Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шаардлага хангахгүй 209 төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалж байжээ

2015-6-03
0
ЖИРГЭХ

Бүртгэлтэй эмийн нэршлээр хуурамч эм худалдаалагдсаар байгаа нь шалгалтаар илэрчээ

 

        Мэргэжлийн хяналтын байгууллагаас зах зээлд худалдаалагдаж байгаа эм биобэлдмэлд хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаарлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийн савлагаан дээр улсын бүртгэлийн дугаар бичигдээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна.  

 

Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Энхтуяагаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

 

Чанарын шаардлага хангахгүй 209 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалагдаж байсныг илрүүлсэн

 

        Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмбио бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Энхтуяа:

 

-Манай улсад хуурамч эм бэлдмэл худалдаалагдсаар байна. Ер нь жилд энэ төрлийн шалгалтыг хэдэн удаа явдуулдаг юм бэ?

 

-Төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалтыг жилд 3-4 удаа явуулдаг. Мөн байгууллага, иргэдийн гомдлын мөрөөр шалгалтыг тогтмол хийдэг. Эм био бэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналтыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Энэ хяналтыг зах зээлд худалдаалагдаж байгаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг илэрүүлэх зорилготой хийдэг. Энэ оны урьдчилан сэргийлэх хяналтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн. Тус хяналт шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан эмүүдийг худалдаалах, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг зарж байсан зэрэг зөрчил илэрсэн.   

 

-Та бүхний шалгалтаар 200 гаруй нэр төрлийн эмийг илэрүүлсэн гэсэн. Тухайлбал ямар ямар нэр төрлийн эмүүд байсан юм бол?

 

-Хятад улсад үйлдвэрлэсэн ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хятад хаяг шошготой, манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмүүдийг ихээр худалдаалж байсан. Мөн манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмтэй ижил нэр төрлийн эмийг оруулж ирж байгаа зөрчил их байна. Ер нь стандартын шаардлага хангахгүй хаяг шошгын зөрчилтэй 97 нэрийн, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 25 нэрийн,  хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалах дэглэм алдагдсан 13 нэрийн 6562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэлийг илрүүлсэн. Тиймээс иргэд альваа эмийг худалдан авахдаа хаяг шошгыг нэлээд сайн шалгаж байх хэрэгтэй.

 

-Тэгвэл эдгээр хууль бус эмүүд нь ихэвчлэн ямар өвчний үед хэрэглэдэг эм бэлдмэлүүд байх юм бэ?

 

-Гадуур хэрэглэх перкис, метлин, иод зэргийг манай эмийн үйлдвэрүүд, эмийн сангуудын найруулдаг. Тухайн эм бэлдмэлийг найруулсан эмийн сан худалдан борлуулах ёстой байдаг. Гэтэл манайхан бизнес болгож, өөр эмийн санд үйлдвэрлэсэн эмийг бусад эмийн санд худалдаалж байгаа зөрчил их байна. Түүнчлэн эм нь онцгой бүтээгдэхүүн атал иргэд мөнгө олох хэрэгсэл болгон худалдаалж байгаа нь эм, эмнэлгийн хэрэгсэлд зөрчил гарах гол шалтгаан бол байгаа юм.  

 

-Сүүлийн жилүүдэд гадуур эмийн ургамлын худалдаа нэлээд ихэссэн. Энэ талаар ямар нэгэн хяналт шалгалт хийдэг үү?

 

-Эмийн ургамлыг албан ёсны зохих зөвшөөрөлтэй эмийн үйлдвэр дээр савлаад албан ёсны эмийн сангуудаар худалдаалах ёстой байдаг. Гэтэл зах зээл дээр хувь хүмүүс эмийн ургамлыг түүгээд зарж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг л дээ. Бид энэ тал дээр тандалт судалгаа, хяналт шинжилгээгээнийхээ дагуу урьдчилан сэргийлэх шалгалтуудыг хийдэг. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад ханддаг.

 

-Тэгвэл тураах эм бэлдмэлүүдэд ямар нэгэн хяналт шалгалт явуулдаг вэ?

 

-Эм биобэлдмэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг манай улс бүртгэхдээ тус тусанд нь бүртгэдэг. Гэтэл манайхан энэ ялгааг нь мэдэхгүй улсын бүртгэлд бүртгүүлэхгүй шууд худалдаалж байгаа тохиолдол гарсан. Энэ тэгээд л зөрчил болж байгаа юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл хууль бус худалдаа гэсэн үг юм.

 

-Энэ удаагийн хяналт шалгалтаар тураах эм бэлдмэлүүдээс ямар зөрчил илэрсэн талаар тодруулаач?

 

-Охид, эмэгтэйчүүдийн ихээр хэрэглэдэг тураах, гэдэс цэвэрлэх ягаан эм буюу бюрак гэх эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй. Гэтэл гадуур тухайн эмийн бүртгэлтэйг нь бус Япон улсад үйлдвэрлэсэн Япон тайлбартай эмийг худалдаалж байсан зөрчил илэрсэн.

 

-Тухайлбал энэ эмийг бүртгэлтэй үгүй нь яаж ялгах ёстой юм бэ?

 

-Манай улсад бүртгэгдсэн бюрайк эмийн тайлбар нь Англи хэл дээр байдаг. Харин Япон тайлбартай эм бол манай улсад бүртгэлгүй, хуурамч эм гэж ойлгож болно.

 

-Үр зулбуулах эмийн талаар асуулгүй өнгөрч болохгүй байх. Ер нь үр зулбуулах эмэнд ямар нэгэн шалгалт хийж байна?

 

-Энэ эмийн хяналт шалгалтыг бид цагдаагийн байгууллагатай хамтарч явуулдаг. Энэ хүрээндээ томоохон захуудад худалдаалагдаж байсан зулбуулах эмийг хураан авч, устгаад хууль бус үйлчилгээ үзүүлж байсан гэдэг утгаар нь холбогдох хүмүүсийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 

 

24tsag.mn Б.Батчимэг 

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (75.126.39.111)
    Тэгээд энэ 209 эмнийхээ нэрийг оруулаач ээ
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    3 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    37 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    1 цаг 7 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    1 цаг 37 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    1 цаг 55 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    2 цаг 1 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    2 цаг 31 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    2 цаг 42 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    2 цаг 45 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 56 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    4 цаг 12 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    4 цаг 46 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    4 цаг 52 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    5 цаг 4 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    5 цаг 16 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 18 мин
  • Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
    5 цаг 20 мин
  • Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
    5 цаг 51 мин
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
    5 цаг 52 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлжээ
    6 цаг 13 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК