Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Сайдгүй яамны “толгой том”-той эмнэлгүүдийн фактууд

2015-11-27
0
ЖИРГЭХ

        ЭМС-ын яамны сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад багагүй хугацаа өнгөрлөө.  Албан өрөөндөө авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх Г.Шийлэгдамбын хамт яамных нь зарим албан тушаалтныг шалгаж байгаа мэдээлэл ч бий. Тэгвэл сайд нь авлигын хэргээр баригдаж шуугиан тариад байгаа уг салбарынхны нэр хүнд бас л хэцүүхэн зүйлтэй холбогдов. Тодруулбал, эх, хүүхэд хоёрын аминд  хүрсэн гэх “аймшигт” нэрийг Улсын тэргүүний гэгдэг Нэгдүгээр төрөх эмнэлэг авав.  Угаас байнга хэл ам дагуулж, хаа хаанаасаа шүүмжлүүлж байдаг эрүүл мэндийн салбарын “но”-той, ноцтой асуудлуудаар  энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.  

1.  Эрүүл мэндийн яам гэж дарга нар нь тендерийн мөнгө идэж уусан, шамшигдуулсан гэх хэл амнаас салдаггүй газар болжээ. Гэтэл өдгөө бүр хээль хахууль авсан хэргээр ээлжид сайд нь шалгагдаж сууна.


2.  Ер нь энэ яамны үе үеийн сайд нар “но”-той байдаг нь Эрүүл мэндийн яаманд гаднаас тусламж, хандив их ирдэг, төсвийн мөнгө ч сайн хуваарилдагтай холбоотой бололтой.


3.  Эрх мэдэл дээр очсон хүний зан хувирдаг гэдэг шиг хараа хяналт султай гэх энэ газарт очсон дарга нар мөнгө идсэн хэрэгт орооцолдоод байгаад гайхах зүйлгүй мэт. Тухайлбал, Н.Хүрэлбаатар, Н.Түмэндэмбэрэл гээд тоочих албан тушаалтнууд цөөнгүй.


4.  Тус яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, сайд асан Н.Хүрэлбаатар, Л.Гүндалай, П.Нямдаваа гээд С.Ламбаагаас бусад нь мөнгө идсэн хэрэгт орооцолдлоо. С.Ламбаа хүртэл тэдний “буян”-аар цагдаагийн газарт мэдүүлэг өгч байсан удаатай гэлцдэг.


5.   Залуусыг “хамгаалалт” хэрэглэхийг уриалсан анхны сайд Л.Гүндалай суудлаасаа буухдаа бас л улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон.  Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан  хэрэгт сэжиглэж байв. Гэвч эцэст нь хэрэгсэхгүй болгосон.


6.  Түүний өмнө сайд байсан П.Нямдаваа Siemens компанийн аппарат тоног төхөөрөмжийг нэг саяар нэмэгдүүлэн 2.5 сая ам.доллар болгон орж ирэхэд нь хүлээж авснаар нэг сая төгрөгийн "гол гаргасан" гэх мэдээлэл байдаг ч хуулийнхан батлаагүй юм.


7.  Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг ЭМЯ-аас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех" компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвөөс хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан хэмээн буруутгаж 2.6 жилийн хорих ял оноосон.


8. Хамтарсан Засгийн газар тарсан “үүлэн чөлөө”-гөөр Эрүүл мэндийн сайд болсон Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь  тогтоогдож бөөн шуугиан дэгдээж байсан.  Энэ мөнгөний эзэн ЭМ-ийн сайд асан Н.Хүрэлбаатар их хэмжээний мөнгийг ямар замаар олсоныг тогтоохоор хуулийнхан түүнийг шалгаж байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь ил гараагүй юм.


9.  Мөн төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрүүл хүүхдийн аяны санхүүжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зүйлд ашигласан, мөн “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс 160 гаруй сая төгрөгийг авч юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагуудын шалгалтад өртсөн юм.


10.  Энэ мэт үе үеийн сайд нар нь  ямарваа нэг асуудлаар шалгагдаж байсан эрүүл мэндийн салбар өнөөдрийн байдлаар эцэггүй хүүхэд шиг “толгой том” болсон явж байгаа гэж хэлж болно.


11.  Учир нь одоогийн сайд Г.Шийлэгдамба нь бас л шалгагдаж байгаа.


12.   Хамгийн сүүлд л гэхэд эх, хүүхдийн төлөө ажиллах ёстой төрөх эмнэлэг нь эх, хүүхдийн аминд хүрсэн нэр авч, олныг цочирдуулаад байна. Хэрэгт ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.


13.  Харин амаржихаар очоод амиа алдсан талийгаач бүсгүйн шинжилгээний хариу гараагүй байгаа ч гэр бүлийнхнийх нь зүгээс уг төрөх эмнэлэгт маш их гомдолтой байгаагаа онцлоод буй.


14. Өнгөрсөн удаад өвчтөнийхөө гэдсэнд метр гаруй самбай мартчихаад “чаддаг юм бол телевизүүдээ дууд” гээд сууж байсан Гуравдугаар төрөх эмнэлгийн асуудал шуугиан дэгдээж байсан.


15.  Цаашлаад  улсын тодотголтой эмнэлгүүдээс гадна эмийн сангуудын зөрчил барагдахгүй байгаа юм.


16.  Моносын эмийн санчийн хариуцлагагүй үйлдлээс болж 16 нярай  сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл өдгөө тэдний нэг нярайгийн биеийн байдал маш хүнд, сэхээнд байна.


17.  Энэ хэрэгт “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нарыг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтзааснаар ял төлөвлөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн яллагдагчаар “Монос”-ыг татах ёстой гэж үзсэн ч  анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байна.


18.  Клиникийн нэгдүгээр амаржих газарт 2010  онд хүйн халдвар гарч байсан. Олон хүүхэд халдвар авч бөөн сандрал, бөөн айдас дагуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.


19.  Мөн харьяаллын бус нэрийдлээр хэдэн эмнэлэг дамжиж хөлсний машинд амь тавьсан гэх гомдол ч  саяхны жишээ.


20. Улмаар хийсвэрээр төрөөд улмаар таван удаа хагалгаа хийлгээд өвчнөө дийлэлгүй амиа алдсан 21 настай охины хэрэгт Гуравдугаар төрөх шалгагдаж байсан. Гэвч хэн нэгэн алба хаагч хариуцлага хүлээсэн нь ч тодорхойгүй өдийг хүрлээ.


21.    2013 онд дөрвөн сартай вакцинаа хийлгэхээр очсон ихрүүдэд вакциных нь оронд буруу тариа хийснээс болж, хорвоод хосоороо ирсэн бяцхан үрс эндэж байсан.


22.  Согтуу эмч дөнгөж төрсөн нярайг халуун усаар шалзалсан хэрэг ч гарч байлаа.


23.  Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бүсэлхийнээс нь доош гэнэт мэдээгүй болсон С.Даваасүрэн  гэх 61 настай эмэгтэй  “Сэтгэшгүй” эмнэлэгт хэвтсэн байдаг. Улмаар 10 гаруй хоног эмчлүүлсэн ч сэхэл авалгүй нас барсан юм. Гэвч эмнэлгийн ажилтнуудын зүгээс нас барсан ээжид нь дусал залгасан талаар тухайн үед хүүхдүүд нь ярьж байсан билээ.


24.  Эрүүл мэндийн салбартай холбоотой шил шилээ даран гарч буй хариуцлагагүй хэргийн тоо ийн өдөр өдрөөр  нэмэгдсээр байна. Далд хэлбэрт байдаг уг асуудлуудыг иргэд ил гаргасаар байгаа юм.

24tsag.mn

 

image

24 баримт: Сайдгүй яамны “толгой том” эмнэлгүүдийн фактууд
ЭМС-ын яамны сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Албан өрөөндөө авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх Г.Шийлэгдамбын хамт яамных нь зарим албан тушаалтныг шалгаж байгаа мэдээлэл ч бий. Тэгвэл сайд нь авлигын хэргээр баригдаж шуугиан тариад байгаа уг салбарынхны нэр хүнд бас л хэцүүхэн зүйлтэй холбогдов. Тодруулбал, эх, хүүхэд хоёрын аминд хүрсэн гэх “аймшигт” нэрийг Улсын тэргүүний гэгдэг Нэгдүгээр төрөх эмнэлэг авав. Угаас байнга хэл ам дагуулж, хаа хаанаасаа шүүмжлүүлж байдаг эрүүл мэндийн салбарын “но”-той, ноцтой асуудлуудаар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.
1. Эрүүл мэндийн яам гэж дарга нар нь тендерийн мөнгө идэж уусан, шамшигдуулсан гэх хэл амнаас салдаггүй газар болжээ. Гэтэл өдгөө бүр хээль хахууль авсан хэргээр ээлжид сайд нь шалгагдаж сууна.
2. Ер нь энэ яамны үе үеийн сайд нар “но”-той байдаг нь Эрүүл мэндийн яаманд гаднаас тусламж, хандив их ирдэг, төсвийн мөнгө ч сайн хуваарилдагтай холбоотой бололтой.
3. Эрх мэдэл дээр очсон хүний зан хувирдаг гэдэг шиг хараа хяналт султай гэх энэ газарт очсон дарга нар мөнгө идсэн хэрэгт орооцолдоод байгаад гайхах зүйлгүй мэт. Тухайлбал, Н.Хүрэлбаатар, Н.Түмэндэмбэрэл гээд тоочих албан тушаалтнууд цөөнгүй.
4. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, сайд асан Н.Хүрэлбаатар, Л.Гүндалай, П.Нямдаваа гээд С.Ламбаагаас бусад нь мөнгө идсэн хэрэгт орооцолдлоо. С.Ламбаа хүртэл тэдний “буян”-аар цагдаагийн газарт мэдүүлэг өгч байсан удаатай гэлцдэг.
5. Залуусыг “хамгаалалт” хэрэглэхийг уриалсан анхны сайд Л.Гүндалай суудлаасаа буухдаа бас л улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байв. Гэвч эцэст нь хэрэгсэхгүй болгосон.
6. Түүний өмнө сайд байсан П.Нямдаваа Siemens компанийн аппарат тоног төхөөрөмжийг нэг саяар нэмэгдvvлэн 2.5 сая ам.доллар болгон орж ирэхэд нь хvлээж авснаар нэг сая төгрөгийн ”гол гаргасан” гэх мэдээлэл байдаг ч хуулийнхан батлаагүй юм.
7. Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл ийг ЭМЯ-аас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвөөс хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан хэмээн буруутгаж 2.6 жилийн хорих ял оноосон.
8. Хамтарсан Засгийн газар тарсан “үүлэн чөлөө”-гөөр Эрүүл мэндийн сайд болсон Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь тогтоогдож бөөн шуугиан дэгдээж байсан. Энэ мөнгөний эзэн ЭМ-ийн сайд асан Н.Хүрэлбаатар их хэмжээний мөнгийг ямар замаар олсоныг тогтоохоор хуулийнхан түүнийг шалгаж байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь ил гараагүй юм.
9. Мөн төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрүүл хүүхдийн аяны санхүүжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зүйлд ашигласан, мөн “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс 160 гаруй сая төгрөгийг авч юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагуудын шалгалтад өртсөн юм.
10. Энэ мэт үе үеийн сайд нар нь ямарваа нэг асуудлаар шалгагдаж байсан эрүүл мэндийн салбар өнөөдрийн байдлаар эцэггүй хүүхэд шиг “толгой том” болсон явж байгаа гэж хэлж болно.
11. Учир нь одоогийн сайд Г.Шийлэгдамба нь бас л шалгагдаж байгаа.
12. Хамгийн сүүлд л гэхэд эх, хүүхдийн төлөө ажиллах ёстой төрөх эмнэлэг нь эх, хүүхдийн аминд хүрсэн нэр авч, олныг цочирдуулаад байна. Хэрэгт ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
13. Харин амаржихаар очоод амиа алдсан талийгаач бүсгүйн шинжилгээний хариу гараагүй байгаа ч гэр бүлийнхнийх нь зүгээс уг төрөх эмнэлэгт маш их гомдолтой байгаагаа онцлоод буй.
14. Өнгөрсөн удаад өвчтөнийхөө гэдсэнд метр гаруй самбай мартчихаад “чаддаг юм бол телевизүүдээ дууд” гээд сууж байсан Гуравдугаар төрөх эмнэлгийн асуудал шуугиан дэгдээж байсан.
15. Цаашлаад улсын тодотголтой эмнэлгүүдээс гадна эмийн сангуудын зөрчил барагдахгүй байгаа юм.
16. Моносын эмийн санчийн хариуцлагагүй үйлдлээс болж 16 нярай сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл өдгөө тэдний нэг нярайгийн биеийн байдал маш хүнд, сэхээнд байна.
17. Энэ хэрэгт “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нарыг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтзааснаар ял төлөвлөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн яллагдагчаар “Монос”-ыг татах ёстой гэж үзсэн ч анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байна.
18. Клиникийн нэгдүгээр амаржих газарт 2010 онд хүйн халдвар гарч байсан. Олон хүүхэд халдвар авч бөөн сандрал, бөөн айдас дагуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
19. Мөн харьяаллын бус нэрийдлээр хэдэн эмнэлэг дамжиж хөлсний машинд амь тавьсан гэх гомдол ч саяхны жишээ.
20. Улмаар хийсвэрээр төрөөд улмаар таван удаа хагалгаа хийлгээд өвчнөө дийлэлгүй амиа алдсан 21 настай охины хэрэгт Гуравдугаар төрөх шалгагдаж байсан. Гэвч хэн нэгэн алба хаагч хариуцлага хүлээсэн нь ч тодорхойгүй өдийг хүрлээ.
21. 2013 онд дөрвөн сартай вакцинаа хийлгэхээр очсон ихрүүдэд вакциных нь оронд буруу тариа хийснээс болж, хорвоод хосоороо ирсэн бяцхан үрс эндэж байсан.
22. Согтуу эмч дөнгөж төрсөн нярайг халуун усаар шалзалсан хэрэг ч гарч байлаа.
23. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бүсэлхийнээс нь доош гэнэт мэдээгүй болсон С.Даваасүрэн гэх 61 настай эмэгтэй “Сэтгэшгүй” эмнэлэгт хэвтсэн байдаг. Улмаар 10 гаруй хоног эмчлүүлсэн ч сэхэл авалгүй нас барсан юм. Гэвч эмнэлгийн ажилтнуудын зүгээс нас барсан ээжид нь дусал залгасан талаар тухайн үед хүүхдүүд нь ярьж байсан билээ.
24. Эрүүл мэндийн салбартай холбоотой шил шилээ даран гарч буй хариуцлагагүй хэргийн тоо ийн өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Далд хэлбэрт байдаг уг асуудлуудыг иргэд ил гаргасаар байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочин (119.40.98.162)
    Эмч нарын ёс зүйд гойд анхаарах хэрэгтэй болжээ эдгээр хүмүүс тангараг өргөж байж эмч болдог. Мөнгөтэй авилга өгсөн хүнд үйлчилж ядуу ард иргэдээ үл тоож байгаа нь эмч эмнэлгийн ажилчидтай холбоотой шүү. Иймд хариуцлагыг маш чанга тооцож байх хэрэгтэй.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • эмч (124.158.76.29)
    бусад салбарт ямар ч алдаа дутагдал байдаггүй юмуу. зарим эмч нар буруутай байж болно. гэхдээ бас хувь хүний эрүүл мэндээ хамгаалах хариуцлага байх хэрэгтэй. үүнийг ерөөсөө ярихгүй юм
    2015 оны 12 сарын 01 | Хариулах
  • ӨВӨӨ (103.57.94.222)
    ЭМНЭЛЭГИЙН ҮХЭЛ БОЛГОНЫГ НМЧ НАРТ ЧИХЭХЭЭ БОЛИМООР ЮМ ХЭЗЭЭ ЯАЖ ТАЛИЙГААЧ БОЛОХ НЬ ХУВЬ ЗАЯАНЫ ХЭРЭГ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ЭМЧ НАР ХҮНИЙГ ҮХҮҮЛЭЕ ГЭЖ БОДДОГ ГЭЖ ҮҮ
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • батүүлд (202.179.18.61)
    төрөх болон хотын эмнэлгүүд батүүлийн харяанд байдаг юм тэнд дарга нарын ямар ч сонгон шалгаруулалт байхгүй нэг хүн хэдэн жил ч дарга хийдэг дандаа тэтгэвэрийн эмээ өвөө нар дарга хийдэг газар арга ч байжуу дээ
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • Zorigt (43.242.243.71)
    MAN-ii neg novsh baidgiim. Ter l bichuulsen baindag.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (43.242.243.71)
    Hen zahialga ugch, hen bichsen ni ih todorhoi baina.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin (202.126.89.174)
    Эрүүл мэндийн яам ажлаа хийх хэрэгтэй.Эрүүл мэндийн яамны харьяа Нэг удаагийн зүү тариурын улсын үйлдвэрийг татан буулган гээд байхад яам бодлогоор дэмжихгүй байгаа нь харамсалтай
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.194.29)
    Монголын бүх эмч сувилагч нарыг ажлаас нь халаад ажлаа үнэн ч сэтгэл гаргаж ажилладаг гадаадын эмч сувилагчаар салбараа аварч хүн ардыг сэтгэл тайван болгомоор санагдаж байна монгол эмч нарыг хархаар хүний хэтэвч рүү нүд орчихсон хадуур барьж хар нөмрөг өмссөн эрлэгийн элч шиг харагдаад аймаар юм
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (61.178.36.136)
    Xaa xaanaa xariutslaga alga. Odoo H. Enxbayaraar ene salbariig togluulj baina shuu dee. Bur xelex ug alga daa.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • azhuu (182.160.3.225)
    deereee iim bhad ulsiin klinikiin tom emnelgiin emch nariin ihenh ni emnelegdee shahaa hiine shahsan yumsaa butsaagad hulgailad udees hoish huviinhaa uuden emnelgtee ulsiin emenelgt uzuuleh gsen uvchtunuu daguulj ireed undur unte emchilgee hiidg gseeen. shahaanaasa bolj zodoldson huuhnuud ch bdag gnlee shu
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Хаха (182.160.1.192)
    Авилга та нарыг ална аа Хаха Хаана авилга цэцэглэнэ тэнд хүн үхнэ Хаха
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • иргэн (203.91.118.106)
    Арай ч дээ авилгад идэгдсэн Африкийн эмнэлгүүд ч хүндээ ингэж ханддаггүй би олон жил тэнд ажилласны хувьд сайн мэднэ.Би монголд ирээд Монгол гэж ямар муухай нохойнуудын орон болсныг сэтгэл зүрхээрээ мэдэрч шимширч байна
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН гараад бүх зүйлийг унагааж балааж хаялаа
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.93.66)
    Uneheer dampuursan salbar daa.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Дампуурал (202.179.28.89)
    Монголд хамгийн их дампуурсан салбар нь эрүүл мэндийнх. Эмнэлгүүд гэж аймшигтай!! Хавдарын эмнэлэг мэтийн зарим нь ёстой л бор зүрхээрээ зүтгэн ард иргэдээ аварч байхад Баянзүрх дүүргийн эмнэлэг мэт нь малын хашаа хороо шиг болжээ!!!
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (126.172.30.176)
    MONGOL ULSIG DAMPUURUULJ BGA NOVSHIN ELBEGDORJ BOLON TYYNI NOHOD TAMD UNAH BOLNO
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    12 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    31 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    41 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    43 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    49 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 8 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 16 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 27 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 34 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 34 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 59 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 24 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 30 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 23 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 27 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 33 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 42 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК