-
2015 оны 5 сарын 21
hhh
-
2015 оны 5 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын СI банктай хамтран ажиллах санамж бичигт тус банкны удирдлага болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах боломжтой болж байна. АНЭУ-ын CI банк нь тус улсын санхүүгийн байгууллагуудын хамтарсан групп юм.
-
2015 оны 5 сарын 21
Энэ оны хоёрдугаар сард дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн сэжигтнээр төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг саатуулан шалгаж, шүүхийн байгууллагад шилжүүлээд байгаа юм.
Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал 11.00 цагаас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно.
Прокурорын байгууллагаас хойд эх Г.Маралмааг бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Цогтын хувьд гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
-
2015 оны 5 сарын 21
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.21.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 38 минутад 51.30 хувийн ирцтэй эхлэв.
-
2015 оны 5 сарын 21
Хѳгжил-Ардчилал” ТББ-ын энэ удаагийн хэлэлцүүлэг “Голомт банк”-ны ерѳхийлѳгч Ѳ. Ганзоригийн “эдийн засаг дахь санхүүгийн зах зээлийн нѳлѳѳ” сэдвээр үргэлжиллээ.
-
2015 оны 5 сарын 21
Төгрөгийн ханш чангарч байна
-
2015 оны 5 сарын 21
дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангажээ. Тэд маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана.
-
2015 оны 5 сарын 21
Оюуны өмчид халдсан гэмт хэргийг Монгол Улс анх удаа шүүхээр шийдвэрлэжээ. Манай улсын иргэн У гэгч 2011-2014 оны хооронд ОХУ-ын “Касперский Лаб ЗАО” компанийн “Касперский” вирусны программыг “Монголиан Бревери анбендинг”, “Вокомтехнологи” гэх хоёр компанийн нэрээр зевшөөрөлгүй хуулбарлаж бусдад боруулжээ.
-
2015 оны 5 сарын 21
Соёлын бүтээлч үйлдвэрлэгчид чуулж байна
-
2015 оны 5 сарын 21
Дэлхий нийтээрээ даяарчлал хэмээн цээжээ дэлдэж байгаа өнөө үед өөрсдийн өв соёл, уламжлалаа хадгалж үлдэх нь маш чухал.
-
2015 оны 5 сарын 21
Монголын хүүхдийн ордны Чингэлтэй дүүрэг дэх Хайлаастын салбар дугуйлангын хүүхдүүд 49 дүгээр сургуулийн урлаг зааланд уран бүтээлээ толилуулж сурч мэдсэн бүхнээ аав ээж, анд найз, багш нартаа тайлагналаа. Тус салбарт драм, зураг, англи хэлний дугуйлангууд хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд хамрагдан суралцаж байна. Тайлан тоглолтыг зохиомж хэлбэрээр найруулж, дугуйлан бүрийн хүүхдүүд өөрсдийнхөө авъяас, хөдөлмөрөө урлагийн бүтээл болгон үзүүлэв.
-
2015 оны 5 сарын 21
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын бэлтгэл ажлыг хангах, тооллогын комисс байгуулах тухай” А/435 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулж явуулах Тооллогын комиссын бүрэлдэхүүн, “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үйл ажиллагааны төлөвлөгөө”, Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулж явуулах дүүргийн Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.
-
2015 оны 5 сарын 21
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.05.21, 22-ны өдрүүд/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 21, 22-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлболон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:
2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
3.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
4.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.
5.“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
6.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СОЛОНГО танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
8.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.
9.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.
10.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
11.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.
12.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
13.Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
14.Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
15.”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.
-
2015 оны 5 сарын 21
Өчигдөр ноцтой ослууд гарч 4 хүн амиа алджээ
-
2015 оны 5 сарын 21
Ц.Элбэгдорж: Ноён Ерөнхий сайдтай долоо дахь удаагаа уулзаж байна
-
2015 оны 5 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийхээр Япон улсын Токио хотноо хүрэлцэн ирлээ.
-
2015 оны 5 сарын 21
Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно
-
2015 оны 5 сарын 21
2015 оны 5 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 353 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 3 хүн нас барж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-
2015 оны 5 сарын 21
Насанд хүрээгүй хүүхэд удаа дараа машин хулгайлж, хөдөлгөөнд оролцжээ
-
2015 оны 5 сарын 21
Т.Цогт, Г.Маралмаа нарыг өнөөдөр шүүнэ