Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1439 1440 1441 1442 1443 1444 1445
  • Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    2015 оны 5 сарын 21
    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.05.21, 22-ны өдрүүд/

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 21, 22-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    09.00 цагаас:

    1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлболон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

    2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

    3.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

    4.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.

    5.“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

    6.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

    7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлт:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СОЛОНГО танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

    8.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.

    9.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

    10.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

    11.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

    12.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

    13.Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

    14.Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

    15.”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.
  • Ц.Элбэгдорж: Ноён Ерөнхий сайдтай долоо дахь удаагаа уулзаж байна
    2015 оны 5 сарын 21
    Ц.Элбэгдорж: Ноён Ерөнхий сайдтай долоо дахь удаагаа уулзаж байна
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийх ажлын айлчлал эхэллээ
    2015 оны 5 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийхээр Япон улсын Токио хотноо хүрэлцэн ирлээ.
  • Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно
    2015 оны 5 сарын 21
    Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно

  • Шинэ хууль: Сонгуулиар мөнгө тараахыг хатуу хориглоно
    2015 оны 5 сарын 21
    Одоо боловсруулагдаж буй Сонгуулийн шинэ хуулинд сонгуулийн үеэр мөнгө тарааж иргэдийн санал хурааж авах явдлыг тас хорьсон байна. Хэрэв мөнгө тарааж байгаад баригдвал улс төрд цаашид явах эрхтэй нь ч ярьж магадгүй гэнэ.
  • Цагаан суваргын асуудлыг хэлэлцээд хууль зөрчөөгүй гэж үзжээ
    2015 оны 5 сарын 20
    “Цагаан суварга”-ын ордод зарцуулсан улсын төсвийн нийт хөрөнгийг холбогдох компани улсад нөхөн төлсөн болох нь баримтаар нотлогдсон бөгөөд УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл, заалтад үндэслэсэн болохыг хуралдааны явцад тогтоожээ. Мөн УИХ-ын тогтоолоор “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 25 зүйлд заасан УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ. Эдгээрийг үндэслэн УИХ-ын 54 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав.
  • Хуулийн төслийн нэрийг өөрчлөхийг Байнгын хороо дэмжив
    2015 оны 5 сарын 20
    Хуулийн төслийн нэрийг өөрчлөхийг Байнгын хороо дэмжив
  • Ч.Сайханбилэг Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ
    2015 оны 5 сарын 20
    Ерөнхий сайд Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ
  • Ц.Оюунгэрэл сурагчдад илтгэл тавилаа
    2015 оны 5 сарын 20

    Ц.Оюунгэрэл сурагчдад илтгэл тавилаа
  • Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
    2015 оны 5 сарын 20
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. УИХ-ын зарим гишүүд энэхүү гэрээг эсэргүүцэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн саналыг авч буйгаа өнөөдөр мэдэгдэж Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

    УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар хэвлэлийн бага хуралд оролцож, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Цог нар дэмжиж байгаа аж. Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихад 19 гишүүний гарын үсэг цуглуулах ёстой бөгөөд нийт гишүүдэд энэхүү асуудлыг хүргүүлж саналыг нь авах гэнэ. УИХ-ын гишүүн Г.Уянга, ”Дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4,7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр огцруулах саналыг өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна” гэсэн юм.

    Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүй нэмэгдүүлж байгааг буруушааж байв. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Оюутолгойн гэрээ анхны гэрээгээр 2021 оноос монголчууд ашгаа хүртэх байсан боловч энэ гэрээгээр 2030 оноос наашгүй боллоо. Ер нь цаашид ашиг хүртэх үгүй нь тодорхойгүй байдал руу шилжиж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ”Оюутолгой бол дэлхийд хамгийн том орд. Нөөц нь цаашид нэмэгдэх магадлалтай. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх бололцоог УИХ гаргаж өгсөн. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт тодорхой хэмжээнд эдэлж байгаа. Гэтэл ийм гэрээ хийснийг эсэргүүцэж байна” гэсэн юм.
  • Манай улс эрчим хүч экспортлоно
    2015 оны 5 сарын 20
    Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно
  • Зүүн чиглэлийн төмөр замыг барих асуудлыг Тавантолгойн гэрээнд тусгана
    2015 оны 5 сарын 20
    Зүүн чиглэлийн төмөр замыг барих асуудлыг Тавантолгойн гэрээнд тусгана
  • Байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
    2015 оны 5 сарын 20


    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

    Мөн Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдах юм. Байнгын хороо болон дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг жагсаалтаар хүргэж байна.

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    -“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    -”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Бусад.

    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    -Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

    -“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    -Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

    -Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    -Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.
  • ”Оюутолгой”-н гэрээнээс болж ЕС-ыг огцруулах асуудлыг хөндөж мэдэхээр боллоо
    2015 оны 5 сарын 20
    Өчигдөр Монголын Засгийн газар, Рио Тинто групптэй “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдсэнээ баталж гэрээ байгуулав. Ингэснээр хоёр жил гаруй гацаанд орсон “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үг.
  • ”Оюутолгой”-н гэрээнд гарын үсэг зурсан талаар гадны хэвлэлүүдэд ингэж бичив
    2015 оны 5 сарын 20
    СИНГАПУР. /Reuters/. Монгол Улсын Засгийн газар, дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто” болон түүний охин компани болох “Туркойз Хилл Ресурс” зэс, алтны “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын засгийн газрын бондуудын ханш өнөө өглөө гурван хувиар өслөө.
  • Байнгын хороодын хуралдаантай
    2015 оны 5 сарын 20
    Өнөөдөр УИХ дахь Байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэнэ.
  • Ц.Элбэгдорж Япон Улсад айлчлал хийхээр мордлоо
    2015 оны 5 сарын 20
    Ц.Элбэгдорж Япон Улсад айлчлал хийхээр мордлоо
  • Буриадын сэтгүүлчид парламентын үйл ажиллагаатай танилцаж байна
    2015 оны 5 сарын 19
    Буриадын сэтгүүлчид Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцлаа
  • Боловсролын тухай хуулиар хэлэлцүүлэг болов
    2015 оны 5 сарын 19
    Боловсролын тухай хуулиар хэлэлцүүлэг болов
  • Ч.Сайханбилэг: Удахгүй Тавантолгойг ч хөдөлгөнө
    2015 оны 5 сарын 19
    “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа
    1 цаг 27 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурлаа.

    Далд уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан бөгөөд хоёр тал Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар олон удаа санал солилцож, уулзсаны үр дүнд тохиролцоонд хүрч чадлаа.

    Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах зарчмаа тодорхой болголоо. Хоёр тал маргаантай байсан татварын асуудлаа шийдэн, Оюу толгой компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа төлж, цаашид ажлын байр нэмэгдүүлэн, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Монголын эдийн засагт дорвитой нөлөө үзүүлж гадаадын шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд түлхэц болно гэж төслийн удирдагчид тайлбарлаж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр “Хэдхэн хоногийн өмнө манай улсад Энэтхэг улсын Ерөнхий сайд айлчилж, олон салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй айлчлалын анхны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Оюу толгойгоор зогсохгүй Таван толгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд манай Засгийн газар цаашид тууштай ажиллах болно” гэж хэллээ.

    Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын уул уурхайн салбарт шинэ стандарт, шинэ технологийг нэвтрүүлж, Монгол Улс байгуулсан гэрээгээ дагаж мөрдөн, хуулийн дагуу ажиллаж чаддагийг олон улсад харууллаа гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолж байна.

    Ийнхүү Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажлыг Ерөнхий сайдын айлчлал урагшлуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/9816#sthash.JHfy3gAN.dpuf
1439 1440 1441 1442 1443 1444 1445
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    2 цаг 18 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    3 цаг 41 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    5 цаг 13 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    6 цаг 0 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    6 цаг 16 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    6 цаг 23 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    6 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    7 цаг 11 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    7 цаг 52 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    8 цаг 15 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    8 цаг 16 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    8 цаг 19 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    9 цаг 2 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    9 цаг 9 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    9 цаг 15 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    10 цаг 4 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    10 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    10 цаг 50 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    10 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК