-
2015 оны 11 сарын 14
Хөдөлмөрийн үндэсний нам Дорнод аймагт салбар хороогоо байгууллаа. Салбар хороо байгуулж буйд нутгийн иргэд талархалтай байлаа. Хөдөлмөрийн үндэсний нам Халх голд чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоолыг эсэргүүцэн уг тогтоолыг цуцлуулахыг шаардан тайван жагсаалыг энэ сарын 28-нд Чингисийн талбайд зохион байгуулж УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн билээ.
Дорнод аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалж санал бодлыг нь сонслоо. ХҮН намынхан намын бодлого судлагааны хүрээлэнгээс хийсэн судалгааны дүгнэлтийг Халх гол сумын нутгийн зөвлөл, орон нутгийн удирдлагад болон иргэдийн төлөөлөлд мэдээлэл хийж дүгнэлтийг гардуулан өглөө. Дорнод аймгийн иргэд ХҮН намынхныг алс холоос зорин ирж бидэндтэй уулзаж санал бодлыг маань сонсож байгаад баяртай байгаагаа хэлж, чөлөөт бүс байгуулахыг дэмжихгүйгээ илэрхийлж, уг тогтоолын төслийг цуцлаж өгөхийг уламжилж байна. Энэ үеэр нутгийн иргэд санал бодлоо илэрхийлсэн юм.
-
2015 оны 11 сарын 14
Өнөөдөр Франц улсыг зорих гэж байсан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн шөнө Парис хотноо болсон алан хядах цуврал ажиллагааны улмаас Франц улсад хийх айлчлалаа цуцаллаа. Арваннэгдүгээр сарын 13-ний Баасан гаригаас 14-ний Бямба гаригт шилжих шөнө Парисийн хэд хэдэн газар галт зэвсгээр хүмүүс рүү буудсаны улмаас 140 гаруй хүн үрэгдсэн талаар мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
-
2015 оны 11 сарын 13
Ирэх онд сайд нар
1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум
2.УИХ-ын дарга 18.637 тэрбум
3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая
4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум
5.Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум
6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая
7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум
8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум
9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум
10. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум
11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум
12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая
13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум
14.Ерөнхий сайд 99.630 тэрбум
15.Шадар сайд 110.1 тэрбум
16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум
17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум
18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум
19.Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум
20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум
21.Зам тээврийн сайд 242.6 тэрбум
22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум
23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум
24.Батлан хамгаалахын сайд 17.945 тэрбум
25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум
26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум
27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум
28.Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум
29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум
30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум
31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.
-
2015 оны 11 сарын 13
Сайд М.Зоригт ууртай байна
29 минутын өмнө
Зам тээврийн сайд М.Зоригт тойргийнх нь хөрөнгө оруулалт хасагдсанд тун ууртай байгаа аж. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед ихэд тойргийнх нь хөрөнгө оруулалт хасагдсанд бухимдан, “сайдынхаа суудлыг аваарай. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд орохгүй шүү” гэж хэлээд гарч оджээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан түүний дээрх үгийг “УИХ-ын даргад хандан хэллээ шүү нөхөд өө” гээд алхаа цохин төсвийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн байна.
Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшин сонгогдсон юм. МАН Засгийн газраас гарснаар Зам тээврийн сайдын суудалд сууж, давхар дээлтэй болсон ч тойргийнх нь асуудал уурыг нь барав бололтой. Сайдын суудлаа аваарай гэж гомдол мэдүүлсэн байна шүү.
-
2015 оны 11 сарын 13
Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа
-
2015 оны 11 сарын 13
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийв
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.11.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Иргэн С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцэлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичсэн болохыг уншиж танилцуулав. Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулж өгөх хүсэлт илэрхийлжээ.
Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн юм. Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 13
Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ
5 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна.
С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө.
“Мөн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ Эрдэнэс Тавантолгой хувьцаат комданийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11400#sthash.BAjRqekh.dpuf
-
2015 оны 11 сарын 13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр баталлаа.
Уг бодлого батлагдсанаар ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээгээд байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зээлийн хүүг бууруулах ёстой. Энэ асуудлыг эдийн засгийн аргаар бууруулах бололцоогүй, тодорхой үүрэг өгч ажиллах ёстой гэж үзсэнийг гишүүд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахад мөн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл түүнтэй холбоотой төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
-
2015 оны 11 сарын 13
Ц.Элбэгдорж: Монголчууд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй
-
2015 оны 11 сарын 13
АСЕМ-ийн ажлын хэсэг Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллана
-
2015 оны 11 сарын 13
Төсвийн байнгын хороо 2016 оны нэгдсэн төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.13/ хуралдаан 12 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тус байнгын хорооны дарга Ч.Улаан хуралдааны эхэнд, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу 2016 оны нэгдсэн төсвийн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан гээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед зарчмын зөрүүтэй зарим саналууд дэмжигдсэн тул санал хураалт явуулах талаар мэдэгдсэн.
Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд ”6,981.4” гэснийг ”7,013.9” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2016 онд ”7,883.0” гэснийг ”7,954.4” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”28.6” гэснийг ”28.8 ” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2016 онд ”45.5” гэснийг ”701.1” гэж, 2017 онд ”761.9” гэснийг ”833.4” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”-2.4” гэснийг ”-2.7” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2016 онд ”-901.5” гэснийг ”-940.5” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”-3.3” гэснийг ”-3.4” гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2016 онд ”2,016.4” гэснийг ”1,930.5” гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар шийдвэрлэлээ.
Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг, уг хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүдээс Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын харьяанд үлдээх тухай горимын санал гаргаж санал хураалгасан ч хуралдааны дараа саналаа татаж авснаар уг санал хүчингүйд тооцогдсон юм.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас дахин өргөн барьсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 13
Хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.13/ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
2011 онд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ. Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “ сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 13
АСЕМ-ийн Байр, зочид буудал хариуцсан хэсэг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
-
2015 оны 11 сарын 13
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт болох байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлогдлоо.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14 цагт зарласан. Чуулганаар ирэх оны төсвийн хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлахаар байгаа.
Дашрамд, УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Тэгэхээр хуулийн дагуу УИХ ирэх оны төсвийн төсөл, мөнгөний бодлогыг өнөөдөр батлах шаардлага бий юм.
-
2015 оны 11 сарын 13
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
9 минутын өмнө
Print Zasag and PDF
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эгүүлэн татаж авах нь зүйтэй гэж тогтлоо.
· УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгааг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
САНАЛ БОЛГОЖ БАЙНА
-
2015 оны 11 сарын 13
http://www.24tsag.mn/content/126038.shtml
-
2015 оны 11 сарын 13
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.13/ хуралдаан 9 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ.
Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасны зэрэгцээ зарим саналыг өөрчлөн найруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг анхаарч тусгаснаа танилцуулгадаа дурдав. Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, энэ хүрээнд бодлогын чанартай зарим тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ. Харин уг тогтоолын хавсралтаар батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэхээр заасан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 4, найруулгын шинжтэй 6 саналын томьёолол бэлтгэсэн. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэнээ танилцуулсан юм.
Ингээд уг хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гиүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 13
Мөн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх ард нийтийн санал асуулгад оролцохгүй гэдгээ тэрбээр мэдэгджээ.
Энэ талаараа тэрбээр Оюутолгойн санал асуулга шиг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү буруу юу гэж асуугаад ард түмний толгойг эргүүлэх гэж байна. Эцэстээ өөрсдийнхөө худалдаж авсан хэдэн хүнээр мессеж бичүүлээд Үндсэн хууль өөрчлөх нь. УИХ өөрөө болохоор байж. Энэ үнэхээр гашилсан байна. Савыг нь угаахгүй бол УИХ гашилчихаж” гэв.
-
2015 оны 11 сарын 13
Эмхэтгэл
-
2015 оны 11 сарын 13
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.