Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5808 5809 5810 5811 5812 5813 5814
  • Нийслэлийн өдрөөр 231 иргэн азтанаар тодорлоо
    2015 оны 11 сарын 03
    Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” 3 дахь жилдээ болж иргэдээ баярлууллаа.

    Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ, сургалтанд хамрагдах эрхийн бичиг зэргийг олгосон. “Махмаркет” ХХК хонины 8 гулууз мах өгсөн бол “Алтан тариа” ХХК 5-10 кг-ын гурил, “Монголын ноос ноолуурын холбоо” ноолууран бүтээгдэхүүн зэрэг олон бэлгийг өргөн барьсан.

    “НBЦ” ХХК нэг сагс буюу 30 ширхэг өндөгийг 6000-7000 төгрөгөөр зарж 8000-1000 өндгөөр омлет хийж худалдан авагчдаа дайлсан нь олны талархлыг хүлээсэн. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан хүүхэлдэйн киноны баатруудаар сурталчилгаа хийж багачуудаа хөгжөөлөө. Харин үүрэн холбооны компаниуд хөдөөгийн сайхан бүсгүйчүүдээр Чингисийн талбайг гоёж сурталчилгааны материалаа иргэдэд тараасан. “Соёл –Эрдэнэ“ болон бусад хамтлагууд ая дууныхаа дээжийг өргөн барьж, иргэдээ баярлуулах үйлсэд төр, хувийн хэвшил хамтран ажилласан юм.

    Их хотын хямдралтай худалдаанд 310 мянган иргэн хамрагдаж, 800 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Хямдралын үнийн дүн 254 сая төгрөг болсон байна. Алтан жолоо трейд, Таван богд интернэшнл, Хан хөхий холдинг ХХК, Номын худалдаа эрхлэгчдийн холбоо зэрэг худалдааны 39, Саян-Уул ХХК, Талх чихэр, Алтан тариа, АПУ ХК, Махмаркет, Ажигана, НВЦ, Дэвшил трейд, Тэнгэрийн хишиг, Батбайгаль, Өгөөж чихэр боов, Тесо трейд ХХК, Ноос ноолуурын холбооны 15, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны 4 гээд үндэсний үйлдвэрлэгч 65 аж ахуйн нэгж бүтээгдэхүүндээ хямдралтай, сугалаатай, урамшуулалтай худалдаа зарласан.

    Номадс хоспиталити, Интеркюзин, Энзоко, Шүр хишиг, Гал хувь, Макс хүнс, Кизуна френдс ХХК зэрэг хоол, үйлдвэрлэл үйлчилгээний 10 газар 10-20 хувийн хямдралтай, амталгаатай халуун хоол, зууш, ундаагаар нийслэлийн иргэддээ үйлчилж хотдог худалдан авсан иргэнд нэг цаг караокед дуулах эрх олгосон.

    Мөн энэ үеэр “Чансаа гутлын дэлгүүр” Чингисийн талбайд автомашины сугалаат худалдаа зохион байгуулан “Toyota Estima” маркийн 10 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг азтай худалдан авагчдаа өглөө. Энэхүү азтай худалдан авагчийг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал тодруулсан бөгөөд автомашин хожсон азтанаар иргэн Оюунцэцэг тодорсон. Тэрбээр “Их хотын хямдралтай худалдаа”-ны үеэр 95 мянган төгрөгөөр гутал худалдаж авсан юм.

    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дунд зарласан болзолт уралдаанд Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс шалгарсныг зарлан өргөмжлөлийг гардууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Нийтийн тээврийн автобусанд GPS суулгахыг үүрэг болгов
    2015 оны 11 сарын 03
    Нийтийн тээврийн автобусанд
  • Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө
    2015 оны 11 сарын 03
    Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хуууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм.
  • Snoop Dogg өөрийн цахим хуудаснаа All or Nothing шоуны талаарх мэдээллээ оруулжээ
    2015 оны 11 сарын 03
    Snoop Dogg буюу түүний жинхэнэ нэр нь Calvin Broadus бөгөөд тэрээр өөрийн Page хуудаснаа All or Nothing шоуны талаарх мэдээлэлээ оруулжээ.
  • Засгийн газар задрах нь тодорхой боллоо
    2015 оны 11 сарын 03
    Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах төлөвлөгөө ойрноос улам эрчээ авах гэнэ. Тодруулбал, Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан нь Засгийн газрыг унагахыг үйл ажиллагаа бүр хурдлуулж өгөх нь. Б.Батзаяагийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгын баруун гар, ойрын хүн нь. Тиймээс түүний баривчилгаа Х.Баттулгад нэг төрлийн сануулга болохоос гадна хүндээр тусч байгаа нь тодорхой юм.
  • Энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна
    2015 оны 11 сарын 03
    12-нд бүх нийтээрээ амарна
  • Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” - ийг шалгаруулна
    2015 оны 11 сарын 03
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байна. “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинацаар шалгаруулах бөгөөд дүүргүүд “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулж, нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгуулна.

    Дүүргийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулахад дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 6 сая 910 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах журам”-ын биелэлт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.

    Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сүйрсэн онгоцны стюардессууд зургаа хамтдаа авхуулсан байжээ
    2015 оны 11 сарын 03
    Сүйрсэн онгоцны стюардессууд зургаа хамтдаа авхуулсан байжээ
  • Нохой хүүхдийн амь аварчээ
    2015 оны 11 сарын 03
    Энэ дэлхийд нохойг хүнтэй ойртуулж нөхөрлүүлсэн нь туйлын гайхалтай хувь заяа юм. Нохойноос заримдаа хүнээс ч гармааргүй их ухаан гардаг нь тэдний тархи хэмжээ биднийхээс хэдийгээр жижигхэн ч гэлээ хүч чадлаараа гайхалтай ажиллаж чаддагийг харуулсан олон жишээ байдгийг харуулсан үйл явдал боллоо. Энэ гудамжны эзэнгүй нохой хоол хайн явж байхдаа хогон дээр хаягдсан, төрөөд удаагүй хүйгээ унжуулсан нялх үрийг олж /хүмүүс түүнийг идэх нь гэж бодож сандралдсан байх/ гаргаад ойртох гэсэн хүмүүсээс хамгаалан хэсэг байж байгаад ойролцоох байшингийн айлын үүдэнд зууж ирэн тавиад, хуцаж дохио өгснөөр амийг нь аварсан байна. Гайхалтай юм гэж энийг хэлэхгүй гэж үү?

    Жич: Нохойнд хайртай хүн бүр хадгалж авахыг хүсье.

    Дружественная судьба между человеком и собакой суждена совершенно потрясающий. Хотя размер мозга у собаки не уж так большой как и у нас, но предъявляемые работоспособность умышление, иногда может ошеломляющим. Эта брошенная уличная собака во время прогулки в руинах в поисках питания вдруг обнаружила новорождённого младенца , которого бросила наверное мать. Некоторое время собака защишала его от посторонных, но вскоре осторожно держав его в рот и прибежала в соседный дворь вложила у дверей от лая спас его жизнь, давая сигнал. Не сказать ли что это замечательно?

    Ж.Зоригт.
  • Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ
    2015 оны 11 сарын 03
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна. Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг тодорхой болгох, цалин урамшуулал, нийгмийн хамгаалалыг зохицуулсан нэгдсэн журмын төслийг боловсруулжээ. Энэхүү журам нь төр засгийн бодлого шийдвэрийг айл өрх, иргэн бүрт шуурхай хүргэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл, дүүрэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэсгийн ахлагчийн гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлон тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой гэж үзэж байна. Мөн хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үндсэн чиг үүргийг журмаар тодорхой болгожээ. Түүнчлэн хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах, нэг хэсгийн ахлагчийн хариуцан ажиллах өрхийн тоо, үйл ажиллагааны ерөнхий зарчим зэргийг нарийвчлан тусгаснаас гадна хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэх аргачлал, урамшууллыг тодорхой зааж өгсөн байна. НИТХ-аас энэхүү журмыг баталснаар хэсгийн ахлагч нар хорооны гэрээт ажилтан байж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалинтай болов. Журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр ”Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр”
    2015 оны 11 сарын 03
    Өнөөдөр намрын адаг сарын билгийн тооллын 22.

    Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, харьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэжээ.

    Тийн нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж, Замба тивд залран ирсэн түүхтэй өдөр юм.

    Тиймээс тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг ”Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон байна.
  • 24 баримт: Х.Баттулгыг унагах төлөвлөгөө буюу Б.Батзаяагийн баривчилгаа
    2015 оны 11 сарын 03
    Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчилж цагдан хориод байна. Олны анхаарлыг татаад буй уг үйл явдлын эргэн тойрон дахь мэдээллийг 24 баримт булангаараа багцлан хүргэж байна. Түүнийг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын баруун гар гэгддэг билээ.
  • НД-ын ажилтнууд нас барсан хүмүүсийн нэр дээр мөнгө завшиж байжээ
    2015 оны 11 сарын 03
    Нас барсан 10 мянган иргэний нэрээр улсын мөнгө завшжээ
  • ЗГ-ын хуралдааны талаар Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 03
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Засгийн газрын хуралдааны танхимд болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 11.00 цагаас Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. Мэдээлэл Төрийн ордонд болно.
  • Өнөөдөр Байнгын хорооны хурлаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 11 сарын 03
    .Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Бусад.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Бусад.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Ажлын хэсэг байгуулах тухай.
  • Хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгаж байна
    2015 оны 11 сарын 03
    Иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.

    Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр л гэхэд хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгасан байна. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан тухай Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Саруултуяа хэллээ.

    Хуурамч мөнгөн дэвсгэрт гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай. Мөн иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
  • Хурд хэтрүүлсэн 722 зөрчил бүртгэгджээ
    2015 оны 11 сарын 03
    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 10.30-аас 11 сарын 01-ний өдөр нийт 932 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 210 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 722 зөрчил бүртгэгджээ. Жолооч та ЗХДүрмийн дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Их хотын соёл танаас… Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв
  • Б.Батзаяагаас гадна Монголын 2 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
    2015 оны 11 сарын 03
    Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд иргэд холоос алхаж унаанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн тээврийн газарт уламжилсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 21-р хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.
    Ингэснээр шинээр ашиглалтад орсон 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.
  • Ардчилсан нийгмийн амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөө эргэж ирэх үү
    2015 оны 11 сарын 03
    ...Өөрөө энэ зовлонг яс махаараа мэдэрсэн учраас ч бас санаачлаа байлгүй. Ингэхэд хүмүүний амьдрал хугацаатай. Бас богино. Харамсалтай нь хамгийн учир утгатай хэсэгт нь хэлмэгдэл дайрах магадлал маш өндөр учраас энэхүү хуулийн төслийг дэмжээд байгаа хэрэг л дээ...
  • Иргэдийн хүсэлтийн дагуу автобусны шинэ буудал байгуулжээ
    2015 оны 11 сарын 03
    Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд иргэд холоос алхаж унаанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн тээврийн газарт уламжилсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 21-р хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.
    Ингэснээр шинээр ашиглалтад орсон 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.
5808 5809 5810 5811 5812 5813 5814
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    12 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 34 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    12 цаг 48 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    13 цаг 34 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    13 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    14 цаг 4 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 12 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    15 цаг 15 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    15 цаг 39 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    16 цаг 33 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    16 цаг 34 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    17 цаг 6 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    17 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    17 цаг 17 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    17 цаг 22 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    17 цаг 28 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    17 цаг 37 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    17 цаг 38 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    17 цаг 42 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    17 цаг 43 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК