Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1084 1085 1086 1087 1088 1089 1090
  • Ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 7 сарын 01
    Ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Танилц: Маргаашаас эхлэн хэрэгжих 11 хууль
    2017 оны 6 сарын 30
    Ирэх сарын 1-ний өдрөөс дараах, хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Үүнд:
  • Дөрвөн аймгийн төвд цэвэрлэх байгууламж барина
    2017 оны 6 сарын 30
    Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь болон Архангай аймгийн төвд тус бүр 3000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих болж, өнөөдөр БХБЯ, Сангийн яам болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны удирдлагууд гэрээ байгуулав.

  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
    2017 оны 6 сарын 30
    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн
  • Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэнэ.
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ тодорхой санал хэлж, зарим зүйл заалтыг тодруулж асууж байлаа.

    Чуулганы нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн ерөнхий архитектор Э.Анар нар оролцож, хуулийн төсөлтэй холбогдуулж асуусан гишүүдийн асуултад хариулав. Гишүүдийн зүгээс энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Улаанбаатар хот удирдлагын хувьд ямар байх, дагуул хот ямар түвшинд хөгжсөн байх ёстой юм, нийслэл хот, дүүрэг, хороо ямар чиг үүрэгтэй байх ёстой гэдгийг нарийвчлан тусгаж өгсөн нь зүйтэй гээд Үндсэн хуулийн шинэчлэлтэй уялдуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан АН бүлэг завсарлага авлаа
    2017 оны 6 сарын 30
    Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан АН бүлэг завсарлага авав
    УИХ-ын хаврын чуулгын хуралдаан энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн хуралдаж байна. Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн юм. Тус хуулийн төсөл нь Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, УИХ-ын гишүүдэд төсөл болон тараах матерал ирүүлээгүй учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн юм. Учир нь учир нь Багшийн асуудлыг ул суурьтай нухацтай авч үзэх,хуулийн төсөлтэй танилцаж саналаа хэлэх, байр сууриа илэрхийлэх зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, цаашид гишүүддээ мэдээлэлтэй, даргын дэргэдэх хурлаар хэлэлцэгдэж, хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудлаа хэлэлцэж, дэгийн хуулиа сахиж байхыг УИХ-ын даргад анхаарууллаа.
  • “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав
    2017 оны 6 сарын 30
    “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

    Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

    Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
  • “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв
    2017 оны 6 сарын 30
    “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
  • ”Бид нэгээр гарах байсан, 100 мянга орчим санал луйвардуулсан”
    2017 оны 6 сарын 30
    Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр дахин санал хураалтад иргэдийг сонголтоо баталгаажуулж
  • МАН-д юу болов
    2017 оны 6 сарын 30
    Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ойртох тусам улс төрийн “гал тогоо” жинхэнэ утгаараа буцалж байна. Өрсөлдөж буй хоёр намынхан дор бүрнээ хөдөлгөөнтэй байгаа ч МАН-ыхны салхи хүчтэй сэвэлзэж, хэвлэлийнхэн тэр бүрт нь сонор сэрэмжийг алдахгүй байгаа тул удирдлагууд нь сандарсаар.
  • Хууль зүйн байнгын хороо хуралдав
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.30) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

    2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй, зарлага 9.95 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнагджээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, Авилгатай тэмцэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 307 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит аж ахуйн 10 нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй 3 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 484.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 12.4 тэрбум төгрөгөөр илүү, өмнөх оны гүйцэтгэлээс 22.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарсан байна. Урсгал зардалд 467.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 16.8 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 83 хувь буюу 404.5 тэрбум төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, 9 хувь буюу 47.8 тэрбум төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 3.6 хувь буюу 17.6 тэрбум төгрөгийг Улсын ерөнхий прокурор, 2.9 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зарлага эзэлж байгаа юм байна. Тайлант онд улсын төсвөөс 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгожээ. Тухайлбал, ХСИС-ийн 3000 оюутны хичээлийн байрны барилга угсралтын ажилд 4.9 тэрбум төгрөг, Архивын ерөнхий газрын барилга угсралтын ажилд 3.6 тэрбум төгрөг, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн нүүлгэлтийн зардалд 2.3 тэрбум төгрөг, орон нутгийн цагдаагийн 25 кобоны барилга угсралтын ажилд 1.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Улсын төсвөөс 468.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 14.3 тэрбум төгрөг, ЭМДС-ийн санхүүжилтээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлжээ.




    Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дээрх саналын томъёоллыг дэмжснээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын 42 гишүүн ажилдаа цагтаа ирсэнгүй
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын Тамгын газраас гишүүдийн өнөөдрийн ирцийн мэдээллийг гаргажээ. Мэдээллээс харахад 10.00 цагаас урьтаж, буюу цагтаа хожигдолгүй ажилдаа ирсэн 10 гаруй гишүүн байгаа бол бусад гишүүд нь товлосон цагаасаа хоцорч ирцгээсэн байна.
  • УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Ж.Эрдэнэбат: Хувьцааны үнэ ханшинд өөрчлөлт орж байгаа
    2017 оны 6 сарын 29
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нараас олон улсын зах зээл болон дотоодын компаниудын хувьцааны үнэ унаж эхэлсэн эсэх, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.
  • Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа
    2017 оны 6 сарын 29
    Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа
  • Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэв
    2017 оны 6 сарын 29
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцүүлж буй нь энэ юм.
  • УИХ дахь байнгын хороод хуралдана
    2017 оны 6 сарын 29
    өнөөдөр байнгын хорооны хуралдаантай.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
    Намын бүлгүүүд хуралдана
  • УИХ-ын чуулган өнөөдрөөс хуралдана
    2017 оны 6 сарын 29
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж энэ сарын 14-28-ны өдрийг дуусталх хугацаанд чуулган завсарласан.
  • Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг соёрхон батлах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2017 оны 6 сарын 28
    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” болон ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

    “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй энэ үед халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.

    Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт чиглэсэннэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг бодлогын 18 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 11-ийг нь бүрэн хэрэгжүүлж дуусаад байна.

    Азийн хөгжлийн банкнаас авах 150 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай. Үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

    “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр” нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх, тавих хяналтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зорилготой.

    Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.
1084 1085 1086 1087 1088 1089 1090
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК