2015 оны 3 сарын 02
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эстони улсын парламентын сонгууль боллоо. Сонгуульд эрх баригч Шинэчлэлийн нам ялалт байгуулсан байна. Ерөнхий сайд Таави Ройвасын нам 30 суудал авсан бөгөөд 101 гишүүнтэй парламентад олонх болж эвсэл байгуулахаар болж байгаа юм.