Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1096 1097 1098 1099 1100 1101 1102
  • Төв аймагт санал тоолох машин уншихгүй байна
    2017 оны 7 сарын 07
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт орон даяар явагдаж байгаа энэ үед санал уншуулах хар машин уншихгүй байгаа талаарх мэдээлэл ирлээ.
  • Ц.Элбэгдорж 11.40, М.Энхболд 12,00 цагт саналаа өгнө
    2017 оны 7 сарын 07
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт орон даяар эхэллээ.
  • Мөрийн хөтөлбөр: Х.Баттулга, М.Энхболд нар юу амлав
    2017 оны 7 сарын 07
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр явагдана. Энэ удаагийн санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар хүч үзэх юм. Тэгвэл нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүргэж байна.

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ
    2017 оны 7 сарын 07
    Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07.00 цагт нэгэн зэрэг эхэллээ.
  • Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг
    2017 оны 7 сарын 06
    УИХ-ын чуулганы хаврын чуулган хаалтаа хийлээ. Хаврын чуулган ажлын 55 өдөр үргэлжилж бие даасан хууль 58, хуульд өөрчлөлт оруулах 118, тогтоол 30-ыг хэлэлцэн баталжээ. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.
  • Биеийн тамир, спортын тухай хуулийг баталлаа
    2017 оны 7 сарын 06
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.07/06/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч учир энэ өдрийн хуралдааныг дэд даргаар удирдуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан.
  • Шинэ Ерөнхийлөгч Их танхимд тангараг өргөхөөр боллоо
    2017 оны 7 сарын 06
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжин баталлаа.
  • Өнөөдөр 17:00 цаг гэхэд хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг бүрэн шилжүүлж дуусна
    2017 оны 7 сарын 06
    Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл хийлээ. 2017 оны 1-7 дугаар
  • Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
    2017 оны 7 сарын 06
    Өвлөөс хойш илт уруудаж 2350 төгрөгөөс доошлоод байсан ноён долларын ханш ойрын өдрүүдэд огцом өслөө. Өчигдөр гэхэд л долларын ханш 2883-2990 төгрөгт хүрээд байсан бол өнөөдрөөс 2400-ын босго даваад байна.

    Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Монголын бондын үнэлгээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр 1.03 центээр буурч 109.7 ам.доллар болсныг “Блүүмберг” мэдээлсэн. Монголд хамааралтай компаниудын ч хувьцааны ханш уруудаж эхэлснийг хэвлэлүүд онцолж байсан юм. Гадаад зах зээлд ийм доргилт үүсгэсэн шигээ дотоод зах зээлд ч нөлөөлж эхэлжээ.

    АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга ард түмний өр тэглэх амлалт өгсөн нь эдийн засаг, санхүүгийн шинжээчдээс онцмуу үнэлгээ авсан. Тэгвэл энэхүү бүтэшгүй амлалт долларын ханшийг өсгөх гол шалтгаан болоод байна. Банкуудын баланс дахь нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг. Үүнээс иргэдийн зээл нь 47 хувь буюу 5.6 их наяд төгрөг. 5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Банкууд төлбөрийн чадваргүй болж, улмаар арай дээрдэж байгаа эдийн засгаа бүрмөсөн сүйрүүлнэ гэж эдийн засагчид тайлбарласаар байна. Популизмын өртөг ийм л аюултай бөгөөд хохирол нь ард иргэдийн амьдралд сүүдрээ тусгадаг нь үнэн. Харамсалтай нь хууль зөрчсөн энэ амлалтын гор долларын ханшийг хөөрөгдөөд байна.

    Ер нь улс төрийн тогтвортой байдал хамгийн чухлыг ханшийн савалгаа сануулж байна.
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2017 оны 7 сарын 06
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.


  • Ноцтой бичлэг дэлгэсэн Д.Ууганбаатарын сураггүй болсон шалтгаан хэнтэй нь холбоотой вэ
    2017 оны 7 сарын 06
    Хэдхэн хоногийн өмнө цахимаар нэгэн ноцтой бичлэг тавигдсан нь эртнээс төрүүлсэн хардлагыг баталсан явдал болсон билээ. МҮОНРТ үе үеийн эрх баригчдад үйлчилдэг. Тэд өөрсдийн хүмүүсээрээ удирдуулдаг. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-д үйлчлэх нь тодорхой хэмээн олон хүн хардсан. Харин тус телевизийн зүгээс “Гурван нэр дэвшигчдэд ижил тэнцүү хандсан. Хэнд ч илүү цаг өгөөгүй. Нэр дэвшигчидээс ч ямар нэгэн гомдол санал ирээгүй” хэмээн мэдэгдсээр ирсэн.
  • Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлалаа
    2017 оны 7 сарын 06
    УИХ-ын гишүүн Д.Гантулга хэвлэлийн хурал зарлажээ.
  • Алт, мөнгөн ГЭРЭГЭ-г нөхөн гардуулав
    2017 оны 7 сарын 06
    Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт
  • Хаврын чуулган хаалтаа хийнэ
    2017 оны 7 сарын 06
    Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
  • Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг баримтална
    2017 оны 7 сарын 05
    -2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгоно-

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат манай улсад гаднын улсаас орж ирж хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон зарим халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Засгийн газрын ажиллах хүч оруулж ирж байгаатай холбоотой “Гаднын улс орноос олон мянган ажилчин оруулж ирж байна” гэсэн цахим сайт, сонин хэвлэлийн мэдээлэлд тайлбар өглөө. Монгол Улсад жилдээ 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Үүнээс хамгийн олон тооны иргэн нь манай улсад хөдөлмөр эрхэлдэг 11 улс байдаг аж. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, 2013 онд гаднаас нийт 27191, үүний хамгийн олон нь буюу 22600 иргэн нь Хятадаас, 1623 нь Солонгосын ажилчид байна. Цаашлаад 2014 онд 26104, 2015 онд нийт 16643, 2016 онд 11152 иргэн, 2017 он гарсаар 9835 гаднын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үүний 5841 нь БНХАУ-ын ажилчид байна. Тоон үзүүлэлтээс харвал 2013, 2014 онтой харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт байгааг тодотголоо.

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газраас нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргахдаа хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмж, хэрэгжүүлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сараас нэмэхээ албан ёсоор зарласан. Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой санхүүжилтийг ирэх арав, арваннэгдүгээр сард батлах 2018 оны улсын төсөвт шинээр суулгана. Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мөн шийдвэрлэсэн. Та бүхэн мэдэж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулан цаад талаас хүүхдийн мөнгөний олголтыг бууруулах шаардлагыг Засгийн газарт тавьсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан үе буюу одоогоос 7-8 сарын өмнө манай улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан. Мөн Монгол Улсад маш тулгуу төлөх хэд хэдэн том өр байлаа. Тодруулбал, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, “Чалко”-д төлөх 170 сая ам.доллар, БНХАУ-ын Ардын банкинд төлөх своп зээлийн хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийн асуудал хаяанд тулсан байсан. Энэ бүхнийг Засгийн газар зарим нэгийг нь төлж, үлдсэн хэсгийг нь эдийн засагт дарамт болохгүйгээр шийдвэрлэснээр эдийн засагт ногоон гэрэл ассан. Хөрөнгө оруулагчид олширч, манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа. Үүний нэг жишээ бол ам.долларын ханшийн сулрал гэж ойлгож болно. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сүүлийн үед ам.долларын ханш жаахан өсөх хандлагатай байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар 4-4.5 хувийн өсөлттэй байна. Богино хугацаанд эдийн засагт ийм эерэг үзүүлэлт гаргаж байгаа нь Засгийн газрын томоохон боломж, ахиц юм” гэлээ.

    Мөн тэрбээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь эдийн засагт эерэг нөхцөл байдлыг бий болгосон гэв. Тиймээс эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг Монголын ард түмэн, өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг Засгийн газар баримталж байгаагаа онцлов. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгох юм байна. Ингэснээр долоо, наймдугаар сараас хүүхэд бүр мөнгөө авах боломжтой болж байна. Хүүхдийн мөнгө олголтод жилдээ 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 2017 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 161 тэрбум төгрөг тусгасан учраас хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийх боломжтойг хэлсэн юм. Засгийн газар ОУВС-тай хэлэлцэж тохирсон нэг асуудал нь эдийн засгийн өсөлт, үр шим гарч байгаа тохиолдолд нийгэм, ард иргэддээ хандсан халамжийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Харин хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбогдуулж төсөвт тодотгол хийх аж.

    Хэвлэлийнхэн “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар мөн асуулт асуусан. Тухайлбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьцаанаас иргэдэд хувь хишиг хүртээнэ гэх шийдвэрийг тодруулсан. Тэрбээр “Өдгөөгөөс нэг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр ард түмэн, УИХ мэдээгүй байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд зарсан асуудал болсон. Үүнээс үүдэн УИХ-ын 23 дугаар тогтоол гарч 100 хувь “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авч, төрийн өмч болгох тухай шийдвэр гарч, хэрэгжилтийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчийн мэдэлд ирсэн. 49 хувийг худалдаж авсан талынхан шүүхэд хандаж шүүхийн шийдвэр саяхан гарсан байгаа. Энэ шүүхийн шийдвэр бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гаргасан шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. Өчигдрийн Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бол 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг дахин баталгаажуулж Засгийн газрын албан ёсны тогтоол гарч байгаа. “Эрдэнэт”-ийн дээрх хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, яаралтай зохион байгуулахыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгөгдсөн гэлээ.

    Э.Цэцэг
  • Яасан танил сценари вэ
    2017 оны 7 сарын 05
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийг “Гүйцэтгэх ажиллагаа дээд зэргээр явагдсан сонгууль боллоо” гэж дүгнэж байгаагаа анхан шатны санал хураалтын дүн гарсны дараахан хэвлэлийнхэнд мэдээлсэн.

    Түүний хэлснийг товчхон хүргэвэл “Өмнө нь сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гэсэн гурван муухай зүйл гардаг байсан. Энэ удаагийн сонгууль дээр холын улбаатай маш муу зүйл гарсан нь монтаж, хар зохиол нэмэгдсэн” гэх тайлбар.

    Үнэхээр ч өмнөх сонгуулиудаас ялгаатай нь тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчид хар пиар дээр голлож, тааруухан уран сайхны киноноос хувь илүү үнэмшилтэй хар зохиолоор сэдэвчилсэн нэвтрүүлгээрээ олны тархийг угааж буй нь худлаа биш. Үүний нэг жишээ УИХ-ын хамгийн залуухан гишүүн дээр явуулсан “Гантулга ажиллагаа”.

    Цаг хугацаа, үйл явдлын дараалал, зохиолын зураглал, найруулгыг харахад хүүхэн хүчиндсэн гэх асуудлаар олны анхаарлыг татаад байгаа “Гантулга ажиллагаа”-ны ард өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намд бүтэн нэр бүгээн зүсгүй хүн үлдэхгүй болтол нь намнасан нөгөө л танил сценари ажиглагдаж буйг нуух юун.

    Сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын бизнесийн бүлэглэлийн талаар цуглуулсан баримтаа олон нийтэд дэлгэн, “Эрдэс баялгийн хайгуул болон олборлолтын 39 лиценз, салбар бүрт шахуу ажилладаг 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байдаг” талаар дуулгасны дараахан МАН-ын залуу гишүүн хүүхэн хүчиндсэн гэх “бор шувуу” зарим сайтуудаар нисгэх болсон билээ

    Эндээс үйл явдал, өрнөлийг нь харахад эртний танил сценарийн энэ удаагийн золиос нь Д.Гантулга гишүүн болчихов уу гэсэн хардлага ч төрж байна. Энэ талаар Д.Гантулга гишүүн өөрөө тайлбар хийхдээ “Гүтгэлгийг бодитойгоор няцаана” гэсэн байсан. Хэргийг цагдаагийн байгууллага хүчингүй болгосон гэх хохирогчийн эгчийн хажууд Н.Ичинноров гараад ирэхлээрээ л тавилттай жүжиг болоод хардагдаж эхэлснийг ч хэлэх ёстой байх.

    Ц.Нямдорж гишүүн “Гүйцэтгэх ажилтай холбоотой хэсгийг мэргэжлийн хүн хийсэн. Сонгуулийн маш муу арга технологи улс төрд орж ирж байгаа”-д эмзэглэж буйгаа ч хэвлэлийнхэнд дуулгасан байна лээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас сонгогдож, парламентын хамгийн залуухан гишүүнээр нэрлэгдэх болсон Д.Гантулга үнэхээр хүчингийн хэрэгтэн үү эсвэл гүтгэлэгт өртсөн үү. Үүнийг цаг хугацаа харуулах биз. Учир нь энэ асуудал сонгуулийн дараа яаж өрнөхөөс Д.Гантулга “хэн бэ” гэдэг нь харагдана гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан тавилттай жүжиг биш бол шүү дээ.

    Д.Гантулга М.Энхболдын парламентын хамгийн залуу нь. Түүнд авлига, хулгайн хэрэг тохох боломжгүй. Харин хүүхэн хүчиндсэн хэрэг нааж, зүүж өгөхөд яг тохиромжтой дүр. Энэ тохиолдолд иргэд илүү итгэх нь мэдээж.

    Ямар ч байсан цаг хугацааны давхцал, үйл явдлын өрнөл, найруулга, зохиолыг нь харахад өнгөрсөн дөрвөн жил Г.Батхүүг тангаргийн буг, С.Баярцогтыг оффшорчин, Л.Гантөмөрийг мүүнчин, М.Батчимэгийг тагнуулчин, Х.Тэмүүжинг хар тамхичин болгож хувиргасан арга технолгитой адилхан байна. Гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийнхэн л хийдэг гэж Ц.Нямдоржийн хэлсэн үнэн. Хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хуулийнхан УИХ-ын сул гишүүн дээр юу ч хийж чадна. Олон жилийн өмнө хүчингийн хэрэгт нэрт яруу найрагч, УИХ-ын гишүүн асан О.Дашбалбарыг ч холбож, гүтгэж гүжирдэж явсан гашуун түүх бий. Энэхүү хар технологийн ээлжит золиос нь энэ удаад Д.Гантулга болсон байх магадлалтай. Тиймээс Д.Гантулга хүчингийн хэрэгтэн үү, гүтгэлэгт өртсөн үү гэдгийг цагдаагийнхан заавал шалгаж, үнэн мөнийг нь заавал тогтоох ёстой. Хэрэв хүн хүчиндсэн бол гишүүн хариуцлагаа хүлээгээд яваг. Харин үгүй бол хэн нэгэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зорилгодоо хүрэхийн тулд бусдыг намнадаг хар технологитой хариуцлага заавал тооцох ёстой. Учир нь хэзээ нэгэн цагт хар технологитой гүйцэтгэх ажиллагааны золиос нь бид, бидний үр хүүхэд болж магадгүй учраас тэр.

    Ж.ЭРХЭС

    news.mn
  • Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
    2017 оны 7 сарын 05
    Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, мөн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2017.07.05) өргөн мэдүүлэв.
  • Байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2017 оны 7 сарын 05
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.07.05/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалан явуулсан.
  • Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-ийн эзэд тодорлоо
    2017 оны 7 сарын 05
    Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа.

    Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:

    - Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн

    - “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга

    - Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл

    - Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун

    - Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ

    - Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа

    - Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар

    - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа

    - Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа

    - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд

    - Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг

    - Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг

    - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун

    - Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж

    - Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа

    - “Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа.

    Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.









  • Ц.Оюунгэрэл: Үнэнийг нууж байна, яаралтай мэдээлэл ирлээ
    2017 оны 7 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус эмнэлгийн эмч нар осолд орж, одоогийн байдлаар нэг хүн нь хавсарсан гүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт үлдсэн нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
1096 1097 1098 1099 1100 1101 1102
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    8 цаг 25 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    9 цаг 55 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    11 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    12 цаг 7 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    12 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    12 цаг 46 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    13 цаг 34 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    13 цаг 54 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    14 цаг 10 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    14 цаг 30 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    14 цаг 36 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    15 цаг 8 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    16 цаг 6 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    17 цаг 15 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    17 цаг 31 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    18 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    19 цаг 6 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    19 цаг 41 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 43 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК