-
2015 оны 5 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 23
Шуурхай мэдээ: АТГ-ынхан “Хаан жимс”-ын байр руу дайрчээ
-
2015 оны 5 сарын 22
ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
-
2015 оны 5 сарын 22
<iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/_2q-K4g6-FA” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 5 сарын 22
“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хяналтын хуудас сурталчлах үзүүлэх сургалтыг МХЕГ, СБД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “Саруул” худалдааны төвд зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 22
Монгол Улсад байгаа хорих ангиудад ном хандивлах зорилгоор “Итгэл сэтгэлийн гүүр” сангаас “Харанхуйн гэрэл” номын хандивийн аяныг өрнүүлж байна.
-
2015 оны 5 сарын 22
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөлд 42.3 сая доллар, мөн Яармагийн гүүр барих хуучин гүүрийг засварлах ажил 30.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ.
-
2015 оны 5 сарын 22
Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой энэ жил тохиож байна.
-
2015 оны 5 сарын 22
Усны хольцтой сүү зарахаар зэхэж байжээ
-
2015 оны 5 сарын 22
Үзмэн мана болон байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдав
-
2015 оны 5 сарын 22
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж байна.
-
2015 оны 5 сарын 22
МАН-ын бүлгийн гишүүд Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төсөл санаачиллаа
-
2015 оны 5 сарын 22
Ажлын хэсэг зарим материалтай танилцах хүсэлтээ Засгийн газрын гишүүдэд хүргүүлээд байна
-
2015 оны 5 сарын 22
З.Энхболд: Цаашид 11000 аж ахуйн нэгжийн асуудлыг ярихдаа 11000 мянган эрүүгийн хэрэг үүсгээд, 11000 мянган хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Бямбаг гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов.
Асуулгын хариуг сонсохын өмнө Хууль зүйн болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор сонсох нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн гаргасан саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзсэнээр хуралдааныг ердийн горимооор явуулахаар тогтлоо.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2014 оны 24 дүгээр тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ удаагийн өршөөлийн хуулийн төсөлд татвараас гадна эдийн засгийн эсрэг зарим гэмт хэрэг, зөрчил гаргасан этгээдийг өршөөлд хамруулахаар тусгасан. Өршөөлийн хуулиар ял, шийтгэл, хариуцлагаас чөлөөлөхдөө тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүмүүст хамааруулахаар холбогдох зүйлээр заах, эсхүл тодорхой хүрээний хүмүүсийг хамааруулах/ насанд хүрээгүй, эмэгтэйчүүд/ гэх мэт өршөөлийн хуулийн хамрах хүрээ хязгаарыг тухайлан зааж гаргадаг. Энэ хуулийн төсөлд Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан заасан. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу 2014 онд 21751 хүн, 270 аж ахуйн нэгжид, 2015 он гарсаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нар асуулт асууж хариулт авлаа.
Гишүүдийн зүгээс хоёр хуулийн төсөл хоёулаа чухал хуулийн төсөл. Аж ахуйн нэгжүүдийг жижиг, том гэж дайрч давшилж болохгүй. Хуулийн хамрах хүрээ гэдэг дээр нийгмийн дунд буруу ташаа ойлголт байгаа иймээс үүнийг тодорхой болгох ёстойг хэлж байсан юм. Мөн татварын тайлан гаргаж байгаа 51 мянган аж ахуйн байдаг. Компаниудын хамрах хүрээг том, жижиг гэж ангилж үздэгийг болих хэрэгтэйг хэлж, Цагдаагийн байгууллагаас татварын асуудлаар шалгагдсан 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг хөндсөн юм.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- НӨТ-ын падаан хуурамчаар бичиж татвараас бодитойгоор зайлсхийсэн 11 мянган аж ахуйн нэгжийн тухай мэдээлэл татварын байгууллага дээр ирсэн юм билээ. Цагдаагийн байгууллага үүний дагуу 3600 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь хориод хүний хийсэн сүлжээ. Хуурамч падааныг эдгээр хүмүүсээс аваад зайлсхийсэн компаниудыг татвараа төлсөн тохиолдолд хэрэгсэхгүй болгоод явсан байгаа.
УИХ-ын дарга З.Энхболд:- Арван хэдэн мянган аж ахуйн нэгж НӨТ-ийн падаанаа буруу бөглөж санаатай юм уу эсвэл ямар нэгэн байдлаар алдаа гаргажээ. Тэгэхээр нь эрүүгийн хэрэг үүсгэхээр татвараас лавлагаа авч. Эрүүгийн хэрэг үүссэний дараа арван хэдэн мянган аж ахуйн нэгжийн 184-өөс бусад нь мөнгөө төлжээ. Иймээс татвараа төлөөгүй 184 аж ахуйн нэгжийн хэрэг үргэлжилж байгаа гэж ойлгож болох уу.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- Төлөөгүйгээс гадна түүн дотор хуурамч падааныг үйлдвэрлэх зохион байгуулалтай хэрэг үйлдэгдсэн.
УИХ-ын дарга З.Энхболд:- Хэргийн явцад сая төгрөгийн гүйлгээ хийгээгүй ч юмуу, буруу зөрүү хийсэн гүйлгээг цэгцлээд дууссан юм байна гэсэн ойлголт авлаа. Хууль зүйн яам үүнийг зөв гэж хэлж байна. Цаашид энэ 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг ярихдаа 11 мянган эрүүгийн хэрэг үүсгээд, 11 мянган хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй. Сая учрыг нь ойлголгоо шүү дээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Аж ахуйн нэгжийн хамрах хүрээг том жижиг гэж ангилаагүй. Бүх хуулийн этгээд хамрагдана. 11 мянган аж ахуйн нэгж гэж яригдаад байгаа тоо бол цагдаагийн байгууллагын шалгасан тоо. Харин татварын хувьд 2013 онд 13 мянга, 2014 онд 10 мянга гэсэн тоо гарна. Хяналт шалгалт хийдэг аж ахуйн нэгжүүдийг тоог бууруулья гэж байгаа. Татварын хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудал дээр цагдаагийн байгууллага ордог байдал байгааг зогсоохоор ярьж байна.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд, Хууль зүйн сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 5 сарын 22
2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртсэн байна.
-
2015 оны 5 сарын 22
ОХУ-ын Өвөр Байгалийн ой хээрийн түймэр эргээд нэмэгдэж эхэлсэн тухай “Sputnik news” сайт мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 22
24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
-
2015 оны 5 сарын 22
Л.Гантөмөр: Мэдлэгийн эдийн засгийг өргөжүүлэхэд бидний давтагдашгүй өв, соёл өндөр үр нөлөөтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Соёл урлагийн менежмент, бүтээлч үйлдвэрлэл” соёл урлагийн удирдах ажилтны сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Монголд анх удаа зохиогдож байгаа энэхүү сургалтад нийслэл, 21 аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Салбарын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын байгууллагын менежментийг сайжруулах тал дээр салбар байгууллагууддаа зөвлөгөө өгч байгаа нь энэ юм.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ “Монголын соёл урлагийн салбарыг нуруундаа үүрч, нийгэмд үргэлж гэрэл тусгаж явдаг нийт уран бүтээлч та бүхэнд талархаж явдгаа илэрхийлье. Бид өнөөдөр соёлын бүтээл, үйлчилгээндээ цоо шинэ менежмент хийхийг зах зээл шаардаж байна. Өөрсдийн зах зээлийг тэлэх боломжийг хайх цаг ирсэн. Жишээ нь Сүхбаатар аймгийн театр зөвхөн Сүхбаатартаа л тоглож, тасалбараа 5000 төгрөгөөр борлуулж, төлөвлөгөө биелүүлнэ гэх биш яавал бусад аймгуудад бидний тоглолтыг түүнээс илүү үнээр үзэх вэ гэдгийг бодож, хийх цаг ирсэн. Таны мэдлэг шингэсэн бүтээл зах зээлд өндөр үнээр борлуулагдаж байх ёстой. Монгол улс цаашдаа байгалийн баялгийг биш мэдлэгийг түшсэн эдийн засагтай орон болно. Монголд мэдлэгийн эдийн засаг улам бүр хөгжихөд бидэнд байгаа давтагдашгүй өв, соёл, та бүхний ур ухаан шингэсэн бүтээл, үйлчилгээ үнэхээр өндөр нөлөө үзүүлнэ.” Хэмээн онцлон хэлсэн юм.
Мөн сургалтын үеэр Дорноговь аймгийн музейн захирал Д.Цагаандарьтай уулзаж, ярилцлаа.
Салбарынхнаа цуглуулаад, онол, арга зүйн зөвлөгөө өгч байгаад баяртай байна.
- Хоёр өдрийн сургалтаас та юу хүлээж байна вэ?
- Манай соёлын бодлого өнөөдрийг хүртэл үүлэн чөлөөний нар туссан юм шиг явдаг байсан. Нэг нар гараад л, нэг сүүдэр тусаад л. Хэдийгээр яам нь бутарч нийлсээр явсан ч хуучин бодлогоо нэг их эвдэлгүй явсаар ирсэн. Энэ удаагийн сургалт бол харин гаргасан бодлогоо нэгж дээрээ хэрхэн авч явах вэ гэдэг зөвлөгөөг аймаг орон нутаг гэлтгүй соёлын салбарт чөмгөө дундартал ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ өгсөн, их үр дүнтэй ажил болж байна.
- Ерөнхийдөө соёл урлагийн менежментийг сайжруулъя. Бүтээлч үйлдвэрлэлийг идэвхжүүлье л гэж яамны зүгээс сургалт зохион байгуулж байгаа юм байна. Та эндээс юу тусгаж авав?
- Ер нь бол салбарын яамнаас түүхэндээ анх удаа ийм сургалт зохион байгуулж байна. Соёл урлагийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж байсныг би л хувьдаа мэдэхгүй байна. Менежмент гэдэг бол үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах вэ л гэсэн үг шүү дээ. Эхний хичээлүүдийг сонсч байхад үнэхээр бодох ёстой зүйлийг бид боддоггүй байжээ гэх сонирхолтой зүйлсийг их хэллээ. Бид өөрсдөө хийж байгаа ажлаа мэдэж байгаа л гээд байдаг болохоос биш яг ийм нүд, чих сэргээсэн сургалтад суухаар бас дутуу л байдаг юм байна.
- Тэгэхээр энэ сургалт та бүхний байнгын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авч ирэх бол?
- Мэдээж ямар нэг өөрчлөлт гарна. Гэхдээ тэнгэр онгойсон мэт гэнэт л гэрэлтээд эхлэхгүй л дээ. Мэдээж ямар бүтээл гаргах вэ гэдгээсээ эхлээд нарийн төлөвлөнө. Гол өөрчлөлт бидний бүтээл дээр л гарна. Ер нь ингэж гал тогоонд нь, жинхэнэ хөрсөн дээр ажилладаг хүмүүсээ ингэж цуглуулж, онолын, арга зүйн зөвлөгөө өгч байгаад их баяртай байна. Энд надтай мөр зэрэгцээд сууж байгаа манай соёл урлагийн салбарынхан маань сургалтаас олж мэдсэнээ хэрэгжүүлэх дүүрэн хүсэлтэй байгаа гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
-
2015 оны 5 сарын 22
Зэвсэгт хүчний маршийн аваргууд тодорлоо
-
2015 оны 5 сарын 22
“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал
өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ.