Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1359 1360 1361 1362 1363 1364 1365
  • Хятадаас 1 тэрбум долларын зээл авах хуулийн төслийг өргөн барив
    2015 оны 11 сарын 20
    БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр /2015.11.20/ өргөн барилаа.

    БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон.

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 59 дүгээр тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороодын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  • Сонгуультай холбоотой бүх хуулийг хэлэлцэнэ
    2015 оны 11 сарын 20

    Сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Аймгийн удирдлагуудад үүрэг өглөө
    2015 оны 11 сарын 20
    “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
  • Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
    2015 оны 11 сарын 20
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
  • Хамтарсан мэдэгдэл гаргажээ
    2015 оны 11 сарын 20
    Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.
  • Шүүхийн ёсзүйн хорооноос Ц.Элбэгдоржийг хууль зөрчсөн томилгоо хийгээгүй гэв
    2015 оны 11 сарын 20
    Шүүгч, шүүхийн Ёсзүйн хорооны гишүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. Тэгвэл өнгөрсөн сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнийг томилохдоо хууль зөрчин томилсон байна. Тодруулбал, шүүхийн Ёсзүйн хороо нь есөн гишүүнтэй байдаг бөгөөд шүүхийн захиргааны тухай хуулийн 32.3-т ёсзүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлнэ. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно гэсэн заалт байдаг. Энэ дагуу шүүхийн Ёсзүйн хорооны гишүүд томилогдсон байжээ.

    Харин одоогоос хоёр сар гаруйн өмнө давж заалдах шатны шүүхээс төлөөлөл болон томилогдон ажиллаж байсан гишүүн нас барсан байна. Тиймээс түүний орны хүнийг томилох шаардлага гарчээ. Энэ дагуу сонгон шалгаруулалт явуулж, н.Цэцэгээ, н.Сэлэнгэ, н.Доржготов, С.Нямжав нарын дөрвөн шүүгчийг нэр дэвшүүлсэн байна. Улмаар давж заалдах шатны 21 шүүхийн шүүгч нар С.Нямжавд итгэл хүлээлгэн сонгосноор ШЕЗ С.Нямжавыг нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан аж.

    Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгон шалгаруулалтад тэнцэж, нэрийг нь өргөн барьсан С.Нямжавыг бус шалгаруулалтад оролцоогүй өөр хүнийг шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнээр томилсон байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өнгөрсөн аравдугаар сарын 29-нд зарлиг гарган, шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнээр Б.Үнэнбатыг томилжээ. Хэдийгээр энэ нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл болсон ч Ерөнхийлөгчийн зарлиг учраас ШЕЗ-ийнхөн хэл ам хийлгүй Ерөнхийлөгчийн зарлигийг дагасан байна.

    Б.Үнэнбат нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор байх үед Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Харин Улсын Ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдонгуутаа Б.Үнэнбатыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар Б.Үнэнбат эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс Иргэний танхимын хуралдаанаар Б.Үнэнбатыг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлийн олгох шийдвэр гаргаж байсан билээ. Гэвч Б.Үнэнбат нь өдгөө Хууль зүйн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа юм.

    Юутай ч давж заалдах шатны шүүхээс шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнд нэг төлөөлөгч байх ёстой. Уг төлөөлөгчөөр давж заалдах шатны 21 шүүхийн шүүгчид С.Нямжавыг сонгосон. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү хууль зөрчин, Б.Үнэнбатыг томилоод байна.
  • Цэц их суудлаар хуралдана
    2015 оны 11 сарын 20
    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан
  • С.Одонтуяа Ерөнхий сайдад асуулга тавив
    2015 оны 11 сарын 20

    С.Одонтуяа Ерөнхий сайдад асуулга тавив
  • ЗГ: Хуулийн төсөл өргөн барина
    2015 оны 11 сарын 20
    МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Б.Чимэдийн нэрэмжит болголоо
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 11 сарын 20
    чуулган
  • Ж.Батзандан бүлгийн даргаа огцруулах санал гаргажээ
    2015 оны 11 сарын 19
    Ж.Батзандан намын бүлгийн даргаа огцруулах санал гаргажээ
  • Өмнөговийн ЗД Д.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ
    2015 оны 11 сарын 19
    Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 16 сая төгрөгөөр хүндэтгэл үзүүлжээ.
  • Авлигатай тэмцэх хуулийг өргөн барилаа
    2015 оны 11 сарын 19
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2015.11.19/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа.

    Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа. Гэсэн хэдий ч авлигын асуудлыг улс төржүүлэхийг урьтал болгодог, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй, ашиг сонирхлын зөрчил, авлигад өртөх өндөр эрсдэлтэй салбаруудад бодитой өөрчлөлт хийгдэхгүй, төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл багасаагүй, хүртээмж муу, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдал боломжит түвшинд сайжраагүй, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо хангалттай бүрдээгүй зэргээс үүдэн авлига түгээмэл оршсоор, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байгаа хэмээн үзэж “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.

    Энэхүү хөтөлбөр батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйл ажиллагаанд шударга, зарчимч байдлыг хэвшүүлэх, нийтийн албаны зөв зохистой тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, иргэд, олон нийтийн ёс зүй, ухамсар, сэтгэлгээг өөрчилж, зөв хандлагыг бий болгон төлөвшүүлэх, авлигын эрсдлийг бууруулах, эрсдлээс хамгаалах, хариуцлагыг сайжруулах талаарх төрийн бодлогыг тодорхойлж, энэ чиглэлээр хийж буй тэмцлийн үйл ажиллагаа үр дүнд хүрнэ хэмээн үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Лоран Фабиус Ерөнхийлөгчид бараалхав
    2015 оны 11 сарын 19
    Лоран Фабиус Ерөнхийлөгчид бараалхав
  • С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг өгөхдөө ялгаварласан зүйлгүй
    2015 оны 11 сарын 19
    -Гэр бүлийн тухай хуулинд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт орсон мэтээр ярьж байна. Ийм заалт тус хуулинд орсон уу?

    -Гэр бүлийн тухай хууль нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байдалд хүрээд байна. Гэр бүлийн харилцаанд байгаагүй цоо шинэ харилцаа өнөөдөр бий болсон. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага үүссэн. Хоёрдугаарт гэр бүлийн хуулиар гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгах үүднээс хууль боловсруулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүү үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн асуудал тусгагдаагүй. Тухайн хүний ёс суртахуунтай холбоотой асуудлыг хуулиар шийдэх боломжгүй.

    -Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлнэ гэж байна. Хэдэн төгрөгийн орлоготой гэр бүлд хүүхдийн мөнгө очно гэсэн үг вэ. Уг нь АН мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж амласан. Энэ амлалтаасаа ухарч байгаа хэрэг биш үү. Түүнчлэн хүүхдийг ялгаварлан гадуурхаж байгаа юм биш үү?

    -Нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх нь үндсэн зорилго. Улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэн иргэний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчласан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авья гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.

    -Тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн харж байна вэ?

    -Тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан Үндэсний Статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар нэмэгдлийг шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Энэ хуулиараа л зохицуулна.

    -Та нийтлэлч Баабарыг хууль бусаар тэтгэврээ тогтоолгосон гэсэн асуудлыг нийгэмд гаргаж тавьсан. Ер нь тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого олон гардаг уу?

    -Тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого цаг ямагт гардаг. Ийм зөрчлийг тухай бүрт нь тогтоож, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Тэтгэвэр тогтоолгох гэсэн оролдлого бол явцгүй. Манайх УБЕГ болон бусад байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон. Тэгэхээр иргэн бүрийн мэдээлэл бүрэн, ил тод байж байдаг.

    -Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

    -Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад үүрэг хүлээх мэтээр зарим хүмүүс яриад байдаг. Тэтгэврийн зээл гэдэг бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоёрын хоорондын харилцаа юм. Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Он гараад тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.5 хувиас 1.1-1.2 хувь болгож бууруулахаар зөвшилцөж байна.

    -10 мянган нас барсан хүний нэрээр ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх дуулианд салбарын сайдын хувьд ямар тайлбар хийх вэ?

    -Олдож байгаа боломжийг ашиглаад хариуцлагатай мэдэгдэхэд, энэ асуудал шалгагдаад дууссан гэдгийг хэлье. Анх цагдаагийн байгууллагаас 14 мянган хүний нэр бүхий файлыг шалгуулахаар ирүүлсэн. Түүнийг нь шалгаад үзэхэд нас барсан иргэдийн мэдээлэлтэй таарахгүй байсан. Түүн дотор ганц нэг мэдээлэл таарсан тохиолдол бий. Энэ дагуу бүх шалгалтыг хийгээд цагдаад буцааж өгсөн. Дахин цагдаагийн байгууллагаас холбогдох хүсэлт ирсэн. Энэ дагуу шалгаад хариуг нь өгсөн. Үүний дараа цагдаагаас 10 мянган хүнтэй холбоотой их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацсан.

    Иймээс шуурхай арга хэмжээ авч, сайдын зөвлөлийг хуралдуулсан. Нийгмийн даатгалын хяналтын 100 гаруй байцаагчийг 14 хоног ажиллуулж, 14 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр, мөн 10 жилийн хугацаанд нас барсан 123 мянган хүний баримт бичгийг шалгалаа. Шалгалт 21 аймаг, 9 дүүргийг хамарсан. Уржигдар эцсийн дүн мэдээ гарлаа. Өнгөрсөн 10 жилд нийт 123 мянган хүн нас барж, нийгмийн даатгалаас 37,8 тэрбум төгрөгийг оршуулгын зардалд олгосон байна. Энэ дотроос зөрчилтөй гэх 14 мянган хүний материалыг шалгахад 170 орчим зөрчил илэрсэн. Эдгээр зөрчил нь жилд 10 орчим зөрчил гарч байсан гэсэн үг. Гэхдээ эдгээр зөрчил нь тухайн жилдээ арилгагдаад явсан байдаг. Нас барсан хүний тэтгэврийг зориудаар авсан гэхээсээ иргэний хасалтыг ар гэрийнхэн нь хийгээгүй зэрэг тохиолдол байдаг юм билээ. Одоо 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна. Энэ асуудал хуулийн байгууллагад шилжсэн.

  • Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа
    2015 оны 11 сарын 19
    Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа
  • Ерөнхийлөгчийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
    2015 оны 11 сарын 19
    Ерөнхийлөгчийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
  • УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулиар албан бичиг хүргүүлжээ
    2015 оны 11 сарын 19
    УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулиар албан бичиг хүргүүлжээ
  • Малчдын тэтгэврийн насыг бууруулахыг дэмжлээ
    2015 оны 11 сарын 18
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан
  • Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбумыг зарцуулна
    2015 оны 11 сарын 18
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
    Дээрх хууль батлагдвал Тэтгэврээ тогтоолгосон болон 10 буюу түүнээс дээш хамтран амьдарсан түүнийгээ баталгаажуулсан хосуудын нэг нь нас барахад үлдсэн нь тэтгэврийнх нь мөнгийг авах болон захиран зарцуулах эрхтэй болох юм. Гэхдээ тогтоолгосон тэтгэврийнх нь 70-80 хүртэл хувийг буцаан олгох уу, яах вэ гэдэг эцэслэгдээгүй. Энэ асуудлыг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, хувь хэмжээг нь тогтоох аж.
    Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж. Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ. Үүгээр тооцож үзэхэд 9.8 тэрбум төгрөг шаардаж буй юм байна.
    УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Уг хууль батлагдахыг ахмадууд их хүлээж байгаа. Хуулийн эргэж үйлчлэх хугацааг дахин ярих нь зөв байх. Уг нь бол хуулийн төслийг хоёр жилийн өмнө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч хэлэлцэхгүй явсаар цаг алдсан” гэсэн тайлбар хийж байлаа.
1359 1360 1361 1362 1363 1364 1365
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    27 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    31 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    1 цаг 47 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    2 цаг 5 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    2 цаг 13 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    2 цаг 47 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    2 цаг 55 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    3 цаг 8 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    3 цаг 31 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    3 цаг 47 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    3 цаг 58 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 15 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    4 цаг 36 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    4 цаг 56 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    4 цаг 56 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    5 цаг 4 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    5 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    5 цаг 36 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    5 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 11 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК