Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1090 1091 1092 1093 1094 1095 1096
  • Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 25
    Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхийлөгчид Элчин сайд Ж.Лантри бараалхав
    2017 оны 7 сарын 25
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхав.

    Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм.

    Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаа түлхүү хөгжиж ирснийг уулзалтын үеэр талууд дурдаж байлаа. Тухайлбал, 2017 оны байдлаар Монгол Улсаас Австралид 2000 орчим оюутан суралцаж байгаа ажээ.

    Мөн хоёр талын биенесийн харилцааг өргөжүүлэх, давхар татварын гэрээ хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр цаашид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри нар санал солилцон ярилцлаа.
  • УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгийг П.Цэрэн ахална
    2017 оны 7 сарын 25
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг аймаг, орон нутагт зохион байгуулах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөл хуралдлаа.

    Хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангах, орон нутагт ажиллах Ажлын хэсгүүдэд техник, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцааг өндөр түвшинд үзүүлэх, Удирдлагын зөвлөлийн гишүүд манлайлж оролцох, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай уялдаа холбоотой ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

    Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад туслалцаа үзүүлэх Тамгын газрын Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулан байгууллаа.

    Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах Ажлын хэсгүүд аймаг, орон нутагт 2017.07.31-нээс 08.28-нд, нийслэлийн дүүргүүдэд 08.15-31-ний хооронд ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Х.Баттулгын ялалт хийгээд М.Энхболдын ялагдлын шалтгаан
    2017 оны 7 сарын 25
    Өнгөрсөн УИХ-ын, Орон нутгийн сонгуулиар илт түрэмгий ялалт байгуулж, УИХ-д 67 суудал авч, орон нутгийг бараг тэр чигээр нь атгаж байгаа ялсан намын дарга М.Энхболд хоёр дараалан өвдөг шороодож, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Том ялалтуудын дараах энэ ялагдал өнөөдөр МАН төдийгүй Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд багагүй том савалгаа авчирч байна.

    Эрх мэдэл хомс Ерөнхийлөгчийн УИХ-д бойкт тавьж, ялагдаж хорсож, гашуудаж бухимдсан АН-ынхан Х.Баттулгаар дамжуулан улс төр хийх гэж зүтгэн, хэрүүл шуугиан хардлага сэрдлэг ирэх УИХ-ын сонгууль дуустал үргэлжлэх нь тодорхой болов. Бүхий л эрх мэдлийг гартаа авч байсан М.Энхболдын ялагдлыг шалтгаан юу байв? Яагаад МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав гэсэн асуулт зайлшгүй гарч ирээд байна. Тиймээс хоёр том намын хоёр өрсөлдөгчийн ялалт, ялагдлын шалтгааныг тодруулав.

    1. Х.Баттулгын сонгуулийн хамгийн гол пиар бол “М.Энхболд хужаа ээжтэй, хятад гаралтай” гэх мессэж байлаа. Тиймээс ч тэр сонгуулийн уриагаа “Монгол ялна” хэмээн сонгож авав. Хэзээнээсээ хятадад дургүй Монголчууд, хятад монгол хоёрын түүхэн сөргөлдөөнийг өөртөө тун овжин ашиглаж чадсан Х.Баттулгын аав, ээж хоёрын цус, удам угсаанд эргэлзэх хүн байгаагүй. Харин М.Энхболд энэ мессэжийг няцааж чадсангүй. Одоогоос найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, бас л хятад удам угсаа гарвалтай хэмээн ад үзэгдэж байсан Ц.Элбэгдорж санал хураалтын орой ганцхан минутын дотор өөрийг нь хятад хэмээх мессэжийг тас цохиж чадсан. Харин М.Энхболдод зоригтойгоор гарч ирээд үүнийг өөрөө няцаах зориг дутав. МАН-ын сонгуулийн төв штабаас хичнээн ч ухуулга сурталчилгаа, удам судар нь сайн гэж бичээд, зарлаад амжилт олж чадсангүй.

    2. Хувь хүний имиж. Х.Баттулга зоригтой, шийдэмгий, харин М.Энхболд өнөөх л бөөрөнхийдүү, цаанаа л нэг айдастай дүр төрхтэй энэ сонгуульд оролцлоо. Бүдүүн улаан зангиа, эсвэл улаан дээл, эргэлдсэн том нүд, уйтгартай бараан царай, хэт биеэ барьсан байдалтай М.Энхболд. Хурдан шаламгай хөдөлгөөн, хурц харц, ширүүн төрх, үгээ цохолттойгоор хэлж, харцаа, нүүрнийхээ төрхийг яриатайгаа холбож чадах булчинлаг эр. Эндээс Х.Баттулга, М.Энхболд хоёрын гадаад төрх байдал эрс ялгарна. М.Энхболдын энэ гадаад байдал, өөрийгөө авч яваа байдал өнөөх л хуучин дүр төрх өнөөгийн сонгогчдын дийлэнх болох 18-35 насныханд үнэндээ таалагдсангүй. Төрийн тэргүүн блд Үндэсний манлайлагч, бараг л жанжин байдаг гэсэн залуучуудын ойлголтоос М.Энхболдын гадаад дүр төрх эрс өөр байлаа.

    3. Дагагсад хийгээд долоогчдын тухай таагүй мэдээлэл. Энэ сонгуульд дан ганц Х.Баттулга, М.Энхболд гэсэн хоёр хүн нэр дэвшсэнгүй. Угийн сэтгэлийн хөдөлгөөнтэй, улс төрийн хэрүүл тэмцэлд дуртай, хэн нэгнийг хэт магтаж, нөгөөг нь хэт муулахдаа огтхон санаа зовж, эмзэглэдэггүй сонгогчдын сэтгэл зүй дээр Х.Баттулга тун сайн тоглож чадлаа. М.Энхболдыг дэмжигчид бол долоогчид, харин Х.Баттулгын дэмжигчид бол дагагчид...Сошиал орчин, түүний үр нөлөөг гүнзгий мэдэх А.Баттулга цахим орчинг тун сайн чадав. Угаасаа түүний дэмжигчид 18-35 насныхан байгаа. Тэд гадаа гэртгүй, өдөр, шөнөгүй гар утас интернет хоёртойгоо зүүгдээстэй байгаа гэдгийг тооцоолсон Х.Баттулга бүхий л хүчээ сошиал орчинд хандуулж, үүгээрээ ч амжилт олж чадав. Үүний үр дүнд “Би М.Энхболдыг дэмжиж байна” гэж хэлэх эр зоригтой хүн сүүлдээ бараг л олдохоо байсан гэхэд болно.

    4. М.Энхболдын хувийн имиж муу байсан шигээ хувийн нэр хүнд ч тэг байсан гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн газар, өмч хувьчлалтай холбоотой асар их гомдол санал, өнөөх л “60 тэрбумын бичлэг”, “Аархал” түүнийг дагадаг хотын фракцынхан. УИХ-ын сонгуулиар 60 тэрбум гэгчийг гаргаж ирсэн Ц.Сандуй гэгч эрийг тэр улам хөөргөж, “Сонгуулиас хойш манай Сандуй том болсон. Дээшээ суу” хэмээн аархаж байгаа бичлэг хүртэл цацагдав. М.Энхболдын хотын фракцынханд МАН-ынхан угаасаа дургүй. Гэтэл намын нэр хүндийг шавартай хутгаад тавьчихсан Ц.Сандуйг Нийслэлийн Иргэдиййн төлөөлөгчдийн хурлын даргаар тавьж, өөрийнхөө нутгийн Су.Батболдыг Нийслэлийн засаг даргаар томилсон томилгоо хотынхны төдийгүй намынхных нь дургүйг хүргээд байлаа. Харин Х.Баттулгын хувьд бүх зүйл өнгөрсөн цаг дээр бий. Тиймээс түүнд алдах юм бага, олох зүйл ихтэй сонгууль боллоо.

    5. Ерөнхийлөгчийн санал хураалт дуусч, дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн 10 гаруй хоногийн дотор Х.Баттулга МАХН-тай нэгдэж, Н.Энхбаяртай тохироо хийж чадлаа. Тэрээр МАХН-ын дэмжигчдийг хоёр хувааж, нэг хэсгийг нь өөртөө санал өгүүлэх, харин үлдсэн хэсгийг нь цагаан хуудастай орхих тооцоо гаргаж, энэ төлөвлөгөө ч тун ч амжилттай хэрэгжив. МАХН-ын дэмжиж байсан нөхдүүдээс дийлэнх хэсэг нь Х.Баттулгад саналаа өгөв. Хэтэрхий шударга, гэнэтхэн сайн хүн болсон гэж өөрийгөө рекламдаад байгаа Н.Энхбаяр болон түүний нөхөд “Монгол ялна” гэсэн сурталчилгааг дахин санал хураалт болохоос хоёр хоногийн өмнө эрчимтэй хийлээ. Харин М.Энхболд хуучин гишүүд болох МАХН-ынхантай ямар ч тохироо, бас ямар ч яриа хэлцэл үүсгэж чадсангүй.

    Ийнхүү Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдлоо. Улс төрийн амьдрал хэрхэн өрнөхийг ирэх өдрүүд харуулна.
  • Танилц: Намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 7 сарын 25
    Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч, 2017 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа.

  • Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв
    2017 оны 7 сарын 25
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян нарт тус тус хандаж албан тоот илгээв.
    Түүгээр, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам... нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь нэр дэвшигчийн хувьд 7 дугаар сарын 26-ны өдрөөр, намын хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр тус тус дуусах тул дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгджээ.
    Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,..., нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Үйл явдал: С.Баярыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 7 сарын 25
    10:00 цагт: ”Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам”-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг эх орондоо газардана. Туркийн Самсун хотноо болсон энэ удаагийн XXIII Диплимпийн наадмаас манай тамирчид 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Хаана: Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд

    11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд С.Баярыг эргүүлэн татах асуудлаар долдугаар сарын 1-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл хийнэ.

    11:30 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телеханд албан шаардлага хүргүүлнэ. Утга агуулга нь ”Богд Асар Инженернг” ХХК оршин суугчдыг хууран мэхлэх замаар хууль бус ажиллагаа явуулж 80 гаран сая төгрөг завшиж хохироосон. Энэ хууль бус үйлдлийг нь А.Телехан дэмжиж хууль бусаар 2017.07.17 нд тусгай зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ. Хаана: Эрчим хүчний зохицуулах хорооны байранд.

    12:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд ”Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.

    14:00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно
  • Ерөнхийлөгч оффшор данснаас 49 хоногийн дотор мөнгөө татахыг уриаллаа
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа.

    Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

    ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

    Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

    Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

    2017 оны 7 дугаар сарын 24
  • Ажлын хэсэг хуралдлаа
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2017.07.24) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэг хуралдлаа.

    Ажлын хэсгийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зохион байгуулалтын Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-ын удирдлагууд, УИХ-ын байнгын хороодын ахлах зөвлөхүүд зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.

    УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ:



    -УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.

    Тогтоолын төсөл ёсчлогдож, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан мөчид буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” болон бусад сонин, сайтуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийтлэгдсэн. Үүнээс хойш иргэд саналаа ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсээр байна.

    Иргэдийн саналыг урсгалаар нь авахаас гадна улс, орон нутгийн хэмжээнд нэгдмэл зохион байгуулалттайгаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн. Ийм учраас 06 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн.

    Мөн энэ сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон.

    Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 8 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.

    Цахимаар иргэдийн саналыг авч байгаа. http://forum.parliament.mn/projects/171 сайтаар орж саналаа өгөх боломжтой гэв.

    Тэрбээр дараа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах журмын талаар танилцууллаа. Журамд хэлэлцүүлэгт оролцогсдод урьдчилсан болзол тавихгүй байх, хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй байх, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны төлөөллийг бүрэн хамруулсан байх, оролцогчдын үндэс угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн байдал, ажил, албан тушаал, боловсролын тэнцвэртэй харьцааг хангасан байх, хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналуудыг тусгах, эсэхийг төслийг боловсруулах Ажлын хэсэг шийдвэрлэх зэрэг зарчмууд багтжээ.



    Ажлын хэсгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • ОУВС-гийн шинжээчид “хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаарджээ
    2017 оны 7 сарын 24
    ОУВС-гийн шинжээчид “хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаарджээ
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын сураг гарав
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж буй талаар эх сурвалж мэдээлэв.
  • Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхаарууллаа
    2017 оны 7 сарын 24
    Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхаарууллаа
  • Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд иргэдээс санал авч эхэлнэ
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт илгээлээ.
  • МАН-ын гишүүд суулт зарлажээ
    2017 оны 7 сарын 23
    УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байгаа билээ.
  • Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй
    2017 оны 7 сарын 23
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ярилцлаа.
  • Х.Баттулга: Энх тайван, аюулгүй байдлын талаар байр сууриа илэрхийлэх бус энхийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, чадах бүхнээ хийх нь чухал
    2017 оны 7 сарын 23
    Ерөнхийлөгч Х.Баттулгын “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • Монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 23
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.
  • Ерөнхийлөгч олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзав
    2017 оны 7 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашдаг юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Би Олон улсын Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил гаруй болж байна. Монгол судлалыг сэтгэл зүрхнээсээ дэмжих бодолтой байдаг. Археологи, Монголын түүх, монгол соёлын талаар боломжийнхоо хэрээр судалгаа явуулж, дэлгэрүүлэх тал дээр ажилладаг. Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж талархсан захидлуудыг та бүхний зүгээс ирүүлсэнд баярлалаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд олон улсын монгол судлалыг цаашдаа дэмжиж, шинэлэг, онцлогтой нөхцөл байдлуудыг бүрдүүлж ажиллая гэсэн бодолтой байгаа. Ази, Европ, АНУ дахь монгол судлал гэсэн гурван том чиглэлээр гол ажлаа хийе гэсэн бодолтой байна. Эрдэмтдийн дунд жил бүр тодорхой сэдвээр уралдаан зарладаг байя гэх зэрэг ажил төлөвлөж байна” гэлээ.

    Үүний дараа Монгол улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга С.Чулуун “Монгол судлалын олон улсын хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа. Өнөөдрийн хуралд Олон улсын Монгол судлалын холбооны голлох хүмүүс хүрэлцэн ирсэн” хэмээгээд хүндэт зочдыг танилцуулав. Тэрээр зочдыг танилцуулж хэлэхдээ:

    “Наками Тацуо гуай бол Япон Улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн эрдэмтэн. Ази, Африк судлалын хүрээлэнгийн профессор хүн.

    БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска ирээд байна. АНУ-ын Калифорнийн их сургууль, Санта Барбарагаас ирсэн Весна А.Валлас бол Монголын буддизмыг голлон судалдаг хүн.

    Анна Дамдиновна Цендина бол Цэндийн Дамдинсүрэн гуайн охин. ОХУ-ын алдартай монголч эрдэмтэн хүн.

    Н.С.Яхонтова ОХУ, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн эрдэмтэн.

    Цэрэнханд гуай Монголын буддизмыг судалдаг. Дарханхүү бол БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн эрдэмтэн.

    БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина, БНЧУ-ын Прагийн монгол судлаачдын төлөөлөл Ондрей Срба, ОХУ-ын Улаан-Үдийн монгол судлаачдын төлөөлөл А.А.Базаров, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний номын сангийн эрдэмтэн, Данжуур номыг судалж байгаа Сэцэнбилиг, Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт, Япон Улсын Отани их сургуулийн профессор, маш олон жил хадны бичиг судалж байгаа, мөн Хархорин хотын бичээс зэргийг судалж байгаа Такаши Мацүкава, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн монгол судлаач Хурц, ХБНГУ-ын Улсын Төв номын сангийн профессор Михаэл Балк, Варшавын их сургуульд олон жил ажиллаж байгаа Монголын буддизм, судар номуудыг судалж буй Р.Бямбаа, Кембриджийн Их сургуулийн эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Урадын Э.Булаг гэсэн эрдэмтэд хүрэлцэн ирлээ” гэлээ.

    Уулзалтын үеэр монголч эрдэмтдийн төлөөллөөс үг хэлэв.

    ОХУ, Москва хот дахь Оросын Хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн Анна Цендина:

    -Юуны түрүүнд та монголчуудын олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань баяр хүргэе. Би ОХУ-ын монгол судлаачдыг төлөөлж ирлээ. ОХУ дахь монгол судлал олон зуун жилийн түүхтэй гэж хэлж болно. Сайхан эрдэмтэд олон байсан. Надтай хамт одоо ч сайхан эрдэмтэд ажиллаж байна. Залуучууд сүүлийн үед Монголыг их сонирхож байна. Үүнийг би их сургуульд ажилладаг хүний хувьд хэлж байгаа юм.

    Өмнө нь монгол хэлний ангид элсэх хүүхэд цөөхөн байсан. Одоо арав, хорь, гучаараа суралцахаар ирж байна. Харамсалтай нь цалин хэцүү байгаа. Тэр талаараа монгол судлал, ер нь нийгмийн ухааны салбар ядруу байдалтай байдаг. Гэхдээ бид чармайж ажиллаж байгаа. Миний бодлоор монгол судлал шиг сайхан салбар байхгүй.

    “Шар тууж”-ийн эх Санкт-Петербург хотод хадгалагдаж байдаг. Түүнийг бид ОХУ-д Монгол судлалын сангийн дэмжлэгээр шинээр хэвлүүлсэн. Тэр номыг таньд барья. Цаашид та монгол судлалыг марталгүй ивээж, анхаарч яваарай гэж хүсье.

    БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска:

    -Манай Варшавын их сургуулийн Дорно дахины факультетийн монгол судлалын төвийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон таньд баяр хүргэж байна. Та Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн хувьд бидний ажлыг дэмжиж ажиллаарай гэж хүсч байна. Ганжуур судлалын хурал сая маш их сонирхолтой боллоо. Хоорондоо санал солилцож бие биеэсээ их зүйл сурлаа.

    БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина:

    -Юуны өмнө таньд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.

    Япон Улсын Отани их сургуулийн профессор Такаши Мацүкава:

    -Монгол, Японы хамтарсан “Бичээс” төсөл 20 гаруй жилийн хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа янз янзын үсэг, бичгээр бичсэн хөшөөг судалж байна. 2020 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ. Найман зуун жилийн ойн гэрч болох нэг гэрэлт хөшөө бий. Гэхдээ тэр хөшөө хагархай. Энд тэнд тарсан. Тэр хөшөө Хархоринд байгаа нэг яст мэлхийн хөшөөний нуруун дээр тогтож байсан. Түүнийг сэргээх ажил байна. Та түүнийг анхаараарай.

    Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт:

    -Манай сургууль бол БНХАУ-ын 56 үндэстний оюутан суралцдаг том сургууль. Тэр сургууль монгол судлалын төвтэй. Бээжин дэх монгол судлалын нэг том төв юм. Багш, оюутан нийлээд 300 орчим байдаг. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Манай монгол судлалыг анхаарч үзээрэй” гэв.

    Уулзалтын дараа монголч эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт дурсгалын гэрэл зураг татууллаа.



  • ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна
    2017 оны 7 сарын 21
    Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран өнгөрөгч 5 дугаар сараас эхлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй.

  • Цэргийн ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнд хандаж Ерөнхийлөгчийн хэлсэн үг
    2017 оны 7 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнд хандаж МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА-ын хэлсэн үг
1090 1091 1092 1093 1094 1095 1096
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    5 цаг 56 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    7 цаг 26 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    8 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    9 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    9 цаг 53 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    10 цаг 18 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    11 цаг 6 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    11 цаг 26 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    11 цаг 42 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    12 цаг 1 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    12 цаг 8 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    12 цаг 39 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    13 цаг 38 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    14 цаг 47 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    15 цаг 3 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    15 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    16 цаг 38 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    17 цаг 13 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 15 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК