-
2015 оны 6 сарын 03
Зургаадугаар сарын 3-ны лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 6 сарын 03
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ”-ИЙН
ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛНО
-
2015 оны 6 сарын 03
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр
-
2015 оны 6 сарын 03
Үүнд дурдсанаар, Аж, үйлдвэрийн яамны газрын дарга С.Балжинням нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын төрсөн дүү, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танил, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр, ТӨХ-ны газрын дарга Сэр-Од ТӨХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Солонгын нөхрийнх нь ойрын танил гэх мэтээр бичжээ.
-
2015 оны 6 сарын 03
Бяцхан охины аминд хүрсэн Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах юм. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Д.Тунгалаг, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өнөржаргал, гэрч шинжээчээр Манлайжав, Дарханбаатар нар оролцоно.
-
2015 оны 6 сарын 03
“ЭМСЯ-ынаас ирсэн чиглэлийн дагуу энэ сарын 20-ны өдрийг хүртэл нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулахаар болсон.
-
2015 оны 6 сарын 03
Шүүхийг шинэчлэхийн төлөө асар их юм хийсэн гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Улмаар шүүх шинэчлэгдэж олон давуу зүйлүүд бий болсон гэж салбарынх нь хүмүүс ч онцолдог.
-
2015 оны 6 сарын 03
Мэргэжлийн хяналтын байгууллагаас зах зээлд худалдалагдаж байгаа эм биобэлдмэлд хяналт шалгалт хийжээ.
-
2015 оны 6 сарын 03
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 6 сарын 03
2015 оны 06 дугаар сарын 02-ны 21 цагаас 06 дугаар сарын 03-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 6 сарын 02
Олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогджээ
-
2015 оны 6 сарын 02
Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх авто замыг хаана
Мягмар, 6 сарын 02 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх
Email
Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх авто замыг хаана
Улаанбаатар хотын дулааны 3А, Б гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх барилга угсралтын ажил энэ сарын 1-нээс эхэлжээ.
Уг ажлын хүрээнд Сөүлийн гудамжны авто замыг энэ сарын 3 хүртэл сэтэлж, дулааны шугамын шинэчлэлийн ажил өрнүүлэх юм. Мөн Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 7–25-ны хооронд хааж, дулааны шугамын ажил хийхээр болжээ.
-
2015 оны 6 сарын 02
Нийслэлийн хэмжээнд дулааны шугам хоолойн 50 гаруй хувийг шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийн засварын ажил хийхээр болсон байна.
-
2015 оны 6 сарын 02
Канад улсын шүүх тамхи үйлдвэрлэж, худалдаалдаг томоохон фирмүүдэд их хэмжээний торгууль ногдуулсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 02
Эхнэрээ амиа хорлоход хүргэсэн А.Отгонбаярын ялыг хэвээр үлдээв
-
2015 оны 6 сарын 02
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, гэр бүл нь эрүүл, энхийг хүсье. Баяраа сайхан тэмдэглээрэй.
-
2015 оны 6 сарын 02
Бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг хангах, галт зэвсэгтэй харьцах дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 онд зохион байгуулах сургалт, үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах газрын нэрэмжит “Буудлага 2015” тэмцээнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа хэлтсүүдийн дунд зохион явууллаа. Буудлагын тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвийн буудлагын байранд зохиогдсон.
-
2015 оны 6 сарын 02
Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор хүрэлцэн ирсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг манай улсад ажиллаж эхэллээ.
-
2015 оны 6 сарын 02
Улаан Чулуутын хүүхдүүдэд бэлэг тараалаа
-
2015 оны 6 сарын 02
Ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр суларлаа
Мягмар, 6 сарын 02 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх
Email
Ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр суларлаа
10 хоногийн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр сулраад байна.
Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан бөгөөд Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар 1907 төгрөг 32 мөнгө болжээ. Харин евро 2158.65 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар 2084 төгрөг 61 мөнгө болсон байна. Ингэснээр 10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ.
Хятадын юань 312 төгрөг 49 мөнгөнөөс 4 төгрөг 91 мөнгөөр буураад байна. Рубль тавдугаар сарын 22-нд 38 төгрөг 72 мөнгө байсан бол өнөөдрийн ханшаар 36 төгрөг 13 мөнгө болж 2 төгрөг 59 мөнгөөр суларлаа.