-
2017 оны 7 сарын 16
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав. Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо.
-
2017 оны 7 сарын 16
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна.
Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,
1. “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)
2. ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг
3. “Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,
4. Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,
5. “АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,
6. “Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,
7. “Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,
8. ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.
ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.
ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.
-
2017 оны 7 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цуравд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.
Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.
Түймрийн голомтод ажиллаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цуравд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэв. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Батсүмбэр сумаас хойш 20 км-т ойн түймэртэй бүст ажиллах үед бороо орж эхэлсэн юм.
-
2017 оны 7 сарын 16
засгийн газар
-
2017 оны 7 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт улсын эмир мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ:
”НАЙРСАГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА
НАЙРСАГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА
Дотно мэндчилгээ дэвшүүлэхийн хамт,
Эрхэмсэг ноён Таныг Монголын ард түмний итгэлийг хүлээж, найрсаг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал, амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Үүнтэй холбогдуулан Кувейт Улс, найрсаг Монгол Улсын хоорондох бат бэх сайн харилцааг сайшааж, энэхүү харилцааг манай найрсаг хоёр орон, ард түмний эрх ашигт нийцсэн, бүх салбарт өргөн хүрээнд хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө бидний байнгын болон хамтын эрмэлзлийг нотолъё.
Мөн энэ ялдамд Эрхэмсэг ноён Танд танай орны үндэсний баярын мэндчилгээ дэвшүүлж, Кувейт Улс болон Монгол Улсын найрсаг харилцаа үргэлжлэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлье.
Эрхэмсэг ноён Та гүн хүндэтгэлийг минь хүлээн авна уу.
КУВЕЙТ УЛСЫН ЭМИР
САБАХ АЛЬ-АХМАД АЛЬ-ЖАБЕР АЛЬ-САБАХ” гэсэн байна.
-
2017 оны 7 сарын 15
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өглөө. Тэрээр “Засгийн газар наадмын болон амралтын өдрүүдэд ч түймэр унтраах ажлыг шуурхайн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Харин өнөөдөр яг холбогдох албаны удирдлагууд Та бүхэнд нэгдсэн байдлаар үүрэг өгөх гэж дуудуулсан юм“ гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид юм байна. Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байгааг Ерөнхий сайдад илтгэлээ. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.
Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч, нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарчээ.
Мэдээллийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
1. Ногоон бүсэд аялал зугаалга хийхийг түр хугацаагаар хориглох, хамгийн гол нь энэ шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг Байгаль орчны сайдад,
2. Хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжид түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай тусламж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад ойр ойрхон илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг ОБЕГ-ын удирдлагад,
3. Нөхцөл байдлыг үнэлээд хэрвээ ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэгслээр туслах бэлэн байдлыг хангахыг Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,
4. Цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргад,
5. Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
Ерөнхий сайд, Монгол орон энэ хавраас хойш их, бага хэмжээний түймрээс салсангүй, энэ сарын 13-нд гарсан түймрийг унтраахаар хүн, хүчээ өнөөдөр илгээж байгаа нь хэт удаан байгааг, нөхцөл байдлаа зөв үнэлж ажиллах хэрэгтэйг ОБЕГ-ынханд онцгойлон анхаарууллаа.
Мөн түймрийн тархалтад санаа тавьж, сайн дураараа нэгдэж байгаа иргэдийн эх оронч санаачилгад талархаж буйгаа Ерөнхий сайд албан ёсоор илэрхийлэв. Гэхдээ ой хээрийн түймэр унтраах бол тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг нэн хариуцлагатай ажил. Иймд иргэд сайн дураараа явах нь өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахаас гадна тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажилд хүндрэл учруулж болзошгүй. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ынхан өөрсдийн хүчээр түймрийн тархалтыг зогсоож, улмаар унтрааж чадна гэж байгаа, мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан яг одоо түймэр асч байгаа бүс нутгуудад энэ сарын 17-19-нд борооны үүл хуримтлагдах ба зориудаар хур тунадас оруулах бололцоотой гэж мэдээлэл өгч байгаа учир иргэдийг тайван, хүлээцтэй хандахыг уриаллаа. Харин иргэдийн цуглуулсан хандивыг орон нутгуудад хүргүүлэх, хэрвээ түймрийн голомтод хүргэх шаардлагатай бол заавал газарчин дагуулж ажиллуулахыг ОБЕГ-т үүрэг болгов.
Түймэр унтраах ажлыг зохион байгуулж Шадар сайд орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу шуурхай хуралдааны дараа Батсүмбэрт ажиллахаар Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 13
БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Халтмаагийн Баттулгад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбогдуулан баяр хүргэж захидал илгээв.
-
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, улсын манлай уяач Т.Болдбаатарын галд зочиллоо.
-
2017 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга,
-
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаасан юм.
-
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарын галд өнөөдөр зочлов.
-
2017 оны 7 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэндчилгээ ирүүлсэн байна. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлсэн байна. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.
-
2017 оны 7 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 7 сарын 10
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тангаргаа өргөж, төрийн тамгаа гардаж авсан билээ. Тэрбээр өнөөдөр хамгийн анхны томилгоогоо хийлээ.
-
2017 оны 7 сарын 10
Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
2017 оны 7 сарын 10
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд боллоо.
-
2017 оны 7 сарын 10
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд боллоо. Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох ”Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн хэлэв.
-
2017 оны 7 сарын 10
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордны Их танхимд 12:30 цагт эхэлнэ.
-
2017 оны 7 сарын 10
УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг хэлэлцэж, уг асуудлаар санал хураалт явуулав.