаас тусламж, хандив их ирдэг, төсвийн мөнгө ч сайн хуваарилдагтай холбоотой бололтой.
    3. Эрх мэдэл дээр очсон хүний зан хувирдаг гэдэг шиг хараа хяналт султай гэх энэ газарт очсон дарга нар мөнгө идсэн хэрэгт орооцолдоод байгаад гайхах зүйлгүй мэт. Тухайлбал, Н.Хүрэлбаатар, Н.Түмэндэмбэрэл гээд тоочих албан тушаалтнууд цөөнгүй.
    4. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, сайд асан Н.Хүрэлбаатар, Л.Гүндалай, П.Нямдаваа гээд С.Ламбаагаас бусад нь мөнгө идсэн хэрэгт орооцолдлоо. С.Ламбаа хүртэл тэдний “буян”-аар цагдаагийн газарт мэдүүлэг өгч байсан удаатай гэлцдэг.
    5. Залуусыг “хамгаалалт” хэрэглэхийг уриалсан анхны сайд Л.Гүндалай суудлаасаа буухдаа бас л улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байв. Гэвч эцэст нь хэрэгсэхгүй болгосон.
    6. Түүний өмнө сайд байсан П.Нямдаваа Siemens компанийн аппарат тоног төхөөрөмжийг нэг саяар нэмэгдvvлэн 2.5 сая ам.доллар болгон орж ирэхэд нь хvлээж авснаар нэг сая төгрөгийн ”гол гаргасан” гэх мэдээлэл байдаг ч хуулийнхан батлаагүй юм.
    7. Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл ийг ЭМЯ-аас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвөөс хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан хэмээн буруутгаж 2.6 жилийн хорих ял оноосон.
    8. Хамтарсан Засгийн газар тарсан “үүлэн чөлөө”-гөөр Эрүүл мэндийн сайд болсон Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь тогтоогдож бөөн шуугиан дэгдээж байсан. Энэ мөнгөний эзэн ЭМ-ийн сайд асан Н.Хүрэлбаатар их хэмжээний мөнгийг ямар замаар олсоныг тогтоохоор хуулийнхан түүнийг шалгаж байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь ил гараагүй юм.
    9. Мөн төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрүүл хүүхдийн аяны санхүүжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зүйлд ашигласан, мөн “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс 160 гаруй сая төгрөгийг авч юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагуудын шалгалтад өртсөн юм.
    10. Энэ мэт үе үеийн сайд нар нь ямарваа нэг асуудлаар шалгагдаж байсан эрүүл мэндийн салбар өнөөдрийн байдлаар эцэггүй хүүхэд шиг “толгой том” болсон явж байгаа гэж хэлж болно.
    11. Учир нь одоогийн сайд Г.Шийлэгдамба нь бас л шалгагдаж байгаа.
    12. Хамгийн сүүлд л гэхэд эх, хүүхдийн төлөө ажиллах ёстой төрөх эмнэлэг нь эх, хүүхдийн аминд хүрсэн нэр авч, олныг цочирдуулаад байна. Хэрэгт ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
    13. Харин амаржихаар очоод амиа алдсан талийгаач бүсгүйн шинжилгээний хариу гараагүй байгаа ч гэр бүлийнхнийх нь зүгээс уг төрөх эмнэлэгт маш их гомдолтой байгаагаа онцлоод буй.
    14. Өнгөрсөн удаад өвчтөнийхөө гэдсэнд метр гаруй самбай мартчихаад “чаддаг юм бол телевизүүдээ дууд” гээд сууж байсан Гуравдугаар төрөх эмнэлгийн асуудал шуугиан дэгдээж байсан.
    15. Цаашлаад улсын тодотголтой эмнэлгүүдээс гадна эмийн сангуудын зөрчил барагдахгүй байгаа юм.
    16. Моносын эмийн санчийн хариуцлагагүй үйлдлээс болж 16 нярай сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл өдгөө тэдний нэг нярайгийн биеийн байдал маш хүнд, сэхээнд байна.
    17. Энэ хэрэгт “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нарыг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтзааснаар ял төлөвлөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн яллагдагчаар “Монос”-ыг татах ёстой гэж үзсэн ч анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байна.
    18. Клиникийн нэгдүгээр амаржих газарт 2010 онд хүйн халдвар гарч байсан. Олон хүүхэд халдвар авч бөөн сандрал, бөөн айдас дагуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
    19. Мөн харьяаллын бус нэрийдлээр хэдэн эмнэлэг дамжиж хөлсний машинд амь тавьсан гэх гомдол ч саяхны жишээ.
    20. Улмаар хийсвэрээр төрөөд улмаар таван удаа хагалгаа хийлгээд өвчнөө дийлэлгүй амиа алдсан 21 настай охины хэрэгт Гуравдугаар төрөх шалгагдаж байсан. Гэвч хэн нэгэн алба хаагч хариуцлага хүлээсэн нь ч тодорхойгүй өдийг хүрлээ.
    21. 2013 онд дөрвөн сартай вакцинаа хийлгэхээр очсон ихрүүдэд вакциных нь оронд буруу тариа хийснээс болж, хорвоод хосоороо ирсэн бяцхан үрс эндэж байсан.
    22. Согтуу эмч дөнгөж төрсөн нярайг халуун усаар шалзалсан хэрэг ч гарч байлаа.
    23. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бүсэлхийнээс нь доош гэнэт мэдээгүй болсон С.Даваасүрэн гэх 61 настай эмэгтэй “Сэтгэшгүй” эмнэлэгт хэвтсэн байдаг. Улмаар 10 гаруй хоног эмчлүүлсэн ч сэхэл авалгүй нас барсан юм. Гэвч эмнэлгийн ажилтнуудын зүгээс нас барсан ээжид нь дусал залгасан талаар тухайн үед хүүхдүүд нь ярьж байсан билээ.
    24. Эрүүл мэндийн салбартай холбоотой шил шилээ даран гарч буй хариуцлагагүй хэргийн тоо ийн өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Далд хэлбэрт байдаг уг асуудлуудыг иргэд ил гаргасаар байгаа юм.
  • Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахуулахаар хөөцөлдөж байжээ
    2015 оны 11 сарын 27
    “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Л гэх залуу энэ сарын 11-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэрээр энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлж буй. Гэвч түүний цогцсыг үүнээс зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олсон байдаг. Одоогоор түүнийг юуны учир амиа алдсан болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.



    Талийгаач Л Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруун дахь цөөн тооны ирвэсийг хамгаалахаас гадна тус газрыг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлсэн нэгэн юм.



    Түүний саналаар таван жилийн өмнө нэн ховор амьтан, ургамалтай байгалийн цогцолбор газар гэгддэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад аймгийн удирдлагууд авсан байдаг. Харин талийгаач Л үүний дараагаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг удаа дараа гаргаж байсан гэдэг. Гэвч уг санал нь хэлэлцэгдэх шатандаа явах үед биологич залуу учир битүүлгээр амиа алдаад байна.



    Тэгвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.



    Тус газарт Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтад идээшилдгээс гадна байгалийн өвөрмөц тогтоцтой газар гэж нутгийн иргэд болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан үзэж буй. Гэвч тус газарт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз өгсөн учраас тусгай хамгаалалтад авах асуудал ийн удааширсан гэнэ.



    Одоо тус газарт хайгуулын 16 лиценз, ашиглалтын нэг лиценз байдаг аж. Гурвантэс сумын байгаль хамгаалагч А.Атар “Энэ тоо сар бүр өөрчлөгдөж, 2-3 лиценз нэмэгдэж, хасагдаж байдаг” гэдгийг “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн мэдээлснээр “Ашиглалтын хоёр талбайг “Саусгоби коэл транс” ХХК эзэмшдэг бөгөөд энэ нь УИХ-ын Б.Чойжилсүрэнгийх. Бусдыг нь би мэдэхгүй” хэмээсэн байна.



    “Саусгоби коэл транс” ХХК-ийн ашиглах талбайд булаг, шандтай баянбүрд их байдаг учраас мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэвч уг асуудал маргаан дагуулж, шүүхэд шилжсэн учир олборлолтоо эхлээгүй байгаа аж.



    Дашрамд дурдахад, Учир битүүлгээр амиа алдсан биологич залуугийн үхлийг ар гэрийнхэн нь тус газарт лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудтай холбоотой гэдгийг хэлж байгаа юм.
  • Б.Намхайнямбуу: Эрдэнэт үйлдвэр хямралд сөхрөхгүй
    2015 оны 11 сарын 27
    ...Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой үйлдвэрүүдэд шаардлагатай байгаа уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг үйлдвэр байгаасай. Энэ үйлдвэрийг дагаж олон ч салбар хөгжинө...
  • Улаагчин хонь өдөр
    2015 оны 11 сарын 27
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэллээ
    2015 оны 11 сарын 26
    Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэж тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь хөндөж ярих болно.
  • Дэлхийн шилдэг эрдэмтэд илтгэл тавьж байна
    2015 оны 11 сарын 26
    БСШУЯ-ны Өндөр технологи, инновацийн газрын дарга Л.Лувсанжамц илтгэлдээ “Шинжлэх ухаан ба технологи нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нийгэмд нөлөөлж байгаа ба инноваци нь үйлдвэрлэл болон бүтээмжийн өсөлтийн үндэс гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарыг түшиж ирсэн бөгөөд одоо өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх цаг ирээд байна. Шинжлэх ухааны парк нь инновацийн үр ашигтай дэд бүтэц төдийгүй эдийн засгийн хөгжлийн чухал концепцийн нэг юм. Шинжлэх ухааны парк нь энрепренёр үйл ажиллагааг хөгжүүлэх, дэвшилтэд технологи дээр суурилсан инновацийн компанийг бий болгох, мэдлэгт суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хэгжүүлэхэд шаардлагатай орчин бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайн улсын инновацийн үйл ажиллагаа нь эдгээр инновацийн элемент болох оролцогчид мэдлэг бий болгоход хэр зэрэг хамтран ажилладаг, түүнчлэн технологийг хэрхэн ашигладгаас ихээхэн хамаардаг. Монгол Улсад одоогоор өсөлт, хөгжлийг тогтвортой байлгахад шаардлагатай мэдлэг ба технологийг бий болгох чадавхи сул байна. Хэрэгтэй мэдлэг болон технологийг хөгжингүй орнуудтай судалгаа ба инновацийн чиглэлээр хамтран ажиллах замаар бий болгон хөгжүүлэх боломжтой” гэсэн юм.
  • Эрдэмтэн, зохиолч Ц.Дамшинсүрэнгийн хөшөө сүндэрлэнэ
    2015 оны 11 сарын 26
    Шинэ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн гурван удаагийн шагналт, анхны ”Ардын уран зохиолч” цолтон, хэл шинжлэлийн суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг Энхтайваны өргөн чөлөөнд, Боловсролын их сургуулийн урд талбайд босгох тухай нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ.
  • Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, цагаатгахыг дэмжив
    2015 оны 11 сарын 26
    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээх, мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
5745 5746 5747 5748 5749 5750 5751
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    3 цаг 37 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    3 цаг 39 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    3 цаг 40 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    4 цаг 21 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    5 цаг 2 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    5 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    5 цаг 26 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    6 цаг 8 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    7 цаг 13 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    7 цаг 49 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    7 цаг 55 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    8 цаг 2 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    8 цаг 22 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    8 цаг 47 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    9 цаг 17 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    9 цаг 24 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    10 цаг 17 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    10 цаг 36 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    10 цаг 40 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    10 цаг 52 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК