Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6203 6204 6205 6206 6207 6208 6209
  • Женнифер Лопезийг Монголд урьсан нь үнэн болж таарав
    2015 оны 6 сарын 04
    Тэрбээр ”Женнифер Лопезийг урьсан нь үнэн. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Гэрээ, хэлэлцээрийн түвшинд явж байгаа учраас мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэжээ.
  • Туркийн кино өдөрлөг болно
    2015 оны 6 сарын 04
    Туркийн кино өдөрлөг болно
  • Сөүлийн гудамжны замыг сэтэлж дууслаа
    2015 оны 6 сарын 04
    Улаанбаатар хотын Дулааны 3А, Б гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх барилга угсралтын ажил энэ сарын 01 – ний өдрөөс эхэлсэн. Уг ажлын хүрээнд Сөүлийн гудамжны авто замыг 2015 оны 06 дугаар сарын 03 хүртэл сэтэлж, дулааны шугамын шинэчлэлийн ажил хийж байна.

    Мөн Төв Шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг 2015 оны 06 дугаар сарын 07 – 25 - ны хооронд хааж, дулааны шугамын ажил хийх болсныг мэдэгдье гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
  • Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ
    2015 оны 6 сарын 04
    5-6-нд ихэнх нутгаар, 7-8-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
  • Ш.Энхбат: Бүх эмнэлгүүд өрийн сүлжээнд орж, дараагийн 6 сар өвчтөнүүдээ эмчлэх эмгүй болоход хүрлээ
    2015 оны 6 сарын 04
    Эрүүл мэндийн салбарынхан өрөндөө баригдаж, модоо барихдаа тулаад байна. Энэ жил эрүүл мэндийн салбарын төсвийг 30 хувь буруулсан нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн.
  • Анхаар: Хүүхэдтэй зүй бусаар харьцвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ
    2015 оны 6 сарын 04
    Ингэснээр хүүхэдтэй зүй бус харьцах бүх хэлбэрийг хуулиар бүрэн хориглож, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх стандарт үйлчилгээтэй болох юм. Одоо үйлчилж буй хуулиар хүүхдийнбиед ноцтой гэмтэл учруулсан тохиолдолд л Эрүүгийн хуулиар ял шийтгэл авдаг. Мөн тэдэнд үзүүлдэг ял нь ихэнхдээ бага байж таардаг билээ. Түүнээс хүүхдээ зоддог цаашлаад өдөр бүр харгис, хатуугаар шийтгэдэг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг, хараа хяналтгүй хаядаг эцэг, эхэд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаггүй. Хэрвээ Гэр бүлийн тухай, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүд УИХ-аар батлагдвал
  • Үс шинээр үргээх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 6 сарын 04
    2015.6.4, Пүрэв гараг / Билгийн тооллын: 17
    Зуны тэргүүн цагаагчин могой сар
    Гар одтой, цагаагчин гахай өдөр

    Аргын тооллын: 2015.6.4, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 05.11-20.49
    Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Нэр өнгө

    Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2015 оны 6 сарын 04
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Увс, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус, өдөртөө Хэнтийн нутгаар сэрүүсч 13-18 градус, бусад нутгаар 20-25 дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
  • Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 6 сарын 03

    Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
  • Ч.Сүбээдэй бусдын гарт амиа алдсан байж болзошгүй
    2015 оны 6 сарын 03
    Загвар өмсөгч, модель Ч.Сүбээдэй бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байгаа аж.
  • Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ
    2015 оны 6 сарын 03
    Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ
    17 минутын өмнө Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    2015.06.03

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын явцад авах дээжийн хэмжээ, шинжилгээ хийх лаборатори тус бүрээр тодорхой болж, эдгээр журам, зааврыг нийтэд нээлттэй байршууллаа. Ингэснээр байцаагч дээж авах нэрийдлээр их хэмжээний бүтээгдэхүүн авдаг гэсэн сөрөг ойлголт арилж, нөгөө талаар ямар шинжилгээ хийлгэхэд хичнээн хэмжээний дээж лабораторид өгөх ёстой талаар аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө мэдлэгтэй болж байна.

    Дээжийн тоо хэмжээ, шинжилгээний үнэ, дээжийг хэрхэн авах, хадгалах, тээвэрлэх, дээжинд тэмдэглэл үйлдэж аж ахуйн нэгж, лабораторид хүлээлгэн өгөх зэрэг харилцааг зохицуулсан заавар мөн шинээр батлагдлаа.

    Шинжилгээнд авах дээжийн хэмжээг лаборатори тус бүрээр нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн бөгөөд ямар лабораторид ямар үзүүлэлт үзүүлэхээс хамаарч дээжийн хэмжээ харилцан адилгүй байх юм. Нян судлалын шинжилгээнд дээжийг лабораторийн нөхцөлд авах тохиолдолд их хэмжээгээр савлагдсан барааны дээжийн үлдэгдлийг шалгуулагч этгээдэд буцаан олгох талаарх харилцааг тусгасан байна.

    Хүнсний үйлдвэрлэлийн орчин дахь гадаргуугийн ариун цэврийг газар дээр шинжилж хариуг нь 1-2 минутын дотор гаргадаг боллоо. Өөрөөр хэлбэл бохирдлын түвшинг өнгө хувирлаар нь тодорхойлж, шар байвал цэвэр, ногоон байвал бага бохирдсон, хар ногоон байвал их бохирдсон гэх мэтээр тодорхойлно гэсэн үг юм.
    - See more at: http://zasag.mn/http://inspection.gov.mn/images/regularity/file/juram/2015/deej.pdf#sthash.fIvbDKJo.dpuf
  • Солонгос улсад зорчихгүй байхыг анхаарууллаа
    2015 оны 6 сарын 03
    Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байхыг зөвлөж байна
    Өнөөдөр 12 цаг 40 минут

    Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.

    Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтнүүд өвчлөөд байна.

    Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг өгч байна.

    Үүнд:

    Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх; *

    Гараа сайтар савандаж угаах;*

    Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх*

    Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх;*

    Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх;*

    Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах зэрэг болно.*

    ЭМСЯ, Шуурхай удирдлагын төв
  • Тусламжийг тараахдаа Балбын ядуучуудыг ялгаварлаж байна
    2015 оны 6 сарын 03
    Жендерийн тэгш бус байдал, нийгмийн давхаргын ялгаварлан гадуурхлаас болж Балын тусламж эзэддээ тэгш хүртэлцэхгүй байгаа тухай “Guardian” агентлаг мэдээллээ.
  • Туркын Ерөнхийлөгч сэтгүүлчийг заналхийлжээ
    2015 оны 6 сарын 03
    Турк улсын Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган Туркын сонины редакторыг заналхийлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ.
  • Монгол улсад оршин суух журамд өөрчлөлт орууллаа
    2015 оны 6 сарын 03
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2 цаг 48 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журамд нэмэлт өөрчлөлт орууллаа

    Засгийн газрын 2010 оны тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

    Үүнд

    - Монгол Улсын иргэнээс төрсөн 16-гаас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг тав хүртэл жилээр сунгахаар заасан байсныг гурав хүртэл жилээр сунгах
    - Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн, цагаач гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний гурван жилд нэг жил хүртэл хугацаагаар сунгаж олгож байсныг эхний хоёр жилд нэг жил хүртэл хугацаагаар олгох
    - Хөрөнгө оруулагч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилийн хугацаагаар олгох, сунгахаар заасныг гурав хүртэл жилээр олгох, сунгах
    - Монгол Улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх 16 насанд хүрсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар олгох болон сунгахаар заасныг хоёр хүртэл жилээр олгох, сунгах
    - Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой болон харгалзан үзэх бусад шалтгаантай гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилээр олгохоор заасныг таван жил болгох
    - Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдэд болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг хэдий хугацаагаар олгох, сунгах нь журамд тусгагдаагүй байсан тул эдгээр иргэдэд оршин суух зөвшөөрлийг тав хүртэл жилээр олгож, гурван жил хүртэл хугацаагаар сунгахаар боллоо.

    АСЕМ-ын уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын засвар, тохижилтын асуудлыг хэлэлцлээ

    Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

    Төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын тохижилт, засвар үйлчилгээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зочид буудлуудад олгох хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

    Манай улсад 450 гаруй аж ахуйн нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд эдгээрээс 45-ыг нь олон улсын шаардлага хангаж буй. Эдгээр буудалд тохижилт, засвар хийх, зэрэглэл нэмэх зэрэг шаардлага байгаа гэж үзжээ.

    АСЕМ-ын уулзалтаар Ази, Европын улсууд улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилт тавьж, эдгээр асуудлаар уулзалт, яриа хэлэлцээ хийдэг. Мөн уулзалтын хүрээнд төр засгийн тэргүүнүүд харилцан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой шийдэлд хүрдэг байна.

    Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэнэ

    Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Тус салбарт үйлдвэрлэлийн осол, өвчлөлийн түвшин өндөр байна. Тухайлбал, 2012-2014 онд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын судалгаагаар нийт ослын 17 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгаагаас осолд өртсөн 222 хүний 57 нь нас барж, 40 хүн тахир дутуу болжээ. Эдгээр ослын дуудлагын 104 нь Налайх дүүргээс ирснээс 31 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээлэл байна. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа ажээ.

    Иймд тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжилтийг нь хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

    Энэхүү конвенц нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож өгдөг бөгөөд төр ажил, олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгдөг. Конвенцийг хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс мэдлэг, мэдээлэл дамжуулах, үндэсний хэмжээнд чадавхийг бэхжүүлэх зэргээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой. Конвенцийг батлах болон хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар нэг төлбөр төлөхгүй, харин конвенцийн хэрэгжилтийг нэгдэн орсны дараах нэг жил, улмаар таван жил тутамд Засгийн газар тайлагнах үүрэг хүлээдэг байна.

    Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсйн хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенци 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг 30 орчим орон нэгджээ.

    Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжлэн баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.

    Эрх зүйн ийм орчин бүрдсэнээр хөдөө орон нутагт иргэд, малчид, тариаланчид амьдрах сонирхлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд итгэл нэмэгдэх, органик хүнсийг гадаад, дотоодын зах зээлд гаргах баталгаажуулалтын тогтолцоо бүрдэх, органик хүнс үйлдвэрлэгчдийн орлого, ашиг нэмэгдэх зэрэг олон эерэг үр дагавар авчирна гэж салбарын яам үзэж байна.

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

    Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл санаа, зохицуулалтын гол зарчим нь тухайн үеийн хөдөлмөр болон үйлдвэрлэлийн харилцааны хөгжлийн түвшинд тохирч байсан. Гэвч эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлт болон эрх зүйн шинэтгэлтэй уялдуулан авч үзвэл уг хууль хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг бүрэн, үр дүнтэй, уян хатан зохицуулах шаардлагыг хангаж чадахгүй байна гэж салбарын яам үзэж байна.

    Товч мэдээ

    - “Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд холбогдох шийдвэрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
    - Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    - Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсаас Хонконгт суух Ерөнхий консулаар томиллоо.
    - ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Д.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Ганцэцэгийг томиллоо.
    - УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарим саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

    - “Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2015 оны нэгдүгээр сарын тогтоолын хавсралтаар баталсан “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн”-д агуулга бүхий заалт нэмлээ.
    - Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичгийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Монголын талын ноот бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж тогтлоо.
    - УИХ-ын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн бүх шатны шүүгч нарын цалинг тогтоох аргачлалыг зарчмын хувьд дэмжиж, зарим асуудлыг анхаарч, нягтлах нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
    - УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
    - Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
    - ”Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталж, мөрдүүлэх эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тогтлоо.
    - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2013 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол” болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол”-д тус тус гарын үсэг зураг эрхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    САНАЛ БОЛГОЖ БАЙНА
    - See more at: http://zasag.mn/news/view/9972#sthash.wTqYcZ9o.dpuf
  • ХҮН-д эрүүл мэндийн салбарынхан нэгдлээ
    2015 оны 6 сарын 03
    Хөдөлмөрийн Үндэсний нам шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш олон нийтийн хүчтэй дэмжлэг, талархал хүлээсээр байна. Намд нэгдэх хүсэлтэй хэдэн арван мянган эгэл жирийн хөдөлмөрчид, иргэдийн хүсэлтийг хүлээж авсны нэгэн төлөөлөл болох эрүүл мэндийн салбарт манлайлагчид Хөдөлмөрийн Үндэсний намд нэгдэн орж байна.
  • Гурав орчим тэрбум төгрөгөөр наадна
    2015 оны 6 сарын 03
    Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг

    Хурдан морины уралдаанд 227 сая 360 сая төгрөг

    Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг

    Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг

    Урлаг соёлын арга хэмжээнд 812 сая төгрөг

    Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг

    Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг

    Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг

    Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг

    Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг

    Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг

    Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

  • Англи: Хэт хөөрсөн эрийг нүцгэн дугуйчдын уралдаанаас хасчээ
    2015 оны 6 сарын 03
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн Кент мужийн Кентербери хотод Дэлхийн нүцгэн дугуйчдын уралдаан боллоо. Энэ үеэр тэмцээнийг зохион байгуулагчид хэт хөөрөлд автсан нэгэн эрэгтэйг тэмцээнд оролцохыг хориглосон байна.

  • Төр иргэндээ 24 цагаар үйлчилнэ
    2015 оны 6 сарын 03
    Төр иргэндээ 24 цагаар үйлчилнэ
  • Б.Лагшми:Дагваа бид хоёр шинэ орчинд хоёулхнаа амьдарч байна
    2015 оны 6 сарын 03
    Б.Лагшмигийн тухайд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн, хэл ус, боловсрол мэдлэг сайтай гэдэг юм билээ. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн бүсгүй ”Эрэл” сургуулийг онц дүүргэж улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгсжээ.
6203 6204 6205 6206 6207 6208 6209
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    5 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    8 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    15 цаг 37 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    19 цаг 32 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    19 цаг 37 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 цаг 39 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 43 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    19 цаг 52 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    23 цаг 0 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК