Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1082 1083 1084 1085 1086 1087 1088
  • Засгийн газрын зарим гишүүнд хариуцлага тооцож болно
    2017 оны 8 сарын 23
    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Засгийн газар муу ажиллаж байна гээд Т.Аюурсайхан гишүүний бланк дээр 20 орчим гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Гишүүд гарын үсэг зурах нь тэдний эрх. Гэсэн ч энэ хүмүүсээс ард түмэн “Та нар улс төрийн тогтвортой байдлыг хадгална гэсэн. Хадгалж чадаж байна уу” гэж асууна. Хоёрдугаарт, засаг төр үнэхээр муу ажиллаж байна. Үнэхээр ажил албан тушаалын төлөө яваагүй гэж байгаа бол “Бид Засгийн газрын бүтцэд орж ажиллахгүй” гэж өөрсдөө хэлэх байх. Манай залуус шударга ёсны тухай их ярьж байна. Бид сонгуульд өрсөлдөж явахдаа Хөгжлийн банкны хулгай луйврын тухай, төмөр замын 250 сая ам.долларын тухай, одоогийн Ерөнхийлөгчийн туслах зөвлөх байгаад гэмт хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийн тухай, мөн энэ хүний 30-40 лиценз болоод оффшор дансны тухай нийгэмд хангалттай ярьсан. Одоо энэ бүхэн яасан бэ. Энэ худал хуурмаг байсан бид л 60 тэрбумын хэрэгтэнгүүд гарцаагүй мөн гэж өөрөө өөрсдийгөө хуулийнхнаас урьдаж илчилсэн пялдагууд болж байгаа нь инээдтэй байгаа биз дээ.

    Одоогийн Ерөнхийлөгчийн болоод өмнөх Засгийн газрын үеийн хууль бус үйлдлийн тухай айгаад ч юм уу зулгуйдаад ч юм уу ярьдаггүй юм аа гэхэд албан тушаалын төлөө төрөөрөө бүү оролд гэж хүсмээр байна. Гарын үсэг зурсан хүмүүсийн ард ямар нэгэн эрх ашиг байхгүй гэх баталгаа байна уу. Гадаад орчинд бид улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадахгүй бол манай эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй байгаа ч маш эмзэг байгаа гэдгийг мартаж болохгүй. ОУВС-д улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадна гээд амалчихсан ийм эмзэг эдийн засагтай энэ үед дэндүү хариуцлагагүй зүйл болж байна даа. Засгийн газрын зарим нэг гишүүнд хариуцлага тооцож болно. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Түрүүчээс нь хариуцлага тооцоод явж байгаа.

    Улс төрийн тогтвортой байдал ард түмний амьдралын баталгаа юм. Манай намд 65 суудал өгч ард түмэн амьдралынхаа баталгааг даатгаад өгч байхад бидний байж байгаа царай иймэрхүү байвал ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг би мэдэж байна. Гашуун ч гэсэн бид АН-ын алдааг давтаж болохгүй. Сургамж авах ёстой.
  • М.Энхболд хаачив
    2017 оны 8 сарын 23
    УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээс болж намыхан нь хагаралд хүрээд буй. Энэ нь эхэндээ зөвхөн удирдлагын хэмжээнд байсан ч “60 тэрбум”-ын хэргээс болж, нийслэлийн МАН-даа хүртэл халдаж, У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг гал дээр тос нэмж, Засгийн газраа хүртэл унагах дээрээ тулаад байгаа.
  • Соёлын өвийг тойрсон асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ
    2017 оны 8 сарын 23
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ өдрийн хуралдаанаар соёлын өвийг тойрсон асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна.
  • Засгийн газрыг огцруулахаар саналыг албан ёсоор тавина
    2017 оны 8 сарын 23
    МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд
  • Ерөнхийлөгч Х.Баттулга хичээл заахгүй
    2017 оны 8 сарын 22
    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоосон билээ.
  • Ц.Мөнх-Оргил Москва хотод ажиллалаа
    2017 оны 8 сарын 22
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов.
  • Бизнесийн идэвхжил нэмэгдсэн, компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн
    2017 оны 8 сарын 22
    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, бодит мэдээлэл хүргэх зорилгоор, Монгол Улсад байнга оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын элчин сайдын яамд, төлөөлөл нар оролцлоо.

    ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат “Засгийн газар эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсээр байна. 2012-2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь огцом өсөж, хөрөнгө оруулалт эрс багасаж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр хурдтай унаж, зээлжих зэрэглэл буурснаар макро эдийн засагт тогтворгүй байдал үүссэн юм. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болж ирсэн. Өнөөдрийн уулзалтаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоох, тогтвортой өсөлтийг бий болгох, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, алдагдлыг бууруулах, өрийн дарамтаас гарахын тулд бид “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн ОУВС, бусад түншүүдтэйгээ хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газар, Монголбанкны зүгээс макро эдийн засгийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 4 жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрээд байна. Эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсөж, олон тооны аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.

    Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс гаргаж буй шийдвэр, Засгийн газраас явуулж үйл ажиллагаа нь олон улсын зах зээлд Монгол Улсын нэр хүндийг сэргээх, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдыг дэмжих чухал арга хэрэгсэл болохын хувьд цаашид журмын төслөө илүү амьдралд нийцүүлж, сайжруулахын тулд хөрөнгө оруулагчид болон худалдаа, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудаас санал авах ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдынхаа санал, хүсэлтийг сонсох, нягт хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол Улсад байнга суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудтай хамтран албан бус уулзалт, яриа, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна.

    Цаашид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, төсвийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, чадавхыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно” гэв.

    Өнөөдрийн уулзалтын дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын Элчин сайдын яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамд өөрийн улсынхаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • У.Хүрэлсүхийн асуудал хэзээ шийдэгдэх вэ
    2017 оны 8 сарын 22
    Энэ долоо хоногийн эхээр Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээ албан тушаалаа өгсөн. Түүний ийм алхам хийх шалтгаан нь тагнаж, чагнасан гэх хэрэг бөгөөд “албан тушаалаа өгч байгаад үзэлцье” хэмээн ам гарсан юм.
  • Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй МАН-ын 32 УИХ-ын гишүүний нэрс
    2017 оны 8 сарын 22
    УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад байгаа билээ. Өнгөрсөн
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа
    2017 оны 8 сарын 22
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандлаа. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах”
  • Д.Пүрэвдаваа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ
    2017 оны 8 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.

    Даваахүүгийн Пүрэвдаваа нь:

    Монгол Бизнес дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн.

    Интернэт хаус ХХК-д менежер

    Юу Би Нэт ХХК-д гүйцэтгэх захирал

    Петровис ХХК-д менежер

    Цэнан ХХК-д гүйцэтгэх захирал

    Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан
  • Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхүүдтэй танилц
    2017 оны 8 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус зөвлөхүүдийг томилов. Үүнд,

    Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан, Даньдиагийн Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна.

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Догмидын Сосорбарам, Цэрэндэжидийн Бямбажав, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Баянжаргалын Бямбасайхан нарыг чөлөөлжээ.
  • Нийслэлийн МАН-ынхан Ц.Сандуйгаа авч үлдэхээр “найруулгаа” хийгээд эхэлчихэв үү
    2017 оны 8 сарын 22
    Эхэндээ МАН-ын удирдлагуудын дунд байсан хагарал хүрээгээ тэлж, нийслэлийн МАН-д хүртэл “цуурсан” нь яах аргагүй Ц.Сандуйтай холбоотой. Алдарт “60 тэрбум”-ын хэрэгтэй нэр нь холбогдож эхэлснээс хойш улс төрийн карьер нь дээсэн дөрөө нь дэнжигнэж яваа тэрбээр сүүлийн өдрүүдэд эр хүнийхээ 13 мэхийг ч жинтэйхэн хийж байх шиг.
  • Ж.Бат-Эрдэнэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал хүргүүллээ
    2017 оны 8 сарын 21
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа.
  • Шадар сайд У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гаргасан хүсэлт бүрэн эхээрээ
    2017 оны 8 сарын 21
    Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгөх талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр хүсэлтээ гаргажээ.
  • С.Мөнхчулуун: Ц.Сандуйг огцруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй
    2017 оны 8 сарын 21
    НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл уг бичигт НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж, “60 тэрбумын” гэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга
  • Ц.Сандуйг огцруулах асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ
    2017 оны 8 сарын 21
    Өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах шаардлага бүхий бичгийг өнөөдөр НИТХ-д өргөн барисан билээ.
  • У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаасаа татгалзах өргөдлөө өнөөдөр өгөх үү
    2017 оны 8 сарын 21
    Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө хэмээн мэдэгдсэн.
  • УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, нөхөн сонгуульд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар өрсөлдөхөөр бэлдэж байгаа гэв үү
    2017 оны 8 сарын 21
    Нэг хэсэг улс төрийн амьдралыг хавар болж урь орохтой зэрэгцдэг хэмээдэг байлаа. Хэвлэлийнхэн үүнийг “хаврын синдром” гэж нэрлэх дуртай. Тэгвэл энэ жилийн улс төрийн үйл явдал, өрнөл ийм нэгэн намрын синдромоор эхэлж, энэ хүрээнд тоглолт хийдэг хүмүүсийг цусыг ёстой хөөргөх нь.
  • О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүнийг гэрчээр байцаа гэж АТГ-д хүсэлт явуулья
    2017 оны 8 сарын 18
    УИХ-ын дэд дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдорж өчигдөр 25 дугаар суван телевизид 60 тэрбумын асуудлаар ярилцлага өгсөн.
1082 1083 1084 1085 1086 1087 1088
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    3 цаг 25 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    4 цаг 55 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    6 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    7 цаг 7 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    7 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    7 цаг 46 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    8 цаг 34 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    8 цаг 54 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    9 цаг 10 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    9 цаг 30 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    9 цаг 36 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    10 цаг 8 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    11 цаг 6 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    12 цаг 15 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    12 цаг 31 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    13 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    14 цаг 6 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    14 цаг 41 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    14 цаг 43 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК