Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1361 1362 1363 1364 1365 1366 1367
  • ХҮН: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцлээ
    2015 оны 11 сарын 17
    Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ удаагийн үйлдэл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Энэ нь Төрийн эсрэг гэмт хэрэг болж буй үйлдэл гэлээ.



    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа ард иргэдээс асуугаад дараа нь УИХ-аар хэлэлцээд дахин ард нийтээс асуугаад хэлэлцэх ёстой гэж тус намынхан үзэж байгаа аж.
  • Байнгын хороод, ажлын хэсгийн хуралдаан болно
    2015 оны 11 сарын 17
    байнгын хороо
  • Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав
    2015 оны 11 сарын 16
    Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав
  • МАН: 50 орчим заалтыг өөрчлөх төсөл өргөн барьсныг дэмжихгүй
    2015 оны 11 сарын 16
    МАН: Үндсэн хуулийн 50 орчим заалтыг өөрчлөх төсөл өргөн барьсныг дэмжихгүй
  • ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал “Алтан гадас” одон олгохоор болжээ
    2015 оны 11 сарын 16
    ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон олгохоор болжээ.
  • Б.Гарамгайбаатар: Ард нийтийн санал асуулга хугацаандаа багтахгүй нь
    2015 оны 11 сарын 16
    Б.Гарамгайбаатар:
  • Г.Уянга: С.Эрдэнэ өөрийгөө шатаасан бурууг ЗГ хүлээх ёстой
    2015 оны 11 сарын 16
    Г.Уянга: С.Эрдэнэ өөрийгөө шатаансан хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой
  • О.Баасанхүү: Гэр бүлийн тогтворгүй этгээдэд хариуцлага тооцуулна
    2015 оны 11 сарын 16
    О.Баасанхүү: Гэр бүлийн тогтворгүй этгээдэд хариуцлага тооцуулна
  • Амиа алдсан Хөвсгөлийн цэргүүдийн талаар асуулга хүргүүллээ
    2015 оны 11 сарын 16
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангид болсон үйл явцтай холбоотой асуудлаар асуулга хүргүүлжээ.

    Тэрбээр асуулгадаа Хууль зүйн сайдад өмнө нь эл асуудлаар 2013 оноос хойш 4 удаа асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт бүхий албан тоот хүргүүлж байсан гэдгийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш нийтдээ Хилийн 0311 дүгээр ангид 19-21 насны 5 залуу нас барж, 5 залуугийн биеийн байдал хүнд, бусдын асаргаанд байгаа асуудалд салбарын сайдыг тодорхой хариу өгөх нь зүйтэй хэмээн тэрбээр үзэж байгаагаа албан тоотдоо илэрхийлсэн байна.

    Цаашид Хөвсгөл аймгаас тус ангид цэрэг татлага явуулахгүй гэж байгаа ч өөр аймгийн хэн нэгэн эцэг эхийн хүүхдэд ийм байдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй хэмээн үзэж Ц.Даваасүрэн гишүүн, илүү тодорхой хариу нэхэж байгаа юм байна. Мөн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхээс Хил хамгаалах ерөнхий газарт болон салбарын сайдад удаа дараа өргөдөл явуулж байсан боловч тодорхой хариу аваагүй гэнэ.

    Иймээс асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох болно гэж Ц.Даваасүрэн хэллээ.
  • С.Одонтуяа: С.Зориг агсны хэргийн талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна
    2015 оны 11 сарын 16
    С.Одонтуяа: С.Зориг агсаны хэргийн талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна
  • МАН: Хоёр нам эвсэх асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргана
    2015 оны 11 сарын 16
    Хамгийн сүүлийн мэдээллээр МАН-ын удирдлагууд хоёр намын ахмадуудын төлөөллийг Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар МАН, МАХН-ын ахмадуудын өргөн барьсан албан бичгийг ойрын хугацаанд Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгөхөө МАН-ын удирдлагууд онцолсон байна. Ахмадуудын өргөн барьсан өргөх бичигт өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа газар авч төрийн алба төрлийн алба боллоо.
  • Нам эвслийн бүлгүүд хуралдана
    2015 оны 11 сарын 16
    намын бүлгүүд
  • 99 гишүүнтэй болвол 2 хороо нэг гишүүнтэй болж хууль тогтоогчид олширно
    2015 оны 11 сарын 16
    99 гишүүнтэй болвол 2 хороо нэг гишүүнтэй болж хууль тогтоогчид олширно

    Манай орон ямар нэгэн үр дүнд хүрсэн зоримог шийдвэр гаргаж чадахгүй, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх эзэнгүй хагас парламент, хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс.

    Тиймээс сүүлийн үед яригдах болсон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь маш их сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

    Одоогийн ҮХ-д өөрчлөлт оруулах гээд байгаа 7 заалтууд нь заавал зайлшгүй хийх шаардлагатай зүйл биш юм. Үндсэн хууль улс орны эдийн засгийн тогтвортой байдал, тусгаар тогтнолыг хангаж байдаг гол суурь хууль тул энэхүү хуульд өөрчлөлт оруулах нь бусад дагалдах олон зуун хуульд мөн л нэмэлт өөрчлөлтүүд авчирна гэсэн үг. Энэ нь улс орныг энэ эгзэгтэй цаг үед улам л хүчгүй болгоно гэдгийг хуульчид ч дуу нэгтэй хэлж байна.

    Ард түмний сэтгэл санаа тогтворгүй, сонгууль ойртсон үетэй холбоотой олны анхаарал татаж л байвал гэсэн янз бүрийн хортой алхам хийхээс буцахаа байсан эрхэмүүд олширсон. Хэдхэн сарын дараа солигдох гэж байгаа, эрх зүйн чадамж нь буурсан, олигтойхон хууль ч батлах чадваргүй гэдгээ цаг хугацааны хувьд бүрэн харуулсан УИХ-аар ҮХ-нд өөрчлөлт оруулах гэж оролдох нь зохимжгүй. Өнөөгийн УИХ-ын энэхүү эрх зүйн чадамж муутай байгаагийн нэг гол үндэс нь 2012 оны сонгуулийг холимог системээр явуулж намын сонголт нэрийн дор жагсаалтаар баахан хариуцлага тооцох боломжгүй олон гишүүд гаргаж ирснийх юм. Эдгээр нөхдүүдийн хийж байгаа алдаатай бодлогыг ерөнхийлөгчийн хагас засаглалийн нөлөөгөөр бага ч гэсэн засч сайжруулж байгааг ч хэлэх хүмүүс байдаг.

    Гэтэл одоогийн үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүр багасгах, бэлэг тэмдэг төдий болгох гэж байгаа нь дараа нь хариуцлага тооцох эзэнгүй, дураараа дургисан, хэнд ч захирагдаггүй 99 гишүүнтэй улс болох эхлэлийг тавих гэж байна. Энэ олон гишүүд дараа нь өөр өөрийн жижиг улсыг байгуулах санаа зорилго үүсгэхийг хэн ч үгүйсгэх боломжгүй.
    Хэрвээ 99 гишүүнтэй болвол хүүхэд хогшид нийлсэн 30 000 хүний дунд нэг УИХ-ын гишүүн байна гэсэн үг болно. Энэ нь УБ хотын олон хүн амтай хоёр хороотой тэнцэнэ. Тэгэхээр 2 хороо нэг гишүүнтэй болж хууль тогтоогчид ихсэх нь эцэс төгөсгөлгүй хэрүүл маргаан цэцэрхэл, үл ойлголцлыг бий болгож эцэстээ улс орон задрахын эхлэл болж магадгүй.

    Энэ нь гадаадын сонирхогч улсуудад л ашигтай. ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт тухайн орны нийгмийн байгуулалын өөрчлөлт, цаг үеийн огцом өөрчлөлтэй холбоотойгоор ҮХ-ийн 25.16. дахь хэсэгт байх бүх ард түмний санал асуулгаар шийдэгддэг. Гэтэл өнөөдөр цаг хугацааны хувьд ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тохиромжгүй үе. Тэгээд ч бүх ард түмний санал асуулга шударгаар явагдах эсэх нь эргэлзээтэй. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй, нам сонгоно гэх ухааны заалт оруулж байгаа нь өөрөө ҮХ-ийн 3.16 30.1, 31--р заалтууд зэрэг өөр олон зүйлүүдийг бүхэлд нь зөрчиж байгааг харуулж байна. Ер нь тэгээд үндсэн хуулиа зөрчиж, одоогийн хүчин төгөлдөр заалтуудаа үгүйсгэж нэмэлт өөрчлөлт оруулна гэж юу байхав дээ. Энэ нь ҮХ-ийг дагаж мөрдөх журмын хуулийг мөн л зөрчиж байгаа хэрэг бус уу. Хэрвээ энэхүү нэмэлт өөрчлөлт УИХ-аар орж батлагдвал ҮХ-ийн цэцэд хандах маргааныг үүсгэнэ л гэсэн үг юм. Тэгэхээр тэртэй тэргүй батлагдахгүй нэмэлт өөрчлөлтийг ярьж цаг хугацаа алдах хэрэггүй юм. Ер нь мөнхийн 2 хөрш маань ерөнхийлөгчийн засаглалтай тул яваандаа манай улс маш хүчтэй, хяналт сайтай ерөнхийлөгчийн засаглалтай болох тогтолцоонд шилжих нь зүйтэй. Харин ямар хүнийг ерөнхийлөгчөөр сонгох нь ард түмний хүсэл зоригийн асуудал болно. Одоогийн нэмэлт өөрчлөлт гэх зүйл бол энэхүү тогтолцооны эсрэг байна.

    УИХ-ын гишүүн баасанхүү твиттер хуудсан дээрээ Зоригийн хэрэг удахгүй илэрнэ гэж итгэж байна.
    Эрдэнэтээс хоёр иргэнийг барсьсан байна. Энэ хэргийн сэжүүр гарах болов уу гэж найдаж байна
  • Ажлын хэсгүүд хуралдана
    2015 оны 11 сарын 16
    ажлын хэсэг
  • Засгийн газар маргааш хуралдана
    2015 оны 11 сарын 15
    2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • Даваа гарагт хэлэлцэх асуудлууд
    2015 оны 11 сарын 14
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
    Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
    Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
    Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;
    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд.
  • АСЕМ-ын зочдод үйлчлэх 3000 хүнийг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэй бэлтгэнэ
    2015 оны 11 сарын 14
    Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох Ази-Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн яам ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.



    Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар гарын үсэг зурснаар дээд хэмжээний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох ажлыг хоёр тал хамтарч хийхээр болж буй юм. Хамтарч ажиллах талууд мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг ажиллуулахаар санамж бичигт заажээ.



    Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ нь Европын Холбооны 28 гишүүн орон, Европын хоёр, Азийн 21 орон, Европын Холбоо, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэдэг. Монгол Улсад болох уулзалтад 51 орны төр, засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байгаа бөгөөд зочдыг байрлуулахаар 44 зочид буудлыг сонгоод байгаа. Тиймээс тэдгээрт ажиллах тогооч, талх, нарийн боовчноос гадна зочид буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлээр ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж 3000 хүнийг хамруулахаар Санамж бичигт тусгасан байна. Түүнээс гадна санамж бичигт багтсан нэг чухал заалт нь мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүмүүсийн 30-аас багагүй хувьд нь бүртгэлтэй ажилгүй иргэдээс авах тухай гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дуулгаад “Санамж бичгийн хүрээнд нийт 896 ажилгүй хүнийг зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбогдох мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах бөгөөд ACEM-ын уулзалтын зочид, төлөөлөгчдийг байршуулах 44 зочид буудлын 2091 ажилтанд орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, үйл ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна. Түүнчлэн ACEM-ын уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 600 хөтөч, тайлбарлагчдыг санамж бичгийн хүрээнд зохион байгуулалттайгаар сургаж, холбогдох байгуулагуудын оролцоотойгоор үйл ажиллагааг зохион байгуулна. Сургалтыг онол дадлага хосолсон хэлбэрээр явуулахдаа мэргэшсэн зөвлөх, шинжээч, мастер багш нарын хамруулж зочид буудлуудад одоо ажиллаж байгаа болон шинээр авах хүмүүсийн ур чадварыг сайжруулж, мэргэшүүлэх юм. Энэ сургалтын зардлыг манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргана. Урьдчилсан тоцоогоор 300 гаруй сая төгрөгийг сургалтад зарцуулахаар төлөвлөсөн. Харин сургалтанд хамрагдсан ажилгүй иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг Ажлын хэсэгт ногдож байгаа” хэмээн санамж бичгийн талаар мэдээлэл өгсөн юм.



    АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дэлхийн хэмжээний том уулзалтын бэлтгэлийг хангахад хамтарч ажиллах саналыг хүлээж авч, яамдаас хамгийн түрүүнд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон Хөдөлмөрийн яамны хамт олонд талархал дэвшүүллээ.

    Хамтран ажиллах санамж бичигт АСЕМ-ын зочдод зориулан гаргах бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулахад анхаарахаар тодорхой заалт оруулжээ. Тодруулбал, энэ үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан иргэдэд илүү боломж олгох бөгөөд бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгүүдийн байр, талбай, түүний урсгал зардал, тохижилт, үйлчилгээ, худалдааг Ажлын хэсэг хариуцаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс түрээсийн болон бусад төлбөр авахгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.



    - See more at: http://zasag.mn/m/ministry-of-labor/view/11397#sthash.VXhvLea8.dpuf
  • Ц.Элбэгдорж: Бид францын ард түмэнтэй хамт
    2015 оны 11 сарын 14
    Францын нийслэл Парис хотод өчигдөр орой цуврал халдлага болж, 150 гаруй хүн амь насаа алдаад байна. Энэ халдлагад монгол иргэд өртөөгүй гэсэн мэдээллийг Гадаад хэргийн яамнаас өгөөд буй юм.

    Халдлагатай холбогдуулан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр ”Парисын алан хядлага-хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Халдлагад өртөгсөдрийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Бид францын ард түмэнтэй хамт” хэмээн жиргэжээ.
  • Ирэх оны төсөв ингэж батлагдав
    2015 оны 11 сарын 14
    Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.13.Баасан гараг/ үдээс хойш хуралдсан нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулиуд, дагалдан өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, энэ удаагийн хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэн батлана гээд, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм. Мөн тэрээр, төсвийн хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой дагалдах хуулийн төслүүдийг Засгийн газар татан авч байгааг гишүүдэд танилцуулсан.

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

    Нэгдсэн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав.

    Монголбанкнаас Улсын Их Хуралд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн ”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Үүний дагуу Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар асуулт асууж, хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан найруулгын шинжтэй саналаар санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгав. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдсан.

    2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

    Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

    Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан.

    Тэрээр, уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй зарим саналуудаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн юм. Үүнд:

    -Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд ”6,981.4” гэснийг ”7,013.9” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2016 онд ”7,883.0” гэснийг ”7,954.4” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”28.6” гэснийг ”28.8 ” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2016 онд ”45.5” гэснийг ”701.1 ” гэж, 2017 онд ”761.9” гэснийг ”833.4” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”-2.4” гэснийг ”-2.7 ” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2016 онд ”-901.5” гэснийг ”-940.5” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”-3.3” гэснийг ”-3.4” гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2016 онд ”2,016.4” гэснийг ”1,930.5” гэж өөрчлөх санал болно хэмээн танилцуулсан.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ингээд зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсан юм. Уг санал хураалтаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх буюу 62.7 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

    Төсвийг дагалдуулан өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдав

    Дараа нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

    Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан.

    Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ дэгийн тухай хуулийн дагуу горимын санал гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь зарчмын зөрүүтэй зарим саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзээд саналуудыг дэмжсэн байна. Тухайлбал, Үндсэний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нэгтгэн Хууль зүйн сайдын харьяа агентлаг болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад холбогдох өөрчлөлт хийх, Хүний хөгжил сангаас “Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэх, хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй тохиолдолд Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт тодотгол хийн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар төслийг өөрчлөх гэсэн саналууд болон найруулгын шинжтэй хоёр санал гаргасан байна.

    Мөн санал гаргаагүй бусад хуулийн төслүүдийн хувьд анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэн хамтад нь боловсруулж нэгдсэн хуралдаанд ийнхүү танилцуулж байгаа юм байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нар асуулт асууж хариулт авав. Гишүүдийн асуултын дараа байнгын хорооноос гаргасан 4 зарчмын зөрүүтэй саналаар, мөн төсвийн хуулийг дагалдан өөрчлөлт оруулах 11 хууль, тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн. Дээрх хууль, тогтоолын төслүүдэд өөрчлөлт оруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хууль тогтоолын төслүүд батлагдлаа.

    2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа

    2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016 оны нэгдсэн төсвийг дагалдан өргөн барьсан хуулиудыг баталсны дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийсэн юм.

    Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгажээ.

    Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон байна.

    Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.

    Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.

    Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна.

    Түүнчлэн байнгын хороо төсөв батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, -Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэх, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторын зориулалттай барилга болгож, дуусгах хөрөнгийн талаар санал боловсруулах,

    -Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачилсан “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэх,

    -Зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртгийг залруулах, нэмэгдүүлэх шаардлагатай ажлуудын асуудлыг Засгийн газар тусгайлан судалж, холбогдох шийдвэр гаргах,

    -Улсын Их Хурлаас концессоор хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн төсөл, арга хэмжээг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх,

    -Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбарын байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагуудын цалингийн санг 10 хувиар бууруулсантай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан урсгал зардлыг төсвийн ангилал хооронд зохицуулалт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллах,

    -Бодит гүйцэтгэл нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг 2015 онд бүрэн олгож чадаагүй төсөл арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, дүнг Монгол Улсын 2017 оны төсөвт тусгах гэжээ.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авснаар 2016 оны улсын төсвийн болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгав.

    Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа.

    Хуралдааны төгсгөлд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Болор хийсэн бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

    Ийнхүү Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиуд, дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын нийт гишүүд болон ажлын хэсэгт талархал илэрхийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Иргэний андгай өргөх ёслол боллоо
    2015 оны 11 сарын 14
    Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо
1361 1362 1363 1364 1365 1366 1367
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    5 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    9 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    15 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    1 цаг 33 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    1 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    2 цаг 53 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    3 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    3 цаг 19 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    3 цаг 53 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    4 цаг 1 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    4 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    4 цаг 37 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    4 цаг 53 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    5 цаг 4 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 20 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    5 цаг 42 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    6 цаг 1 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    6 цаг 2 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    6 цаг 10 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    6 цаг 20 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК