Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Х.Баттулгыг унагах төлөвлөгөө буюу Б.Батзаяагийн баривчилгаа

2015-11-03
0
ЖИРГЭХ

Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчилж цагдан хориод байна. Олны анхаарлыг татаад буй уг үйл явдлын эргэн тойрон дахь мэдээллийг 24 баримт булангаараа багцлан хүргэж байна. Түүнийг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын баруун гар гэгддэг билээ.


1.    Энэ сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан  Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилсан.


2.    Одоо тэрбээр Зайсангийн хорих ангид саатуулагдаж байна. Цагдаагийхан эхний ээлжинд түүнээс байцаалт авах аж.


3.    Түүнийг Эрүүгийн хуулийн  148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах,  1661 буюу Мөнгө угаах гэх зүйл заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


4.    Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Ёлыг баривчилсан. Тус компани нь Ухаа-Худаг Гашуун сухайт чиглэлд зам тавихаар шалгарсан юм. Б.Батзаяа нь Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхдаа тендер зарлалгүйгээр тус компанийг шалгаруулж орхисон байх магадлалтай аж. Олон сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хээль, хахуул авлигын хэрэгт оролцсон байх магадлалтай хэмээн сэжиглэхэд хүргэжээ.


5.    “МТЗ” ТӨХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байсан З, “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б нарыг Б.Батзаяатай хамт цагдан хорьжээ.


6.    Б.Батзаяаг баривчилсан даруйд нэг хүн сандарч эхэлсэн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга байв.


7.    Тэр бүр ил гараад байдаггүй УИХ-ын гишүүн Х.Баттулга уг баривчилгаатай холбоотойгоор өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ битүүхэндээ Батзаяагийн баривчилгаа нь Төмөр замын асуудалтай холбоотой гэх мэдээллийг өгөв. Х.Баттулга гишүүн  “Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар цааш цаашдаа асуудал хөвөрч гарах болов уу гэсэн бодолтой байна. УИХ-аас 2010 онд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсантай холбоотойгоор эсрэг тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тийм учраас зохион байгуулалттайгаар хөврөх болов уу” гэж хэлсэн юм.


8.    Төмөр замын бодлого батлагдаж эхэлснээс хойш төмөр замын нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулсаар өдийг хүрсэн. Үүнээс үүдэлтэй. Намайг Зам тээврийн сайд байхад Засгийн газрын тогтоол гарсан, УИХ-ын шийдвэр гарсан. Төмөр замыг барь гэсэн. Тогтоолын дагуу ажил хийсэн мөнгө өгөөгүй. Баялгийг хэн хаашаа зарцуулахтай холбоотой юм яваад байгаа. Хэн нь баялгийг барьж эрх мэдэлд удаан суух вэ гэдэг тэмцэл явж байна гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн хэлэв.


9.    Х.Баттулгын тодорхойлолт: Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх бол хуульч хүн. Хуулиа мөрдөнө. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу гэж бодож байна гэж тэрбээр багийнхныгаа дүгнэв.


10.    Х.Баттулга гишүүн “Намайг ч бас шалгана” гэж хэлэв. Тэгэхээр хуулийн байгууллагынхан түүнийг удахгүй шалгаж эхлэх нь. Түүнийг мэдээд тэрбээр түрүүлж хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн бололтой.  


11.    Улс төрийн хүрээнийхэн уг хэргийг Х.Баттулгыг унагах гэсэн “Алтангадас” фракцийн хийж буй үйлдэл гэж ярьж байна. Бүр фракц хоорондын дайн гэж үзэх хүмүүс ч байгаа юм.  


12.    Тавантолгойн төслийг ахин оруулж ирэхэд З.Энхболд, Х.Баттулга дахин саад болгохгүйн тулд Б.Батзаяаг баривчиллаа гэх таамаг ч хөвөрч эхэллээ.


13.    Б.Батзаяаг баривчилсны дараахан Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаа мэдэгдэж, яаравчлав. Яаравчлахын цаад учир нь З.Энхболд болон Х.Баттулга нарын хүссэнээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхгүй гацах вий гэсэн болгоомжлолтой холбоотой гэх мэдээлэл байна. Тавантолгойн нүүрсийг төмөр замаар зөөнө. Харин төмөр зам нь нарийн, бүдүүн царигтай байхын аль нь ч тодорхойгүй байгаа юм.

 

Б.БАТЗАЯА ГЭЖ ХЭН БЭ?


14. 18-р дунд сургууль, Удирдлагын академийг төгссөн.


15. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй.


16. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.


17. Б.Батзаяа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ганц эмэгтэй дүүгийнхүү юм байна.


18. Цагдаагийн тусгай тасаг, Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан.


19.  1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг Олон улсын холбоонд элсэж, бүх шатны сургалтуудыг нь дүүргээд, олон улсын сургагч багш болсон.


20. 2000 онд гэрээт харуулын компани байгуулж, “Женко” болон түүний охин компаниудын хамгаалалтыг хариуцах болжээ.


21. JCI байгууллагын гишүүн, 2011 онд үндэсний ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ.


22. УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байсан. Тэд дотно харилцаатай. Б.Батзаяа ч өөрийгөө Х.Баттулгын хүн гэдгээ бүр эхнээсээ нуугаагүй ба хожим нийтлэлч Б.Ганчимэгт ярилцлага өгөхдөө, “Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн.  Би энэ хүнтэй ах дүүгийн ёсоор 15 жил сайхан нөхөрлөж явна” гээд түүнийг макро төвшинд сэтгэж, асуудлыг өргөнөөр харж чаддаг улстөрчдийн нэг гэж үздэг. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан” гэж ярьжээ.


23. 2009-2012 оны хооронд Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан. Тухайн үед “Женко Баттулга өөрийнхөө бие хамгаалагчийг өөд нь татаж, төмөр замд хүссэнээ хийлгэх замаа заслаа” гэсэн хэл ам дэгдэж байлаа. Энэ үед Х.Баттулга гишүүн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байв. Б.Батзаяа нь Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа алдарт нууц гэрээг үйлдсэн гол эзэн болсон юм.


24. Б.Батзаяа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягаас удаа дараа сануулга авч, эцэст нь ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаасаа нь чөлөөлөгдсөн юм. Харин тэрбээр өөрийг нь хууль бусаар ажлаас халсан хэмээн шүүхэд хандсан билээ. Энэ үед тэрбээр Монголд ажилладаггүй вагон зүтгүүрийг өндөр үнээр авсан гэх хэрэгт орооцолдож байсан.

24tsag.mn

 

image

Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчилж цагдан хориод байна. Олны анхаарлыг татаад буй уг үйл явдлын эргэн тойрон дахь мэдээллийг 24 баримт булангаараа багцлан хүргэж байна. Түүнийг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын баруун гар гэгддэг билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (43)

  • Зочин (185.64.196.132)
    Mongol turiig buh oligarhuydaas tseberlebel taarna.MSC,Jenco 2 iin temtsel 5 tolgoig bolon tumur zamiug bulaaldaj bn. Bayrtsogt,Battulga,Elbehdorj,Bathuu,Zorigt nar bugd agil mafi.Ednii huld mongolin tur zobj bna,jiriin ard tumnii amidral huld ni uregdej guitsej bn
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Adilhan bugd l munguni tuluu frantsuid hoorindoo temtseldej bn.
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (59.153.112.206)
    Avilgachid toriig atgaj huuliihniig duraaraa hodolgoj shudraga humuusee baribchilj uls toroos zailuulj duraaraa durgij baina
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.20.116)
    ҮХЭР МОНГОЛЧУУД ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХ ЯАСАН Ч ДУРТАЙ ЮМ БЭ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Баянхонгорын нь бутээн байгуулалтнь шал дэмии ? Тэр монгоор УБ хотод тэгээд гэр хороололд хэдэн хуухдиин цэцэрлэг барьсан бол дээр байхгуй юу ? Тэр сумын тов нь бараг хоосон женко оороо сайн мэдэж байгаа даа ?
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Ажил хиигээд ч монго олоход хэцуу боллоо ? 130 сая долларыг иим амархан олдог юм бол ? Монгол яаж баян байх юм ?
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Улс тор нь ч ард тумэн иим хумууст боломжииг ахин олгохгуй байх хэрэгтэй
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Их хурлаас нь буулгаач? АГансухииг шалгаач ? Замын тэндэрииг нь ил тод болгоочээ ?
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Хэн байхан нь хамаа алга монголын толоо цохилох зурх байх хэрэгтэй ? Худлаа загвардах хэрэггуй ? Нуруу нь холгосон морьтой бид хир зэрэг хол давхих вэ дээ ? Монгол хун ямар морьтой хол давхихаа мэддэг байсан ?
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (217.172.236.141)
    haltmaagiin huu ih sandarch bn daa shuud eruugiin tsagdaad ochno harin ulsyg l hohirolgui bolgoh heregtei shuu oros ruu zailz magad.....
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Монголдоо сайхан тайван амьдармаар байна Гадаадад гарч хар хиимээргуй бна ?
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Гэмт хун гэлбэлзэнэ ? Алтанхуяг гуайн буруу ихээ ? Намын дарга байхдаа женког их хаацайлсан даа З Энхболд гуай их омоорсон Даравч далдайна Булавч бултайна гэдэг болж бна Ард тумэн бид л алдааг нь уурлээ ? Шударга сэтгуулч телевиз ч байхгуй гэж хэлж болно Женкогиин булэг хулгайчдыг одоо л дуусга ?тэгэхгуй бол монгол минь дампуурна
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (217.172.236.141)
    ochirbatyn duu gesen bol hiatadyn hurliiz hun bn
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Халх голыг зарсан гээд л Еронхиилогчииг буруутгаад л байсан ? Еронхиилогч Баттулгад итгэжээ ? Сайн харвал Женкогиин гар хол хутгалдсан шуу ? Харин Еронхиилогчиин зов ?
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    Иим боловсрол мэдлэггуй сайдууд монголыг дампууруулаж байгаа болохоос оор юу дампууруулаж бна ? Батзаяа Баянсэлэнгэ Баттулга А Гансух Бурмаа нар зарчмын хувьд ялгаатай юм уу ? Монгол улсын бодлогыг тодорхой естой хумуус юм байгаа юм биш уу ? Булэглэн хулгайлаад бие биенээ омоор гэж сайд болгов уу ? Одоо дэндэнэ Сухбаатар аймгиинхаг МЗоригтыг хулгайчииг омоор гэж гишуун болгосон уу ? Зов явбал зоолон замбуулан гэж монголчууд ярьдаг Оорсдодоо ухсан нухэндээ уналаа Эг
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Төр (182.160.0.146)
    Женко, буян жагаа, гүндайлай гээд нэг маркийн гарууд. Эднийг улс төрд оруулах хэрэггүй.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Bieiin tamiriin bagsh ni 17 chingeleg spirtiin naimaachintai niileed Tumur zamiin bodlogo todorhoildog yachihsan Tur we?
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.213.195)
    Л.ГАНСҮХИЙГ ХУУРАМЧ ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАН З.ЭНХБОЛД, АТГ-ӨГЧ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН ЖЕНКО НАРТ ХАРИУ БАРЬЖ БАЙГАА ХЭРЭГ. ХИЧНЭЭН ТЭВЧЭХИЙ. ЖЕНКО ЭРДЭНЭ НАР УГААСАА МУУХАЙ ШОРОН ХАР ЗАХЫН РГААР АЖИЛЛАДАГ.ОДОО АСУУДАЛУУД НЬ ИЛЭРЭХ НЬ ТОДОРХОЙ. 1 ДҮГЭЭР ХҮН ТОЛГОЙ ДОХИЖ АЛТАНХУЯГ НҮДЭЭ ИРМЭСЭН БАЙНА. ИЙМ ЗАВААН ЮМНУУДАД ЦОХИЛТ ӨГӨХ ЦАГ БОЛЖЭЭ.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (172.56.12.47)
    Ashgui de naad hunee oroitson ch gesen zailuul turiig yaj zavhruulj nuraadagiig haruullaa li obogt huzaagiinhaa munguur naimaagaa hiigeed yavah ni deer chamd uls tur ahdana
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • zochin (49.98.163.179)
    Ene bolovsrolgui naimaichin Battulgiig barij bugdiig n chalgval taarna huviin ediin sonirholtoi ih shunaltai hun yumchigee ene hun olonhung hoolgui bolgono ih hun muutai hun shigee luivarchin sain shalgaasai hunii zovlong.r jargal hiisen barih heregtei tiim sain hun yum bol chalguul.ch
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • b (202.21.116.162)
    Batzayaag ali hediin barih baisan yum. Odoo Barilgiin ded said Baigalmaag, Battulgiin zuvluh Hul bumbugiin holboog budiluulj yavaa Shijir nariig barivchlah heregtei
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (172.56.12.47)
    Battulga iig zailuulah heregtei turd baihaar hun bish
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.94.49)
    Udahgui ene uls tor ediin zasgiin bulegleluud bie biee horooj ehleh baihdaa,ami nas madralaas n unetei yasan ih shunal ve,aa ya ya,iim humuusiig uhaantai geh uu munhag geh uu,burhanii nomoor bol hamgiin munhaguud l ganc oldoh amidralaa tam bolgono
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Иргэн (124.158.107.38)
    Монголийн төрд ямарч боловсрол,мэрэгжилгүй хэн нэгний утсан хүүхэлдэйнүүд ажиллаж байгаа үед Монгол УЛС ХӨГЖИХГҮЙ НЬ тодорхой.Толгойгүй төрийн эмгэнэл гэж энэ дээ.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • БАРЫН СҮҮЛ (103.10.23.154)
    барын сүүл болж явсанаас батганы толгой байсан нь дээрээ гэж МЭДЭЖ АВ БАРЫН СҮҮЛНҮҮД ЭЭ
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • МААМ (202.72.245.252)
    МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ГАЦААСАН ХҮМҮҮСИЙГ САЙН ШАЛГА ТӨР УЛС БАЙГАА Л ЮМ БАЙНА
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.34.251)
    Harin jinhene luuhaaniig barisan uym bish uU!??
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    батзаяаг баривчлахад зарим монголжсон хятадууд айж эхэллээ
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.43.134)
    Баттулга яг Н. Энхбаяр шиг яаран сандран байгааг хүмүүс гайхаж байна. Зүгээр шалгуулаад буруугүй байна гээд л үгүй бол буруутай нь тогтоогдоод л асуудал дуусна гэж бодоод тайван суу л даа. Сайн эр хэзээ ч найзыгаа чирч хэрэг төвөгт орооцолдуулахгүй байлгүй дээ. Баттулга минь. Битгий барьц алдаад сандраад бай.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.14.36.14)
    элбэгдорж хүн барьж шоронд хийчээд араас нь сэтгэгдлээр хараалгадаг арга барилтай болсон.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.94.17)
    Шалгуулаад буруугуй гэдгээ тогтоолгох хэрэгтэй. Яарч хэвлэлийн бага хурал хийлгэж сандрах хэрэггуй.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.194)
    Женко яагаад сандраад байна? Юун гуя гэдэг шиг л юм болох гээд байна уу? Гэмт хүн гэлбэлзэнэ ээ гэж энэ дээ.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.119.238)
    Яагаад ТТ гэж....УГ ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ 2010, 2011 онд ҮЙЛДСЭН БАЙНА ШҮҮДЭЭ. ХУЛГАЙЧ НАР....
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • ZOCHIN (202.9.42.98)
    ENE MCS n BUUNI NOHOI TSAGDAAGIIN DARGA R.CHINGISIN AJLAASAA HALAGDAHGUI GESEN ARGA DAA HOORHII
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • ZOCHIN (202.9.42.98)
    ENE MCS n BUUNI NOHOI TSAGDAAGIIN DARGA R.CHINGISIN AJLAASAA HALAGDAHGUI GESEN ARGA DAA HOORHII
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.56.13.219)
    Bond iin zeel ene humuus TZ barih nereer idej uutsgaagaad tt gej uls turjuulj hagralduulah ni erinhiilugch battulga nar tt yarih chadbargui tolgoi ch hurehgui humuus
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Zochin (122.201.31.8)
    Батулга бол эх орноо гэсэн сэтгэлтэй хун шуу.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Тийм тийм.
      2015 оны 11 сарын 03
  • Зочин (150.129.142.14)
    тт -г от шиг гадныханд зүгээр өгөх гээд л жэнког оролдоод бна даа_
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Жанхуу минь ЭТТн талаар бүр эхнээс нь одоог хүртэлсайн унш,анализ хий
      2015 оны 11 сарын 03
  • Зочин (202.179.29.248)
    Батзаяагын цаана женко байгаа нь ойгомжтой, хамгийн хөгийн гар бол тэр хүн
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • zochin (202.180.216.19)
    Б.Батзаяа нь Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхдаа ?????????
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.43.246)
    яагаад Алтангадас Женког оролдож байгаа гэж? Шүүх, прокурор цагдаа нар чинь бүгд ерөнхийлөгчийн гарт байгаа ш дээ. Алтангадасын Лу Болд тэмүүжин Алтанхуягийг ерөнхийлөгч рекетлээд байгаа биз дээ. Монголын улс төрд Ерөнхийлөгч хүчний байгууллагуудыг өөрийн мэдэлд авснаар бүгдийг бусдад хүчээр тулгаж байна. бусад нь гэсэн өөрийн эрх ашгийг хамгаалахаар нэгдээд ирэнгүүт фрагц болгосноос хүмүүсийг нь шууд хэрэгт холбогдуулдаг болсон. Монголд хэн хууль зөрчдөгүй юм бэ? эрх мэдэлтэнгүүд бүгд зөрчдөг. харин тэдний хэрэг ерөнхийлөгчийн рекетийн зүгээр л нэг шалтаг болж байна.Эв нэгдлийн бэлэг тэмдэг ерөнхийлөгчийн арга барил Хүчирхийлэл гэдэг нь хэндч ойлгомжтой байна. хамгйин өөдгүй арчаагүй хүний хэрэглэдэг арга нь хүчирхийлэл байсаар ирсэн. Гэтэл Энхбаяр юу үгүй байж зөвхөн бусадтай улс төрийн цэвэр арга болох лоббигоор яаж тэсэж байна. Лидер ба Лидер биш улс төрчийн ялгаа юм даа.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Манай ерөнхий сайд манай ерөнхийлөгчийн атганд багтдаг дуул гэвэл дуулна бүжиглэ гэвэл бүжиглэнэ
      2015 оны 11 сарын 03
    • Зочин
      PM ni 1 iin medeld baidag...
      2015 оны 11 сарын 03
    • иргэн
      Цагдаа Ерөнхий сайдын мэдэлд байдаг.
      2015 оны 11 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    4 цаг 13 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    4 цаг 43 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    7 цаг 41 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    8 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    8 цаг 16 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    9 цаг 4 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    9 цаг 17 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    9 цаг 31 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    10 цаг 50 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    10 цаг 55 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    10 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    11 цаг 5 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    11 цаг 13 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    11 цаг 17 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    12 цаг 18 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    12 цаг 21 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    12 цаг 50 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК