Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6278 6279 6280 6281 6282 6283 6284
  • Фото: 15 мянган цэрэг, 143 онгоц, хуягт техникүүд бас далайн хав жагссан нүсэр парад
    2015 оны 5 сарын 10
    Өчигдөр ОХУ Эх орны дайнд ялсан Аугаа их Ялалтын баярын 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан уг арга хэмжээг Москвагийн Улаан талбайд болсон Оросын хамгийн том парад хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна. Ялалтын парадын хамгийн гайхалтай зургуудыг www.24tsag.mn дэлгэж байна.
  • Багц 24: Улаан талбай дахь Ялалтын баярын хамгийн том парад
    2015 оны 5 сарын 10
    www.24tsag.mn сайт Улаан талбайд болсон хамгийн сүр дуулиант парадын тухай “Багц 24” буландаа онцолж байна. Энэ нийтлэлээс Ялалтын парадын цар хүрээ, гадаадын зочид төлөөлөгчид, гадаадын жагсагчид, хуягт зэвсгийн онцгой багана, агаарын үзүүлбэр, жагсаалын үеэр гарсан фаакт болон хамгийн сонирхолтой гэрэл зургуудыг хүлээн авч үзнэ үү.
  • ”Рио Тинто”-ийнхон ямар асуудлаар Монголыг зорив?
    2015 оны 5 сарын 10
    Ч.Сайханбилэг: ”Рио Тинто”-той ирэх 7 хоногт тохиролцоонд хүрч магадгүй

    Баасан, 5 сарын 08 2015
    Бичсэн Г.Доржханд

    Хэвлэх
    Email
    Ч.Сайханбилэг: "Рио Тинто"-той ирэх 7 хоногт тохиролцоонд хүрч магадгүй

    НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Оюутолгой” зэсийн ордын ганцаанд орсон 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээ ирэх долоо хоногт дуусч магадгүй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ.

    “Рио Тинто”-гийн төлөөлөгчид ирэх долоо хоногт манай улсад ирэх бөгөөд “Энэ удаад шийдэгдээгүй бүх асуудлыг эцэслэн шийднэ гэдэгт би найдаж байна” гэж Улаанбаатар хотод “Bloomberg Mongolia” телевизэд Ч.Сайханбилэг өчигдөр ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

    “Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хооронд тус зэсийн ордтой холбоотойгоор үүссэн асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээ хоёр жил сунжирч байгаа билээ.

    Тус ордын 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг хэрхэн санхүүжүүлэх нь анхаарал татаж байгаа юм. Ил уурхай нь 2013 онд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн билээ.

    Монголын Засгийн газартай хэлэлцээ хийсээр байна гэж “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш пүрэв гарагт Австралийн Перт хотод компанийнхаа жил тутмын ерөнхий хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
  • Өдрийн зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 5 сарын 10
    2015.5.10, Ням гараг / Билгийн тооллын: 21
    Хаврын адаг цагаан луу сар
    Булаагч одтой, улаан нохой өдөр
  • Цаг агаар: Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
    2015 оны 5 сарын 10
    Өнөөдөр говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
  • Нүүрэн дэх сорви арилгах 5 арга
    2015 оны 5 сарын 09

    Нүүрэн дэх сорви арилгах 5 арга
  • Болгарын Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ
    2015 оны 5 сарын 09
    Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

    Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд бараалхана.



    Айлчлалын үеэр хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, Монгол, Болгарын бизнес форум зохион байгуулагдана.
  • Архангайд их цас орсны улмаас зарим давааг хаажээ
    2015 оны 5 сарын 09
    Архангай аймагт их хэмжээний цас орж зарим зам даваа хаагджээ. Тухайлбал өнөөдөр өглөө 8 цаг орчмын байдлаар цагаан давааны зам хаагдаж, 20-иод тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байдалтай байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газраас тээврийн хэрэгслүүдийг цаснаас гаргахаар Газ-66 маркийн хоёр тээврийн хэрэгслийг явуулсан боловч өгсөж чадалгүй буцжээ. Тэд дугуйгаа гинжээр тоноглон дахин Цагаан даваа руу хөдлөхөөр болсон байна.
  • Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ эхлэхэд бэлэн гэв
    2015 оны 5 сарын 09
    Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ эхлэхэд бэлэн

  • Өнөөдөр Улаан талбайд “Мөнхийн хороо” жагсаал болно
    2015 оны 5 сарын 09
    Өнөөдөр Улаан талбайд “Мөнхийн хороо” жагсаал болно
  • Танктай хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв
    2015 оны 5 сарын 09
    Танктай хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв
  • УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2015 оны 5 сарын 09
    УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.05.11-15/

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.05.08-ны өдрийн хурлаар батлав.

    2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-ЭЭС 15-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    05 дугаар сарын 11-ний Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Г” танхимд;

    Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    05 дугаар сарын 11-ний Даваа гарагт:

    “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;

    “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд /хаалттай/;

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх танилцуулга 14.00 цагаас “Б” танхимд /Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд/;

    Худалдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

    “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

    05 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

    Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Байгалийн баялгийн сан байгуулах тухай Төсвийн байнгын хорооны уулзалт, ярилцлага 14.00 цагаас “Б” танхимд;

    Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

    05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

    “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;

    “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд;

    Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;

    Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

    05 дугаар сарын 14-ний Пүрэв гарагт:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд.

    ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    05 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Монгол Улсын Засгийн газар 2015.04.30 -ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

    Бусад.

    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээллийг сонсох;

    Ажлын хэсэг байгуулах тухай болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлах тухай;

    Бусад.

    4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    2.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонсох.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэдээлэл /хаалттай/;

    Бусад.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлттэй холбоотой/;

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Монгол Улсын Засгийн газар 2015.04.30 -ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.
  • Н.Мөнхбат: “Хөгжлийн банк”-ийг алдагдалтай ажилласан гэх нь ташаа ойлголт
    2015 оны 5 сарын 09
    Н.Мөнхбат: “Хөгжлийн банк”-ийг улстөржүүлэх хэрэггүй
  • ”Давалгаа” богино өгүүллэгийн наадам болж байна
    2015 оны 5 сарын 09
    ”Давалгаа” богино өгүүллэгийн наадам болно
    Өчигдөр 18 цаг 0 минут

    Маргааш буюу энэ сарын 09-ны өдөр 12.00 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно.



    Тус наадмыг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн театр урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил тус наадам 38 оюутан бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 11 өгүүллэг шалгарчээ.



    Шалгарсан өгүүллэгүүдийг СУИС-ийн кино прамын ангийн оюутнууд унших бөгөөд шилдэг уншигч, шилдэг өгүүллэг төрлүүдээр тэргүүн, дэд, гутгаар байруудыг шалгаруулах аж.



    Давалгаа богино өгүүллэгийн наадмыг МУИС-ийн багш доктор Б.Хишигсүх, СУИС-ийн багш жүжигчин Л.Чаминчулуун нар анх санаачилж, 2004 оноос хойш зохион байгуулж байгаа юм байна.
  • Өөртөө дурлуулах увдис: Сээтэгнэх урлагийн талаар чиний мэдэхгүй 10 зүйл
    2015 оны 5 сарын 09
    Өөртөө дурлуулах увдис: Сээтэгнэх урлагийн талаар чиний мэдэхгүй 10 зүйл
  • Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Хятадад айлчилна
    2015 оны 5 сарын 09
    Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Хятадад айлчилна
  • УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарилаа
    2015 оны 5 сарын 09

    УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарилаа
  • Ширээний теннисний тэмцээний шилдэгүүд тодорлоо
    2015 оны 5 сарын 09

    Ширээний теннисний тэмцээний шилдэгүүд тодорлоо
  • Их хэмжээний цас орохыг анхааруулав
    2015 оны 5 сарын 09
    Их хэмжээний цас орохыг анхааруулав
  • Парламентын 25 жилийн ойд зориулсан төгөлтэй боллоо
    2015 оны 5 сарын 09
    Парламентын 25 жилийн ойд зориулсан төгөлтэй боллоо
6278 6279 6280 6281 6282 6283 6284
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 10 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    5 цаг 31 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    5 цаг 36 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    5 цаг 45 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    6 цаг 2 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    6 цаг 4 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    6 цаг 38 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    7 цаг 29 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    8 цаг 48 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    9 цаг 32 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    10 цаг 20 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    10 цаг 29 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    10 цаг 32 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 33 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    10 цаг 37 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    10 цаг 40 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    10 цаг 42 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    11 цаг 12 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    11 цаг 13 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    11 цаг 32 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК