Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5811 5812 5813 5814 5815 5816 5817
  • З.Энхболдын “байлдааны арга” хийгээд Ардчилсан Хүчний Холбоо
    2015 оны 11 сарын 02
    ...Жамухын сүүлчийн нүх нь АХХ гэсэн бодол л өөрийн эрхгүй төрж байна. Даанч эрх мэдэл, эд хөрөнгө дээр суурилсан нөхөрлөл нэг их уддаггүй жамтай. Тийм хүмүүс ч дэлүү шиг наалдаж явах, дээрэмдэж хулгайлахаа чухалчлахаас бус булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доош унахыг үл мэднэ, үл тооно...
  • Малын хулгайтай тэмцэх зөвлөгөөн зохион байгууллаа
    2015 оны 11 сарын 02
    Хэнтий аймгийн цагдаагийн газраас аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газартай хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь“ сэдэвт зөвлөгөөнийг сумдаа 5 бүсэд хувааж зохион байгууллаа.

    Бүс бүрт харъяа сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сум, багуудын Засаг дарга нар, малчдын төлөөллийг оролцуулж, урд бүсийн зөвлөгөөнийг Баянмөнх, баруун бүсийн зөвлөгөөнийг Жаргалтхаан, зүүн бүсийн зөвлөгөөнийг Батноров, хойд бүсийн зөвлөгөөнийг Биндэр, төвийн бүсийн зөвлөгөөнийг Хэрлэн суманд тус тус зохион байгуулж нийт 389 албан тушаалтан, малчдыг хамруулсан байна.

    Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу цагдаагийн газраас “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажил”, Хууль зүйн хэлтсээс “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төрөөс хэрхэн дэмжиж байгаа тухай”, аймгийн прокурорын газраас “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил”, аймгийн шүүхээс “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ялын бодлого” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сумдын мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохио байгуулж байгаа ажлын талаар сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын мэдээллийг сонсож, санал зөвлөмж хэлэлцэв.

    Зөвлөгөөнөөс “Малын хулгайгүй аймаг, малын хулгайгүй сум, малын хулгайгүй баг болох” уриалгыг гаргаж,

    1. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлж, малчид, төрийн байгууллагууд хууль, журмаар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх;
    2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Албан даалгавар”-ын дагуу бод малыг зурагжуулах ажлыг орон нутагтаа бүрэн хэрэгжүүлэх;
    3. “Малчдын бүлэг холбоо”-г идэвхжүүлэх, зарим багт шинээр зохион байгуулж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулах;
    4. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахад малчид, төрийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэсэн чиглэлийг гаргаж баталжээ.
    Мөн хүйтэн сэрүүний улирал эхэлж, идэш хоолны цаг болж байгаатай холбоотойгоор мал хулгайлах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа анхааруулж, малаа байнгын хариулга маллагаатай байлгах, багийн Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж гарал үүслийн бичиг олгох ажилд туйлын хянамгай байж, гарал үүслийн бичиг засвар, зөрчилтэй, малын тоо зөрүүтэй тээвэрлэсэн, тууварласан бол тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу хурааж, улсын орлого болгож шийдвэрлэх тухай мэдээллийг өглөө.

    Энэ үеэр малын гарал үүслийн гэрчилгээг малчны тамгаар орлуулах, Хэрлэн сумын 8 дугаар багт цагдаагийн ажилтан ажиллуулах, Баянхутаг сумын 1 дүгээр багийн малчдад гарал үүслийн бичгийг аймгийн төвд баталгаажуулах зэрэг саналыг малчид, багийн Засаг дарга нар гаргасан байна.

    Зөвлөгөөний үеэр цагдаагийн газраас Баянмөнх, Жаргалтхаан, Батноров сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны эхний 9 сард гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
  • ”Энэ бол би” үзэсгэлэн дэлгэгдэж байна
    2015 оны 11 сарын 02
    Үндэсний өгөх өдрийн хүрээнд “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ынхан Тархины сааны холбоо, Сэргээн засах эмчилгээний “Таны инээмсэглэл” төвтэй хамтран “Энэ Бол Би‬” нэртэй үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах гэж байна.

    Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулах уг үзэсгэлэнд дэлгэн тавих юм. Өөрөөр хэлбэл, тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталтай байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд хүн өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг өөрсдийн бүтээлээр харуулахыг зорьж байгаа аж.
  • Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ
    2015 оны 11 сарын 02
    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажиллах юм.
    Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Прокурор, Цагдаагийн албан хаагчдыг оролцуулсан сургалт боллоо
    2015 оны 11 сарын 02
    Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлын талаар 2 дахь удаагийн сургалт зөвлөгөөнийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явуулжээ. Сургалтыг орлогч прокурор А.Турдыбек явуулж аймгийн прокурорын газрын прокуроруудаас гадна Цагдаагийн газрын удирдлагууд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий нийт 32 албан тушаалтан хамрагдсан байна.

    Түүнчлэн 8 буюу түүнээс дээш удаа хугацаа сунган шалгагдсан, давхар хяналтанд орсон хэргүүдийн талаар Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг оролцуулан хэлэлцэж эдгээр хэргүүдийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх бүх талын арга хэмжээ авч ажиллах талаар мөрдөн байцаагч, прокуроруудад үүрэг чиглэл өглөө. Сургалтаар аргачилсан зааврын заалт тус бүрээр ярилцлага явуулсан нь уг зааврыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд үр дүнтэй болжээ.
  • “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх уралдаан зарлав
    2015 оны 11 сарын 02
    Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлав.

    Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид, фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулах юм байна.
  • АТГ-т ШУТ-ийн ахлах сургуультай холбоотой гомдол иржээ
    2015 оны 11 сарын 02
    Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ.

    Уг Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ. Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий худалдан авалт, ажил үйлчилгээтэй холбоотой мэдээлийг ШУТИС-ийн цахим хуудсанд байршуулжээ. Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөс ахлах сургуультай холбогдуулан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, шийдвэрийг сургуулийн мэдээллийн самбар болон цахим хуудсанд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болжээ.

    ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр цаашид тогтмол анхаарч ажиллах зөвлөмжийг Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүүд өгч, хэрэгжилтийг тухай бүр дүгнэн ажиллахыг үүрэг болгосон байна.
  • Хүүхэд дайраад хэргийн газраас зугтжээ
    2015 оны 11 сарын 02
    Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол нь нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах, осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй. ЗХАБТХ-ийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах; 34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байгаа тул Иргэн та хуулиа биелүүлж бусаддаа хүндэтгэлтэй хандаарай.

    Тухайлбал, БЗД-ийн нутаг Доржийн гудамж Мянган оюутны байрны баруун хойд замд H.Mightu маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 15 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
  • Орон нутагт зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ
    2015 оны 11 сарын 02
    СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын Мираж зочид буудлын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35-40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж гэмтээжээ.

    Хөдөө орон нутагт -Говьсүмбэр аймгийн Баянмандал сумын 1 дүгээр багийн нутагт Т. Aliion маркийн М жолоотой авто машин онхолдож зорчигч 54 настай эмэгтэй О нас барсан байна.
  • Согтуугаар жолоо барьсан 115 жолоочийг журамлажээ
    2015 оны 11 сарын 02
    2015 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 704 авснаас зам тээврийн ослын 522 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
  • Л.Пүрэвсүрэн: Манай улс итгэл дааж, хариуцлагатай ажиллах үүрэг хүлээлээ
    2015 оны 11 сарын 02
    Л.ПҮРЭВСҮРЭН: МОНГОЛ УЛС ОЛОН УЛС ОРНЫ ИТГЭЛ ДААЖ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛЭЭ [PDF] [Хэвлэх] [И-мэйл]
  • Ажилтнаа хүчирхийлсэн О.Ханбаатарын хэрэг прокурорт шилжжээ
    2015 оны 11 сарын 02
    Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань суманд онц ноцтой хэрэг гарч, олныг цочирдуулсан. Тодруулбал, тус сумын Засаг даргын орлогч О.Ханбаатар нь ажилтан болох 25 настай бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин хаясан талаар хэвлэлээр цацагдсан.

    Тэгвэл уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалган мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

    Хохирогч Б-гийн биеийн байдал дээрдсэн хэдий ч дахин хоёр хагалгаанд орох гэнэ. Тэрбээр давсаг, савны хагалгаанд орохоор болсон байна. Хагалгааг түүний биеийн байдал бүр сайжирсны дараа буюу гурван сарын дараа хийхээр болжээ.

    Мөн мөрдөн байцаалтын явцад О.Ханбаатарын хэрэг нотлогдсон гэж хохирогчийн хүргэн ах О.Ганзориг ярьжээ.

    Юутай ч О.Ханбаатарт 2-3 зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм байна
  • Ихэнх нутгаар хүйтэрнэ
    2015 оны 11 сарын 02
    Энэ сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно.

    Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
  • Р.Чингис даргыг чөлөөлөх үгүйг Засгийн газар шийднэ
    2015 оны 11 сарын 02
    Жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилсон. Гэвч түүнийг даргаар томилогдсоны дараагаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой таагүй мэдээлэл тасраагүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид танхайрч, хүний аминд хүрсэн нь нийгэмд ил гараад буй.



    Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын суудал ганхаж эхэлсэн хэмээн эх сурвалж онцоллоо. Өдгөө Хууль зүйн яамныхны дунд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай ”бор шувуу” жигүүрээ дэлгэн нисч байгаа аж. Харин түүний оронд бригадын генерал А.Дулаанжаргал, сандлын дуулианаас болж ажлаасаа халагдсан хурандаа Ш.Ганболд нарын нэр дуулдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
  • Иргэдэд нөхөн олговор олгоно
    2015 оны 11 сарын 02
    СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН ИРГЭДЭД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОНО
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2015-11-02 09:54:27

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

    Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 456 сая 801мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.

    Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэх үү?
    2015 оны 11 сарын 02
    Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэх үү?
  • Хамтын тэтгэврийн хуулийг боловсруулах ажлын хэсэг хуралдана
    2015 оны 11 сарын 02
    ОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 02-ны Даваа гарагт:

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;

    Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд;

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
  • Хүний аминд хүрсэн гэх 3 албан хаагчийг ажлаас нь чөлөөллөө
    2015 оны 11 сарын 02
    Хэрэгт холбогдсон алба хаагчдыг харахад 1989-1991 оны буюу цагдаагийн байгууллагад ажиллаад 2-4 жил болж байгаа залуухан хүмүүс байна.
  • Намын бүлгүүд хуралдана
    2015 оны 11 сарын 02
    ОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 02-ны Даваа гарагт:

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;

    Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд;

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
  • 24 баримт: Цахим картын бизнесээ алдсан МОХ-ны удирдлагууд шарлахсаар байна
    2015 оны 11 сарын 02
    МОХ мөнгө угаах, улс төржсөн байгууллага болжээ. Оюунуудын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэдэнд үйлчлэх учиртай МОХ оюутнуудынхаа халаасыг хоосолж, тэдний мөнгөөр гараа угаах боллоо
5811 5812 5813 5814 5815 5816 5817
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    13 цаг 35 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 44 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    13 цаг 58 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    14 цаг 44 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    14 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    15 цаг 14 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 22 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    16 цаг 25 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    16 цаг 49 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    17 цаг 43 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    17 цаг 43 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    18 цаг 16 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    18 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    18 цаг 27 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    18 цаг 32 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    18 цаг 38 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    18 цаг 46 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    18 цаг 48 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    18 цаг 52 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    18 цаг 53 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК