Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1087 1088 1089 1090 1091 1092 1093
  • ”Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл боловсруулж байгаа”
    2017 оны 8 сарын 08
    УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас
  • Зуны үдэлтийн улс төр
    2017 оны 8 сарын 08
    Урин цагт уг нь улс төр намждаг. Бүгд л найр наадам хэсч, биеэсээ гоочлох, гогцоодох, аргандаа оруулах, аваачиж хорих явдал багасдаг байлаа. Байлаа гэх үгэнд тайлбар илүүц биз. Энэ зун сүүлийн 50 жилд байгаагүйгээр халсан гэдгийг цаг уурчид онцолж буй. Улс төрийн тогоо ч мөн үүнээс дутахгүйгээр халж, өнгөрсөн жил ялалтандаа мансуурч явсан МАН өнөөдөр ял сонсох хэмжээнд хүрч, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн өдөр хоногуудыг үдэж байна.
  • Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжинэ
    2017 оны 8 сарын 07
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд төслийг хэлэлцүүлэх дөрөв дэх баг болох Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд наймдугаар сарын 07-14-ний өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн есөн суманд хийхээр болсон. Хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07) Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлүүллээ.



    Хэлэлцүүлэгт тус аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид болон сум, багийн иргэд зэрэг 180 гаруй хүн хамрагдав.
    Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлсэн үгэндээ, “Аливаа улс орны Үндсэн хууль бол тухайн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, үндэсний түүх соёл, уламжлалаа хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтыг хүндэтгэн, улс орноо хөгжүүлэх үндэс суурь нь болж байдаг. Тиймээс Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтээрээ хэлэлцүүлж, улсын өнөө ба ирээдүйг төсөөлөн нухацтай хандах нь зүйн хэрэг мөн” гэлээ.





    Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх танилцуулгыг хийсэн юм.
    Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн иргэн Д.Хүүхэнхүү “Үндсэн хууль батлагдаж байсан тухайн үед газар доорхи баялгаа ашигладаггүй, уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан. Уул уурхайг даган орж ирсэн хөгжил дэвшлийг бид зөв зүйтэй ашиглах ёстой. 25 жил мөрдөгдсөн Үндсэн хууль маань улс орныхоо хөгжлийг бас даган хөгжих хэрэгтэй” гэсэн бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Л.Өлзийнэмэх “2000 оны УИХ-ын сонгуулийн дараа Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт засаглал хуваах онол, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалыг алдагдуулсан гэдэгтэй санал нийлдэг. Энэ удаагийн Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр засаглал хуваах онолыг бодитоор хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь танхимаа өөрөө бүрдүүлдэг байхыг дэмжиж байна” гэлээ.






    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль тогтоох эрх мэдэл бүхий Улсын Их Хурал нь Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг зарчмыг бүрдүүлэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх болон шүүгч хараат бусаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан шийдвэр гаргах боломжийг илүү сайн бүрдүүлэх алхмыг л хийх ёстойг иргэд хэлж байлаа.



    Хэлэлцүүлгийг хааж Цогтцэций сумын Засаг дарга О. Бадарч үг хэлсэн юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдаж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. Төслийн хэлэлцүүлэг маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг Говь-Алтай аймагт өндөрлөлөө
    2017 оны 8 сарын 07
    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Төгрөг сумдад өрнүүлсэн бол өнөөдөр (2017.08.07) Дэлгэр суманд үргэлжлүүллээ.

    Хэлэлцүүлгийг аймаг бүрт бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн зүүн бүсийн Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Чандмана, Цогт, Эрдэнэ сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Нарийн бичгийн дарга зэрэг нийт 114 албан хаагч, иргэн оролцов.



    Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулж, төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Э.Баярмаа МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ сэдвийн дор танилцуулга хийв.











    УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүд тус бүр танилцуулга хийсний дараа хуулийн төсөлтэй холбоотой асуултад дэлгэрэнгүй тайлбар хийж, иргэдийн саналыг сонслоо.

    Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баянсан багийн малын их эмч Д.Пүрэвдорж хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хувьд УИХ-ын сонгуулийг таван жилд нэг удаа, Ерөнхийлөгчийнхийг зургаан жилд, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах нь зардал болоод ажил хэмнэх сайн талтай. Олон сонгууль богино хугацаанд болдогоос ажил хийх хугацаа багасаж байна. Түүнчлэн, сумын Засаг даргыг томилоход улстөрийн намаас дэвшүүлсэн хүнийг бус орон нутгийн иргэдээс олонхийн саналаар шууд сонгодог хэлбэр байж болох юм гэлээ.



    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын өндөр настан Д.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, Засгийн газрын эрх, мэдлийг өргөжүүлэхээр тусгагдсаныг дэмжиж байна. 1999-2000 оны долоон өөрчлөлтийг завсарлаж байгаа нь төр тогтвортой байхад нөлөөлж, олигархиуд болон оффшорчид төрдөгөөс сэргийлэх, төрийн хяналт сайжрах давуу талтай.





    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт 114 иргэн оролцсноос 105 иргэний саналын хуудас бүртгэгдэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Завхан аймгийн Отгон суманд 2017 оны 08 дугаар сарын 08-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авна
    2017 оны 8 сарын 07
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн 58 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай шагнал тус тус хүртсэн байна.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв.

    Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот, улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэж байлаа.

    Математик, хими, физикийн олимпиадын хороодыг нэгтгэсэн хороо БСШУ-ны харьяанд байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны олимпиадын нэгдсэн ТББ ажиллуулж зохион байгуулалтад орох нь зүйтэй. ТББ илүү идэвхтэй, санаачилгатай, хүнд сурталгүй байдаг. Үүний дараа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан сурталчилгаагаа хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөж хэллээ.

    Физикч Н.Тэгшбаяр “Монголчууд хурдан морио байлж, шуундаа бяртай залуусыг дэмждэг шигээ оюуны өндөр чадвартай залуусыг дэмжиж, багш нарт нь урам өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс багш, сурагчдыг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэв.

    Жил бүхэн болдог олон улсын химийн олимпиадад Монгол Улсын сурагчдын баг 2006 оноос эхлэн оролцсон бөгөөд 2017 оны олимпиадад 4 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Олимпиад онол, сорил гэсэн хоёр үе шаттай явдаг. Энэ удаагийн олимпиадад 76 орны 297 сурагч оролцож Монгол Улсаас Орхон аймгийн сурагч Сувданчимэг хүрэл медаль хүртжээ.

    Олон улсын физикийн 50 дугаар олимпиадад 86 орны 396 сурагч оролцсоноос Монголын баг багаараа медаль хүртсэн 28 орны нэг болж, G20-д дөхөж өндөр амжилт гаргасан байна.

    Нийслэлийн нэгдүгээр сургуулийг энэ онд төгссөн Э.Гарьд, “Сант” сургуулийг мөн энэ онд төгссөн Л.Оюунтөгс нар энэ олимпиадаас мөнгөн медаль хүртжээ.

    Олон улсын математикийн олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Цэнд-Аюуш мөнгөн медаль хүртэж, хоёр сурагч хүрэл медаль, бусад хоёр сурагч тусгай шагнал авчээ.

    Сурагчид бэлтгэлийн зардлаа хувиасаа бүрэн төлж, олимпиадад оролцсон зардлын тодорхой хувийг мөн хувиасаа гаргажээ.
  • 60 тэрбумын асуудлаар зөвлөх А.Ганбаатарыг хориогүй
    2017 оны 8 сарын 07
    МАН 60 тэрбумын хэрэг буюу 90 минутын бичлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзах үеэрээ шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, уг баримтад нухацтай хандахыг сануулсан.
  • Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд заналхийлж, Байнгын хороонд хандсан уу
    2017 оны 8 сарын 07
    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Одоогоос арав гаруй хоногийн өмнө намынхаа удирдлагуудад хандаж, наадам зугаалгаа зогсоо,
  • Ерөнхий сайд визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналаа илэрхийллээ
    2017 оны 8 сарын 07
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм гээд энэ чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад болон Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа. БНСУ-д саяхан болсон сонгуулиар Ардчилсан нам ялж, эрх баригч хүчин болсонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хоёрын талын тохирсон зарим ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Тухайлбал, одоо ажлын хэсгийн хамтарсан судалгааны төвшинд байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хурдхан байгуулбал манай хоёр улсын харилцаа илүү хөгжих боломжтойг Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн БНСУ-ын тал манай улсад 500 сая долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрлэсэн байгаа, энэ зээлээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналаа манай тал удахгүй явуулах учир зээлийн хэлэлцээрийг ойрын үед тохирч байгуулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

    Монгол Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллах амьдарч байгаа юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг сэргэхээр иргэд маань эх орондоо буцаад ирнэ. Манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэлтэй энэ байдлыг харгалзан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд маань бүх талын дэмжлэг үзүүлэх, цаашид хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг илүү хөнгөвчлөх тал дээр эрх баригч шинэ хүчин, Үндэсний ассамблейн зүгээс нааштай хандана” гэдэгт итгэж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн Иран Улсад айлчилж байна
    2017 оны 8 сарын 07
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ наймдугаар сарын 5-нд Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцов.

    Тангараг өргөх ёслолд дэлхийн 130 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, түүний дотор 30 шахам улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар оролцлоо.

    Ираны Ерөнхийлөгч Х.Рухани тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ “Олон улсын хамтын ажиллагаа нь терроризмыг устгах цорын ганц зам бөгөөд нийтлэг ашиг сонирхолдоо хүрэхийн тулд Иран нь дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн. Өнөөдөр дэлхий дахинд терроризм, зэвсгийн аргаар бус яриа хэлэлцээгээр ойлголцоход анхаарах хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Иран Улсад айлчлах хугацаандаа Монгол, Ираны харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, ХАА, шинжлэх ухаан, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэх болон ялангуяа хоёр улсын XIII, XIV зууны хамтын түүх буюу Ил Хант Улсын түүхийг хамтран судлахад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буй ажлуудыг цаашид урагшлуулах асуудлаар Ираны холбогдох яамдын сайд, байгууллагуудын удирдлагатай уулзаж ярилцах юм.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Солонгос Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 8 сарын 05
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Солонгос Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд офшорын асуудлаар Сангийн сайдад хандлаа
    2017 оны 8 сарын 04
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд офшорын асуудлаар Сангийн сайдад хандлаа
  • Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо
    2017 оны 8 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо

    Уулзалтад АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга, “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр, “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн, Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч буй “Анд глоба”л компанийн захирал Ч.Анар нар хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрсдийн эрхэлж буй ажил болон, Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

    Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа цөөнгүй залуус уулзаж улс орондоо технологийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд тэдний төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологи гэдэг бол дэлхийд, олон улсад Монголын нэг чухал гарц хэмээн харж байгаагаа онцлоод БНЭУ-ын Элчин сайдтай уулзахдаа тус улсын дэлхийд алдартай мэдээллийн технологийн сургуулийн салбарыг улсдаа байгуулах талаар хүсэлт тавьсан талаараа мөн дурдлаа. Залуус улс орныхоо хөгжлийн төлөө, мэргэшсэн салбараа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүртэл улс орондоо хөгжүүлэх тухайд бодит санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах талаар ч мөн ярилцлаа.
  • Ерөнхийлөгч захирамж гаргаж А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо
    2017 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
    Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.
    Амаржаргалын Гансүх нь

    ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан

    Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал

    ТӨХ-ны газрын дарга

    Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

    Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд

    УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

    Долгорсүрэнгийн Дагвадорж нь

    Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар

    Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор

    Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн

    Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийг Сүхбаатарт зохион байгууллаа
    2017 оны 8 сарын 03
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос /цаашид “төсөл хэлэлцүүлэгч” гэх/ 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.

    Энэ хүрээнд өнөөдөр (2017.08.03) Сүхбаатар аймгийн төв Баруун-уртад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

    Өглөөний 09.00 цагаас үдийн 12.00 цаг хүртэл зохион байгуулагдсан сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд болон албаны нийт 144 хүн хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

    Сургалтын эхэнд Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

    Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулснаар үдээс өмнөх сургалт өндөрлөв.

    Харин үдээс хойш 13.00 цагт (2017.08.03) хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болоод иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

    Иргэдийн санал авах хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга З.Энхтөр нээж үг хэлсэн.

    Үргэлжлүүлэн дэгийн дагуу Байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн сэдэв тус бүрийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.

    Дараа нь иргэд асуулт асууж, хариулт авч, саналаа хэллээ. Тухайлбал, Баруун-урт сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ариунбилэг ард иргэдээс авч байгаа саналыг ямар түвшинд хянаж байгаа талаар тодруулахыг хүслээ. Түүний асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, иргэдийн өгсөн санал асуулгын хуудас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргэгдэж, тус Байнгын хороо хянана. Мөн архив бүрдүүлж ажиллана хэмээн хариуллаа.

    Баруун-урт сумын 1 дүгээр багийн иргэн Н.Энэбиш, иргэдтэй хамгийн ойр харьцдаг хүн нь багийн Засаг дарга байдаг. Багийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга томилно гэсэн байна. Үүнээс үзэхэд иргэд өөрсдөө багийн Засаг даргаа сонгох нь тохиромжтой юм. Хэрвээ дээрх томилгоо хийгдээд эхэлбэл улстөржилт газар авах эрсдлийг дагуулж байна гэсэн саналыг хэлж байлаа.

    Баруун-урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Энхцэцэг, хариуцлагын тогтолцоог яаж зохицуулж байгаа вэ. Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн, улсад онц их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсад хуулийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл тэр хүнээ төрд сонгодог гажиг тогтолцоо байна. Үүнийг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэсэн асуултыг тавьсан.


    Дээрх асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, хариуцлагын тогтолцоог бусад хууль тогтоомжоор зохицуулсан байгаа. Хэрвээ иргэн аль нэг албан тушаалтныг хууль зөрчсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэлээ.

    Энэ үеэр иргэдийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол багц зургаан сэдвээс гадна нэмж санал оруулах боломжтой, эсэхийг тодруулж байлаа.

    Ийнхүү асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • “Google”, “Амазон”, “Square” компанид ажиллаж байгаа Монгол залуус улсаа хөгжүүлэх санал боловсруулжээ
    2017 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо.

  • Ерөнхийлөгч Х.Баттулга С.Чепурнойг хүлээн авч уулзлаа
    2017 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Александр Григорьевич Лукашенкод чин сэтгэлийн баяр хүргэсэн захидал илгээсэнд нь талархсанаа илэрхийллээ.

    Хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол-Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байгааг уулзалтад оролцогчид дурдаж, улс хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хурлыг хуралдуулах болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлуулах талаар санал солилцов.

    Беларусь Улсын хувьд Монгол Улсад уул уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхол их байдгийг Элчин сайд ярьсан юм.

    Хоёр улсын хувьд ХАА-н салбарт хамтран ажиллах боломж бололцоо өргөн байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон дурдав.

  • Канад Улстай ХАА-н салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ
    2017 оны 8 сарын 03
    Канад Улстай ХАА-н салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ
  • Х.Баттулга: Төрийн хөгжлийн бодлогоо Монгол Улс гаргаж чадахгүй байна
    2017 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

    УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сард Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж нэгдсэн арга хэмжээ, цуглаан зохион байгуулах, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Төрийн хөгжлийн бодлогоо Монгол Улс гаргаж чадахгүй байна. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас даатгал төлдөггүй хэсэг бий. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.

    Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

    Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин хадгалах чиглэлээр хүлээсэн үүрэг хэрэгждэггүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.
  • Ц.Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилов
    2017 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь

    Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн

    Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.

    Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн

    ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.

    Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.

    Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.

    Орос, англи хэлтэй.
  • МАН өөрсдийг хамгаалахын тулд Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасахыг хичээж байна
    2017 оны 8 сарын 03
    АТГ-ын дарга Х.Энхжаргал нь 60 тэрбумын бичлэгээр тодорсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг боломж ба чадлынхаа хирээр хамгаалж, уг хэргийг саринуулахыг хичээж байгааг бид Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан бичлэгээс нь харсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь МАН-д ашиггүй өөр бусад ямар ч хэрэг дээр ийм зарчим барьж ажилладаг гэдэг нь тов тодорхой юм.
1087 1088 1089 1090 1091 1092 1093
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    4 цаг 41 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    6 цаг 11 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    7 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    8 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    8 цаг 37 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    9 цаг 2 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    9 цаг 50 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    10 цаг 10 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    10 цаг 26 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 46 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    10 цаг 52 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    11 цаг 24 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    12 цаг 22 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    13 цаг 31 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    13 цаг 47 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    14 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    15 цаг 22 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    15 цаг 57 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 цаг 59 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК