Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1086 1087 1088 1089 1090 1091 1092
  • Я.Санжмятав, Д.Ганхуяг нар Гавьяат эдийн засагч болов
    2017 оны 8 сарын 10
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр,
  • Ерөнхийлөгч өнөөдөр МҮОНРТ-ийн шууд ярилцлагад орно
    2017 оны 8 сарын 10
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-ны өдрийн пүрэв гарагт 21:00 цагт МҮОНРТ-ийн шууд ярилцлагад
  • У.Хүрэлсүхийн асуудал Засгийн газрыг огцруулах хэмжээнд тулсан уу
    2017 оны 8 сарын 10
    Шадар сайдын ажлын албанаас өчигдөр мэдээлэл хийж, нэлээд ноцтой зүйлийн талаар цухуйлгасан билээ. Тэд Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн мөрдөж эхэлсэн. Долдугаар сарын эхээр энэ бүхнийг шалгуулахаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Мөн Шадар сайд өөрөө энэ тухайгаа МАН-ын удирдлагуудад дуулгасан.
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид насан туршид нь цалин олгохоор болжээ
    2017 оны 8 сарын 10
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцүүлжээ. Улмаар Монгол
  • Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө
    2017 оны 8 сарын 10
    Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө.
  • Х.Баттулгад өөрийн мужийн 3 сая иргэний өмнөөс баяр хүргэв
    2017 оны 8 сарын 09
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мужийн 3 сая 700 мянган иргэний өмнөөс баяр хүргэлээ.

    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол тулах хүч нь Зүүн Ази, тэр дундаа Япон Улс байна гэдэгт итгэж байна. Монголчуудыг ажилтай, орлоготой, баян орны баян иргэд болгох зорилтыг хэрэгжүүлэхэд энэ хамтын ажиллагаа чухал юм” гэдгийг онцлов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Шизүока мужийнхантай хамтран олон ажил эхлүүлж байсныг уулзалтын үеэр тэмдэглэлээ.

    Дорноговь аймагт Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж, дулааны цахилгаан станц барихад зориулж тус станцад ажиллах боловсон хүчнийг Шизүока мужид бэлтгэж эхэлсэн байна.

    Сэлэнгэ аймагт 40 га-д гурвалжин будаа амжилттай тариалж байгаа бөгөөд цаашдаа талбайгаа 80 га болгон өргөжүүлэхээр болжээ.

    Энэ мэт олон ажлыг эхлүүлэн явж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү танилцуулаад, цаашдаа хамтын ажиллагаа хүрээгээ тэлж улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
  • Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар хэлэлцэнэ
    2017 оны 8 сарын 09
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилж магадгүй байна.
  • С.Баярын хүсэлтийг Ерөнхийлөгчид мэдүүлэхээр зэхэж байна
    2017 оны 8 сарын 09
    Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ
  • Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газар хууль зөрчих, цаг алдах эрхгүй
    2017 оны 8 сарын 09
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав.

    Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаарджээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад “хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн” зэргийг танилцууллаа. Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүйг, эдийн засгийн өсөлт, давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС-гийхан маш сайн ойлгож байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар хангаж байгаа бөгөөд шаардлагатай бол салбарын сайд нар АН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн гэв.

    Хэрвээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох гэж байгаа бол заавал төсөвт тодотгол хийх ёстой, та бүхэн өмнөх Засгийн газруудын алдааг давтаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмж хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та бүхний шаардлагыг Засгийн газар алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол гэж ойлгож, хүндэтгэж байна. Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй. Ялангуяа та бүхний шаардлагад дурдсанчлан өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй энэ цаг үед биднээс илүү эрчтэй ажиллахыг шаардаж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • АН-ын бүлэг М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт шаардлага хүргүүлэв
    2017 оны 8 сарын 09
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө 2017 оны улсын төсөвт төсөвлөөгүй мөнгийг хүүхэд бүрт МАН-ын Засгийн газар олгосон билээ. Энэхүү хууль зөрчсөн асуудлаа Засгийн газар залруулж, хуулийн дагуу төсөвт тодотгол хийхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт өнөөдөр 12.00 цагт шаардлага хүргүүллээ.
  • У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй
    2017 оны 8 сарын 09
    Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Шадар сайдын ажлын алба болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдлээ. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг өнгөрсөн таваас сараас эхэлсэн.
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 8 сарын 09
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагджээ. Одоогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй байна.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг Завхан аймагт эхэллээ
    2017 оны 8 сарын 09

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ны хооронд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

    Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилогдсон долоон багийн нэг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хороо /төсөл хэлэлцүүлэгч баг/-ны ажлын албаны ахласан багийнхан өнөөдөр (2017.08.08) Завхан аймгийн өмнийн бүсийн хэлэлцүүлгийг Отгон суманд зохион байгууллаа. Тус бүсээс Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн зэрэг нийт 105 албан хаагч, иргэн оролцов.



    Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулсан юм.

    “Төрийн алба” багц сэдвийн хүрээнд ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БАТАЛГАА /§46.3, §46.4, §46.5/ дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зөвлөх Б.Болорчимэгийн илтгэлээс танилцуулбал:















    Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм. Отгон сумын Буянт багийн малчин Я.Зинаамядар саналаа илэрхийлэхдээ, хөдөө, орон нутагт багийн Засаг дарга, багийн Хурлын дарга гэдэг хоёр даргыг ард түмэн сонгож байна. Энэ бол буруу, сумын Засаг дарга шиг сонгон шалгаруулалтаар томилох шаардлагатай байна. Яагаад гэвэл ах дүү олон, жалга довын асуудлаас болж мэдлэг, боловсролгүй нэгэн туршлагатай малчнаас дор хүн сонгогдож байна. Шүүгчээр томилогдох насны доод хязгаарын хувьд 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, 35 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох нь зөв. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлын хувьд Ерөнхийлөгч нь Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй байхыг дэмжиж байна гэлээ.





    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 105 иргэн оролцсноос 105 иргэний саналын хуудас бүртгэгдэв.
    Хэлэлцүүлэг Завхан аймгийн Улиастай суманд 2017 оны 08 дугаар сарын 09-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • “60 тэрбум”-ийн хэргээр Г.Доржзодов ТЕГ-т 6 цаг 20 минутын турш гэрчийн мэдүүлэг өгчээ
    2017 оны 8 сарын 09
    МАН-ын удирдлагуудын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх бичлэг анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө ил болсон юм. Тухайн үед өрсөлдөгч намынхан нь эдгээр бичлэгийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн ч тэд бүтэн жил гаруй хугацаанд тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар өдийг хүрсэн.
  • УИХ-ын дарга М.Энхболд У.Хүрэлсүхийн асуудлаар мэдэгдэл хийлээ
    2017 оны 8 сарын 09
    Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд халдах гэсэн мэдээлэл, дүрс бичлэгүүд сүүлийн үед анхаарлын төвд байгаа билээ. Шадар сайдын Ажлын албаны мэдээлж байгаагаар У.Хүрэлсүх сайдыг дагаж,
  • Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэрчээр дуудсан уу
    2017 оны 8 сарын 09
    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг анхаарлын төвд байгаа билээ. Түүнийг зургаан хүн байнга дагаж, мөрдөж байсан нь үнэн болохыг Шадар сайдын албанаас бататган, хуулийн байгу
  • С.Баярыг хэн “урив”
    2017 оны 8 сарын 09
    Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа оффшор данстай улс төрчдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ хэмээн тангараг өргөх үеэрээ мэдэгдсэн билээ. Тиймдээ ч төдийгөөс өдий хүртэл гадаадад данстай, үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн нэрлэгдэж ирсэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн.
  • Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдтай уулзав
    2017 оны 8 сарын 08
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыонгийг хүлээн авч уулзлаа.

    БНСВУ бол зүүн өмнөд Ази дахь манай улсын чухал түнш. Вьетнам улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрээр эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

    Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бодитой, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үүнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан чухал ач холбогдолтой. Энэ хуралдаан амжилттай болсон тухай мэдээллийг авсан гэж Ерөнхий сайд хэлээд хуралдааны шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллахыг хүслээ.

    Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаанаар Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Вьетнамаас хүнсний болон далайн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр хэлэлцсэн байна. Энэ шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход тус комиссын гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн тус улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

    Вьетнам улс 150 гаруй оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай энэ салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, хүүхдийн мөнгийг төсөвт суулгахыг шаардав
    2017 оны 8 сарын 08
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.08.08/ ээлжит бусаар хуралдаж, хүүхдийн мөнгө, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Мурат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
  • С.Баяр Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
    2017 оны 8 сарын 08
    Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоныхоо дараа хоёр элчин сайдыг эгүүлэн татахаар УИХ-тай зөвшилцөх бичиг хүргүүлсэн билээ.
1086 1087 1088 1089 1090 1091 1092
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    4 цаг 41 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    6 цаг 11 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    7 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    8 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    8 цаг 37 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    9 цаг 2 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    9 цаг 50 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    10 цаг 10 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    10 цаг 26 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 46 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    10 цаг 52 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    11 цаг 24 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    12 цаг 22 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    13 цаг 31 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    13 цаг 47 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    14 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    15 цаг 22 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    15 цаг 57 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 цаг 59 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК