-
2015 оны 6 сарын 22
“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр өнгөрсөн 7 хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Эрдэнэс таван толгой компанид ажилласан байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс бэлнээр хадгалагдаж байна. Мөн хоёр сая тонн хөрс хуулж олборлоход бэлэн болгожээ. Нийт 140 сая ам.долларын үнэлгээ бүхий эдгээр нөөцөөр “Чалко”-гийн 142 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэхээр байгаа аж. Тус компани нүүрсээ уурхайн амнаас тээвэрлэж байгаа ба авто зам нь хүнд даацын зам бус учир худалдан авагч, тээвэрлэгч компаниуд алдагдал хүлээж байгаа гэнэ. Түүнчлэн нүүрсний гадаад зах зээл өдөр тутам унаж байгаа учир жижиг Тавантолгой, ”Эрдэнэс Тавантолгой” аль алийнх нь борлуулалт буурсан дүнтэй байна. Цаашид нүүрсний үнэ олон улсын зах зээлд унах төлөвтэй байгаа тул хямд өртөгөөр олборлолт тээвэрлэлт хийх нь чухал болсон байна. Үнэ өндөрсгөж байгаа гол хүчин зүйл нь тээвэрлэлт. Иймд төмөр замаа ашиглалтад оруулах нь шаардлага байна гэж ажлын хэсгээс үзжээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Тавантолгойн орд газрыг ашиглахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нүүрс олборлогч ямар ч компани үүнийг мэднэ. Хөрсөө хууллаа, хуулсан хөрсөн доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Үүнийг нь машинд ачлаа, зөөлөө. Үүнд томоохон машин тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос том хөрөнгө оруулалтын шаардлага алга байна. ”Эрдэнэс Тавантолгой”-д өнөөдөр монгол компаниуд боломжтой хэмжээнд нүүрсээ олборлоод үйл ажиллагаагаа явуулаад болж байна. Энд ганцхан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь төмөр зам. Төмөр зам маань өөрөө ашигтай төсөл. Цаашдаа ”Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийнх шиг олборлолтоо хийгээд төмөр замаа Монгол Улс өөрөө эзэмшээд явахад алдагдалгүй, илүү ашигтай байх нь харагдаж байгаа. Иймд энэ гэрээг цааш нь явуулах боломжгүй.
Бид дүгнэлтдээ хууль зөрчсөн асуудлыг тусгаж өгнө. Мөн ашигтай хувилбар аль нь байх вэ гэдгийг тусгаж өгнө. Төмөр зам нь голлох ашигтай хувилбар. Иймээс төмөр замын асуудлаа Монгол Улс өөрөө хариуцаж дуусгах ёстой юм байна, мөн хөндлөн чиглэлийн төмөр замын асуудлыг дүгнэлтдээ оруулж өгнө. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ажлын хэсэг дээр гэрээгээ буцааж татаж авна гэдгээ мэдэгдсэн. Харин буцааж оруулж ирэх эсэх асуудлыг мэдэхгүй байна” гэв.
-
2015 оны 6 сарын 22
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төвийн томоохон дэлгүүрт их хэмжээний үхсэн малын мах зарж байсныг илрүүлжээ.
-
2015 оны 6 сарын 22
Бусдын паспортанд дардас хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдав
-
2015 оны 6 сарын 22
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны зэрэгцээ Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Бусад гэсэн асуудлын хүрээнд Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа учраас түр хойшлуулжээ.
-
2015 оны 6 сарын 22
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны зэрэгцээ Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Бусад гэсэн асуудлын хүрээнд Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа учраас түр хойшлуулжээ.
-
2015 оны 6 сарын 22
“Тавантолгой”-г судлах ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллажээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-“Оюутолгой”, “Тавантолгой” төсөлтэй холбогдуулан дээрх сум хотын хэмжээнд хөгжинө гэсэн мөрөөдөл тээж байсан. Ханбогд суманд “Оюутолгой” компани автозам барьсан байна. Гэхдээ энэ нь ердөө нэг л машин зорчих өргөнтэй. Өөрөөр хэлбэл, тухайн замаар 2 машин зэрэгцэж явах эсхүл зөрөх боломжгүй. Мөн Оюутолгой компани Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуульд өөрсдийн ашиглаж байгаад акталсан 40 ширхэг компютер нь өгчихөөд сургуульд нь томоохон дэмжлэг үзүүлсэн мэтээр ярьж байна. Ханбогд, Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн бие засах газар, халаалтыг нь өнөөг хүртэл шийдээгүй байна. Оюутолгой компани орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадахгүй байна хэмээлээ.
Тэрбээр “Тавантолгой” төслийг эхлүүлэхдээ Чалко компанаас авсан зээлийн гэрээг маш буруу байгуулсан байна. 350 сая ам.долларын зээл авахдаа Чалко компанийг Таван толгойн нүүрсийг зараад өрөө аваарай гэсэн гэрээ хийсэн байна. Одоо “Чалко” компани Тавантолгойн нүүрсийг хил давуулчихаад “Танай нүүрс зарагдахгүй байгаа тул зээлийн хүүгээ төл” гэсэн шаардлага тавьж байна. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын сайд М.Энхсайхан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байх магадлалтай гэж үзэж байгаа гэлээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос М.Энхсайхан “Чалко” компанид төлөх өрөөс эхлээд “Тавантолгой” төсөлтэй холбоотой бүх гэрээ, бичиг баримтыг судлах ажлын хэсэг байгуулсан байгуулжээ.
-
2015 оны 6 сарын 22
Говь-Алтай аймгийн ”Алтай” чуулгын барилгын ажил дуусч үүд хаалга нээжээ.
-
2015 оны 6 сарын 22
АН-ын бүлэг хуваарь ёсоор өнөөдөр хуралдав.
Бүлгийн хуралдаанаар МАН-тай байгуулсан гэрээнийхээ талаар ярилцсан бололтой.
-
2015 оны 6 сарын 22
120 орны 10 мянга гаруй төлөөлөгч оролцсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн бямба гаригт өндөрлөв. Уг чуулга уулзалтын үр дүнгийн талаар Оросын хэвлэлүүд онцолжээ.
-
2015 оны 6 сарын 22
”Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015” чуулган нь итгэлцлийг бий болгох, хөрөнгө оруулчдын анхаарлыг татах зорилготойгоор энэ сарын 19-нд болж өндөрлөсөн. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн томоохон сэдвүүдийн нэг болох “Мега төсөл ба хөгжлийн явц” сэдвээр оролцогчид байр сууриа илэрхийлж цаашид хэрэгжүүлэх мега гэгдэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч нарт ямар боломж байгаа талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр онцлох илтгэл тавьсан оролцогчдын хэлсэн үгийг 24 баримтаар хүргэе.
-
2015 оны 6 сарын 22
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос яг одоо Монгол ньюс агентлагт хэвлэлийн бага хурал хийж байна.
-
2015 оны 6 сарын 22
ШӨХТГ-аас барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
-
2015 оны 6 сарын 22
Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт алт олборлосон этгээдүүдийг илрүүлжээ.
-
2015 оны 6 сарын 22
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс мод тарих борлуулах нэрийдлээр ой сүйтгэж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
-
2015 оны 6 сарын 22
Монгол Улс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт Консулын газраа нээлээ хэмээн ”Сяньхуа” агентлаг мэдээлжээ. Шинэ Консулын газрыг өнгөрсөн пүрэв гарагт нээсэн байна.
-
2015 оны 6 сарын 22
ам.доллар 30 төгрөгөөр огцом нэмэгдлээ
Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ
2015 6-р сар 22 09:07 Уншсан: 0 Сэтгэгдэл: 0 Хэвлэх
ам.доллар 30 төгрөгөөр огцом нэмэгдлээ
Нэг ам.доллар 1877 төгрөгтэй тэнцэж эрчимтэй буурч байсан ч гурван өдрийн дотор 30 төгрөгөөр чангарав. Өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан ханш нь 1882 төгрөг. Харин хар зах буюу “Найман шарга” зах дээр 1886 төгрөг бол арилжааны банкууд нэг ам.долларыг 1900 төгрөгөөр зарж байна.
Ийнхүү долларын ханш өссөн шалтгааныг эдийн засагчид бүтээн байгуулалтын улирал эхэлж, эрэлт өссөнтэй холбон тайлбарлав.
-
2015 оны 6 сарын 22
Ойрхи Дорнодын амьсгалын замын титэм вирусийн халдвар авсан гурван тохиолдол өчигдөр Өмнөд Солонгост гарсан байна.
-
2015 оны 6 сарын 22
АНУ-ын Засгийн газрын нууцыг дэлгэж дэлхийн даяар алдаршсан Викиликс сайт өнгөрсөн долоо хоногт дахин дуулиант баримтууд дэлгэсэн тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл Викиликсын дэлгэсэн баримтууд эхнээсээ олон улсын хэвлэлүүдийн халуун сэдэв болж байна.
-
2015 оны 6 сарын 22
АНУ-ын Сенатч Жон Маккейн, Том Коттон, Жон Баррасо нар өчигдөр Украинд айлчилж, Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан байна.
-
2015 оны 6 сарын 22
БНАСАУ-ын эрдэмтэд БНСУ-д өргөн тархаад байгаа коронавирус, Эбола, ДОХ зэрэг эмчилгээгүй өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй вакциныг гарган авчээ.