Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1109 1110 1111 1112 1113 1114 1115
  • С.Жавхлан: Би өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд ”амьдрахаар” шийдлээ
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
  • Ч.Улаан: Ж.Батсуурь системийн золиос боллоо
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
  • Ж.Мөнхбат: Ж.Батсуурь салбараа нэгдсэн бодлогоор хангаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
  • УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2017 оны 5 сарын 31
    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулгантай. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдана
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн
  • Шалгалтын нууцын задрал Сайдыг суудлаас нь буулгахад хүргэв
    2017 оны 5 сарын 31
    Өнгөрсөн хаваржин боловсролын салбар доргисон билээ. Ялангуяа тусгай сургалттай Ерөнхий боловсролын сургуулийнхан нь сайдынхаа чихийг нэлээд халууцуулж, бачимдаж ядсан сурагчид болоод эцэг эхчүүд нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны явуургүй үйл ажиллагааг шүүмжилж, сайдыгаа хүртэл огцрохыг шаардаад авсан.
  • Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг огцруулах тухай саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
    2017 оны 5 сарын 30
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
  • Шуурхай: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулахаар боллоо
    2017 оны 5 сарын 30
    УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар хэлэлцсэн бол өнөөдөр дахин хуралдсан байна
  • Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг батлав
    2017 оны 5 сарын 30
    Журмыг баталснаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.

    Төр төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ, гемодиализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан гэрээгээр санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр хувийн эмнэлгийн үзүүлж байгаа гемодиализийн тусламж, үйлчилгээг төр худалдан авах нөхцөл өнгөрсөн гуравдугаар сараас бүрдсэн юм.

    Тухайлбал, хувийн эмнэлэгт нэг удаа 160 мянга орчим төгрөгөөр гемодиализийн эмчилгээг төлбөртэй хийлгэж байсан /7 хоногт гурван удаа 480 мянган төгрөг/ иргэн, даатгуулагчийн эмчилгээний төлбөрийг төр хариуцах болсноор эмчилгээнд мөнгө төгрөг зарахгүй, улсын эмнэлгийн ачаалал ч буурч байна.

    Хуульд заасны дагуу :

    - жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардал

    - төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ

    - халдвар судлал, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл

    - яаралтай түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ

    - аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ

    - сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ

    - удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал

    - бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, мөлчлөгийн хохирогч нарт үзүүлэх эрүүл мэнд, сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг төр хариуцдаг юм.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    2017 оны 5 сарын 30
    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш ОХУ-ыг зорино
    2017 оны 5 сарын 30
    ОХУ-ын Санкт Петербург хотноо ирэх зургадугаар сарын 1-3-ний өдрүүдэд олон улсын эдийн засгийн форум болно.
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    2017 оны 5 сарын 30
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
  • Өнгөрөгч онд 123 хүүхэд энджээ
    2017 оны 5 сарын 30
    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллав
  • Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав
    2017 оны 5 сарын 30
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.05.30) Монгол улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх
  • Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 5 сарын 30
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.




    Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

    Тэрбээр танилцуулгадаа, Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг дурдлаа.

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан. Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 18 зорилт 99 арга хэмжээний хүрээнд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

    Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөж амжих эсэх, ядууралтай хэрхэн тэмцэх,нийгмийн даатгалд хамрагсдын хүрээг тэлэх, 2020 онд жилд нэг сая жуулчин хүлээж авах зорилтыг хангахад хэрхэн ажиллаж байгааг сонирхож байлаа. Мөн Таван толгой Гашуун сухайтын төмөр замын суурь бүтэц, хятадын талтай огтлолцох цэгээсээ 18-20 километрээр зөрсөн шалтгаан, Сайншанд- Хөөт чиглэлийн төмөр зам барих шороон овоолгын асуудал ямар шатандаа явааг болон дээрх асуудалд хариуцлага алдсан албан тушаалтнуудад өнөө хэр хариуцлага тооцоогүй байгаагийн шалтгааныг тодруулав. Түүнчлэн үндсэн чиглэлийн төсөлд туссан бусад төмөр замын суурь бүтэц барих ажлын зураг төслүүд бэлэн эсэхийг лавласан.

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Таван толгой, Гацуурт, Багахангайн дулааны цахилгаан станцын төслүүдийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Ядуурлыг бууруулахын тулд ажлын байрыг олноор болгох чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгал төлөх нэг сая 750 мянган хүн байгаа ч үүний 950 мянга нь нийгмийн даатгал төлдөг. Энэ тоог нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна гэж байлаа.

    Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хариултдаа, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг солонгоруулах, өргөжүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Өнгөрсөнд аялал жуулчлалын салбарын хөгжил хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн. Иймд энэ асуудалд төрийн бодлого гарган хандахаар болсон. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, авто зам гээд дэд бүтцийг хөгжүүлэх, шууд нислэг нэмэх, аймгуудад нисэх буудал барих, жуулчдыг татах цогцолбор, үзмэр барих шаардлагатай байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хааны цогцолбор барихаар төлөвлөсөн. Энэ хүртлэх 270 км хатуу хучилттай авто зам барих, Хөвсгөл аймгийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбох гээд бодлогоор хандах асуудлууд байна. Үүнд төсөв, хөрөнгө ихээхэн шаардлагатай байгааг онцлов.

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, “Таван толгой Гашуун сухайтын төмөр зам Хятадын талтай хилийн ямар цэгээр огтлолцох асуудал шийдэгдээгүй байгаа. Монгол Улсын хувьд хилийн 700 дахь баганын цэгээр огтлолцох байр суурьтай байгаа. Ингэснээр 100 сая ам долларын хэмнэлт гарна гэсэн тооцоо бий. Бусад Бичигт -Хөөт, Нарийн сухайт-Шивээ хүрэн, Зүүн баян-Ханги, Эрдэнэт-Овоотын 3 дугаар үе шатны төмөр зам, Мандал-Багахангай чиглэлийн Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа, зураг төсөл нь бэлэн. Харин өмнө нь төмөр зам барих асуудалд алдаа гаргасан албан тушаалтнууддаа хариуцлага тооцох асуудлыг ярилцаж байгаа гэж хариулав.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж “Гишүүдийн зүгээс Зам, тээврийн яамны өмнөх удирдлага таван аймагт төмөр замын суурь бүтэц барихаар ТЭЗҮ-гүй, тендергүйгээр ажил эхлүүлсэн. Тэр ажил шороон овоолго болоод дууссан. Хөрөнгө, мөнгөний асуудал хэрхэн шийдэгдсэнийг тодруулаад, хариуцлага тооцох асуудлыг сөхөж байхад, Зам, тээврийн хөгжлийн яамныхан энэ асуудлыг сайн судалж, танилцаагүй байна. Иймд энэ талаар сайн судлаад, Байнгын хороонд бичгээр хариулт өгөх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулдан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив



    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

    Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-ийн хөтөлбөрт багтсан хэдий ч энэ нь Монгол Улсын эдийн засаг сайжирлаа, тогтвортой боллоо гэсэн баталгаа биш. Иймд Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Түүнчлэн ОУВС-тай тохирсон зүйл дээрээ хатуу байр суурьтай байх шаардлагатай” хэмээн онцгойлон анхааруулж байлаа.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Байнгын хороо үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ
    2017 оны 5 сарын 30
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 9 цаг 52 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

    Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат уг тогтоолын төслийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агөнтлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан.




    Үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн. Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгасан гэдгийг танилцуулав.

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх, инфляцийг 8,0 хувийн түвшинд барих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8,0 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодит салбаруудын хөгжпийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.



    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцов.


    Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Батзориг, Б.Жавхлан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, үндсэн чиглэлийн төсөлд Оюутолгойн ордын далд уурхай, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүд, Тавантолгой, Гацууртын орд зэрэг эдийн засагт үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийн ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгасан. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үр дүнд зарим улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авахын зэрэгцээ санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Эдгээр зээлийн гэрээ, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах, зөвшилцөх асуудал Байнгын хороодоор яригдаж байгаа, одоогоор эцэслэгдээгүй байна.

    Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна гэсэн тооцоо судалгаа гарсан, үүнийг 2018 онд 8 хувь болгож бууруулахаар үндсэн чиглэлд тусгасан. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход ирэх онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан гэлээ.


    Харин Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат банкны салбарыг эрүүлжүүлэх чиглэлээр ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Засгийн газар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллана. Иймээс юуны түрүүнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг батлах шаардлагатай байгаа тул гишүүд анхаарч дэмжих нь чухал байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс одоо гурван ээлжээр хичээллэж байгаа 30 гаруй сургуулийн асуудлыг ирэх онд бүрэн шийдвэрлэж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьж байгаа.

    Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа, энэ асуудлыг Улсын Их Хурлын намрын чуулганд оруулж шийдвэрлүүлнэ. Харин улс орны эдийн засгийн байдал амаргүй ийм үед их, дээд сургуулийг хотоос гаргаж нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардал төсөв үндсэн чиглэлд тусгагдаагүй. Эдийн засаг сэргэсэн үед энэ асуудлыг авч үзэж болох байх гэсэн хариулт өгсөн юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан зээлийн хүү өндөр байгаа ийм үед ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх нь хүндрэлтэй учраас одоо байгаа ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг төсөв санхүүгийн бодлогоор дэмжих нь чухал, иймээс зөв бодлого барьж магадгүй стандарт бус шийдвэр гаргах шаардлага үүсч мэдэх тул энэ талаар анхаарч ажиллах шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогод анхаарах, ялангуяа төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, хувьчлах бодлогыг тодорхой болгож Улсын Их Хуралд оруулж ирэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг 2018 оны үндсэн чиглэлийг зөв тодорхойлж чадвал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол суурь тавигдах учраас нухацтай хандах нь зүйтэй, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хувиараа бизнес эрхоэгчдийг дэмжих асуудлыг үндсэн чиглэлд тусгах шаардлагатай байна гэсэн саналууд хэллээ.

    Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат экспортыг нэмэгдүүлэхэд жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчин чухал нөлөөтэй учраас энэ талаар анхаарах, их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг үйлдвэрлэлийн бүс, том хотууддаа нүүлгэн шилжүүлж төвлөрүүлэх эхний шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үндсэн чиглэлийн суурь зарчим чиглэх учиртайг анхаарах, түүнчлэн үндсэн чиглэл, төсвийн уялдааг хангахад анхаарч хариуцлагын тогтолцоог тусгаж өгөх шаардлагатайг хэлж байв.




    Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар үндсэн чиглэлийн Зорилт.16-ийн 1-д “төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Зорилт.4-т “Багануурын дулааны цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлэх” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Зорилт.3-т “Монгол ноолуур, Жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Зорилт.1-д “Хөгжлийн урт хугацааны төлөвлөлт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж 2018 оны нэгдүгээгр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах” гэж тус тус нэмэх санал гаргасан нь дэмжигдлээ.

    Ингээд тогтоолын төслийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шахайн уулзалтад оролцоно
    2017 оны 5 сарын 30
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын
  • ЗГ: Олон улсын банк үүсгэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ
    2017 оны 5 сарын 30
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.



    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
    У.ХҮРЭЛСҮХ
    2. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл
    У.ХҮРЭЛСҮХ
    3. “Эрдэнэс Mонгол” ХХК болон түүний охин компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай
    Ж.МӨНХБАТ
    4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланийн тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    5. Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    6. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай хэлэлцээр, ЭЗХАОУБ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    7. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    8. Дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай
    С.БЯМБАЦОГТ
    9. Журам батлах тухай
    Н.НОМТОЙБАЯР
    10. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
    Н.НОМТОЙБАЯР
    11. Гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
    П.ГАНХҮҮ
    12. Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    13. 2017 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
    Ж.МӨНХБАТ
    14. Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    15. Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн явцын тайлангийн талаар*
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    16. Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
    С.БЯМБАЦОГТ
  • Сонгуулийн зардал, тайланг дараах байдлаар шийднэ
    2017 оны 5 сарын 30
    Сонгуулийн зардал, тайланг ингэж шийднэ
  • Байнгын хороод өнөөдөр ямар асуудал хэлэлцэх вэ
    2017 оны 5 сарын 30
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
1109 1110 1111 1112 1113 1114 1115
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    24 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    35 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    1 цаг 59 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    14 цаг 40 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    16 цаг 10 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    17 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    18 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    18 цаг 37 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    19 цаг 2 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    19 цаг 50 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    20 цаг 10 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    20 цаг 26 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    20 цаг 45 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    20 цаг 52 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    21 цаг 23 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    22 цаг 22 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    23 цаг 31 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    23 цаг 47 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК